Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 101/ШШ2024/01789

 

 

 

 

 

 

 

 

2024 04 03 101/ШШ2024/01789

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* ******* *******, //, *******, 35, 45133 Essen хаягт оршин суух, ******* *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,*******,******* тоот хаягт оршин суух Дашдоржийн /РД: /, Норовын /РД: / нарт холбогдох

*******,*******,*******,,*******ны******* тоот хаягт байрлах 165.4 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 6 өрөө орон сууц, мөн байрны зоорийн давхарт байрлах 18 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 35 тоот авто зогсоолыг тус тус хариуцагч нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчив,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Чулуунцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* //-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчив шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын иргэн ******* ******* 2010 оны 02 сарын 08-ны өдөр Бридж констракшн ХХК-тай орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж *******,*******,*******,*******ны 12 тоот хаягт байрлах 165.4 м.кв бүхий 6 өрөө орон сууц, мөн зоорийн давхарт байрлах 18 м.кв авто зогсоолыг худалдан авсан.

Тухайн орон сууцыг авто зогсоолын хамт ийнхүү худалдан авахдаа нэхэмжлэгч өөрийн хөрөнгөөр худалдан авсан бөгөөд *******,*******,*******,*******ны 12 тоот хаягт байрлах 165.4 м.кв бүхий 6 өрөө орон сууц 2010 оны 04 сарын 20-ны өдөр, зоорийн давхарт байрлах 18 м.кв авто зогсоол 2012 оны 01 сарын 03-ны өдөр ******* ******* ******* //-ын өмчлөлд бүртгэгдсэнээр тэрээр тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсон.

Улмаар ажил хэргийн шаардлагаар Монгол Улсад тодорхой хугацаагаар оршин суухгүй болсон тул хариуцагч нарыг орон сууцандаа түр амьдруулан, авто зогсоолыг ашиглуулсан цагаас хойш арав гаруй жил өнгөрсөн.

Хариуцагч нар нь одоог хүртэл тус орон сууцанд амьдарч, авто зогсоолыг ашиглаж байгаа болно. Энэ хугацаанд хариуцагч нараас аливаа түрээсийн төлбөр зэргийг авсан удаагүй билээ.

Гэвч нэхэмжлэгч нь өндөр насны тэтгэвэрт гарч санхүүгийн хувьд тогтмол орлогогүй болсон зэрэг шалтгаанаар хууль ёсны өмч хөрөнгөө өөрөө захиран зарцуулах зайлшгүй шаардлага үүсээд байна.

Монгол улсын Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д Өмчлөгч нь ... өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй түүнчлэн 103 дугаар зүйлийн 103.1-д Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлана гэж тус тус заасан байдаг. Иймд хариуцагч нар нь нэхэмжлэгчийн өмч болох орон сууц, авто зогсоолыг тус тус суллан хүлээлгэн өгөх үүргийг хуулиар хүлээсэн юм.

Нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг чөлөөлөхийг шаардсан мэдэгдлүүдийг хариуцагч нарт 2022 оны 11 сарын 18-ны өдөр хүргүүлсэн боловч мэдэгдэлд ямар нэгэн хариу өгөөгүй, өнөөдрийг хүртэл орон сууцыг суллаж өгөөгүй, үндэслэлгүйгээр татгалзсан байдалтай байгаа тул ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

2022 оны 11 сарын 18-ны өдөр мэдэгдэл өгөхөөс өмнө ******* ******* ******* // нь хариуцагч Д., Н. нартай тохиролцон тэднийг өөрийн өмчлөлийн орон сууцандаа амьдруулж байсан.

Мэдэгдэл өгснөөс хойш ******* ******* ******* //-ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдэд хууль бусаар оршин сууж байгаа гэж үзсэн.

Иймд *******,*******,*******,*******ны******* тоот хаягт байрлах, 165.4 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн дугаартай 6 өрөө орон сууц, мөн байрны зоорийн давхарт байрлах 18 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн дугаартай 35 тоот авто зогсоолыг тус тус шүүхийн журмаар тэдний хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү.

Нэхэмжлэгч нь Бридж Констракшн ХХК-тай 2010 оны 02 сарын 08-ны өдөр байгуулсан гэрээний дагуу орон сууцны 1 м.кв талбайн үнийг 1.600.000 төгрөг буюу 255,966,052 төгрөгөөр худалдан авсан учир 255,966,052 төгрөгөөс хуульд заасны дагуу тооцон улсын тэмдэгтийн хураамжинд 1,437,780.26 төгрөг төлсөн.

Мөн байрны зоорийн давхарт байрлах 18 м.кв талбай бүхий 35 тоот авто зогсоолыг 5,500,000 төгрөгөөр худалдан авсан учир уг 5,500,000 төгрөгөөс хуульд заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж 102,950 төгрөг төлсөн гэв.

 

Хариуцагч Д., Н. нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч ******* ******* *******, //-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хариуцагч П., Н. нар хүлээн зөвшөөрөхгүй.

Учир нь нэхэмжлэгч ******* ******* *******, //-ын шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан хууль зүйн шаардлагыг хангаагүй байх бөгөөд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй буюу үндэслэлээ шаардлагатайгаа хэрхэн холбогдохыг тайлбарлаж чадаагүй.

Мөн нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримтгүйгээс гадна нэхэмжлэлийг яагаад одоо гаргаж байгаа, нэхэмжлэлд дурьдагдаад байгаа орон сууц, эд хөрөнгийг Д., Н. нар яаж хууль бусаар эзэмшилдээ авчихаад байгаа нь тодорхой бус байна.

Д., Н. нар нь нэхэмжлэгч этгээдийн өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй, мөнгө төгрөгний өглөг, авлага байхгүй.

Харин ч түүний өөрийн зөвшөөрлөөр тэдний гэр бүлийн дундын өмчлөлийн орон сууц, эд хөрөнгийг хадгалж байсныхаа төлөө яагаад хариуцагч болчихоод байгаа нь ойлгомжгүй байна.

******* ******* *******, // нь бүрэн эрхт Монгол Улсын иргэн н.Болортуяатай гэр бүл болж гэрлэлтээ бүртгүүлсэн ч түүний болон хүүхдүүдийнхээ хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндөж, гэрлэлт цуцлуулах асуудлыг Монголд биш ХБНГУ-ын шүүхэээр шийдүүлэхээр их гүрний дээрэнгүй бодлогыг баримталж, одоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж үүний үр дүнд н.Болортуяа болон хүүхдүүд болох Изабелл, Константин нарыг ямар ч эд хөрөнгөгүй болгож хүний газарт хэцүү байдалд оруулахаар улайрсан, зохисгүй үйлдэл гаргаж байгаад харамсаж байна.

Шударга ёс гэж байдаг бол ийм бүдүүлэг, ёс суртахуунгүй үйлдлийг зүй зохисынх нь дагуу шийдвэрлэх зайлшгүй нөхцөл бүрдээд байгааг шүүхэд уламжилж байна.

Нэхэмжлэлийн зүйл болоод байгаа эд хөрөнгө нь ******* ******* *******, // болон н.Болортуяа, тэдний хүүхдүүдийн дундын эд хөрөнгө бөгөөд тухайн улсын шүүх ******* ******* болон нарын гэрлэлтийг цуцалсан ба хүүхдүүдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэсэн. Одоо гэр бүлийн дундын эд хөрөнгийн маргааныг шийдвэрлэх гэж байгаа.

Иймд ******* ******* *******, //-ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч ******* ******* *******, // нь итгэмжлэл, нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,

*******,*******,*******,,*******ны******* тоот хаягт байрлах 165.4 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 6 өрөө орон сууц, мөн байрны зоорийн давхарт байрлах 18 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 35 тоот авто зогсоолын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар,

Бридж констракшн ХХК-тай байгуулсан 2010 оны 02 сарын 08-ны өдөр байгуулсан орон сууц захиалах гэрээ,

Д., Н. нарт гардуулсан 2022 оны 11 сарын 18-ны өдрийн 221118-01 тоот мэдэгдэл, мэдэгдлийн хавсралт,

Нэхэмжлэгч ******* ******* *******, //-ийн хариуцагч Д., Н. нарт холбогдуулан гаргасан тэдний хууль бус эзэмшлээс орон сууц болон авто зогсоолыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тус шүүхийн 2023 оны 10 сарын 06-ны өдрийн -р шүүгчийн захирамж,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчивын шүүгчийн захирамжид гаргасан гомдол, гомдлыг шийдвэрлэсэн 2023 оны 10 сарын 24-ний өдрийн гомдол хэлэлцэх шүүх хуралдааны тэмдэглэл болон шүүхийн тогтоол зэрэг баримтуудыг ирүүлжээ.

 

Хариуцагч Н., Н. нар нь итгэмжлэл, хариу тайлбар,

******* Болортуяагийн ******* ******* *******, //-д холбогдуулан гаргасан гэрлэлт цуцлах, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн дундын өмч орон сууц, авто зогсоолыг ******* *******ын өмчлөлд үлдээн, эхнэр болон хүүхдүүдэд ногдох хувь 510,355,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүрдүүлбэр хангаагүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан тус шүүхийн 2023 оны 07 сарын 06-ны өдрийн 17249 дугаар шүүгчийн захирамж,

******* Болортуяа, ******* ******* нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар,

*******,*******,*******,*******,******* тоот хаягт Д., Н. нар бүртгэлтэй, оршин суудаг тухай Баянзүрх дүүргийн*******ны засаг даргын 2024 оны 02 сарын 07-ны өдрийн тодорхойлолт,

Д., Н. нар нь тухайн орон сууцны ашиглалтын зардал төлж байсантай холбоотой баримтуудыг ирүүлсэн байна.

 

Шүүхийн журмаар:

2024 оны 02 сарын 15-ны өдрийн 4867 дугаар бүхий шүүгчийн захирамжаар Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсээс *******,*******,*******, Энхтайваны өргөн чөлөө,*******,******* тоотын эрхийн улсын бүртгэлийн Y-2204029471 дугаарт бүртгэлтэй, 165.4 м.кв, 6 өрөө орон сууцны хувийн хэргийн хуулбар, мөн*******ны зоорийн давхрын 35 тоотын 18 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Y-2204040113 дугаарт бүртгэлтэй, авто зогсоолын хувийн хэргийн хуулбарыг тус тус нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэсний дагуу баримтуудыг ирүүлсэн байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* *******, // нь хариуцагч Д., Н. нарт холбогдуулан *******,*******,*******,,*******ны******* тоот хаягт байрлах 165.4 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 6 өрөө орон сууц, мөн байрны зоорийн давхарт байрлах 18 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 35 тоот авто зогсоолыг тус тус хариуцагч нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

******* ******* *******, //-ийн Д., Н. нарт холбогдуулан гаргасан дээр дурдсан орон сууц,авто зогсоолыг тэдний хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг тус шүүхийн 2023 оны 10 сарын 06-ны өдрийн дугаар шүүгчийн захирамжаар дараах үндэслэлээр хүлээн авахаас татгалзжээ.

Үүнд:

Шүүхийн бүртгэлийн Иргэн 2014 иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэгдсэн систем дэх бүртгэлд бүртгэгдсэнээр ******* Болортуяа нь ******* *******т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, охин У.Изабелл, хүү Константин нарт эцэг ******* *******аас тэтгэлэг гаргуулах,

гэр бүлийн дундын өмч Баянзүрх дүүргийн*******,*******, Энхтайваны өргөн чөлөө,*******,******* тоотын 165.4 м.кв талбайтай 6 өрөө орон сууц, зоорийн давхарт байрлах 18 м.кв талбайтай авто зогсоолыг ******* *******ийн өмчлөлд хэвээр үлдээн, эхнэр болон хүүхдүүдэд ногдох хувь 510,355,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргахад 2023 оны 07 сарын 06-ны өдрийн 17249 дугаар бүхий захирамжаар дараах үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан байна.

Үүнд:

Нэхэмжлэлд ...Цаашид бидний гэр бүлийн харьцаа таарамжгүй болж эвлэрэх нөхцөл байдал байхгүй болсон тул тус тусдаа гэр бүлийн өмгөөлөгч аваад гэрлэлтээ цуцлуулахаар шүүхийн шатанд явж байгаа. Харин ХБНГУ-ын Эссен хотын дүүргийн шүүхээс хүүхдийн асрамжийн асуудлыг хянан хэлэлцээд 2 хүүхэд биенээсээ тусдаа 7 хоногоор ээлжлэн эцэг эх нь асран халамжлах үүргийг хүлээлгэж дугаар 104F23/21 шүүхийн шийдвэр гарсан бөгөөд 2 хүүхдийн тэтгэлэг болон гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгийн маргаантай асуудлыг шийдвэрлээгүй байгаа болно гэжээ.

, ******* ******* нарын гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөтэй холбоотой маргааныг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын шүүх хянан шийдвэрлэж байгаа талаар тусгасан байна. ... гэж дүгнэн гийн /итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Цэвэлмаа/ нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна.

 

Дээрхээс үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.7-д заасан зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаархи өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа гэж үзэхээр байх тул ******* ******* ******* //-ийн нэхэмжлэлийг тус шүүхийн 2023 оны 10 сарын 06-ны өдрийн дугаар шүүгчийн захирамжаар дээрх үндэслэлээр хүлээн авахаас татгалзахад нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Жанчив уг захирамжид гомдол гаргажээ.

 

Тус шүүхийн 2023 оны 10 сарын 24-ний өдрийн 493 тоот шүүхийн тогтоолоор нэхэмжлэгч орон сууцны өмчлөгчийн хувиар орон сууцаа бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага гаргасан ба гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөтэй холбоотой маргааныг өөр шүүх шийдвэрлэж байгаа буюу ХБНГУ-ын шүүх зохигчийн маргаж байгаа зүйл, түүний үндэслэлийн талаар өөр хэргийг шийдвэрлэж байгаа гэж үзсэн нь үндэслэлгүй хэмээн 2023.10.06-ны өдрийн дугаар захирамжийг хүчингүй болгосон байна.

/ХХ-ийн 16-32 дугаар тал/

 

Ийнхүү шүүх ******* ******* *******, //-ийн Д., Н. нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлд 2023 оны 10 сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хариуцагч Д., Н. нарт 2023 оны 11 сарын 06-ны өдөр зохигчийн эрх, үүргийг тайлбарлан өгч, нэхэмжлэлийн хувь гардуулан, хэргийн баримт болон нөлөөллийн мэдүүлгийг танилцуулжээ.

/ХХ-ийн 33-41 дүгээр тал/

 

Иргэн ******* ******* нь Бридж констракшн ХХК-тай 2010 оны 02 сарын 08-ны өдөр орон сууцны байр захиалах гэрээ байгуулан Баянзүрх дүүргийн*******, 12-р хорооллын нутаг дэвсгэр, Нэгдсэн 2-р эмнэлгийн зүүн тал, 32 айлын орон сууцны барилгаас 2-р орц, 7 давхарт, 165.4 м.кв талбайтай, 6 өрөө орон сууцыг 255,966,052 төгрөгөөр, тус байрны зоорийн давхарт байрлах авто зогсоолоос 18 м.кв талбайтай, 35 тоот зогсоолыг 5,500,000 төгрөг, нийт 261,466,052 төгрөгөөр захиалан бариулахаар,

Гүйцэтгэгч Бридж констракшн ХХК нь улсын комисс хүлээн авсан барилгаас захиалагчийн гэрээ байгуулсан орон сууцны төлбөр тооцооны магадлагааг хийж захиалагч буюу худалдан авагч төлбөрийг бүрэн барагдуулсаны дараа орон сууцыг хүлээлгэн өгөхөөр тус тус харилцан тохиролцсон байна.

 

Худалдагч Бридж констракшн ХХК-ийн 2010 оны 03 сарын 30, 2011 оны 12 сарын 09-ний өдрүүдийн албан бичгүүдэд ******* ******* нь *******,*******, Энхтайваны өргөн чөлөө,*******,*******ны******* тоот 165.4 м.кв талбайтай, 261,466,052 төгрөгийг үнэтэй орон сууцыг захиалгын гэрээгээр худалдан авч төлбөр тооцоог бүрэн төлж дуусгасан,

Герман улсын иргэн ******* ******* нь тус компанийн барьж ашиглалтанд оруулсан *******,*******,*******, Энхтайваны өргөн чөлөө,*******ны зоорийн давхарт байрлах авто зогсоолоос 5,500,000 төгрөгийн үнэтэй 18 м.кв талбайтай, 35 тоот авто зогсоолыг худалдан авч төлбөрөө бүрэн барагдуулсан гэсэн байх бөгөөд дээрх орон сууц 2010 оны 04 сарын 20-ны өдөр,

Мөн байрны зоорийн давхарт байрлах 18 м.кв талбай бүхий 35 тоот авто зогсоол нь 2012 оны 01 сарын 03-ны өдөр тус тус ******* ******* *******, //-ийн өмчлөлд бүртгэгдсэнээр тэрээр дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгч болжээ.

/ХХ-ийн 6-9, 124-153 дугаар тал/

 

******* ******* *******, // нь Монгол Улсын иргэн Цахиурт овогт ******* Болортуяатай 2009 оны 02 сарын 02-ны өдөр гэр бүл болсноо мөн өдөр нь иргэний гэр бүлийн бүртгэлд бүртгүүлсэн гэх ба эхнэр гэх Болортуяагийн эцэг, эх болох Д., Н. нарыг тухайн орон сууцанд ашиглалтанд орсон цаг хугацаанаас хойш буюу 2010 оноос хойш тэдэнтэй тохиролцон өөрийн өмчлөлийн орон сууцанд амьдруулан, авто зогсоолыг эзэмшиж, ашиглуулсан гэж нэхэмжлэгч тал тайлбарласныг хариуцагч тал үгүйсгээгүй.

 

Гагцхүү хариуцагч нар уг үл хөдлөх эл хөрөнгүүдийг ******* ******* ******* //, ******* Болортуяа нарын гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж тайлбарлаж байна.

 

Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ,

183.1Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж тус тус заасан бөгөөд хариуцагч тал уг үл хөдлөх эд хөрөнгө ******* ******* ******* //-ийн өмчлөлд бүртгэгдсэнтэй холбоотой маргаан гаргаагүй тул бүртгэл үнэн зөв гэж тооцно.

 

*******,*******,*******,,*******ны******* тоот хаягт байрлах 165.4 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 6 өрөө орон сууц болон мөн байрны зоорийн давхарт байрлах 18 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 35 тоот авто зогсоолын өмчлөгч ******* ******* ******* // нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөх мэдэгдлийг Д., Н. нарт 2022 оны 11 сарын 18-ны өдөр гардуулан үл хөдлөх хөрөнгийг 2022 оны 12 сарын*******-ний өдрийн дотор чөлөөл хэмээн мэдэгдсэн бөгөөд ийнхүү мэдэгдсэн мэдэгдэлд хариуцагч нар 2024 оны 04 сарын 03-ны өдрийн байдлаар хариу өгөөгүй, тухайн үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж, ашиглаж байна.

/ХХ-ийн 10-12 дугаар тал/

 

Иргэний хуулийн 106.1 дугаар зүйлийн 106.1-т Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, 106 дугаар зүйлийн 106.2Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй,

106.3Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна,

106.4Энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна гэж тус тус заасан байна.

*******,*******,*******,,*******ны******* тоот хаягт байрлах 165.4 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 6 өрөө орон сууц болон мөн байрны зоорийн давхарт байрлах 18 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 35 тоот авто зогсоолын өмчлөгч ******* ******* ******* // болон хариуцагч Д., Н. нарын хооронд ямар нэг гэрээний харилцаа үүсээгүй бөгөөд өмчлөгч нь 2022 оны 12 сарын*******-ний өдрөөс хойш түүний үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байгаа бусдын хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгөө чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлйн 75.1-т Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна, 76 дугаар зүйлийн 76.1-т Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч ******* ******* ******* //-ийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч Норовын , Дашдоржийн нарын хууль бус эзэмшлээс *******,*******,*******,,*******ны******* тоот хаягт байрлах 165.4 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 6 өрөө орон сууц болон мөн байрны зоорийн давхарт байрлах 18 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 35 тоот авто зогсоолыг тус тус албадан чөлөөлөх нь зүйтэй гэж үзэв.

 

Тухайн орон сууцанд оршин суух бүртгэлтэй нь уг орон сууцны өмчлөгч гэж үзэх үндэслэл болохгүй ба мөн уг үл хөдлөх эд хөрөнгүүдийг эзэмшиж, ашиглаж байх хугацааныхаа ашиглалтын төлбөрүүдийг тухайн иргэн төлөх бөгөөд ******* Болортуяа нь гэр бүлийн дундын хөрөнгөөс ногдох хувь гаргуулахтай холбоотой асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй болохыг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч Норовын , Дашдоржийн нарын хууль бус эзэмшлээс *******,*******,*******,,*******ны******* тоот хаягт байрлах 165.4 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 6 өрөө орон сууц болон мөн байрны зоорийн давхарт байрлах 18 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 35 тоот авто зогсоолыг тус тус албадан чөлөөлсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* *******, //-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,540,730 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д., Н. нараас нийт 1,540,730 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* *******, //-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН