Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2024/01529

 

 

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2024/01529

Улаанбаатар хот

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа би:

 

Нэхэмжлэгч: ЭД,

 

Нэхэмжлэгч: ПГ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А.Э -д холбогдох,

2,215,792 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 03 дүгээр сарын 21-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Яллагдагч А.Э .... 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий эмээ Ц.Дг мөнгө өгсөнгүй гэх шалтгаанаар нүд рүү нь гараараа цохиж зүүн нүдний алимын битүү гэмтэл, эвэрлэг, бүрхүүлийн урагдал, өмнөд хоргийн цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх А.Эд холбогдох хэргийг 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцэж .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт мөн зүйлийн 8.7 дугаар зүйлийн 1, 2, 3, дахь хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч А.Эд ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал, олгох сургалтад хамрагдах" гэсэн үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээг 1 жилийн хугацаагаар хэрэглэж шийдвэрлэсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас иргэн Ц.Д нь Нийслэлийн түргэн тусламжийн төв, э эмнэлгийн тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 2.215.792 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал гарсан болох нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн .... дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн судалгаагаар тогтоогдож байна. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-дэх хэсэгт Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон Даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн Даатгалын байгууллагад нөхөн төлүүлэхээр хуульчилсан ба дээрх эмнэлгийн тусламж үйлчилгээний зардлыг А.Эээс г аргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх хуулийн байгууллагын шийдвэр гараагүй, Эрүүл мэндийн Даатгалын сангаас эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх санхүүгийн эх үүсвэрт хүндрэл учруулахаар байна гэжээ.

 

Талуудын ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Миний бие А.Э нь нэхэмжлэлийн шаардлага 2,215,792 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа. 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2024 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн дотор 1,215,792 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиолцож байна,С ХХК нь Ин ХХК-иас түрээсийн үлдэгдэл төлбөр 94,627,115 төгрөг дээр алданги 26,022,456 төгрөгийг нэмж нийт 120,649,571 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. С ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 120,649,571 төгрөгнөөс 15,649,571 төгрөгөөс татгалзаж, үлдэх 105,000,000 төгрөгийг Ин ХХК нь 2023 оны 03 дугаар сарын 10-нд 35,000,000 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 10-нд 35,000,000 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 10-нд 35,000,000 төгрөг бүрэн төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцов гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ПГ нь хариуцагч А.Эд холбогдуулан 2,215,792 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Э нь нэхэмжлэлийн шаардлага 2,215,792 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2024 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн дотор 1,215,792 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.ПГ нь хариуцагч А.Эд холбогдуулан 2,215,792 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт А.Э нь нэхэмжлэлийн шаардлага 2,215,792 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2024 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн дотор 1,215,792 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр үйлийн 74.5-т зааснаар 50,402 төгрөгийг харуицагч А.Эээс гаргуулж, улсын төсвийн орлогод оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА