| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2023/03974/И |
| Дугаар | 101/ШШ2024/01518 |
| Огноо | 2024-03-20 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 101/ШШ2024/01518
2024 03 20 101/ШШ2024/01518
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******, *******, ******* тоот хаягт оршин суух, *******ын *******ын /РД: *******/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,,ны хонгилын өрөө хаягт оршин суух, ийн ******* /РД: /, гийн ******* /РД: / нарт холбогдох
Баянзүрх дүүргийнныны хонгилын өрөөг А.*******, С.******* нарын эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Чулуунцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2022 оны 06 сарын 04-ний өдөр Төрийн банк дахь өөрийн тоот данснаасаа 5,000,000 төгрөгийг П.од түүний мөнгө шилжүүл гэсэн Хаан банк дахь тоот данс руу шилжүүлсэн.Үлдэгдэл мөнгөө 2022 оны 07 сард шилжүүлэн өгөхөөр тохиролцсон.
Би подвальд хүн амьдардаг юм байна, гаргаарай, мөн зээлээ хааж гэрчилгээгээ чөлөөл гэж П.од хэлэхэд тэрээр гэрчилгээ Прогресс капитал-ын зээлийн барьцаанд байгаа, подвалийг чөлөөлж өгнө гэж байсан.
П. 2022 оны 09 сарын 15-ны өдөр үлдэгдэл мөнгөө нэхсэн ба өгөхгүй бол өөр хүнд зарлаа, Австрали явах визний мөнгө хэрэгтэй байна гэхээр нь түүнд бэлнээр 17,000,000 төгрөг хүлээлгэн өгсөн.
Надад 5,000,000 төгрөг дутсан ба П. мөн зээлээ хаагаагүй байсан бөгөөд би үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ авахдаа үлдэгдэл мөнгөө өгөхөөр тохиролцсон.
Би 2023 оны 03 сарын 09-ний өдөр 1,000,000 төгрөг, 2023 оны 03 сарын 19-ний өдөр 2,500,000 төгрөг, 2023 оны 04 сарын 08-ны өдөр 1,500,000 төгрөгийг тус тус Төрийн банк дахь өөрийн тоот данснаасаа П.ын мөнгө шилжүүл гэсэн данс руу шилжүүлэн нийт 27,000,000 төгрөгөө төлж дуусгасан.
Миний бие тооцоо дууссан тул 2023 оны 04 сарын 19-ний өдөр Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээгээ авсан.
Миний өмчлөлийн хөрөнгөд С.*******, А.******* нар амьдарч байгаа бөгөөд цахилгаан түгээх газраас цахилгааны төлбөр 700,000 төгрөгийг надаас нэхэмжилсэн ба цахилгааныг нь салгуулахаар С.*******, А.******* нар нууцаар залгаж, цахилгааныг хэрэглэж байгаа.
Би миний өмчлөлийн хөрөнгийг эдгээр хүмүүс чөлөөлж өгөхгүй байгаа бөгөөд би өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадахгүй байна.
Иймд миний өмчлөлийн Баянзүрх дүүргийн,ны хонгилын өрөөг гийн *******, ийн ******* нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэв.
Хариуцагч С.******* шүүхэд гаргасан гаргасан тайлбартаа:
Баянзүрх дүүргийнны 2-р орцны подвальд миний төрсөн дүү С. одоогоос 10 жилийн өмнө буюу 2012 онд амьдарч байсан юм.
Тухайн үед энэ подваль н.ын хариуцсан ОСАК ХХК-ийн өмчлөлд байсан бөгөөд ОСАК ХХК-ийн захирал н. миний дүү С.ээс 35,000,000 төгрөг хүүгүй зээлээд хүүнд нь энэ подвальд амьдрахаар тохирсон юм.
н. зээлсэн мөнгөө буцаан авч подвалаас гарахаар тохиролцсон байсан боловч тохиролцсондоо хүрэлгүй утсаа салган, холбогдохгүй алга болон сураг тасарсан.
3 жилийн өмнө миний дүүг нас барахаас өмнө н. нэг удаа ирэхэд дүү маань зээлсэн мөнгөө өгчих, тэгвэл бид энэ подвалаас гарлаа гэхэд мөнгийг чинь өгнө өө гэж хэлээд явсан. Энэ үеэс н.тай холбоо тасарч дүү маань 2018 онд нас барж бид ч мөн н.тай холбоогүй болсон.
Сураг сонсоход н. Австрали гарсан, дүүгээс маань мөнгө зээлснээс 3 жилийн дараа П. гэдэг хүнтэй суусан. Гэтэл П. гэж подвалийг миний байр гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж байрнаас гар гэж хөөж байна.
н. миний дүү хоёр нэг ангийн найзууд байсан. Дүүгээс маань бүтэн өнчин хүү үлдсэн.
Энэ подвал ХХК буюу СӨХ-ийн өмч байсан. Харин одоо П.ын харьяанд орсон нь тодорхой бус байна. ХХК нь асар их өртэйн улмаас дампуурчны оршин суугчид Шинэ 52 СӨХ-ийг байгуулсан.
Бид н.аас зээлсэн мөнгөө буцаан авсан тохиолдолд уг байрнаас гарах боломжтой.
Энэ подвадийг Шинэ 52 СӨХ-ийн мэдэлд шилжүүлж өгөх боломжтой эсэхийг шийдвэрлэж өгнө үү.
н. биднийг байртай болгоход зуучилж өгнө гэж ХХК-д холбож өгсөн ба байрны урьдчилгаанд цувуулж 8,229,650 төгрөгийг н.аас ХХК-д өгсөн боловч тус компани нэг байранд захиалга авч дүүг маань хулхидсан байдаг.
Удаа дараагийн найдваргүй амлалт, зуучлалаас бид бүхэн олон төрлийн хохирол амслаа. н.ыг сайн таньдаг н.Саруул гэдэг хүн дүүд маань та нар н.аас мөнгө олж авна гэж байхгүй. Олон хүн хулхидсан. Мөнгөө өгтөл энэ байрнаас битгий гараарай гэж хэлж байсан удаатай.
Эцэст нь миний хүсэлт бол н.аас зээлсэн мөнгөө буцааж авах, эсвэл бид хоёрыг /С.******* миний бие болон С.ийн хүү А.*******/ жижиг ч гэсэн байр оронтой болгож өгнө үү гэжээ.
Нотлох баримтууд:
Нэхэмжлэгч Т.******* нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар болон оршин суугаа хаягийн лавлагаа,
2023 оны 04 сарын 19-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээ, П.ын төлөөлөгч Д., Т.******* нарын иргэний үнэмлэхний хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар,
П. нь 2022 оны 09 сарын 15-ны өдөр 17,000,000 төгрөг хүлээн авсан баримт, Т.*******ын Төрийн банк дахь тоот дансны хуулга,
П.оос Д.ид олгосон Баянгол дүүрэг,,ны хонгилын өрөөг худалдах, худалдан авах гэрээ байгуулах эрх олгосон 2022 оны 11 сарын 28-ны өдрийн итгэмжлэл, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
Хариуцагч С.******* иргэний үнэмлэхний хуулбар болон хариу тайлбараа баримтаар ирүүлсэн болно.
Хариуцагч А.*******т нэхэмжлэлийн хувийг 2023 оны 11 сарын 15-ны өдөр гардуулсан бөгөөд тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй ба 2023 оны 12 сарын 20-ны өдөр Т.д олгосон итгэмжлэлийг ирүүлжээ.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч гийн *******, ийн ******* нарт холбогдуулан *******,,ны 2,3 дугаар орцны хонгилын өрөөг тэдний эзэмшлээс албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Нийслэлийн *******,,ны 2,3 дугаар орцны 160 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, хонгилын өрөө нь 2008 оны 08 сарын 28-ны өдөр ын ы өмчлөлд,
2010 оны 05 сарын 25-ны өдөр гийн өмчлөлд,
2011 оны 03 сарын 24-ний өдөр ын ы өмчлөлд,
2011 оны 05 сарын 20-ны өдөр ийн өмчлөлд,
2011 оны 08 сарын 29-ний өдөр ын өмчлөлд,
2013 оны 05 сарын 15-ны өдөр ын өмчлөлд тус тус бүртгэгдсэн бөгөөд 2018 оны 02 сарын 28-ны өдөр Прогресс капитал ХЗХ-ы 35,000,000 төгрөгийн барьцаалбаргүй барьцааны гэрээ бүртгэгдсэн байна.
/ХХ-ийн 71 дүгээр тал/
Дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч П. нь С.*******, А.*******т нарт холбогдуулан *******,,ны 2,3 дугаар орцны хонгилын өрөөг тэдний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал А.*******аас татгалзан, тэрээр хариуцагч талын хүсэлтээр гуравдагч этгээдээр ажиллагаанд оролцжээ.
П.ын нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагч С.*******ийн төлөөлөгчөөр Т. оролцож байсан гэж тэрээр итгэмжлэл ирүүлсэн ба энэ тухай хариуцагч А.*******ын төлөөлөгч Т. 2024 оны 02 сарын 28-ны өдрийн хуралдаанд тайлбарласан.
Мөн нэхэмжлэгчийн төлөөлөгч С. шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тул тус шүүхийн 2023 оны 05 сарын 23-ны өдрийн 2588 дугаар бүхий шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн гэх ба энэ нь Шүүхийн бүртгэлийн Иргэн 2014 иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэгдсэн систем дэх бүртгэлд бүртгэгдсэн байна.
Нэхэмжлэгч Т.******* нь иргэн П.той 2022 оны 06 сард Баянзүрх дүүргийнныны хонгилын өрөө худалдана гэсэн зарын дагуу уулзан уг үл хөдлөх эд хөрөнгийг 27,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцон 2022 оны 06 сарын 04-ний өдөр Төрийн банк дахь тоот данснаасаа 5,000,000 төгрөгийг П.од Хаан банк дахь тоот дансанд,
2022 оны 09 сарын 15-ны өдөр 17,000,000 төгрөг бэлнээр,
Төрийн банк дахь тоот данснаасаа 2023 оны 03 сарын 09-ний өдөр 1,000,000 төгрөг, 2023 оны 03 сарын 19-ний өдөр 2,500,000 төгрөг, 2023 оны 04 сарын 08-ны өдөр 1,500,000 төгрөгийг П.ын шилжүүл гэсэн данс руу шилжүүлэн нийт 27,000,000 төгрөгөө төлж дуусгасан гэж тайлбарлалаа.
Дээр дурдсан үйл баримт зохигчийн тайлбар, Т.*******ын Төрийн банк дахь тоот дансны хуулга, П.ын 2022 оны 09 сарын 15-ны өдрийн бэлэн мөнгө хүлээлцсэн баримт зэргээр тогтоогдлоо.
/ХХ-ийн 8-12 дугаар тал/
П. нь өөрийн өмчлөлийн *******,,ны 2,3 дугаар орцны 160 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй хонгилын өрөөг худалдах, худалдан авах гэрээ байгуулах эрхийг Д.ид 2022 оны 11 сарын 28-ны өдрөөс 3 жилийн хугацаатай олгосны дагуу тэрээр худалдагч П.ыг төлөөлөн худалдан авагч Т.*******той 2023 оны 04 сарын 19-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байна.
Уг гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-т 27,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцов, 3.2-т төлбөрийг бүрэн төлсөн гэжээ.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээдэг.
Дээрхээс дүгнэж үзэхэд П., Т.******* нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй ба гэрээнд талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамгаа даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзсэн болно.
Ийнхүү худалдан авагч Т.******* хонгилын өрөөний төлбөрийг төлснөөр 2013 оны 05 сарын 15-ны өдөр П.ын өмчлөлд бүртгэгдсэн *******,,ны 2,3 дугаар орцны 160 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй хонгилын өрөө нь худалдан авагч Т.*******ын өмчлөлд 2023 оны 04 сарын 20-ны өдөр бүртгэгдэн, тэрээр уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болжээ.
/ХХ-ийн 5-8, 71-73 дугаар тал/
Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-т Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ,
183.1-т Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж тус тус заасан бөгөөд хариуцагч тал уг үл хөдлөх эд хөрөнгө П.ын өмчлөлд 2013 оны 05 сарын 15, Т.*******ын өмчлөлд 2023 оны 04 сарын 20-ны өдөр тус тус бүртгэгдсэнтэй холбоотой маргаан гаргаагүй тул бүртгэл үнэн зөв гэж тооцно.
Иргэний хуулийн 106.1 дугаар зүйлийн 106.1-т Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, 106 дугаар зүйлийн 106.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй,
106.3-т Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна,
106.4-т Энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна гэж тус тус заасан байна.
*******,,ны 2,3 дугаар орцны 160 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй хонгилын өрөөний өмчлөгч *******ын ******* болон хариуцагч гийн *******, ийн ******* нарын хооронд ямар нэг гэрээний харилцаа үүсээгүй бөгөөд өмчлөгч Т.******* бусдын хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгөө чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй.
Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3-т тус тус заасныг баримтлан *******,,ны 2,3 дугаар орцны 160 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй хонгилын өрөөг хариуцагч гийн *******, ийн ******* нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй.
Хариуцагч А.*******т нэхэмжлэлийн хувийг 2023 оны 11 сарын 15-ны өдөр гардуулсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцон хэргийг шийдвэрлэсэн болно.
/ХХ-ийн 18, 19, 22, 23, 28-31, 34 дүгээр тал/
Талуудын мэтгэлцэх эрхийг хангах үүднээс шүүх хуралдааныг нийт 3 удаа хойшлуулсан бөгөөд хариуцагч С.*******, хариуцагч А.*******ын төлөөлөгч Т. нарт 2024 оны 03 сарын 20-ны өдрийн 15 цагт шүүх хуралдаан болохыг хуралдаан болохоос 21 хоногийн өмнө мэдэгдсэн ба тэдгээр нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасан ба хариуцагч С.*******, хариуцагч А.*******ын төлөөлөгч Т. нарын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Хариуцагч С.******* тухайн хонгилын өрөөг Шинэ 52 СӨХ-ийн мэдэлд шилжүүлж өгөх боломжтой эсэхийг шийдвэрлүүлэх хүсэлтэй хэмээн тайлбартаа тусгасан ба уг хонгилын өрөө иргэн Т.*******ын өмчлөлд 2023 оны 04 сарын 20-ны өдөр бүртгэгдсэн бөгөөд бусдын өмчлөлийн хөрөнгийг тухайн байрны сууц өмчлөгчдийн холбоонд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх боломжгүй.
Хариуцагч С.******* нь н.аас зээлсэн мөнгөө авах, эсвэл С.*******, А.******* нарыг орон сууцтай болгож өгнө үү хэмээн тайлбар гаргасан ба хариуцагч тал энэ талаараа шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3-т тус тус заасныг баримтлан *******,,ны 2,3 дугаар орцны 160 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй хонгилын өрөөг хариуцагч гийн *******, ийн ******* нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Т.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.*******, А.******* нараас нийт 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.*******од олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН