Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2024/01273

 

 

 

 

 

 

 

 

2024 03 06 101/ШШ2024/01273

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* тоот хаягт оршин суух ******* овогт *******гийн ******* /РД: *******/-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ,,,, тоот хаягт оршин суух овогт ийн /РД: /,

Хариуцагч: ,,, тоот хаягт оршин суух овогт ын /РД: / нарт холбогдох

51,750,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнхболд,

Хариуцагч Х., Д. нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ганбат,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Чулуунцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.*******ы итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнхболд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Н.******* нь 2019 оны 5 сард БНХАУ-аас арлын дугаартай Jac маркийн автомашиныг, арлын дугаартай чиргүүлийн хамт импортлон оруулж ирсэн.

Уг ачааны автомашин болон чиргүүлийг нэхэмжлэгч Н.******* нь оруулж ирээд улсын дугаар аваагүй байхдаа хариуцагч Д.гийн төрсөн эцэг овогт Хишигтийн той 2019 оны 05 сарын 23-ны өдөр 225 дугаартай тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 75,000,000 төгрөгөөр худалдсан.

Ингээд гэрээнд заасны дагуу 2019 оны 05 сарын 23-ны өдөр тээврийн хэрэгслийг худалдан авагч Х.ид хүлээлгэн өгсөн.

Зээлээр худалдах, худалдан авах гэрээнд зааснаар худалдан авагч урьдчилгаа төлбөрт 20,000,000 төгрөг төлж, улмаар сар бүр 3,000,000 төгрөг төлж, нийт 18 сарын хугацаанд тээврийн хэрэгслэлийн үнийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй байсан.

Х. нь гэрээ байгуулсны дараа нэхэмжлэгч Н.*******аас авсан дээрхи машиндаа УБВ улсын дугаар авч, Велл транс ХХК-ийн нэр дээр бүртгүүлсэн. Нүүрсний тээвэрт явахад зайлшгүй тусгай зөвшөөрөл бүхий компанийн нэр дээрх автомашин явах шаардлагатай байдаг.

Х. нь Өмнөговь аймагт нүүрсний тээвэрт явж байсан ба дээрх гэрээний дагуу 2019 оны 07 сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг, 2019 оны 08 сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг, 2019 оны 09 сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг, 2019 оны 10 сарын 12-ны өдөр 3,000,000 төгрөг, 2019 оны******* сарын 15-ны өдөр 3,000,000 төгрөг, 2019 оны 12 сарын төлбөрийг 2020 оны 01 сарын 26-ны өдөр 3,000,000 төгрөг, 2020 оны 01 сарын төлбөрийг 2020 оны 03 сарын*******-ний өдөр 2,500,000 төгрөг, нийт 20,500,000 төгрөг төлсөн байдаг.

Х. 2020 оны 1 сарын төлбөрөө 500,000 төгрөг дутуу, 2020 оны 02-09 саруудын төлбөрөө төлөөгүй ба харамсалтай нь худалдан авагч Х. нь нүүрсний тээвэрт явж байхдаа 2020 оны 10 сард авто ослоор нас барсан байдаг.

Х. нас барснаар нэхэмжлэгч Н.*******ы зүгээс гэрээний үлдэгдэл төлбөр 34,500,000 төгрөгийг түүний өвлөгчөөс шаардах хууль зүйн үндэслэл бүрдсэн.

Гэтэл түүний охин Д. талийгаач Х.ийн нэхэмжлэгч Н.*******аас авсан дээрхи тээврийн хэрэгсэл болох УБВ улсын дугаартай арлын дугаартай, Jac маркийн арлын дугаартай автомашиныг, маркийн чиргүүлийн хамт 2022 оны 05,06 сарын үед Велл транс ХХК-ны нэр дээрээс шууд нэхэмжлэгч Н.*******ы танил Н. гэдэг хүний нэр рүү шилжүүлүүлж, Н.аас ХОА улсын дугаартай Hino маркийн автомашинаар сольж арилжин, захиран зарцуулсан байдаг.

Үүнээс Д. Х.ийн өмчлөлийн УБВ улсын дугаартай арлын дугаартай, Jac маркийн чирэгчийг арлын дугаартай, маркийн чиргүүлийн хамт өвлөн авч, захиран зарцуулсан тул Д. нь Иргэний хуулийн 527 дугаар зүйлд заасны дагуу өвийг хүлээн авсан гэж үзэх үндслэлтэй.

Энэ үүднээс хариуцагч Д. нь өвлүүлэгч Х.ийн үүргийг хүлээж, зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг хариуцан төлөх үүрэгтэй этгээд юм.

Мөн Монголын Нотариатчдын танхимаас ирүүлсэн бичгээс үзэхэд талийгаач Х.ийн нэр дээрх хөрөнгүүд болох хувийн орон сууц, газар, автомашиныг түүний эхнэр Х. нь өвлөж авсан байх тул Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1-д зааснаар өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг хариуцах субьект мөн.

Иймд тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 34,500,000 төгрөг, зээлээр худалдах, худалдан авах гэрээний 3.6-д заасны дагуу алданги 17,250,000 төгрөг нийт 51,750,000 төгрөгийг Х.ийн өвлөгч болох хариуцагч Х., Д. нараас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д. шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Д. миний бие Н.*******ы нэхэмжлэлийн үндэслэл болох өвлөгөөс өр нэхэх хууль зүйн боломж нөхцөл бүрдээгүй болно. Өв өвлөгч болон өр өвлөгч нь тодорхой шийдэгдээгүй.

Учир нь миний аав Х. нь 2020 оны 10 сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нүүрс тээврийн******* км газар зам тээврийн гэнэтийн осолд орж нас барсан тул аавд минь холбогдох хавтаст хэрэгт бид аавыгаа бусдын буруутай үйлдэл, үл хайхрамжгүй байдлаас болж амь насаа алдсан гэж үзэж одоо хүртэл мөрдөн байцаах шатанд хэрэг явагдаж байгаа учир би өв хөрөнгө өвлөж өв залгамжлагч болоогүй.

Мөн миний аав Голомт банкинд 17,000,000 төгрөгийн цалингийн зэээл, ЖДМБ банк бус санхүүгийн байгууллагад*******,000,000 төгрөгийн зээл, мөн Н.*******аас авсан Jack маркийн авто машин эвдрээд хувь хүнээс 5,000,000 төгрөг зээлсэн зээлтэй.

Тус зээлүүдийг хавтаст хэрэг хэзээ, хэрхэн шийдвэрлэгдэхээс мөрдөн байцаалт, шүүх хурлаас ямар нэгэн үр дүнтэй шийдвэр гарахаас шалтгаалах тул тус Н.*******ы нэхэмжлэлийг үндэслэлгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХариуцагчХ. шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Иргэн Н.*******ы нэхэмжлэлтэй иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна.

Нэхэмжлэгч Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535..1-д заасныг үндэслэн өвлүүлэгч Х.ийн гүйцэтгэл зохих байсан үүргийг өвлөгч хариуцан зээлийн үлдэгдэл төлбөр болон алданги төлөх үүрэгтэй гэж үзэж нэхэмжилсэн байна.

Мөн миний охин Д.г Иргэний хуулийн 527 дугаар зүйлд заасны дагуу өвийг хүлээн авсан гэж үзэж зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг хариуцан төлөх үүрэгтэй этгээд юм гэсэн байна.

Миний нөхөр Х. бид хоёр Баянзүрх дүүргийн,, тоот байшинд амьдарч байсан. 2020 оны 10 сарын 01-ний өдөр Х. ачааны машин жолоодон нүүрсний тээвэрт явж байгаад автын осолд орж нас барсан гэдэг мэдээг би авсан.

Ингээд Х. миний бие хуульд заасны дагуу өвлүүлэгчийн өвлөгдөх эд хөрөнгийг хүлээж авсан. Харин миний охин Д. биднээс өрх тусгаарлан өөрийн гэр бүл болох нөхөр, 2 хүүхдийн хамт тусдаа байранд амьдардаг бөгөөд тухайн үед өвлүүлэгчийн өвлөгдөх хөрөнгөнөөс эд хөрөнгө хүлээж аваагүй.

Үүнийг хэрэгт авагдсан нотлох баримт 239 тоот албан бичиг нотолж байна гэж үзэж байна. Өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хуулиар хориглоогүй бол хөөн хэлэлцэх хугацаатай байдаг.

Иргэний хуулийн 536 дугаар зүйлийн 536.1-т Өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийн талаархи гомдлын шаардлагыг түүний үүрэг гүйцэтгүүлэгч өв нээгдсэн өдрөөс хойш нэг жилийн дотор өвлөгч буюу гэрээслэл биелүүлэгч, нотариат эсхүл эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллагад гаргана, 536.2-т Үүрэг гүйцэтгүүлэгч энэ хуулийн 536.1-т заасны дагуу гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан өдрөөс хойш нэг жилийн дотор нэхэмжлэлээ шүүхэд гаргана гэж заасан байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлдээ миний бие 2022 оны******* сарын 02-ны өдөр Монголын нотариатчдын танхимд хандан өвлөгчийн талаарх мэдээлэл өгөхийг хүссэн бөгөөд 2022 оны******* сарын 10-ны өдөр 814 дугаар албан бичгээр хариугаа авсан. 2022 оны 12 сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1-т зааснаар өвлүүлэгч Х.ийн өв 2020 оны 10 сарын 01-ний өдөр нээгдсэн тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 536 дугаар зүйлд заасан гомдлын шаардлага гаргах хугацаа, шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна.

Иймд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т заасныг үндэслэн үүрэг гүйцэтгэхээс татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ганбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Өвлүүлэгч Х. нь Н.*******тай зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулан, тухайн авто машиныг зээлээр худалдан авч өөрийн мэргэжлийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байсан.

Нэхэмжлэгч тал Д.г өвлөгч гэж үзсэн ба өвлүүлэгч Х.ийн нэр дээрх эд хөрөнгийг түүнтэй хамт амьдарч байсан эхнэр Х., охин Д.Буянзаяа нар өвлөн авсан. Д.гийн хувьд Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-д заасны дагуу өвийг хүлээн аваагүй, хүлээн авах хүсэлт ч гаргаж байгаагүй.

Иргэний хуулийн 536 дугаар зүйлийн 536.1-д Өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийн талаарх гомдлын шаардлагыг, түүний үүрэг гүйцэтгүүлэгч өв нээгдсэн өдрөөс хойш нэг жилийн дотор өвлөгч буюу гэрээслэл биелүүлэгч, нотариат, эсвэл эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллагад гаргана гэж заасан.

Нэхэмжлэгч Н.*******ы хувьд Х.ийг 2020 оны 10 сарын 01-ний өдөр тухайн гэрээний үүрэг гүйцэтгэж байгаад нас барсан гэдгийг тодорхой мэдэж байсан ба 2021 оны 10 сарын 01-ний хооронд буюу 1 жилийн дотор өвлүүлэгчид ямар нэгэн гомдлын шаардлага гаргаагүй.

Н.*******ы хувьд 2022 оны 12 сарын 21-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэлээ гаргасан бөгөөд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасан тул өвлүүлэгчийн өвлөгч болох эхнэр Х. энэ эрхийнхээ дагуу үүрэг гүйцэтгэхээс татгалзаж байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч Н.******* нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл,

Н.*******, Х. нарын хооронд байгуулсан 2019 оны 05 сарын 23-ны өдрийн зээлээр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ, тээврийн хэрэгслийн гаалийн мэдүүлэг, тээврийн хэрэгслийн гэрэл зураг,

Н.*******ы Хаан банк дахь 5845004394 тоот дансны хуулгууд,

Н.*******ы төлөөлөгч О.Мөнхболдын Монголын нотариатчдын танхимд хүргүүлсэн 2022 оны******* сарын 02-ны өдрийн хүсэлт, Монголын нотариатчдын танхимын 2022 оны******* сарын 10-ны өдрйн 814 тоот хариу албан бичиг,

Н.*******ы Д.д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүрдүүлбэр хангаагүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан тус шүүхийн шүүгчийн 2022 оны 09 сарын 28-ны өдрийн 22221 дугаартай захирамжийн хуулбар зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

Хариуцагч Д. нь иргэний үнэмлэхний хуулбар, хариу тайлбар, Д. нь тээврийн хэрэгсэл эзэмшиж байсан эсэх талаарх лавлагаа, Д.гийн нэр дээрх тээврийн хэрэгслийн лавлагаа, итгэмжлэл зэрэг баримтуудыг ирүүлжээ.

 

Хариуцагч Х. нь иргэний үнэмлэхний хуулбар, хариу тайлбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

Шүүхийн журмаар:

Нэхэмжлэгч талын хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2023 оны 02 сарын 07-ны өдрийн 5558 дугаар захирамжаар Авто тээврийн үндэсний төвөөс УБВ улсын дугаартай, арлын дугаартай, Jac маркийн авто машины дэлгэрэнгүй лавлагаа-хувийн хэргийн хуулбарыг,

Монголын нотариатчдын танхимаас Хишигтийн /РД: ПЮ75111611/-ийн нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгөтэй холбоотой өвлөх хүсэлт гаргасан эсэх, гаргасан бол өвлөгчөөр хэнийг тогтоосон болох, өвлөх эрхийн гэрчилгээ олгосон эсэх, өвлөгчийн хаяг, УБВ улсын дугаартай, арлын дугаартай, Jac маркийн авто машиныг чиргүүлийн хамт өвлөх эрхийн гэрчилгээ олгосон эсэх,

******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд даалгавар гүйцэтгүүлэн *******,*******т сум, Тахилтын 4-7 тоот хаягт оршин суух н.аас гэрчийн мэдүүлэг авахуулахаар тус тус шийдвэрлэсний дагуу баримтуудыг ирүүлжээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч ын , ийн нарт холбогдуулан Х.ийн өвлөгч нараас зээлээр худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 34,500,000 төгрөг, алданги 17,250,000 төгрөг, нийт 51,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

2. Нэхэмжлэгч Н.******* Д. нь Х.ийн зээлээр худалдан авсан тээврийн хэрэгслийг захиран зарцуулсан тул Иргэний хуулийн 527 дугаар зүйлд зааснаар өвийг хүлээн авсан гэж үзнэ. Х.ийн нэр дээрх хөрөнгүүдийг түүний эхнэр Х. өвлөж авсан тул мөн хуулийн 535 дугаар зүйлийн 535.1-д заасны дагуу өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг хариуцах этгээд мөн. Иймд хариуцагч Х., Д. нараас 51,750,000 төгрөгийг гаргуулж өгнө үү,

Хариуцагч Д. Аав минь бусдын хайхрамжгүй байдлаас амь насаа алдсан. Хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа учраас уг хэрэг хэрхэн шийдвэрлэгдэхээс зээлийн асуудал шалтгаалах тул Н.*******ы нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй,

Хариуцагч Х. Охин Д. өв хүлээн аваагүй. Хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон тул Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т зааснаар үүрэг гүйцэтгэхээс татгалзаж байна гэж тус тус тайлбарлаж байна.

 

3. Н.******* нь Х.той 2019 оны 05 сарын 23-ны өдөр тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан ба уг гэрээгээр арлын дугаартай, Jac маркийн тээврийн хэрэгсэл, арлын дугаар бүхий маркийн чиргүүлийг нийт 75,000,000 төгрөгөөр Х. худалдан авахаар,

Худалдан авагч Х. урьдчилгаа 20,000,000 төгрөгийг төлж, үлдэх 55,000,000 төгрөгийг 2019 оны 07 сарын 15-ны өдрөөс эхлэн сар бүр 3,000,000 төгрөгөөр төлөхөөр,

тээврийн хэрэгслийг гэрээ байгуулсан өдөр худалдан авагч Х.ид 2023 оны 05 сарын 23-ны өдөр хүлээлгэн өгөхөөр тус тус тохиролцон талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамгаа даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.

/ХХ-ийн 6-11 дүгээр тал/

 

4. Дээрх гэрээг байгуулсан 2019 оны 05 сарын 23-ны өдөр Х.ид тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн болон уг тээврийн хэрэгсэлд Х. нь Велл транс ХХК-ийн нэр дээр УБВ улсын дугаар авч нүүрс тээвэрлэх үйл ажиллагаа эрхэлж байсан талаар талууд хэн аль нь тайлбарлаж байх ба энэ талаар хэн аль нь маргаагүй.

/ХХ-ийн 59-75 дугаар тал/

 

5. Худалдан авагч Х. тээврийн хэрэгслийн үнэд урьдчилгаа төлбөрт 20,000,000 төгрөг, 2019 оны 07 сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг, 2019 оны 08 сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг, 2019 оны 09 сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг, 2019 оны 10 сарын 12-ны өдөр 3,000,000 төгрөг, 2019 оны******* сарын 15-ны өдөр 3,000,000 төгрөг, 2019 оны 12 сарын төлбөрийг 2020 оны 01 сарын 26-ны өдөр 3,000,000 төгрөг, 2020 оны 01 сарын төлбөрийг 2020 оны 03 сарын*******-ний өдөр 2,500,000 төгрөг, нийт 20,500,000 төгрөг, нийт 40,500,000 төгрөг төлсөн талаар талууд мөн маргаагүй бөгөөд энэ нь нэхэмжлэгч Н.*******ы Хаан банк дахь 5845004394 тоот дансны хуулгаар тогтоогдсон болно.

/ХХ-ийн 12-31 дүгээр тал/

 

6. арлын дугаартай, Jac маркийн тээврийн хэрэгсэл, арлын дугаар бүхий маркийн чиргүүл Н.*******ы нэр дээр 2019 оны 05 сарын 14-ний өдөр Монгол Улсад орж ирсэн ба 2019 оны 05 сарын 23-ны өдрийн гэрээний дагуу Х.ийн уг тээврийн хэрэгсэлд дугаар олгох хүсэлтийн дагуу 2019 оны 06 сарын 06-ны өдөр Велл транс ХХК-ийн нэр дээр тээврийн хэрэгслийн эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон нь Авто тээврийн үндэсний төвийн 2023 оны 03 сарын 21-ний өдрийн 345 тоот лавлагаа болон талуудын тайлбараар тогтоогдож байх бөгөөд талууд энэ талаар мөн маргаагүй.

/ХХ-ийн 59-75 дугаар тал/

 

7. Талуудын хооронд байгуулсан 2019 оны 05 сарын 23-ны өдрийн гэрээний 3.6-д Үүргийн гүйцэтгэлийг хангах арга: Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө гэж заасан ба худалдагч Х. 2020 оны 03 сарын*******-ний өдөр сүүлийн төлбөрийг гүйцэтгэсэн ба үүнээс хойш тэрээр гэрээний үүрэг биелүүлээгүй бөгөөд 2020 оны 10 сарын 01-ний өдөр нас барсан байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан ба 2020 оны 03 сарын*******-ний өдрөөс хойш 2020 оны 09 сарын 30-ны өдөр хүртэл хугацаагаар алдангийг тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул алдангийг 17,250,000 төгрөгийн хэмжээнд нэхэмжилсэн нь үндэслэлтэй.

 

8. Худалдан авагч Х. нь 2020 оны 03 сарын*******-ний өдрөөс хойш тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийг биелүүлээгүй байх ба Хишигтийн нь 2020 оны 10 сарын 01-ний өдөр нас барсныг 2020 оны 10 сарын 06-ны өдөр нас барсныг бүртгэх бүртгэлд бүртгэсэн нь зохигчийн тайлбар болон Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 03 сарын 01-ний өдрийн лавлагаа хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдлоо.

/ХХ-ийн 58, 139 дүгээр тал/

 

9. Монголын нотариатчдын танхимын 2023 оны 03 сарын 22-ны өдрийн 239 тоот лавлагаанд:

-Өвлүүлэгч Х.ийн өвлөгдөх эд хөрөнгийг түүний хууль ёсны өв залгамжлагчдаас өв хүлээн авах хүсэлт гаргаж, нотариатчаас өвлөх эрхийн гэрчилгээ олгосон эсэхийг Танхимын өвийн нэгдсэн бүртгэлээс шүүж үзэхэд:

1. Баянзүрх дүүргийн, Цайз 42 а гудамж, тоот хаягт байрлах хувийн сууц, гаражийг гэр бүлийн хэрэгцээний газрын хамт тус хаягт оршин суух регистрийн дугаартай, ын , ПЮ10250901 регистрийн дугаартай ийн Буянзаяа нарт Нийслэлийн тойргийн нотариатч Б.Баясгалан 2022 оны 03 сарын 03-ны өдөр бүртгэлийн 23, 24 дугаарт бүртгэж өвлөх эрхийн гэрчилгээ олгосон байна.

2. 4053 УНП улсын дугаартай, hyundai sonata 6 маркийн суудлын авто машиныг Баянзүрх дүүргийн, Цайз 42 а гудамж, тоот хаягт оршин суух регистрийн дугаартай, ын д Нийслэлийн тойргийн нотариатч Б.Баясгалан 2022 оны 05 сарын 29-ний өдөр бүртгэлийн 72 дугаарт бүртгэж өвлөх эрхийн гэрчилгээ олгосон байна гэжээ.

/ХХ-ийн 58 дугаар тал/

 

10. Нямаагийн 2023 оны 07 сарын 20-ны өдөр шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ:

Д.г сайн танихгүй. Гэхдээ машины нэр шилжүүлж өгсөн хүн. Н.*******ыг танина. Хамт тээвэрт явдаг байсан.

Би УБВ улсын дугаартай, Jac маркийн ачааны авто машиныг чиргүүлийн хамт өөрийн Kino маркийн бүхээгтэй, ХОА улсын дугаартай авто машинаар 2022 оны 05 сард арилжсан.

Фейсбүүк хаяг дээр УБВ улсын дугаартай Jac маркийн ачааны авто машиныг чиргүүлийн хамт зарна гэсэн зар тавьсныг миний хүү Х.Батцоож үзээд Н.*******тай утсаар холбогдож Kino маркийн бүхээгтэй, ХОА улсын дугаартай авто машинаар арилжих талаар ярилцсан. ... Хүү Х.Батцоож Улаанбаатар хотод сольж аваад надад авчирч өгсөн.

УБВ дугаартай, арлын дугаартай Jac маркийн ачааны авто машин нь Н.*******ы авто машин бөгөөд Д.гийн аав нь Н.*******аас түрээсээр унаж унагаасан юм шиг байсан. Тэгээд Н.*******, Д. нар уг авто машиныг зарж түүнтэй холбоотой машины хохирол мөнгө төгрөгөө авахаар тохиролцсон байсан.

Н.*******, Д. нар тохиролцохдоо унагасан УБВ улсын дугаартай Jac маркийн ачааны авто машиныг миний өмчлөлийн ХОА улсын дугаартай Kino маркийн бүхээгтэй авто машинаар арилжаад миний машиныг үнэтэй зарагдвал Д.д 8,000,000 төгрөг, бага зэрэг үнэтэй зарагдвал 5,000,000 төгрөг өгөхөөр тохиролцсон юм шиг байна лээ.

Д. УБВ дугаартай, арлын дугаартай Jac маркийн ачааны авто машиныг чиргүүлийн хамт миний нэр дээр шилжүүлж өгсөн.

Би буцаагаад ХОА улсын дугаартай Kino маркийн бүхээгтэй авто машиныг Д., Н.******* нарын аль нэгнийх нь нэр дээр шилжүүлэхээр болоход Д.гийн хадмууд дундуур нь орж ирээд Н.******* чамайг хулхидах байх, наад авто машинаа өөрийн нэр дээр шилжүүлж ав гэж маргаан гаргасан байсан.

Сар дамжсан маргаан болж би 2022 оны 06 сард ХОА улсын дугаартай Kino маркийн бүхээгтэй авто машинаа Д.гийн хадам ах н.Хүрэлбаатар гэдэг хүнд шилжүүлж өгсөн.

... Баатрын жинчид транс ХХК-д шилжүүлж өгөн. Би Баатрын жинчид транс ХХК-д жолоочоор явдаг. ... Би *******т байсан бөгөөд миний хүү Х.Батцоож Улаанбаатар хотод Д.тэй хамт явж уг авто машиныг шилжүүлсэн. ... гэжээ.

/ХХ-ийн 93-96 дугаар тал/

 

11. Х.ийн төрсөн охин Д. нь өөрийн эцгийн Н.*******аас зээлээр худалдан авсан арлын дугаартай, Jac маркийн УБВ улсын дугаартай ачааны авто машин болон чиргүүлийг 2022 оны 05 сард иргэн Н.аас түүний өмчлөлийн ХОА улсын дугаартай Kino тээврийн хэрэгслээр сольж уг авто машиныг захиран зарцуулж Jac маркийн УБВ улсын дугаартай ачааны авто машин болон чиргүүл нь 2022 оны 05 сарын 05-ны өдөр бусдын өмчлөлд буюу Баатрын жинчид транс ХХК-ийн нэр дээр шилжсэн болох нь Авто тээврийн үндэсний төвийн 2023 оны 03 сарын 21-ний өдрийн лавлагаа, гэрчийн мэдүүлэг, зохигчийн тайлбаруудаар тогтоогдлоо.

 

12. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-т Дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй, 520.1.1.нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх гэж заасны дагуу Х., Д. нар нь Х.ийн хууль ёсны өвлөгч байна.

 

13. Мөн хуулийн 527 дугаар зүйлийн 527.1-т Өвлөгдөх эд хөрөнгийг өвлөгч хүлээн авснаар өв залгамжлалыг гүйцэтгэсэнд тооцно, 527.3-.т Өвлөгчийн хүлээн авсан эд хөрөнгийг, өв нээгдсэн өдрөөс эхлэн өвлөгчид шилжсэн гэж үзнэ гэж тус тус заасны дагуу Д. нь өвлүүлэгч Х.ийн зээлээр худалдан авсан УБВ улсын дугаар бүхий Jac маркийн ачааны авто машин болон чиргүүлийг захиран зарцуулсан болох нь тогтоогдож байх тул тэрээр уг авто машины зээлийн гэрээний үүргийг хариуцна.

 

Мөн хуулийн 515 дугаар зүйлийн 515.2-т Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ, 535 дугаар зүйлийн 535.1-т Өв хүлээн авсан өвлөгч буюу энэ бүлэгт заасан журмаар эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллага нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ, 535.2-т Хэд хэдэн өвлөгч байвал, тэдгээр нь энэ хуулийн 535.1-д заасан үүргийг тус тусын өвлөсөн эд хөрөнгийн хэмжээнд хувь тэнцүүлэн хүлээнэ гэж тус тус заасны дагуу Х.ийн хууль өвлөгч Х. нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл үүргийг мөн хүлээнэ.

 

14. Мөн хуулийн 536 дугаар зүйлийн 536.1-т Өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийн талаархи гомдлын шаардлагыг түүний үүрэг гүйцэтгүүлэгч өв нээгдсэн өдрөөс хойш нэг жилийн дотор өвлөгч буюу гэрээслэл биелүүлэгч, нотариат, эсхүл эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллагад гаргана, 536.2-т Үүрэг гүйцэтгүүлэгч энэ хуулийн 536.1-д заасны дагуу гомдлын шаардлага гаргасан бол түүний хариуг авсан, эсхүл гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан өдрөөс хойш нэг жилийн дотор нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно гэж тус тус заажээ.

 

Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Д.д холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 51,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2022 оны 09 сарын 28-ны өдрийн 22221 дугаар бүхий захирамжаар Иргэний хуулийн 536 дугаар зүйлд заасны дагуу гомдлын шаардлагаа өвлөгч, нотариатад гаргасан эсэх, хариуг авсан эсэхийг тодруулах буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд зааснаар хүлээн авахаас татгалзжээ.

Энэ нь шүүхийн бүртгэлийн Иргэн 2014 иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэгдсэн систем дэх бүртгэлд бүртгэгдсэн байна.

/ХХ-ийн 34-35 дугаар тал/

 

15. Н.*******ы итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнхболдын 2022 оны******* сарын 02-ны өдөр Монголын нотариатчдын танхимд гаргасан хүсэлтэд:

Х.ийн нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгө байгаа эсэх, эд хөрөнгө байсан бол өвлөгчөөр хэнийг тогтоож өвлөх эрхийн гэрчилгээ олгосон болох, өвлөгчийн хаяг, УБВ дугаартай ачааны машин чиргүүлийн хамт өвлөх эрхийн гэрчилгээ гарсан эсэх талаар баримтыг ирүүлнэ үү гэжээ.

Монголын нотариатчдын танхимын 2022 оны******* сарын 10-ны өдрийн 814 тоот хариу албан бичигт ... Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т Хуульд өөрөөр заагаагүй бол мэдээллийн эзэн нас барсан, эсхүл нас барсанд тооцогдсон бол гэрээслэл, түүний гэр бүлийн гишүүн, хууль ёсны төлөөлөгчийн бичгээр өгсөн зөвшөөрлөөр түүнд хамаарах мэдээллийг цуглуулж боловсруулж ашиглана гэж заасны дагуу нас барсан иргэний өв залгамжлалтай холбоотой мэдээллийг өгөх боломжгүй байна гэжээ.

/ХХ-ийн 32-33 дугаар тал/

 

16. Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1-т Өвлүүлэгч нас барсан өдрөөс, түүнчлэн иргэнийг нас барсан гэж зарласан бол энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан өдрөөс өв нээгдэнэ, 531 дүгээр зүйлийн 531.2-т Хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жил өнгөрсний дараа олгоно гэж тус заасан бөгөөд өвлүүлэгч Х. 2020 оны 10 сарын 01-ний өдөр нас барсан ба үүрэг гүйцэтгүүлэгч Н.******* өв нээгдсэн өдрөөс хойш 1 жилийн дотор өвлүүлэгч Х.ийн гүйцэтгэвэл зохих үүргийн талаархи гомдлын шаардлагыг дээр дурдсан хуульд заасан хугацаанд нотариатад гаргасан ба бөгөөд ийнхүү нотариатын байгууллагын хариуг авсаны дараагаар шүүхэд хандан дахин нэхэмжлэл гаргасан байна.

Үүнээс үзэхэд хариуцагч Х.ын хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул үүрэг гүйцэтгэхээс татгалзаж байна гэх тайлбар үндэслэлгүй.

 

Мөн Н.******* болон Х.ийн хууль ёсны өвлөгч Д. нар 2019 оны 05 сарын 23-ны өдрийн тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийг гүйцэтгэхтэй холбоотой 2022 оны 05 сард харилцаж байсан нь Н.ын гэрчийн мэдүүлэг, УБВ улсын дугаар бүхий ачааны авто машины хувийн хэргийн хуулбараар тус тус тогтоогдсон болно.

 

Х. нь 2020 оны 10 сарын 01-ний өдөр зам тээврийн ослын улмаас нас барсан талаар зохигчид тайлбарласан ба тухайн эрүүгийн хэргийг шийдвэрлээгүй нь Н.*******ы 2019 оны 05 сарын 23-ны өдрийн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийг өвлүүлэгч Х.ийн өвлөгч нараас шаардахаас татгалзах үндэслэл болохгүй болохыг дурдлаа.

 

Иймд Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2, 535 дугаар зүйлийн 535.1, 535.2-т тус тус заасныг баримтлан хариуцагч Х., Д. нараас нийт 51,750,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.*******д олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******5 дугаар зүйлийн*******5.1,*******5.2.1,*******6,*******8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2, 535 дугаар зүйлийн 535.1, 535.2-т тус тус заасныг баримтлан хариуцагч Х., Д. нараас нийт 51,750,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.*******д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.*******ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 416,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х., Д. нараас 416,700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******9 дүгээр зүйлийн*******9.4,*******9.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН