| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2023/04987/И |
| Дугаар | 101/ШШ2024/01443 |
| Огноо | 2024-03-18 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 101/ШШ2024/01443
2024 03 18 101/ШШ2024/043
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, шүүгчид Б.Мандалбаяр, Б.Ундраа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******, *******, ******* тоот хаягт оршин суух, Мандахын *******ын /РД: *******/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, *******, *******, тоот хаягт оршин суух, гийн д /РД: / холбогдох
415,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.*******,
Иргэдийн төлөөлөгч У., Ө.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Чулуунцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
М.******* миний төрсөн дүү С.Энхбаатар 2023 оны 01 сарын 09-ний өдрийн 23 цаг 30 минутын үед миний өмчлөлийн тоёота приус 30 маркийн УНС улсын дугаартай суудлын авто машиныг жолоодон Баянзүрх дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэр, Акума авто засварын газрын урдаас 3, 4-р хороолол руу баруун чиглэлд явж байсан.
Энэ үед тоёота приус 30 маркийн УНН улсын дугаартай суудлын авто машины жолооч Х. нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон зүүн чиглэлд явж байхдаа эсрэг урсгалд орж миний машины урдаас мөргөсөн.
Түүний буруутай үйлдлийн улмаас миний өмчлөлийн авто машин Тэнгэр плазагийн авто журмын хашаанд 2023 оны 01 сарын 09-ний өдрөөс 2023 оны 02 сарын 13-ны өдөр хүртэл байсан.
Би ачилтуудын болон журмын хашааны төлбөрт нийт 415,000 төгрөгийг төлж байж машинаа авсан. Иймд уг 415,000 төгрөгийг хариуцагч М.ээс гаргуулж өгнө үү гэв.
Иргэдийн төлөөлөгч У., Ө. нар шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
Баянзүрх дүүргийн 16-р хороо, Акума төвийн үүдэнд болсон ослын улмаас гарсан нөхөн төлбөр байх тул мөнгийг нэхэмжлэгч талд олгох нь зүйтэй. Хариуцагч Х. замын хөдөлгөөний дүрэм зөрчиж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон осол гаргасан байна гэв.
Нотлох баримт:
Нэхэмжлэгч М.******* нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ХХК-д 2023 оны 02 сарын 13-ны өдөр 415,000 төгрөг төлсөн баримт,
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 27-ны өдрийн дугаар бүхий хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
Хариуцагч Х. 2023 оны 09 сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн хувь гардан авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч Х.д холбогдуулан гэм хорын хохирол 415,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
/Авто машины ачилтуудын болон журмын хашаанд байршуулсан төлбөр/
2. Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч Х.д холбогдуулан гэм хорын хохирол 7,590,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргахад хариуцагч Х. уг төлбөрийг 2023 оны 04 сарын 27-ны өдрөөс 2023 оны 09 сарын 27-ны өдөр хүртэл сар бүрийн 27-ны өдөр 1,265,000 төгрөгөөр төлөхөөр зөвшөөрсөн тул тус шүүхийн 2023 оны 03 сарын 27-ны өдрийн 1536 дугаар бүхий шүүгчийн захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
Дээр дурдсан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр доорхи үйл баримт тогтоогдлоо.
2а.Тоёота приус 30 маркийн УНН улсын дугаар бүхий тээврийн хэрэгслийг жолоодон явсан Х. нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон эсрэг урсгал сөрж Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчин 2023 оны 01 сарын 09-ний өдрийн 23:30 минутын үед *******, 16-р хорооны нутаг дэвсгэр, Акума худалдааны төвийн замд М.*******ын өмчлөлийн тоёота приус 30 маркийн УНС улсын дугаартай авто машиныг мөргөн зам тээврийн осол гарган бусдад хохирол учруулсан гэх үйл баримт болсон байна.
2б. Зам тээврийн ослыг цагдаагийн байгууллага шалгах явцад буюу 2023 оны 01 сарын 09-ний өдрийн зам тээврийн ослын улмаас УНС улсын дугаартай, тоёота приус 30 маркийн авто машинд учирсан хохирлыг хөрөнгийн үнэлгээний Кости эстимэйт ХХК-иар үнэлүүлэхэд 7,590,000 төгрөг болжээ.
2в. Хариуцагч Х. нь дээрх зам тээврийн осол гарсан талаар маргаагүй, ослын улмаас үүссэн 7,590,000 төгрөгийн хохирлыг төлөхөөр зөвшөөрсөн гэжээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй гэж заасан ба дээрхи үйл баримтууд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон болно. /ХХ-ийн 4-6 дугаар тал/
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй,
510 дугаар зүйлийн 510.1-т Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заажээ.
Хариуцагч Х. тоёота приус 30 маркийн УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчин бусдад хохирол учруулсан байх тул тэрээр тоёота приус 30 маркийн УНС улсын дугаартай авто машины өмчлөгч М.*******д учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
5. Нэхэмжлэгч М.*******ын өмчлөлийн тоёота приус 30 маркийн УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэл 2023 оны 01 сарын 09-ний өдрөөс 2023 оны 02 сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд тээврийн хэрэгслийн түр саатуулах хашаанд байсан болох нь мөн тэрээр ачигч тээврийн хэрэгслийн төлбөрт болон тээврийн хэрэгслийн түр саатуулах хашаанд байсан төлбөрт нийт 415,000 төгрөгийг ХХК-д 2023 оны 02 сарын 13-ны өдөр төлсөн нь төлбөр төлсөн баримтаар тогтоогдож байна. /ХХ-ийн 3 дугаар тал/
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч У., Ө. нар нэхэмжлэгч М.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй хэмээн дүгнэлт гаргасан бөгөөд шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн шийдвэрлэсэн болно.
6. Иймд хариуцагч Х.ээс 415,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.*******д олгох нь зүйтэй гэж үзэв.
Шүүх нэхэмжлэлийг 2023 оны 07 сарын 21-ний өдөр хүлээн авч 2024 он 07 сарын 24-ний өдрийн 17904 дугаар бүхий шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн ба хариуцагч Х.д 2023 оны 09 сарын 20-ны өдөр зохигчийн эрх, үүргийг тайлбарлан өгч, нөлөөллийн мэдүүлэг болон хэргийн баримтуудыг танилцуулан нэхэмжлэлийн хувийг гардуулжээ.
Хариуцагч Х.д нэхэмжлэлийн хувийг 2023 оны 09 сарын 20-ны өдөр гардуулсан боловч тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцон хэргийг шийдвэрлэсэн болно.
/ХХ-ийн 1, 7, 10- дүгээр тал/
2024 оны 02 сарын 26-ны өдрийн 13:30 цагт хуралдаан болохыг хариуцагч Х.д 2024 оны 01 сарын 19-ний өдрийн 16:06 цагт мэдэгдсэн ба тэрээр уг өдрийн хуралдаанд ирээгүй тул түүний мэтгэлцэх эрхийг хангах үүднээс шүүх хуралдааныг хойшлуулан 2024 оны 03 сарын 18-ны өдрийн 09 цагт хэлэлцүүлэхээр товложээ.
2024 оны 03 сарын 18-ны өдрийн 09 цагт шүүх хуралдаан болохыг хариуцагч Х.д түүний нэхэмжлэлийн хувь гардан авахдаа өөрийн оршин суудаг гэж тодорхойлсон *******, 8-р хороо, Монел 49- тоот хаягаар хүргүүлснээс гадна мөн түүний өөрийн хэмээн тодорхойлсон 80098781 дугаарын утас руу 2024 оны 02 сарын 29-ний өдрийн 15:21 цагт мессэж илгээн хуралдаан болохоос 18 хоногийн өмнө мэдэгдсэн байна.
/ХХ-ийн 11, 29-30 дугаар тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээх бөгөөд хариуцагч Х. шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй ба нэхэмжлэгч нь түүний эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д заасныг үндэслэн хариуцагч Х.ийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч Х.ээс 415,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.*******д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч М.*******ын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 13,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.ээс 13,100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, хоног өнгөрснөөс хойш хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН
ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД Б.УНДРАА