Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2024/01517

 

 

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2024/01517

Улаанбаатар хот

 

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа би:

 

Нэхэмжлэгч: Г ХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Г.А ,

 

Хариуцагч: Л.О-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 84,194,698.56 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээЗээлийн харилцаа зээлдэгч Г.А, Л.О нар нь 2019 оны 09 дүгээр сарын 07-ний өдөр Гтай .. дугаар Орон сууцны зээлийн гэрээ байгуулж 80,000,000.00 төгрөгийг жилийн 15 хувийн хүүтэйгээр 240 сарын хугацаатай зээлж авсан. Талууд .. дугаар Орон сууцны зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож 2019 оны 09 дүгээр сарын 11 өдөр дараах Ипотекийн гэрээг байгуулсан. Үүнд: ... дугаар Ипотекийн гэрээгээр Г.Аийн өмчлөлийн эд хөрөнгийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн .. м2/кв/ талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Гэрээний үүргийн зөрчил зээлдэгч Г.А, Л.О нар нь .. дугаар Орон сууцны зээлийн гэрээний Хавсралт №1 дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, Банкны зүгээс тус үлдэгдэл төлбөрийг удаа дараа шаардаж, мэдэгдэл хүргүүлсэн хэдий ч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй 2023 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 77,627,234.89 төгрөг, зээлийн хүү 6,447,556.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,596.43төгрөг, даатгалын өр 115,310.86 төгрөг, хугацаа хэтэрсэн хоног 202, нийт 84,194,698.56 төгрөг төлөөгүй тул зээлийн гэрээний 4.4.1-д заасныг үндэслэн Банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудаж байна. Иргэний хуулийн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг "Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг "Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй" гэж, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэг "Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй" гэж, 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэг "Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана" гэж 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэг "Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй" гэж тус тус заасныг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дүгээр зүйлийн 453.1, 153 дугаар зүйлийн 153.1, 158 дугаар зүйлийн 158.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэг болон талуудын хооронд байгуулагдсан .. дугаар Орон сууцны зээлийн гэрээ, ._... дугаар Ипотекийн гэрээг тус тус үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Хариуцагч Г.А, Л.О нараас 84,194,698.56 төгрөгийг Улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж Гинд олгуулж өгнө үү. .. дугаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг ._... дугаар бүхий Ипотекийн гэрээнд заасан барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Гны нэхэмжлэлтэй, Г.А, Л.О нарт холбогдуулан 84 194 698.56 төгрөг гаргуулж, тус төлбөр биелэгдээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан. Тус нэхэмжлэлийг 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гаргасан бөгөөд хариуцагч нар зээлийн зөрчлийн дүнг 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төлж зээлийг хэвийн төлөлттэйгөөр үргэлжлүүлэн явж буйг харгалзан банкны зүгээс нэхэмжлэлээ татан авч зээлийг хуучин гэрээний дагуу үргэлжлүүлэхээр тохиролцов. Тус зээл дахин график зөрчигдөх тохиолдолд банкны зүгээс дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болно. Нэхэмжлэлд гарсан зардал болох 649,924 төгрөгийг хариуцагч Г.А, Л.О нар төлөхөөр болов. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Г.А, Л.О нарт холбогдуулан 84,194,698.56 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзжээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, хуульд харшлахгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байх ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Г ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.А, Л.О нарт холбогдох 84,194,698.56 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 649,124 /70,200 578,924/ төгрөгийн 324,562 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн .... данснаас 324,562 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч Г.А, Л.О нараас 324,562 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г ХК-д тус тус олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА