| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 183/2024/02103/И |
| Дугаар | 183/ШШ2024/01547 |
| Огноо | 2024-04-10 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 183/ШШ2024/01547
| 2024 оны 04 сарын 10 өдөр | Дугаар 183/ШШ2024/01547 | Улаанбаатар хот |
|
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа би:
Нэхэмжлэгч: .... ХХК -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.Г-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 8,409,876.77 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.Г нь .... ХХК-тай 2020 оны 02 дугаар сарын 27-ний өдөр
... тоот цахим кредит картын гэрээ байгуулж, тус гэрээний хавсралтад заасан зээлийн эрхийн хэмжээний дагуу 2020 оны 04 дүгээр сарын 29-өөс 05 дугаар сарын 06-ны өдөр хүртэл нийт 5,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, нэг сарын 3.5 хувийн хүүтэй кредит картын зээлийг ... тоот кредит картын данснаасаа шилжүүлж авсан. Цахим кредит картын зээлийн гэрээний 3.2.1-д Гэрээнд заасан хуваарийн дагуу зээл,түүний хүүг бусад арилжааны банкнууд дахь өөрийн данснаас үл маргалдах журмаар төлөх ба гэрээний хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсний шимтгэлийг төлөх 3.2.8-д Зээлийн эргэн төлөх хугацаанд тухайн ашигласан зээлийн дүнг хүүгийн хамт ББСБ-д үл маргах журмаар төлөх үүргийг тус тус хүлээсэн. Зээлдэгч Д.Г нь зээл авснаас хойш үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлөлтийг класан хугацаанд хийгээгүй бөгөөд төлбөр төлөхийг удаа дараа шаардсан боловч төлбөрийг төлж
барагдуулаагүй тул хариуцагч Д.Гээс үндсэн зээлийн төлбөр 4,349,171.46 төгрөг, зээлийн хүү 3,820,705.31 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 240,000 төгрөг нийт 8,409,876.77 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Талуудын ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Миний бие Д.Г нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 8,409,876.77 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа.
1. 2024 оны 5 сарын 01-ны өдөр 525,617.31 төгрөг
2. 2024 оны 6 сарын 01-ны өдөр 525,617.31 төгрөг
3. 2024 оны 7 сарын 01-ны өдөр 525,617.31 төгрөг
4. 2024 оны 8 сарын 01-ны өдөр 525,617.31 төгрөг
5. 2024 оны 9 сарын 01-ны өдөр 525,617.31 төгрөг
6. 2024 оны 10 сарын 01-ны өдөр 525,617.31 төгрөг
7. 2024 оны 11 сарын 01-ны өдөр 525,617.31 төгрөг
8. 2024 оны 12 сарын 01-ны өдөр 525,617.31 төгрөг
9. 2025 оны 01 сарын 01-ны өдөр 525,617.31 төгрөг
10. 2025 оны 02 сарын 01-ны өдөр 525,617.31 төгрөг
11. 2025 оны 03 сарын 01-ны өдөр 525,617.31 төгрөг
12. 2025 оны 4 сарын 01-ны өдөр 525,617.31 төгрөг
13. 2025 оны 5 сарын 01-ны өдөр 525,617.31 төгрөг
14. 2025 оны 6 сарын 01-ны өдөр 525,617.31 төгрөг
15. 2025 оны 7 сарын 01-ны өдөр 525,617.31 төгрөг
16. 2025 оны 8 сарын 01-ны өдөр 525,617.31 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О ХХК нь хариуцагч Д.Гэд холбогдуулан 8,409,876.77 төгрөг гаргуулахаар шаарджээ. Д.Г нь нэхэмжлэлийн шаардлага 8,409,876.77 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2024 оны 5 сарын 01-ны өдөр 525,617.31 төгрөг, 2024 оны 6 сарын 01-ны өдөр 525,617.31 төгрөг, 2024 оны 7 сарын 01-ны өдөр 525,617.31 төгрөг, 2024 оны 8 сарын 01-ны өдөр 525,617.31 төгрөг, 2024 оны 9 сарын 01-ны өдөр 525,617.31 төгрөг, 2024 оны 10 сарын 01-ны өдөр 525,617.31 төгрөг, 2024 оны 11 сарын 01-ны өдөр 525,617.31 төгрөг, 2024 оны 12 сарын 01-ны өдөр 525,617.31 төгрөг, 2025 оны 01 сарын 01-ны өдөр 525,617.31 төгрөг, 2025 оны 02 сарын 01-ны өдөр 525,617.31 төгрөг, 2025 оны 03 сарын 01-ны өдөр 525,617.31 төгрөг, 2025 оны 4 сарын 01-ны өдөр 525,617.31 төгрөг, 2025 оны 5 сарын 01-ны өдөр 525,617.31 төгрөг, 2025 оны 6 сарын 01-ны өдөр 525,617.31 төгрөг, 2025 оны 7 сарын 01-ны өдөр 525,617.31 төгрөг, 2025 оны 8 сарын 01-ны өдөр 525,617.31 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1..... ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Гэд холбогдох 8,409,876.77 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.Г нь нэхэмжлэлийн шаардлага 8,409,876.77 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2024 оны 5 дугаар сарын 01-ны өдөр 525,617.31 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 01-ны өдөр 525,617.31 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 01-ны өдөр 525,617.31 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 01-ны өдөр 525,617.31 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 01-ны өдөр 525,617.31 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 01-ны өдөр 525,617.31 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр 525,617.31 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 01-ны өдөр 525,617.31 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 01-ны өдөр 525,617.31 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 01-ны өдөр 525,617.31 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 01-ны өдөр 525,617.31 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 01-ны өдөр 525,617.31 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 01-ны өдөр 525,617.31 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 01-ны өдөр 525,617.31 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 01-ны өдөр 525,617.31 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 01-ны өдөр 525,617.31 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 149,509 төгрөгийн 74,754.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Гээс улсын тэмдэгтийн хураамжид 74,754.5 төгрөг, төрийн сангийн .... данснаас 74,754.5 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч .... ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА