| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 102/2023/00887/И |
| Дугаар | 101/ШШ2024/01306 |
| Огноо | 2024-03-11 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 101/ШШ2024/01306
2024 03 11 101/ШШ2024/01306
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч: *******, 12-р хороо, Чулуут АОС 7-210 тоот хаягт оршин суух, *******гийн *******ын /РД: *******/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******лол,*******, тоот, ХХК /РД: /,
Хариуцагч: , ,,, тоот хаягт оршин суух, гийн /РД: / нарт холбогдох
70,600,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Хариуцагч ХХК-ийн Ө.*******, Ш. нарын байгуулсан 2020 оны 11 сарын 11-ний өдрийн 20/11-01 дугаар дугаар Хамтран ажиллах гэрээ, 2022 оны 11 сарын 01-ний өдрийн Төлбөр барагдуулах гэрээ-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, ХХК болон Ө.******* нарын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй буюу ХХК нь Ө.*******од төлөх төлбөргүй болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг тус тус хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Отгондаваа,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ууганбаяр,
Хариуцагч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэнжаргал,
Хариуцагч Ш.,
Хариуцагч Ш.гийн өмгөөлөгч Б.Сод-Эрдэнэ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Чулуунцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ө.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Отгондаваа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч ХХК нь барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хариуцагч компанийн захирал Ш. нэхэмжлэгч Ө.*******оос ажил олж өгөөч гэдэг байсан. Нэхэмжлэгч Ө.******* нь Vip сar wash гэх газрыг ажиллуулдаг, танилын хүрээ ихтэй.
Ө.******* нь ХХК-ийн захирлыг маш сайн таньдаг, найз нөхдийн харилцаатай байсан тул хариуцагч ХХК-ийг ХХК-ийн удирдлагуудтай танилцуулан, ХХК-ийн хэрэгжүүлж буй төслийн хүрээнд баригдаж байгаа С блок барилгын карказ угсралтын ажлыг хариуцагч ХХК-д зуучлан олж өгсөн.
Ингэж уг ажлыг зуучлан олж өгснөөр хариуцагч ХХК болон ХХК нарын хооронд 2020 оны 08 сарын 26-ны өдөр АГ/GBT-20/029 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан.
Нэхэмжлэгч Ө.******* нь хариуцагч ХХК-тай харилцан тохиролцсоны дагуу хариуцагч компани ХХК-ийн ажлыг зуучлан олж өгсний хариуд Глобал таун хотхоны С блок барилгын В1 давхрын нийтийн дулаан авто зогсоолд 1 авто машины зогсоолыг 30,000,000 төгрөгөөр, С блок барилгын 16.24 м.кв талбайтай агуулахыг 1 м.кв-ын үнийг 2,500,000 төгрөгөөр тооцож 40,600,000 төгрөгөөр, нийт 70,600,000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Ө.*******ын өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон.
Талууд 2020 оны 08 сард зуучлалын гэрээг амаар харилцан тохиролцон байгуулсан ба 2020 оны 11 сарын 11-ний өдөр 20/11-01 дугаартай хамтран ажиллах гэрээг байгуулан гэрээнд гарын үсэг зурж, тамга тэмдгээ дарж хүсэл зоригоо баталгаажуулсан.
Тус гэрээний 1.1, 4.1.4, 5.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч Ө.******* нь хариуцагч ХХК-ийг ХХК-ийн удирдлагуудтай танилцуулах, тус компанитай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулахад туслалцаа үзүүлэх буюу зуучлах, ХХК нь нэхэмжлэгч Ө.*******од зуучлалын хөлс болгож, Глобал таун хотхоны С блок барилгын В1 давхрын нийтийн дулаан авто зогсоолд 1 авто машины зогсоолыг 30,000,000 төгрөгөөр, С блок барилгын 16.24 м.кв талбайтай агуулахыг 1 м.кв-ын үнийг 2,500,000 төгрөгөөр тооцож 40,600,000 төгрөгөөр, нийт 70,600,000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг ХХК нь ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу санхүүжилтээ хүлээн авсны дараагаар нэхэмжлэгч Ө.*******ын өмчлөлд тус тус шилжүүлэхээр харилцан тохиролцсон.
Нэхэмжлэгч Ө.******* нь хариуцагч ХХК-ийг ХХК-тай байгуулах АГ/GBT-20/029 дугаартай С блок карказ угсралтын барилгын ажил гүйцэтгэх гэрээнд зуучилж, тус гэрээг ХХК-тай хийлгүүлэхэд туслалцаа үзүүлж, гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн.
2020 оны 11 сарын 11-ний өдрийн 20/11-01 дугаартай хамтран ажиллах гэрээний 4.1.4-т АГ/GBT-20/029 дугаартай гэрээний ажлын гүйцэтгэл бүрэн дуусаж гэрээний санхүүжилт орсны дараа гүйцэтгэгч талд гэрээгээр тохирсон хамтын ажиллагааны ажлын хөлсийг өгөх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч ХХК нь ХХК-тай байгуулсан гэрээний дагуу тус ажлыг бүрэн хийж дуусган гэрээний санхүүжилтээ авсан.
Гэсэн атлаа 20/11-01 дугаартай хамтран ажиллах гэрээний 5.2-т заасны дагуу 30,000,000 төгрөгийн үнэ бүхий авто зогсоол, 40,600,000 төгрөгийн үнэ бүхий 16.24 м.кв талбайтай агуулахыг шилжүүлэх үүрэгтэй боловч үүргээ биелүүлээгүй.
Нэхэмжлэгч талаас удаа дараа хариуцагч талд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг амаар, утсаар, биечлэн удаа дараа мэдэгдэж байсан бөгөөд хариуцагч удахгүй шилжүүлнэ, түр хүлээ гэх зэргээр шилжүүлэхгүй байсан тул талууд 2022 оны 11 сарын 01-ний өдөр төлбөр барагдуулах гэрээг байгуулсан.
Тус төлбөр барагдуулах гэрээнд талуудын хооронд байгуулсан 2020 оны 11 сарын 11-ний өдрийн 20/11-01 дугаартай хамтран ажиллах гэрээний дагуу төлбөр төлөх хугацаа, нөхцлийг тодотгон төлбөр барагдуулах гэрээний 1.1, 1.2, 1.3-т тус тус заасны дагуу ХХК-ийг ХХК-тай байгуулах АГ/GBT-20/029 дугаартай С блок карказ угсралтын барилгын ажил гүйцэтгэх гэрээнд зуучилсан тул тус зуучлалын хөлсөөр төлөх ёстой 70,600,000 төгрөгийн төлбөрийг 2022 оны 11 сарын 02-ны өдрийн дотор нэхэмжлэгч Ө.*******ын Хаан банкны тоот дансанд шилжүүлэхээр талууд харилцан тохиролцсон.
Тухайн үед буюу 2020 оны 11 сард Ш. нэхэмжлэгч Ө.*******од өөрийгөө танилцуулахдаа ХХК-ийн гүйцэтгэх захирал бөгөөд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд гэж хэлсний дагуу Ө.******* түүний үгэнд итгэж дээрх барилгын ажлыг зуучлан олж өгсөн.
Мөн Ш.д тухайн үед ХХК-ийн тамга байсан тул түнд итгэсэн.
Нөгөөтэйгүүр Ш. болон нар төрсөн ах дүүс буюу ихрүүд тул шаардлагатай тохиолдолд Ш. нь гийн зөвшөөрлөөр компанийг төлөөлөн гэрээ хэлцэл байгуулдаг байж магадгүй байна.
Иймд хариуцагч ХХК-иас 35,300,000 төгрөгийг, хариуцагч Ш.гээс 35,300,000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ө.*******од олгож өгнө үү гэв.
Хариуцагч ХХК-ийн захирал шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэнжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
ХХК нь нэхэмжлэгч Ө.*******той аливаа гэрээ, хэлцэл байгуулж, гэрээний харилцаанд орж байгаагүй тул нэхэмжлэгч Ө.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна.
ХХК нь 2013 онд үүсгэн байгуулагдан 2015 оны 03 сард тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болж 2015 оны 03 сараас тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа.
Манай компани 2015 оноос барилгын засвар, барилга угсралтын үйл ажиллагаа эрхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл нийт 30 орчим барилгын төсөлд гүйцэтгэгч компаниудтай хамтран ажилласан.
Энэ хугацаанд хэн нэг гуравдагч этгээдээр дамжуулан ажилд зуучлуулж, гуравдагч этгээдийн туслалцаа дэмжлэгтэй үйл ажиллагаа явуулж байгаагүй.
ХХК-ийн захирал ХХК-ийн барилга хариуцсан дэд захирал С.тэй 2012 оноос өнөөдрийг хүртэл найз нөхлийн холбоотой байгаа ба ХХК-тай хэн нэгэн этгээдийн зуучлал, туслалцаа дэмжлэггүй холбогдож ажил гүйцэтгэх гэрээ байгуулан хамтран ажилласан.
ХХК-ийн барилга хариуцсан дэд захирал С. 2020 оны 08 сарын 23-ны орой ХХК-ийн захирал тэй утсаар холбогдон , 15-р хорооны нутаг дэвсгэрт ХХК-ийн хэрэгжүүлж буй Глобал таун хотхоны төслийн С блок барилгын карказ угсралтын ажлыг хийж гүйцэтгэх ажлын саналыг анх тавьснаар С.тэй уулзсан.
Маргааш нь 2020 оны 8 сарын 24-ний өдөр Глобал таун хотхоны төслийн барилгын талбайд , С. болон ХХК-ийн холбогдох хүмүүстэй уулзсан ба тухайн үед дээрх барилгын зоорийн давхар 50 хувийн гүйцэтгэлтэй байсан.
Өмнө нь ажил гүйцэтгэж байсан компани ажиллах хүчний дутагдлаас болон графикт хугацааны хоцрогдол үүсгэж байгаа шалтгаанаар манай компанид ажлыг үргэлжлүүлэх санал тавьснаар уг саналыг ХХК хүлээн зөвшөөрсөн.
Ингээд 2020 оны 08 сарын 26-ны өдөр АГ/GBT-20/029 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг байгуулснаар барилга угсралтын ажил эхэлсэн бөгөөд уг гэрээг байгуулахад хэн нэгэн этгээдийн зуучлал, туслалцаа дэмжлэг анхнаасаа байгаагүй.
Гэтэл Ө.******* гэх этгээд манай ХХК-ийг ХХК-ийн удирдлагуудтай танилцуулан ажил гүйцэтгэх гэрээ байгуулахад туслалцаа үзүүлэн зуучилсан гэх илт худал үндэслэлээр зуучлалын хөлсөнд 70,600,000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.
2020 оны 11 сарын 11-ний өдрийн 20/11-01 дугаартай хамтран ажиллах гэрээ болон 2022 оны 11 сарын 01-ний өдрийн төлбөр барагдуулах гэрээг үндэслэж дээрх 2 гэрээний үүргийг шаардсан байх ба уг гэрээнүүдэд гарын үсэг зурсан Ш. манай компанийг төлөөлөх эрхгүй этгээд бөгөөд гэрээнүүдэд компанийг төлөөлөн гарын үсэг зурах, тамга дарах эрхийг түүнд өгөөгүй.
Түүнчлэн Ө.*******ын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл буюу талуудад зуучилсан гэх тайлбар худал болох нь ХХК-ийн 2023 оны 03 сарын 23-ны өдрийн 02-970 тоот албан бичгээр давхар нотлогдох бөгөөд тус албан бичигт Ө.*******ыг тухайн компанид ажилладаггүй, талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулахад туслалцаа үзүүлээгүй, зуучлаагүй талаар дурдсан.
Дээрх үндэслэлүүдээр Ө.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Ш. шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Ө.******* нь ХХК-ийн удирдлагуудтай танилцуулан тус компанийн хэрэгжүүлж буй Гобал таун төслийн ажлыг олж өгсөн, улмаар төлбөр барагдуулах гэрээг үндэслэн 35,300,000 төгрөгийг нэхэмжилжээ.
Ш. миний бие 20122014 онуудад н.Идэрээ гэх залуутай ХХК-д хамт ажиллаж байсан ба 2015 оноос ХХК-д инженерээр ажилласан.
Н.Идэрээ 2020 оны хавар над руу залгаж манай эхнэрийн дүү Vip car wash-ийн Ө.*******ыг таньдаг, ажил хэргийн юм яриад яваад байдаг юм билээ, чи нэг очоод уулзаадхаач гэсэн.
Ингээд н.Идэрээгээр дамжуулан Ө.*******той Шангрила моллын 1 давхрын кофе шопод анх удаа уулзан танилцаж байсан. Тухайн үед Ө.*******од ХХК-ийн хэрэгжүүлж буй Глобал таун хотхоны барилгын карказ угсралтын ажлыг хийх гэж байгаа талаараа хэлсэн.
Гэтэл тэрээр ах нь ХХК-ийн захирлыг сайн танина, ах нь сантехникийн ажлыг нь авч өгье гэсэн. Тухайн үед Ө.******* ямар нэгэн хөлс мөнгөний талаар юу ч яриагүй.
Үүнээс хойш Ш. миний бие ХХК-ийн захирал гийн хамт ХХК-ийн удирдлагуудтай уулзахаар тус компани руу явж байхад Ө.******* над руу залгаж таарсан бөгөөд хамт явья гэсэн.
Бид хамт ХХК-д очиж уулзсан бөгөөд бидний зүгээс өөрсдийн компанийн танилцуулгыг хийгээд гарсан ба Ө.******* нэг ч үг дуугарахгүй, чимээгүй сууж байгаад гарсан бөгөөд ХХК-ийн захирлыг таньдаг, найз нөхөд гэсэн нь худал байсан.
Глобал таун хотхоны ажлыг гүйцэтгэж байх үед манай ээжийн бие эрс муудаж эмнэлэгт хэвтсэн бөгөөд бид хоёр хэсэг хугацаанд ажил дээрээ ч очилгүй, ээждээ хоол, цай зөөж, ээжийгээ эмнэлэгт ээлжлэн сахьсан.
Ээжийгээ эмнэлэгт сахьж хоол, цай зөөж байх хугацаанд Ө.******* нь байнга залгаж, мессэж бичин ХХК-ийн ажлыг ах нь ярьж өгсөн, бүтээж өгсөн, нэг уулзмаар байна гээд байсан.
Ээжийг эмнэлэгт сахиж байхад дахин дахин залгаад байсан тул за за, үнэхээр ажил яриад бүтээгээд өгсөн юм байна гэж ойлгоод ХХК-ийн үйл ажиллагаа явуулж байсан офист уулзаад хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан.
Мөн тухайн үед захирлын тамга ширээнийх нь шургуулганд байсан тул тамгыг нь аваад дарсан. Энэ талаар захиралд хэлэхэд тухайн ажлыг ХХК-ийн барилга хариуцсан захирал М.тэй ярилцаж байж авсан, хэн нэгэн зуучилсан зүйл байхгүй, Ө.******* гэж хүний оролцоо огт байхгүй гэсэн.
Ээжийн бие тааруу байсан болохоор тухайн үед тэй энэ талаар ярилцах боломж байгаагүй бөгөөд сүүлд нь гээс энэ талаар олж мэдсэн. Дээрхээс үзэхэд Ө.******* ХХК-ийн захирлыг сайн таньдаг, найз нөхдийн харилцаатай, уг ажлыг олж өгсөн гэдэг нь худал юм.
Ө.******* надад худлаа хэлж 2020 оны 11 сарын 11-ний өдрийн 20/11-01 дугаартай хамтран ажиллах гэрээг байгуулсан атлаа надаас тус гэрээнд заагдсан хөрөнгийг шаардаж байсан. Нэгэнт миний бие болон ХХК нь Ө.*******ын оролцоо, туслалцаа, дэмжлэггүй ХХК-тай хамтран ажилласан тул компанийн зүгээс түүнд хөрөнгө шилжүүлэх үүрэггүй.
Тэрээр байнга над руу залгаад байсан тул очиж уулзахад нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгоод буй төлбөр барагдуулах гэрээг надад үзүүлээд энэ гэрээн дээр гарын үсгээ зурчих гэсэн.
Тэр өдөр би зураагүй, хэд хоногийн дараа Ө.*******ын өмгөөлөгч гэх хүн залгаад ирээд уулз, уулзахгүй бол шүүх, цагдаагаар явна гэсэн.
Ингээд би очсон, өмгөөлөгч нь гэх залуу надад 2 хувь төлбөр барагдуулах гэрээ нэртэй гэрээ үзүүлээд хоёуланд нв гарын үсэг зурж байж хүчинтэй болдог, чи нэг хувь дээр нь зурчих, нөгөөг нь авч яваад өмгөөлөгчтд үзүүлээрэй гэсэн.
Би тухайн үед тэгдэг юм байх гэж бодоод гэрээний 1 хувь дээр гарын үсэг зураад гарсан ба намайг гэрээнд гарын үсэг зурахад уг гэрээний 1.3, 1.4 дэх хэсэгт байгаа нөхөх хэсэг хоосон байсан.
Ийнхүү Ө.******* нь намайг дахин дахин хууран мэхэлж хамтран ажиллах болон төлбөр барагдуулах гэрээнд гарын үсэг зуруулан авсан атлаа одоо тус гэрээнүүдийг үндэслэн 35,300,000 төгрөгийг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй.
Миний бие болон ХХК нь Ө.*******ын дэмжлэггүй ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээг байгуулан хамтран ажилласан тул Ө.*******од хөрөнгө, мөнгө шилжүүлэх үүрэггүй.
Түүнчлэн барилгын угсралт, засварын үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хуулийн этгээдээр гүйцэтгүүлдэг үйл ажиллагаа бөгөөд иргэний хувиар барилгын ажлыг хийх боломжгүй. Иймд Ө.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч ХХК-ийн захирал шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэнжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
ХХК нь 2013 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 2015 оны 03 сард тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болж 2015 оны 03 сараас эхлэн тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.
Манай компани 2015 оноос барилгын засвар болон барилга угсралтын үйл ажиллагаа эрхэлж эхэлсэн ба өнөөдрийг хүртэл 30 орчим барилгын төсөлд гүйцэтгэгч компаниудтай хамтран ажилласан. Энэ хугацаанд хэн нэгэн гуравдагч этгээдээр дамжуулан ажилд зуучлуулж, гуравдагч этгээдийн туслалцаа дэмжлэгтэй үйл ажиллагаа явуулж байгаагүй.
ХХК болон ХХК нь удирдлагуудын түвшинд бие биесээ мэддэг байсан бөгөөд хэн нэгэн этгээдийн зуучлал, туслалцаа дэмжлэггүй холбогдож ажил гүйцэтгэх гэрээ байгуулан хамтран ажилласан.
Тодруулбал ХХК-ийн барилга хариуцсан захирал С. нь 2020 оны 08 сарын 23-ны орой ХХК-ийн захирал тэй утсаар холбогдож Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт ХХК-ийн хэрэгжүүлж буй Глобал таун хотхоны төслийн С блок барилгын карказ угсралтын ажлыг хийж гүйцэтгэх ажлын саналыг анх тавьсны дагуу С.тэй уулзахаар болсон.
Улмаар маргааш нь 2020 оны 8 сарын 24-ний өдөр Глобал таун хотхоны төслийн барилгын талбайд миний бие С. болон ХХК-ийн холбогдох хүмүүстэй уулзсан. Тухайн үед дээрх барилгын зоорийн давхар 50 хувийн гүйцэтгэлтэй байсан ба өмнө нь ажил гүйцэтгэж байсан компани нь ажиллах хүчний дутагдлаас болж графикт хугацааны хоцрогдол үүсгэж байгаа гэх шалтгаанаар манай компанид ажлыг үргэлжлүүлэх санал тавьсан.
Ингээд ХХК-ийн саналыг манай компани хүлээн зөвшөөрч талууд 2020 оны 08 сарын 26-ны өдөр АГ/GBT-20/029 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулан ажиллаж, ажлаа бүрэн хүлээлгэн өгч дууссан байгаа. Талууд энэхүү ажил гүйцэтгэх гэрээг байгуулахад хэн нэгэн этгээдийн зуучлал, туслалцаа дэмжлэг анхнаасаа байгаагүй юм.
Гэтэл Ө.******* гэх этгээд манай ХХК-ийг ХХК-ийн удирдлагуудтай танилцуулж АГ/GBT-20/029 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулахад туслалцаа үзүүлж, зуучилсан гэх илт худлаа үндэслэлээр зуучлалын хөлсөнд 70,600,000 төгрөгийг нэхэмжлэхдээ 2020 оны 11 сарын 11-ний өдрийн Төлбөр барагдуулах гэрээ-г үндэслэж энэ хоёр гэрээний үүргийг шаарджээ.
Дээр дурдаад байгаа хоёр гэрээг ХХК-ийн зүгээс огтоос байгуулж байгаагүй, Ө.******* гэдэг хүнтэй ийм гэрээ байгуулах, ажил зуучлуулах, хамтран ажиллах талаар ер нь өөр ямар нэгэн байдлаар ажил үүргийн хувиар уулзалдаж тохиролцож хамтран ажиллаж байгаагүй бөгөөд уг хоёр гэрээг Ө.******* гэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах үед анх харсан.
Мөн тус гэрээнүүдэд гарын үсэг зурсан Ш. нь манай компанийг төлөөлөх эрхгүй этгээд ба энэ гэрээнүүдэд компанийг төлөөлж гарын үсэг зурах, тамга дарах эрхийг миний бие түүнд өгөөгүй.
Гэтэл Ш. нь компанид мэдэгдэлгүй, захирлын зөвшөөрөлгүй гэрээнд гарын үсэг зурж компанийн тамгыг дарсан нь хууль бус байна.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т хүчин төгөлдөр бус байх хэлцлийг зааж өгсөн бөгөөд 56.1.1-т Хуулиар тогтоосон хэлбрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж, 56.1.10-т Дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл гэж тус тус заасан.
Тиймээс Ө.*******, Ш. нарын байгуулсан 2020 оны 11 сарын 11-ний өдрийн 20/11-01 дугаар дугаар Хамтран ажиллах гэрээ, 2022 оны 11 сарын 01-ний өдрийн Төлбөр барагдуулах гэрээ нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй, компанийг төлөөлөх эрхгүй этгээдийн байгуулсан хүчин төгөлдөр бус хэлцэл байна.
Уг хүчин төгөлдөр бус хэлцлүүдийг үндэслэн манай компаниас төлбөр шаардаж байгаа нь үндэслэлгүй байгаа болно.
Иймд Ө.*******, Ш. нарын байгуулсан 2020 оны 11 сарын 11-ний өдрийн 20/11-01 дугаар дугаар Хамтран ажиллах гэрээ, 2022 оны 11 сарын 01-ний өдрийн Төлбөр барагдуулах гэрээ-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, ХХК болон Ө.******* нарын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй буюу ХХК нь Ө.*******од төлөх төлбөргүй болохыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгч Ө.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Отгондаваа сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
ХХК-ийн зүгээс ХХК болон ХХК нарын хооронд байгуулсан 2020 оны 08 сарын 26-ны өдрийн АГ/GBT-20/029 дугаартай С блок карказ угсралтын ажил гүйцэтгэх гэрээг бусад этгээдийн буюу Ө.*******ын туслалцаа, дэмжлэггүйгээр өөрсдийн танилын хүрээнд байгуулсан гэж байна.
Гэсэн хэдий боловч Ш.гийн тайлбар, Ө.*******ын ХХК-ийн захирал Д.Баянзул, Ш. буюу ХХК-ийн гүйцэтгэх захирал гийн ихэр дүү болон тус компанийн эрх бүхий этгээдтэй харилцаж байсан цахим зурвас, 2020 оны 11 сарын 11-ний өдрийн 20/11-01 дугаартай хамтран ажиллах гэрээ, 2022 оны 11 сарын 04-ний өдрийн төлбөр барагдуулах гэрээ зэрэг баримтуудаар Ө.******* зуучилсан гэдэг нь тогтоогдож байна.
Тухайлбал Ө.******* нь ХХК-ийн захирал Д.Баянзул руу 2020 оны 04 сарын 30-ны өдөр ХХК-иас өөрийн компанийн монгол, англи нэрийг илгээснийг дамжуулсан, үүний дараа талуудын тохиролцооны дагуу гэрээ байгуулж зуучлалын хөлсөө авахаар шаардсаныг ХХК нь зөвшөөрч Ө.*******ын хаяг, РД, овог, нэр зэрэг мэдээллийг авч гэрээний төслийг цахим шуудангаар ирүүлсэн, мөн хамтран ажиллах гэрээг бичгээр байгуулж компанийн тамга дарсан зэргээс үзэхэд сөрөг нэхэмжлэлд дурдсан шиг зуучлалын үйл ажиллагааны зүйл байгаагүй гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй болох нь харагдаж байна.
Сөрөг нэхэмжлэлд дурдагдсан гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцуулах үндэслэлгүй буюу Иргэний хуулийн 56.1-д заасан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах хууль зүйн үндэслэлд хамаарахгүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Ш. сөрөг нэхэмжлэлд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ээжийн бие өвдөөд эмнэлэгт сахиж байхад залгаад байсан тул Ө.*******ыг энэ ажлыг бүтээж өгсөн гэж бодоод ХХК-ийн офист уулзан хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж, тамга захирлын ширээний шургуулганд байсан тул тамга дарсан.
Тэгээд тэй ярихад уг ажлыг ХХК-ийн барилга хариуцсан захирал М.тэй ярилцан авсан, юу яриад байгаа юм гэсэн.
ХХК-тай ХХК гэрээ байгуулсаны дараа гээс Баарай гэж хүн би наад ажлыг чинь олж өгсөн, 50,000,000 төгрөг өг гэж нэхсэн байсан.
тэгэхээр нь ХХК-ийн захирал Д.Баянзултай ярьж янз бүрийн зүйл гараад байна, бид больё гэхэд Д.Баянзул манай компани шалгуураараа танайхыг сонгож авсан, ажлаа хий гэсэн байсан.
Миний хуулийн мэдлэггүй нөлөөлсөн байх, ардаа зөндөө ажилтай байсан тул би яараад гарын үсгээ зурсан. Ө.******* миний дүү энэ 2 гэрээн дээр хоёуланд нь чи гарын үсэг зурж байж хүчин төгөлдөр болно гэсэн ба зурангуут намайг хөөх шахам гаргасан гэв.
Нотлох баримтууд:
Нэхэмжлэгч Ө.******* нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ,
Ө.*******ын Миллион дрийм ХХК-тай байгуулсан 2020 оны 11 сарын 11-ний өдөр байгуулсан гэх хамтран ажиллах гэрээ, Ө.*******ын Ш.тэй байгуулсан гэх 2022 оны 11 сарын 01-ний өдрийн төлбөр барагдуулах гэрээ зэрэг баримтуудыг ирүүлжээ.
Хариуцагч ХХК хариу тайлбар, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, дүрэм, ХХК-ийн 2023 оны 01 сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт болон цалингийн тооцооны хүснэгт,
Баянзүрх дүүргийн 6-р хорооны засаг даргын тодорхойлолт, 2022 оны 02 сарын 21, 2023 оны 03 сарын 21-ний өдөр ХХК нь Барилга.мн-тай байгуулсан ажлын байр түрээслүүлэх гэрээ, Барилга.мн-ийн түрээсийн төлбөрийн нэхэмжлэх,
ХХК, ХХК нарын 2020 оны 08 сарын 26-ны өдөр байгуулсан АГ/GBT-20/029 тоот С блок карказ угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, ХХК-ийн ХХК-д хүргүүлсэн 2023 оны 03 сарын 15-ны өдрийн 15-03/23-01 тоот мэдээлэл хүсэх тухай албан бичиг,
ХХК-ийн ХХК-д хүргүүлсэн 2023 оны 03 сарын 13-ны өдрийн 02/970 тоот хариу албан бичиг,
Сөрөг нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,
ХХК-ийн барилга хариуцсан захирал гэх М.ийн 2024 оны 01 сарын 24-ний өдрийн тайлбар, ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баянзулын тайлбар зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
Хариуцагч Ш. нь иргэний үнэмлэхний хуулбар, хариу тайлбар, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2022 оны 11 сарын төлбөр барагдуулах гэрээний хуулбар /өдөр тусгаагүй, гэрээн дэх тоо тусгагдаагүй, гарын үсэггүй зэрэг баримтуудыг ирүүлжээ.
Шүүхийн журмаар:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Отгондаваагийн хүсэлтээр 2023 оны 12 сарын 13-ны өдрийн 29416-р захирамжаар Мобиком корпораци ХХК-иас 99115884 дугаарын эзэмшигчийн талаарх нотлох баримтыг гаргуулахаар,
нэхэмжлэгч Ө.*******ын 91118688 дугаарын утаснаас ХХК-ийн захирал Д.Баянзулын гэх 99115884 дугаарын утас руу 2020 оны 04 сарын 30-ны өдөр илгээсэн гэх захидалд,
Нэхэмжлэгч Ө.*******ын 91118688 дугаарын утаснаас Ш.гийн гэх 88116632 дугаарын утас руу 2020 оны 03 сарын 17, 2020 оны 04 сарын 30, 2020 оны 08 сарын 27, 2020 оны 10 сарын 07, 2020 оны 10 сарын 12, 2020 оны 10 сарын 30, 2020 оны 11 сарын 03, 2020 оны 11 сарын 10, 2020 оны 11 сарын 11-ний өдрүүдэд илгээсэн болон хариу илгээсэн захидлуудад тус тус үзлэг хийхээр,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Отгондаваагийн хүсэлтээр тус шүүхийн 2024 оны 01 сарын 11-ний өдрийн 1712-р захирамжаар 2020 оны 10 сарын 07-ны өдөр нэхэмжлэгч Ө.*******ын [email protected] хаягт [email protected] хаягаас ирүүлсэн цахим шууданд үзлэг хийхээр,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Отгондаваагийн хүсэлтээр иус шүүхий 2024 оны 02 сарын 22-ны өдрийн 5392-р захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас ХХК, Глобал бридж констракшн ХХК нартай олбоотой лавлагааг гаргуулахаар тус тус шийдвэрлэсэн байна.
Мобиком корпораци ХХК нь 2024 оны 01 сарын 03-ны 4/85 тоот лавлагааг ирүүлсэн,
2024 оны 02 сарын 07-ны өдөр нэхэмжлэгч Ө.*******ын 91118688 дугаарын утаснаас ХХК-ийн захирал Д.Баянзулын гэх 99115884 дугаарын утас руу 2020 оны 04 сарын 30-ны өдөр илгээсэн гэх захидалд,
Нэхэмжлэгч Ө.*******ын 91118688 дугаарын утаснаас Ш.гийн гэх 88116632 дугаарын утас руу 2020 оны 03 сарын 17, 2020 оны 04 сарын 30, 2020 оны 08 сарын 27, 2020 оны 10 сарын 07, 2020 оны 10 сарын 12, 2020 оны 10 сарын 30, 2020 оны 11 сарын 03, 2020 оны 11 сарын 10, 2020 оны 11 сарын 11-ний өдрүүдэд илгээсэн болон хариу илгээсэн захидлуудад,
нэхэмжлэгч Ө.*******ын [email protected] хаягт [email protected] хаягаас ирүүлсэн цахим шууданд тус тус үзлэгийг хийсэн,
Улсын бүртгэлийн ерөнхий газар 2024 оны 03 сарын 04-ний лавлагааг ирүүлсэн байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ө.******* нь хариуцагч ХХК, Ш. нарт холбогдуулан тус бүр 35,300,000 төгрөг, нийт 70,600,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг,
Хариуцагч ХХК нь Ө.*******, Ш. нарын байгуулсан 2020 оны 11 сарын 11-ний өдрийн 20/11-01 дугаар дугаар Хамтран ажиллах гэрээ, 2022 оны 11 сарын 01-ний өдрийн Төлбөр барагдуулах гэрээ-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, ХХК болон Ө.******* нарын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй буюу ХХК нь Ө.*******од төлөх төлбөргүй болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.
2023 оны 06 сарын 13-ны өдрийн 14934 дугаар захирамжаар нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3-т тус тус заасныг баримтлан Ш.г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар татан оролцуулсан байна.
/ХХ-ийн 73-76 дугаар тал/
Нэхэмжлэгч Ө.******* нь ХХК-ийн захирал Д.Баянзултай найзын харилцаатай тул хариуцагч ХХК-ийг ХХК-ийн удирдлагуудтай танилцуулан, ХХК-ийн хэрэгжүүлж буй төслийн хүрээнд баригдаж байгаа С блок барилгын карказ угсралтын ажлыг хариуцагч ХХК-д зуучилж өгсөн,
иймд зуучлалын хөлсөнд Глобал таун хотхоны С блок барилгын В1 давхарт 1 авто машины зогсоол 30,000,000 төгрөгөөр, С блок барилгын 16.24 м.кв талбайтай агуулах 1 м.кв-ын үнийг 2,500,000 төгрөгөөр тооцож 40,600,000 төгрөг, нийт 70,600,000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Ө.*******ын өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон тул Ш.гээс 35,300,000 төгрөг, ХХК-иас 35,300,000 төгрөг, нийт 70,600,000 төгрөгийг тус тус нэхэмжилнэ гэж,
хариуцагч ХХК болон Ш. нар нь ХХК-ийн барилга хариуцсан дэд захирал С.ийн тавьсан саналын дагуу тус компанитай 2020 оны 08 сарын 26-ны өдөр АГ/GBT-20/059 тоот С блок карказ угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан, Ө.******* гэж хүнээр зуучлуулаагүй гэж тус тус маргаж байна.
Нэхэмжлэгч Ө.******* нь хариуцагч ХХК-тай 2020 оны 08 сард амаар харилцан тохиролцон ХХК-ийн хэрэгжүүлж буй Глобал таун хотхоны С блок барилгын карказ угсралтын ажлыг ХХК-д зуучлан олж өгөхөөр тохиролцсон гэж тайлбарлалаа.
Ингээд Ө.*******, ХХК нар нь дээрх тохиролцоогоо бичгээр баталгаажуулан гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч Ө.******* нь байгууллага буюу ХХК-тай 2020 оны 11 сарын 11-ний өдөр 20/11-01 тоот хамтран ажиллах гэрээг байгуулан доорхи харилцааг зохицуулахаар тохиролцсон гэх бөгөөд:
уг гэрээний 1.1-т Энэхүү гэрээгээр гүйцэтгэгч нь байгууллагын 2020 оны 08 сарын 26-ны өдөр ХХК-тай байгуулсан дугаар АГ/GBT-20/029 дугаартай С блок карказ угсралтын барилгын ажил гүйцэтгэх гэрээгээр хийж гүйцэтгэх ажил үүргүүдийг гэрээгээр тогтоосон цаг хугацаанд хийж гүйцэтгэхэд хамтран ажиллахтай холбогдох талуудын эрх, үүрэг хамтын үйл ажиллагааны хариуцлага, ажлын гүйцэтгэл хөлс тооцох журмыг тус тус зохицуулна,
3.1-т Энэхүү гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш 2021 оны 12 сарын 3 өдөр хүртэл буюу АГ/GBT-20/029 дугаартай гэрээний хугацаагаар буюу нийт 1 жил, 1 сарын хугацаатайгаар байгуулав,
4.1-т Байгууллага нь дараах үүрэгтэй,
4.1.1-т Байгууллага нь гүйцэтгэгч талын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх,
4.1.2-т Гүйцэтгэгчээс ажил гүйцэтгүүлэх хугацаанд олж мэдсэн нууцыг хуульд зааснаас бусад тохиолдолд гуравдагч этгээдэд задруулахгүй, чандлан хадгалах,
4.1.3-т Гэрээний хүрээнд олж мэдсэн санхүүгийн болон үйл ажиллагааны талаарх мэдээллийг бусдад задруулахгүй байх,
4.1.4-т АГ/GBT-20/029 дугаартай гэрээний ажлын гүйцэтгэл бүрэн дуусаж гэрээний санхүүжилт орсоны дараа гүйцэтгэгч талд гэрээгээр тохирсон хамтын ажиллагааны ажлын хөлсийг өгөх,
Байгууллага нь дараах эрхтэй,
4.2.1-т Гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагаа болон гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас байгууллагад учирсан аливаа хохирлыг нэхэмжлэх,
4.2.2-т Гэрээгээр хүлээсэн үүргээ тогтоосон хугацаанд биелүүлэхийг гүйцэтгэгчээс шаардах,
5.1-т Гүйцэтгэгч нь дараах үүрэгтэй,
5.1.1-т Байгууллагын 2020 оны 08 сарын 26-ны өдөр ХХК-тай байгуулсан дугаар АГ/GBT-20-029 дугаартай С блок карказ угсралтын барилгын ажил гүйцэтгэх гэрээгээр байгууллагын хүлээсэн үүргийг биелүүлэхэд үүргийг хэрэгжүүлэн ажлын гүйцэтгэлийг цаг хугацаанд хүлээлгэн өгч гэрээ дүгнэсэн акт үйлдэх хүртэл хийж гүйцэтгэх,
5.1.2-т Байгууллага энэхүү гэрээг өөрийн санаачлагаар цуцлах тохиолдолд байгууллагад гэрээ цуцлахаас 2 сарын өмнө мэдэгдэх,
5.1.3-т Ажил үүргийн хүрээнд олж мэдсэн мэдээллийг бусдад задруулахгүй байх,
5.2-т Гүйцэтгэгч дараах эрхтэй,
5.2.1-т АГ/GBT-20/029 гэрээний үр дүнг сайн үнэлгээтэйгээр хүлээлгэж гэрээ дууссаны дараа хамтын ажиллагааны үр дүн болох Глобал таун хотхоны С блок барилгын нийтийн авто дулаан зогсоол 1 ширхэгийг 30,000,000 төгрөгөөр, С блок барилгын 16,24 м.кв талбайтай агуулахыг 1 м.кв=2,500,000 төгрөгөөр нийт 40,600,000 төгрөгөөр тус тус шаардах гэжээ.
/ХХ-ийн 6-8 дугаар тал/
Мөн төлбөр авагч Ө.*******, төлбөр төлөгч буюу ХХК-ийн гүйцэтгэх захирал гэх Ш. нар 2022 оны 11 сарын 01-ний төлбөр барагдуулах гэрээ байгуулан дараах асуудлыг тохиролцсон гэжээ. Үүнд:
1.1-т Талуудын хооронд 2020 оны 11 сарын 11-ний өдрийн 20/11-01 дугаартай хамтран ажиллах гэрээний дагуу төлбөр төлөгчөөс төлбөр авагчид шилжүүлэх ёстой үүргийн дүн болох 70,600,000 төгрөгийг төлбөр авагч талд үл маргах журмаар шилжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулахад гэрээний зорилго оршино,
1.2-т Төлбөр төлөгч тал нь ХХК-тай 2020 оны 08 сарын 26-ны өдрийн АГ/GBT-20/029 дугаартай С блок карказ угсралтын барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулахад төлбөр авагчийн зүгээс төлбөр төлөгчийг зуучилсан зуучлалын хөлсөнд 70,600,000 төгрөг буюу үндсэн гэрээний 5.2.1-т заасан Глобал таун хотхоны С блокын барилгын авто дулаан зогсоолд 1 ширхэгийг 30,000,000 төгрөг, мөн барилгын 16.24 м.кв талбай бүхий агуулахыг 1 м.кв бүрийг 2,500,000 төгрөгөөр тооцож 40,600,000 төгрөгөнд тооцож авахаар тохиролцсон болохыг хүлээн зөвшөөрч, түүнийг баталгаажуулж үндсэн гэрээг байгуулсан болно,
1.3-т Төлбөр төлөгч нь төлбөр авагчид 1.1-т заасан төлбөрийг үл маргах журмаар 2022 оны 11 сарын 02-ны өдрийн дотор төлбөр авагчийн Хаан банкны харилцан тоот дансанд шилжүүлнэ,
1.4-т Төлбөр төлөгч Ш. тус гэрээний 1.3-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй, гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцон алдангийг төлбөр авагч Ө.*******од үл маргах журмаар үндсэн төлбөрийг мөнгөн хэлбэрээр төлнө гэжээ.
/ХХ-ийн 9 дүгээр тал/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Отгондаваагийн хүсэлтээр 2023 оны 12 сарын 13-ны өдрийн 29416-р захирамжаар нэхэмжлэгч Ө.*******ын 91118688 дугаарын утаснаас ХХК-ийн захирал Д.Баянзулын гэх 99115884 дугаарын утас руу 2020 оны 04 сарын 30-ны өдөр илгээсэн гэх захидалд,
Нэхэмжлэгч Ө.*******ын 91118688 дугаарын утаснаас Ш.гийн гэх 88116632 дугаарын утас руу 2020.03.17, 2020.04.30, 2020.08.27, 2020.10.07, 2020.10.12, 2020.10.30, 2020.11.03, 2020.11.10, 2020.11.11-ний өдрүүдэд илгээсэн болон хариу илгээсэн захидлуудад,
Мөн төлөөлөгч Э.Отгондаваагийн хүсэлтээр тус шүүхийн 2024 оны 01 сарын 11-ний өдрийн 1712-р захирамжаар 2020 оны 10 сарын 07-ны өдөр нэхэмжлэгч Ө.*******ын [email protected] хаягт [email protected] хаягаас ирүүлсэн цахим шууданд тус тус үзлэг хийхээр шийдвэрлэн үзлэгийг 2024 оны 02 сарын 07-ны өдөр хийсэн бөгөөд үзлэгээр доорхи нөхцөл байдал тогтоогдов.
И-мэйл тэмдэглэл
Хэнээс: [email protected]
Хэнд: [email protected]
Өдрийн мэнд, гэрээ хүргүүлж байна.
.Ш Захирал
Утас: 88116632
И-мэйл: [email protected] цахим хуудас: www.milliondream.mn
Дамжуулсан зурвас эхлэх нь:
Хэнээс: Уянга Т [email protected]
Огноо: 9-р сарын 18, 2020 он 15:47:12
Хэнд: <[email protected]>
Гарчиг: Гэрээ глобал
Сайн байна уу. Гэрээний утга агуулгыг өөрийн үйл ажиллагаандаа нийцүүлэн буцаан илгээвэл илүү сайн байна.
Хүндэтгэсэн,
Т.Уянга
Үйл ажиллагааны газар | Хуульч Богд Банк |Улаанбаатар 15160-МОНГОЛ УЛС
Хаяг: Бодь цамхаг, #403 тоот, Ц.Жигжиджавын гудамж, Сүхбаатар дүүрэг
Гар утас: +976 99051320 И-мэйл: [email protected] Цахим хуудас: www.bogdbank.com
From: Munkhduuren Shoovon
Sent: Friday, September 4, 2020 5:25 PM
To: Uyanga T
Subject: Geree global
Oroin mend, Geree hurguulj bn.
Munkhduuren.Sh I Director Phone: +976 8811-6632 I
E-mail: [email protected] Website: www.milliondream.mn I
Цахим шуудан дахь Богд банк, Миллиондрийм ХХК-ийн лого болон хамтран ажиллах гэрээ гэх баримтыг хуулбарлан үзлэгийн тэмдэглэлд хавсаргав.
99115884 дугаартай Д.Баянзул болон 91118688 дугаартай Ө.******* нарын харилцсан зурвас.
2020 оны 02-р сарын 17-ний өдөр 11:38-д илгээсэн нь:
Сайн уу. Сан болон цахилгааны нарийвчилсан үнэ гаргахад дараах зургууд дутуу байна хө.
1. Дотор цахилгаан ажлын зураг
2. Гадна цахилгаан ажлын зураг
3. Байгуулалтын зураг
4. Сангийн ажлын зураг
5. Материалын түүвэр тоо ширхэг
99115884 дугаараас хариу ирсэн нь: 95951518 Мөнх-Эрдэнэ инженертэй ярьчих.
Хариу илгээсэн нь: За ок.
2020 оны 02-р сарын 27-ны өдөр 16:12-т илгээсэн нь: Сайхан шинэлсэн үү найз манай үнийн саналтай танилцсан уу хө,
2020 оны 04-р сарын 07-ны өдөр 17:57-т илгээсэн нь: Сайн уу хө хэзээ уулзахаар байна. Танайх сан цахилгаан дээр тендер зарласан байсан уу
2020 оны 04-р сарын 30-ны өдөр 11:52-т илгээсэн нь: Миллион дрийм ХХК Million dream LLC, Сан, цахилгаан, карказ шүү андаа
99115884 дугаараас ирсэн нь: За.
2020 оны 07-р сарын 17-ны өдөр 12:12-т илгээсэн нь: Сайхан наадсан уу. Ажил алба сайн уу. Компаниудаа сонгосон уу. Манайх яахаар байна хө.
2020 оны 09-р сарын 03-ны өдөр 12:12-т илгээсэн нь: Найз нь The Bull-д ирсэн байна.
99115884 дугаараас хариу ирсэн нь: За.
88116632 дугаартай 91118688 дугаартай Ө.*******той харилцсан зурвас.
2020 оны 03-р сарын 17-ны өдөр 13:35-д илгээсэн нь: Утсаа тасалж байна. Эргээд залгах байх аа.
2020 оны 04-р сарын 30-ны өдөр 11:52-т 88116632 дугаараас ирсэн нь: Миллион дрийм ХХК Million dream LLC
2020 оны 08-р сарын 27-ны өдөр 10:50-д илгээсэн нь: Дүү утсаа яагаад авахгүй байна. Карказныхаа ажилд орсон уу. Сая Глобалын захирал өөрөө надад хэллээ. Чамайг захиад байсан учраас оруулсан шүү гэж байна. Сангийн ажлыг харж байгаад аль болох танайд өгөх талаар зохицуулах гэж байна. Би уул нь чамд итгэж байсан дүү өөрөө авсан юм шиг зан гаргаагүй биз дээ. Би ажил авсныг эхлээд захирлаас биш чамаас сонсох ёстой байсан юм. Оруулсан юм байна цуцалж болох байлгүй дээ...!!!
2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр илгээсэн нь: [email protected] Явуулаад хэлээрэй дүү.
88116632 дугаараас хариу ирсэн нь: Мэйл явуулсан.
Хариу илгээсэн нь: За ок.
2020 оны 10-р сарын 12-ны өдөр 14:22-т илгээсэн нь: *******гийн ******* *******
Хариу ирсэн нь: Албан ёсны хаяг, Гэрээнд орохын
Илгээсэн нь: Гэрийн хаяг уу, Паспортын хаяг: БЗД 12-р хороо Чулуут АОС-7-210 тоот. Утас 91118688.
88116332 дугаараас ирсэн нь: ОК
2020 оны 10-р сарын 30-ны өдөр 10:30-д 88116632 дугаараас ирсэн нь: Дүү эмнэлэг дээр боломжтой болохоороо залгая.
Хариу илгээсэн нь: Ок мартав.
2020 оны 10 сарын 30-ны өдрийн 12:22-д 88116632 дугаараас ирсэн нь: Ээж хагалгаанд орж байгаа юмаа, дүү нь өнөөдөр залгаж амжихгүй байх.
Хариу илгээсэн нь: Аан за. Гэрээгээ хийх хэрэгтэй байна. Ирэх 1 дэхэд хийе.
2020 оны 11-р сарын 03-ны өдөр 13:31-т илгээсэн нь: ???.
88116632 дугаараас хариу ирсэн нь: Дүү нь эмнэлэг дээр байна.
Хариу илгээсэн нь: Мсж сая ирж байна.
2020 оны 11-р сарын 10-ны өдөр 12:19-т илгээсэн нь: За юу байна дүү. Утсаа ч авахгүй хариу ч өгөхгүй гэрээгээ хийх хэрэгтэй байна. Хариу...???
2020 оны 11-р сарын 11-ний өдөр 09:42-т илгээсэн нь: Өглөөний мэнд. Ах нь жаахан хоцрох байх. Номинтой уулзаж байна. Бас ярих юм байна дүү.
88116632 дугаараас хариу ирсэн нь: Хэдэн цагийн үед ирэхээр байна.
Хариу илгээсэн нь: 10.30 аас 11.00 хооронд гэжээ.
/ХХ-ийн 121-129, 146-151, 160-172 дугаар тал/
Захиалагч ХХК нь гүйцэтгэгч ХХК-тай 2020 оны 08 сарын 26-ны өдөр АГ/GBT-20/029 дугаар бүхий С блок карказ угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан ба уг гэрээгээр гүйцэтгэгч ХХК нь Хан-Уул дүүргийн 15-р хороо, Глобал таун хотхоны С блок барилгын карказ угсралт, муфтны холбоос хийх ажлыг захиалагчаас батлагдсан зураг төслийн дагуу хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон байна.
Гэрээг байгуулахад захиалагч талаас ХХК-ийн дэд захирал М., ерөнхий нягтлан Х.Ичинхорол, ерөнхий инженер У.Дарханбаатар, гэрээний мэргэжилтэн М.Азжаргал нар, гүйцэтгэгч ХХК-ийн гүйцэтгэх захирал нар гэрээг байгуулсан бөгөөд гэрээг ХХК-ийн захирал Д.Баянзул, ХХК-ийн гүйцэтгэх захирал нар баталгаажуулсан бөгөөд гэрээний дагуу ажлаа хийж дуусгасан хэмээн талууд хэн аль нь тайлбарлаж байна.
/ХХ-ийн 62-68 дугаар тал/
ХХК-ийн барилга хариуцсан захирал М.ийн 2023 оны 03 сарын 23-ны өдрийн 02/970 тоот албан бичигт:
...Манай компани Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд Глобал таун хотхоны төслийг 2020 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Барилга угсралтын ажлын явцад Бүд нүүр ХХК ажлыг хийж байсан. Бүд нүүр ХХК ажлаа үргэлжлүүлэх боломжгүй болсны улмаас тус компанитай байгуулсан гэрээгээ цуцалж, ХХК-тай 2020-08-26-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулан хамтран ажиллаж эхэлсэн.
Ө.******* нь манай компанид ажилладаггүй, мөн танай компанитай АГ/GBT-20/029 тоот гэрээ байгуулахад Ө.******* нь оролцсон, туслалцаа үзүүлсэн, зуучилсан зүйлгүй болохыг мэдэгдэж байна гэжээ.
/ХХ-ийн 69-70, 157-158 дугаар тал/
Ө.*******, ХХК нар нь 2020 оны 08 сард амаар байгуулсан тохиролцоогоо бичгээр баталгаажуулан гүйцэтгэгч нэхэмжлэгч Ө.******* нь ХХК-тай 2020 оны 11 сарын 11-ний өдөр 20/11-01 тоот хамтран ажиллах гэрээг байгуулсан гэх боловч уг гэрээний дагуу гүйцэтгэгч болох Ө.******* болон ХХК нар хэн аль нь ямар үүрэг гүйцэтгэх нь, мөн ямар үүрэг гүйцэтгэсэн нь тодорхой бус, мөн Ө.*******ын нотлох баримтаар ирүүлсэн Ш.тэй байгуулсан гэх 2022 оны 11 сарын 01-ний өдрийн төлбөр барагдуулах гэрээ гэх баримтанд тусгаснаар Ө.******* ямар үүрэг гүйцэтгэн түүнд төлбөрийг иргэн Ш. 70,600,000 төгрөгийг төлөхөөр тохирсон нь тодорхойгүй байна.
Хариуцагч Ш.гийн нотлох баримтаар ирүүлсэн төлбөр барагдуулах гэрээ гэх баримт нь нэхэмжлэгч Ө.*******ын 2022 оны 11 сарын 01-ний өдөр байгуулсан гэх төлбөр барагдуулах гэрээ гэх баримтаас зөрүүтэй байдлаар тусгагджээ.
/ХХ-ийн 9, 95 дугаар тал/
Нэхэмжлэгч тал ХХК-ийн захирал Д.Баянзул 99115884 дугаарыг эзэмшдэг гэх боловч уг дугаарын эзэмшигч Глобал бридж констракшн ХХК болох нь Мобиком корпораци ХХК-ийн 2024 оны 01 сарын 3-ны өдрийн 4/85 тоот лавлагаанд тусгагдсан бөгөөд Глобал бридж констракшн ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баянзул болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 03 сарын 04-ний 9/2844 тоот лавлагаагаар тогтоогдсон болно.
Глобал бридж констракшн ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баянзул нь Ө.*******той мессэжээр харилцаж байсан нь ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баянзулыг ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээг байгуулахад Ө.******* зуучилсан гэж үзэх үндэслэл болохгүй.
Мөн компанийн болон Ө.*******той холбоотой мэдээлэл солилцсон гэх үйл баримт ажил гүйцэтгэх гэрээнд зуучилсэн гэж үзэх үндэслэл биш болно.
/ХХ-ийн 139-138, 180-185 дугаар тал/
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна, 56.1.1-т хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, 56.1.10-т дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл гэж тус тус заасан.
Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлдээ 56.1.1-т Хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж тодорхойлон сөрөг нэхэмжлэлээ гаргасан ба шүүх хуралдаанд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 хэмээн тайлбарласан болно.
/ХХ-ийн 116-118 дугаар тал/
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн гэж хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг хэлдэг. Харин тухайн төрлийн хэлцлийг хийхэд хуулиар тогтоосон шаардлагыг зөрчсөн боловч агуулгын хувьд байж болох хэлцэл энэ зүйлийн зохицуулалтад хамаарахгүй.
Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбрийг зөрчсөн гэдэг нь уг хуулийн 42 дугаар зүйлийн 42.10-т заасан шаардлагад хамааралтай ба энэ хэлбрийн шаардлагад энгийн бичгийн хэлбэрээс гадна нотариатаар болон эрх бүхий этгээдээр гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх хэлбэр хамаарна.
Зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэдэгт тухайн хэлцлийг хийхэд тодорхой этгээдийн зөвшөөрлийг авах хуулиар тогтоосон шаардлага зөрчигдсөн байхыг ойлгоно.
Мөн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасаг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл гэдэгт хүчин төгөлдөр бус хэлцэлтэй шалтгаант нөхцөл байдлаар холбогдсон, энэ хэлцэл хүчин төгөлдөр бус болсноор эрх зүйн үндэслэл нь үгүйсгэгдэх хэлцлийн хамааруулдаг.
Дээр дурдсан бүхий л байдлуудаас дүгнэхэд ХХК-ийн Ө.*******, Ш. нарын байгуулсан 2020 оны 11 сарын 11-ний өдрийн 20/11-01 дугаар дугаар Хамтран ажиллах гэрээ-г болон 2022 оны 11 сарын 01-ний өдрийн Төлбөр барагдуулах гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, ХХК болон Ө.******* нарын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй буюу ХХК нь Ө.*******од төлөх төлбөргүй болохыг тогтоолгох нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага бус харин нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлд хамаарч байна.
Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-т Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу түүний ашиг сонирхлын төлөө хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Талуудын тайлбар, дээр дурдсан бүхий л үйл баримтуудаас дүгнэн үзэхэд хариуцагч ХХК-ийг ХХК-тай 2020 оны 08 сарын 26-ны өдөр АГ/GBT-20/029 дугаар бүхий С блок карказ угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулахад нэхэмжлэгч Ө.******* хэлцэл хийх этгээдтэй холбон өгч үүний үндсэн дээр талууд дээрхи АГ/GBT-20/029 тоот ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан буюу талуудын хооронд зуучлалын гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Иймд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10-т заасан үндэслэлүүд тус тус тогтоогдохгүй байх тул хариуцагч ХХК, Ш. нарт холбогдох тус бүр 35,300,000 төгрөг, нийт 70,600,000 төгрөг гаргуулах тухай Ө.*******ын үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг болон хариуцагч ХХК-ийн Ө.*******, Ш. нарын байгуулсан 2020 оны 11 сарын 11-ний өдрийн 20/11-01 дугаар дугаар Хамтран ажиллах гэрээ-г болон 2022 оны 11 сарын 01-ний өдрийн Төлбөр барагдуулах гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, ХХК болон Ө.******* нарын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй буюу ХХК нь Ө.*******од төлөх төлбөргүй болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10-т заасан үндэслэлүүд тус тус тогтоогдохгүй байх тул хариуцагч ХХК, Ш. нарт холбогдох тус бүр 35,300,000 төгрөг, нийт 70,600,000 төгрөг гаргуулах тухай Ө.*******ын үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг болон хариуцагч ХХК-ийн Ө.*******, Ш. нарын байгуулсан 2020 оны 11 сарын 11-ний өдрийн 20/11-01 дугаар дугаар Хамтран ажиллах гэрээ-г болон 2022 оны 11 сарын 01-ний өдрийн Төлбөр барагдуулах гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, ХХК болон Ө.******* нарын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй буюу ХХК нь Ө.*******од төлөх төлбөргүй болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Ө.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 512,000 төгрөгийг болон хариуцагч ХХК-ийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 1,021,900 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 сарын 13-ны өдрийн 3417 дугаартай шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3-т зааснаар хариуцагч ХХК-ийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд буюу 70,600,000 төгрөгийн хэмжээнд зогсоосон бөгөөд уг захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 122 дугаар зүйлийн 122.3-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН