Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2024/01308

 

 

 

 

 

 

 

 

2024 03 11 101/ШШ2024/01308

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******, *******, *******лол, *******, *******, ******* тоот хаягт оршин суух, ,гийн *******ын /РД: *******/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, , , тоот хаягт оршин суух, ийн /РД: /, ийн /РД: / нарт холбогдох

27,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Нэмэхбаяр,

Хариуцагч Н., С.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Чулуунцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.******* миний бие *******, , , Амгалан захын 40, тоот лангуунд махны худалдаа эрхэлдэг эхнэр, нөхөр Н., С. нарт 50,000,000 төгрөг зээлдүүлсэн.

Ингэхдээ 2023 оны 03 сарын 21-ний өдөр Хаан банк дахь өөрийн тоот данснаас 30,000,000 төгрөгийг Н.ийн мөн банк дахь тоот дансанд, мөн 2023 оны 05 сарын 26-ны өдөр 20,000,000 төгрөг нэмж зээлсэн ба тухайн мөнгийг дээр дурдсан дансаар шилжүүлэн авсан.

Дээрхи 50,000,000 төгрөгөөс 23,000,000 төгрөгийг нөхөр болох С. Хаан банк дахь тоот данснаасаа төлсөн.

Үлдэгдэл 27,000,000 төгрөгийг 2023 оны 09 сард багтаан төлнө гэж Н., С. нар 2023 оны 05 сарын 27-ны өдөр баталгаа бичиж өгсөн боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй.

Иймд Н., С. нараас зээлийн үлдэгдэл 27,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Н., С. нар шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Эхнэр Н. бид хоёр Ц.*******аас 2023 оны 03 сарын 21-ний өдөр 30,000,000 төгрөг, 2023 оны 05 сарын 26-ны өдөр 20,000,000 төгрөг тус тус зээлсэн.

Уг мөнгөнөөс 23,000,000 төгрөгийг би Хаан банк дахь тоот данснаасаа Ц.*******д шилжүүлсэн. Үлдэгдэл 27,000,000 төгрөгийг төлөхгүй гэж хэлээгүй. Бидэнд зээлээ төлөх хугацаа хэрэгтэй байна. 27,000,000 төгрөгийг төлнө гэв.

 

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч Ц.******* нь иргэний үнэмлэхний хуулбар, нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,

Н.ийн 30,000,000 төгрөг хүлээн авсан болон 2023 оны 05 сарын 27-ны өдрийн төлбөр төлөх тухай тодорхойлолт, Хаан банк дахь тоот дансны хуулгууд зэрэг баримтуудыг ирүүлжээ.

 

Хариуцагч Н., С. нар нь иргэний үнэмлэхний хуулбарууд болон хариу тайлбараа ирүүлсэн болно.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Н., С. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 27,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

 

Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Н., С. нарт холбогдуулан 2023 оны 03 сарын 21-ний өдөр 30,000,000 төгрөг, 2023 оны 05 сарын 26-ны өдөр 20,000,000 төгрөг, нийт 50,000,000 төгрөгийг тус тус зээлдүүлсэн хэмээн нэхэмжилсэн байна.

 

Зээлийн гэрээний үндсэн шинж нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр тодорхойлогдох бөгөөд нэхэмжлэгч Ц.******* нь 2023 оны 03 сарын 21-ний өдөр Хаан банк дахь өөрийн тоот данснаас 30,000,000 төгрөгийг, мөн 2023 оны 05 сарын 26-ны өдөр 20,000,000 төгрөгийг тус тус хариуцагч Н.ийн мөн банк дахь тоот дансанд шилжүүлэн өгчээ.

Энэ нь нэхэмжлэгч Ц.*******ын Хаан банк дахь тоот дансны хуулга, Н.ийн тодорхойлолт болон талуудын тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул тэдний хооронд зээлийн харилцаа үүссэн гэж үзлээ.

Хариуцагч Н., С. нар 50,000,000 төгрөгийг хүлээн авсан талаараа маргаагүй болно.

/ХХ-ийн 3, 3 дугаар хуудасны ар тал, 30-45 дугаар тал/

 

Талууд зээлийн гэрээний харилцаанд орж байгаа бол Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох ба зээлийн гэрээний үүрэг зээлдэгчид шилжсэн эсэх нь гэрээний хэлбэрээс бус, харин гэрээний зүйл зээлдэгчийн өмчлөлд шилжсэн эсэхээс хамаардаг.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д:Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

Хариуцагч С. нь дээр дурдсан зээлэн авсан 50,000,000 төгрөгөөс 23,000,000 төгрөгийг Хаан банк дахь өөрийн тоот данснаас нэхэмжлэгч Ц.*******д шилжүүлэн өгсөн талаар талууд хэн аль нь тайлбарлаж байх ба энэ талаар зохигчид маргаагүй.

 

Зээлдэгч Н., С. нар 2023 оны 03 сарын 21, 2023 оны 05 сарын 26-ны өдөр тус тус зээлэн авсан мөнгөний үлдэгдэл 27,000,000 төгрөгийг буцаан өгөөгүй, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч Ц.******* гэрээний үүргийг шаардсан нь үндэслэлтэй.

 

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан хариуцагч Н., С. нараас 27,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан хариуцагч Н., С. нараас 27,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 292,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н., С. нараас 292,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН