Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2024/01488

 

 

 

 

 

 

 

 

2024 03 20 101/ШШ2024/01488

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* *******,******* *******, *******, ******* ******* *******, ******* тоот, ХХК-ийн /РД: / нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, *******, , тоот хаягт оршин суух, Дэлэгийн д /РД: / холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, 37,400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасансүрэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Чулуунцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасансүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч ХХК нь ашигт малтмал хайгуулын болон эзэмшлийн тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаагаа явуулдаг.

Манай компанийн эзэмшлийн эрх бүхий болон 17-р судал нэр бүхий ашигт малтмалын ордуудын нөөцийг ашиглахын тулд техник эдийн засгийн үндэслэлийг хийж, тооцуулах, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр оруулж батлуулах шаардлагатай байсан тул уг ажлыг хийж гүйцэтгүүлэх зорилгоор геологич Д.д хандаж хамтран ажиллахаар болсон.

Манай ХХК нь Д.той компанийн эзэмшлийн эрх бүхий ордуудад техник эдийн засгийн үндэслэл хийлгэх, түүнийгээ батлуулах зорилгоор 2023 оны 03 сарын 30-ны өдрийн 01/23 тоот болон 2023 оны 07 сарын 25-ны өдрийн 02/23 тоот ажил гүйцэтгэх гэрээг тус тус харилцан тохиролцон байгуулсан.

Хариуцагч Д.той байгуулсан 2023 оны 03 сарын 30-ны өдрийн 01/23 тоот ажил гүйцэтгэх гэрээгээр нийт ажлын хөлсөнд 50,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон ба гэрээний хөлс болох 50,000,000 төгрөгөөс урьдчилгаа төлбөрт 23,400,000 төгрөг, 2023 оны 07 сарын 25-ны өдрийн 02/23 тоот ажил гүйцэтгэх гэрээний нийт төлбөр 40,000,000 төгрөгөөс урьдчилгаа төлбөрт нийт 14,000,000 төгрөг тус тус төлсөн.

Дээрхи 2 гэрээгээр урьдчилгаа төлбөрт нийт 37,400,000 төгрөгийг хариуцагч Д.д шилжүүлсэн.

Уг хоёр ажил гүйцэтгэх гэрээний дагуу талууд 2023 оны 09 сарын 07-ны өдөр зөвшилцөл бүхий гэрээний нэмэлт баримт бичгийг 2 талаас үйлдэн уг баримтаар 01/23 тоот болон 02/23 тоот гэрээний ажил бүрэн дуусахад шаардлагатай 10,000,000 төгрөгийг хэрхэн төлөх талаар ярилцан тохиролцсон.

Хариуцагч Д. уг зөвшилцөлд дурдсан 10,000,000 төгрөгөөс 2,000,000 төгрөгийг авсан бөгөөд энэ өдрөөс хойш сураггүй болж, ажлын явц байдлыг танилцуулахгүй алга болсон.

Гэрээний дагуу Д. нь 2023 оны 09 сарын 20-ны өдрийн дотор гэрээнд заагдсан ажил үүргийг хийж гүйцэтгэсэн байх ёстой байсан хэдий ч ажил үүргээ гүйцэтгээгүй, манай компанийг 37,400,000 төгрөгөөр хохироогоод байна.

Ийм учраас манай компани дээрх хоёр ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, гэрээний төлбөрт шилжүүлсэн 37,400,000 төгрөгийг хариуцагч Д.гоос нэхэмжилж байна гэв.

 

Нотлох баримтууд:

лс групп ХХК нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

2023 оны 03 сарын 30-ны өдрийн 01/23 тоот болон 2023 оны 07 сарын 25-ны өдрийн 02/23 тоот ажил гүйцэтгэх гэрээнүүдийн хуулбар, 2023 оны 09 сарын 07-ны өдрийн зөвшилцөл,

Д.д 2023 оны 03 сарын 31-ний өдөр 10,000,000 төгрөг, 2023 оны 05 сарын 03-ны өдөр 2,000,000 төгрөг, 2023 оны 04 сарын 27-ны өдөр 1,000,000 төгрөг,

2023 оны 05 сарын 22-ны өдөр 400,000 төгрөг, 2023 оны 05 сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2,000,000 төгрөг, 2023 оны 07 сарын 25-ны өдөр 4,000,000 төгрөг,

2023 оны 08 сарын 03-ны өдөр 2,000,000 төгрөг, 2023 оны 08 сарын 14-ний өдөр 2,500,000 төгрөг, 2,500,000 төгрөг, 2,500,000 төгрөг, 2,500,000 төгрөг, 2023 оны 09 сарын 14-ний өдөр 2,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн баримтуудыг ирүүлсэн болно.

 

Хариуцагч Д.д нэхэмжлэлийн хувийг 2024 оны 01 сарын 22-ны өдөр гардуулсан бөгөөд тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Эй эйч жи металс групп ХХК нь Д.той 2023 оны 03 сарын 30-ны өдөр байгуулсан 01/23 тоот болон 2023 оны 07 сарын 25-ны өдөр байгуулсан 02/23 тоот ажил гүйцэтгэх гэрээнээс тус тус татгалзсантай холбоотой хариуцагч Д.гоос 37,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Захиалагч буюу нэхэмжлэгч Эй эйч жи металс групп ХХК нь гүйцэтгэгч буюу хариуцагч Д.той 2023 оны 03 сарын 30-ны өдөр 01/23 дугаар бүхий ажил гүйцэтгэх гэрээг Хэнтий аймаг, Цэнхэрмандал сумын нутагт орших тоот тусгай зөвшөөрөл бүхий нэртэй ордод нөөцийн тодотгол тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр оруулж батлуулах, техник эдийн засгийн үндэслэлийг хийж батлуулах зорилгоор байгуулан,

Гэрээний нийт ажлын хөлсийг 50,000,000 төгрөг байхаар, гүйцэтгэгч Д. нөөцийн тодотгол тайлан болон техник эдийн засгийн үндэслэлд тавигдах зааварчилгааг баримтлан чанарын өндөр түвшинд гүйцэтгэхээр, 2023 оны 06 сарын 01-ний өдөр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар оруулахад бэлэн болгохоор тус тус харилцан тохирчээ.

/ХХ-ийн 7, 7 дугаар хуудасны ар тал/

 

Мөн дээрх гэрээний талууд болох захиалагч буюу нэхэмжлэгч Эй эйч жи металс групп ХХК нь гүйцэтгэгч буюу хариуцагч Д.той 2023 оны 07 сарын 25-ны өдөр 02/23 дугаар бүхий ажил гүйцэтгэх гэрээг Хэнтий аймаг, Цэнхэрмандал сумын нутагт орших MV-021599 тоот тусгай зөвшөөрөл бүхий 17-р судал нэртэй ордод нөөцийн тодотгол тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр оруулж батлуулах, техник эдийн засгийн үндэслэлийг хийж батлуулах зорилгоор байгуулан,

Гэрээний нийт ажлын хөлсийг 40,000,000 төгрөг байхаар, гүйцэтгэгч Д. нөөцийн тодотгол тайлан болон техник эдийн засгийн үндэслэлд тавигдах зааварчилгааг баримтлан чанарын өндөр түвшинд гүйцэтгэхээр, 2023 оны 09 сарын 01-ний өдөр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар оруулахад бэлэн болгохоор тус тус харилцан тохирчээ.

/ХХ-ийн 9, 9 дүгээр хуудасны ар тал/

 

Дээрхээс дүгнэж үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд гэрээнд талууд хэн алин нь хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамгаа даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.

 

Захиалагч Эй эйч жи металс групп ХХК нь гүйцэтгэгч Д.д Хаан банк дахь тоот дансанд доор дурдсан төлбөрийг төлжээ. Үүнд:

2023 оны 03 сарын 31-ний өдөр 10,000,000 төгрөг ТЭЗҮ хийлгэх гэрээний урьдчилгаа гүйлгээний утгатай,

2023 оны 05 сарын 03-ны өдөр 2,000,000 төгрөг, ТЭЗҮ ажлын хөлс,

2023 оны 04 сарын 27-ны өдөр 1,000,000 төгрөг, ТЭЗҮ хийлгэх ажлын зардал,

2023 оны 05 сарын 22-ны өдөр 400,000 төгрөг, ТЭЗҮ хийлгэх төлбөр,

2023 оны 05 сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг, Нөөцийн тайлан төлбөр,

2023 оны 05 сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, Нөөцийн тайлан төлбөр,

2023 оны 07 сарын 25-ны өдөр 4,000,000 төгрөг, 02/23 тоот гэрээний урьдчилгаа,

2023 оны 08 сарын 03-ны өдөр 2,000,000 төгрөг, 02/23 ТЭЗҮ гэрээний урьдчилгаа,

2023 оны 08 сарын 14-ний өдөр 2,500,000 төгрөг, 02/23 тоот ТЭЗҮ хийх гэрээний урьдчилгаа,

2023 оны 08 сарын 14-ний өдөр 2,500,000 төгрөг, 01/23 тоот ТЭЗҮ хийх гэрээний урьдчилгаа,

2023 оны 08 сарын 14-ний өдөр 2,500,000 төгрөг, 02/23 тоот ТЭЗҮ хийх гэрээний урьдчилгаа,

2023 оны 08 сарын 14-ний өдөр 2,500,000 төгрөг, 01/23 тоот ТЭЗҮ хийх гэрээний урьдчилгаа,

2023 оны 09 сарын 07-ны өдөр бэлнээр 1,000,000 төгрөг,

2023 оны 09 сарын 14-ний өдөр 2,000,000 төгрөг 02/23 гэрээний төлбөр гэсэн гүйлгээний утгатай нийт 37,400,000 төгрөгийн төлбөр төлсөн нь төлбөр төлсөн баримтуудаар тогтоогдож байх бөгөөд хариуцагч Д. үүнийг эсэргүүцсэн тайлбар гаргаагүй.

/ХХ-ийн 10-18 дугаар тал/

 

Талуудын хооронд байгуулсан 2023 оны 03 сарын 30-ны өдрийн 01/23 тоот ажил гүйцэтгэх гэрээний 2.1-т Нийт ажлын хөлс 50,000,000 төгрөг байна,

2.2-т Дээрх гэрээт ажлыг урьдчилгаа төлбөр 20 хувь болох 10,000,000 төгрөгийг авснаар ажлаа эхлүүлнэ,

2.3-т Ажлын явцад 25 хувь болох 12,500,000 төгрөгийг гүйцэтгэгчийн хүсэлтийн дагуу олгоно,

2.4-т Үлдсэн 55 хувь болох 27,500,000 төгрөгийг гэрээний ажлуудыг боловсруулж дууссаны дараа гүйцэтгэгч талд олгоно,

 

Мөн 2023 оны 07 сарын 25-ны өдрийн 02/23 тоот ажил гүйцэтгэх гэрээний 2.1-т Нийт ажлын хөлс 40,000,000 төгрөг байна,

2.2-т Дээрх гэрээт ажлыг урьдчилгаа төлбөр 35 хувь болох 14,000,000 төгрөгийг авснаар ажлаа эхлүүлнэ,

2.3-т Ажлын явцад 32,5 хувь болох 13,000,000 төгрөгийг гүйцэтгэгчийн хүсэлтийн дагуу олгоно,

2.4-т Үлдсэн 32,5 хувь болох 13,000,000 төгрөгийг гэрээний ажлуудыг боловсруулж дууссаны дараа гүйцэтгэгч талд олгоно гэж тус тус заажээ.

 

Нэхэмжлэгч буюу захиалагч Эй эйч жи металс групп ХХК нь дээр дурдсан 2 ажил гүйцэтгэх гэрээнд заасны дагуу урьдчилгаа төлбөрт нийт 34,400,000 төгрөгийг төлсөн нь зохигчийн тайлбар болон төлбөр төлсөн баримтуудаар тогтоогдсон болно.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 03 сарын 30-ны өдрийн 01/23 тоот гэрээний 3.1-т Гүйцэтгэгч гэрээт ажлын хөлсийг авснаар ажлаа эхлүүлж 2023 оны 06 сарын 01-ний өдөр ЭБМЗ-ийн хурлаар оруулахад бэлэн болгоно,

 

2023 оны 07 сарын 25-ны өдрийн 02/23 тоот гэрээний 3.1-т Гүйцэтгэгч гэрээт ажлын хөлсийг авснаар ажлаа эхлүүлж 2023 оны 09 сарын 01-ний өдөр ЭБМЗ-ийн хурлаар оруулахад бэлэн болгоно гэж тус тус заасан бөгөөд гэрээний үүргийн хэрэгжилттэй холбоотой талууд 2023 оны 09 сарын 07-ны өдөр зөвшилцөлийн баримт үйлдсэн дараах зүйлийг харилцан тохиролцсон байна.

 

Уг өдөр захиалагч Эй эйч жи металс групп ХХК нь гүйцэтгэгч Д.д 1,000,000 төгрөг бэлнээр хүлээлгэн өгсөн ба гүйцэтгэгч Д. 2023 оны 09 сарын 20-ны өдөр 02/23 тоот гэрээний жоншны ТЭЗҮ-ийн ажил, 2023 оны 09 сарын 30-ны өдөр 01/23 тоот гэрээний гянтболдын ТЭЗҮ-ийн ажлыг бүрэн дуусгаж захиалагчид хүлээлгэн өгөхөөр тус тус тохирчээ.

 

Ийнхүү талууд гэрээ хэрэгжих хугацааг сунгасан ба 2023 оны 09 сарын 14-ний өдөр 2,000,000 төгрөг 02/23 гэрээний төлбөр гүйлгээний утгатай шилжүүлсэн байна.

/ХХ-ийн 9, 18 дугаар тал/

 

Дээрхээс үзэхэд талууд гэрээний үүргийн хэрэгжилттэй холбоотойгоор гэрээг хэрэгжүүлэх хугацааг сунгаж баримт үйлдэж байсан нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэж заасантай нийцэж байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасны дагуу захиалагч тал талуудын хооронд байгуулагдсан гэрээний хэрэгжих хугацааг сунган, нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй тул захиалагч Эй эйч жи металс групп ХХК гэрээнээс татгалзах эрхтэй.

 

Мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй,

343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ,

343 дугаар зүйлийн 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж тус тус заасан байна.

 

Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар 205.1-т заасныг нэхэмжлэгч Эй эйч жи металс групп ХХК нь Д.той 2023 оны 03 сарын 30-ны өдөр байгуулсан 01/23 тоот болон 2023 оны 07 сарын 25-ны өдөр байгуулсан 02/23 тоот ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзсантай холбоотой хариуцагч Д.гоос 37,400,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Эй эйч жи металс групп ХХК-д олгох нь зүйтэй.

 

Шүүх нэхэмжлэлийг 2023 оны 10 сарын 24-ний өдөр хүлээн авч 2023 оны 10 сарын 31-ний өдрийн 25284 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэн хариуцагч Д.г шүүхэд хүрэлцэн ирэхийг удаа дараа мэдэгдсэн ч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул 2023 оны 12 сарын 22-ны өдрийн 170 дугаар захирамжаар хариуцагч Д.г шүүхэд албадан ирүүлэхийг цагдаагийн байгууллагад даалгажээ.

/ХХ-ийн 1-2, 21, 23-32 дугаар тал/

 

Хариуцагч Д.д 2024 оны 01 сарын 22-ны өдөр зохигчийн эрх, үүргийг тайлбарлан өгч, нөлөөллийн мэдүүлэг болон хэргийн материалыг танилцуулан нэхэмжлэлийн хувийг гардуулсан бөгөөд тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцон хэргийг шийдвэрлэсэн болно.

/ХХ-ийн 33-36 дугаар тал/

 

2024 оны 03 сарын 11-ний өдрийн 11 цагт товлосон хуралдааныг хариуцагч Д.гийн хүсэлтийг хүлээн авч 2024 оны 03 сарын 20-ны өдрийн 08 цаг 30 минутанд товлон хойшлуулан хуралдааны товыг мөн өдөр нь буюу 2024 оны 03 сарын 11-ний өдөр мэдэгдсэн байна.

/ХХ-ийн 34, 37-40, 42-44, 46-49, 50-53 дугаар тал/

 

Хариуцагч Д. шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, ирэх боломжгүй тохиолдолд энэ тухайгаа шүүхэд мэдэгдээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэн хариуцагч Д.гийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар 205.1-т заасныг баримтлан хариуцагч Д.гоос 37,400,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Эй эйч жи металс групп ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Эй эйч жи металс групп ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 344,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.гоос 344,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Эй эйч жи металс групп ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож,14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН