Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 2017/ШЦТ/105

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Нарийн бичгийн дарга: Г.Батбилгүүн,

Улсын яллагч: С.*******тулга,

Шүүгдэгч: Х.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овгийн *******ын *******д холбогдох 1728000000018 дугаартай нэг хавтас хэргийг 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:...

Холбогдсон хэргийн талаар:

Х.******* нь согтуугаар 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар баг, *******ын 2-11 тоотод байрлах өөрийн гэртээ төрсөн эцэг Б.*******ын бие эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Х.******* нь согтуугаар 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар баг, *******ын 2-11 тоотод байрлах өөрийн гэртээ эцэг Б.*******ын бие эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Х.*******д холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон,  гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан арга журмын дагуу авагдсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно. 

Шүүгдэгч Х.******* нь 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар баг, *******ын 2-11 тоотод байрлах өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ, шалтаг шалтгаангүйгээр төрсөн эцэг Б.*******ын бие эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтаар нотлогдсон байна. Үүнд:

            Хохирогч Б.*******ын... “Би харвалт өгөөд гэртээ байдаг хүн байгаа юм. 2017 оны 08 дугаар сарын 05-ны өглөө манай хүргэн, охин хоёр Цогтцэций сум руу явсан. Явахдаа намайг гэрт ганцааранг нь түгжээд орхисон. Гэрт байж байхад охин Б.******* гэрийн цонхоор согтуу орж ирсэн. Би түүнийг цонхоор орж ирлээ гээд загнасан чинь надтай хэрэлдэж, нэг хэсэг бид хоёр хэрэлдсэн. Тэгтэл Б.******* гэрт байсан бахийг аваад миний толгой, гар гээд бүх газар луу алчихъя гээд цохиж эхэлсэн. Намайг хамгаалах хүн байгаагүй учраас намайг зодсон. Би хэсэг хугацаанд муужраад сэрэхэд 00-н өрөөнд оруулж миний цусыг угааж, намайг зодохоо байсан. Манай дүү ******* гэрт ирээд дараа нь цагдаа ирсэн. Манай охин урьд нь намайг цохиж зодож байгаагүй. Тухайн үед цээж болон толгойгоор их шархтай байсан, одоо зүгээр болсон. Б.******* их согтолттой байсан. Одоо охинтойгоо харьцахгүй байгаа, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/

Гэрч Б.*******-*******ын... “2017 оны 08 дугаар сарын 05-ны өглөө би эхнэр, 2 хүүхдийн хамт Цогтцэций сум руу явсан. Явахад гэрт манай хадам аав Б.*******, хадам эгч Б.******* нар үлдсэн. Цогтцэций суманд байж байхад манай хадам ах эхнэр рүү утсаар залган “******* ах ******* хоёр цусандаа хутгалдсан байна” гэж хэлсэн. Би Цагдаад дуудлага өгөөд Цогтцэций сумаас гарсан. Аймагт ирэхэд хадам аав Б.*******ыг эмнэлэгт хэвтүүлсэн байсан. *******ам эгч Б.*******ыг Цагдаа аваад явсан байсан. *******ам аавын биеийн байдал гайгүй байгаа, 10 гаруй жижиг оёдол тавиулсан байна лээ.” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/

Гэрч Х.*******ын... “2017 оны 08 дугаар сарын 05-ны өглөө 6 цаг өнгөрч байхад Цогтцэций сум руу ажлаар явсан.  Явахдаа аавыг байшинд гаднаас нь түгжээд оройдоо ирнэ гээд явсан. Манай эгч Б.******* хашаанд байдаг монгол гэрт унтаад үлдсэн. Эгчийг аваад явъя гээд дуудсан боловч явахгүй гээд байхаар нь үлдээгээд явсан юм. Цогтцэций сум руу орж явахад утас дуугарахаар нь хартал эгч Б.******* залгасан байсан. Би эргээд залгатал эгч унтаж байна гэж хэлсэн. Өдөр нь хойд айлын хүнийг гуйгаад “Манайхаар ороод үзээдэх, юу болж байна” гэхэд эргэж залгаад “Танайхаар тайван байна” гэж хэлсэн. Орой миний утас руу Улаанбаатар хотод байгаа ах ******* залгаад аавын дүү руу ******* гар утсаар залгаад “*******аа аав бид хоёрыг зодоод явчихлаа” гэж хэлсэн байсан. Хажуу айлын хүн рүү залгаад гэр лүүгээ явуултал “Танай 2 зүгээр сууж байна” гэж хэлсэн. ******* гэх манай аавын дүү очиж үзээд “Ахыг Б.******* зодоод аймар болгосон байна” гэж хэлсэн. Манай нөхөр Цагдаа дуудсан. Тэгээд шууд Цогтцэций сумаас гарч гэртээ ирэхэд цагдаа эгчийг аваад явсан, түргэн аавыг аваад явсан байсан. Манай эгч Б.******* дарааллан 2 өдөр архи уусан байсан. Цогтцэций сум руу авч явж архинаас холдуулах санаатай, мөн хүүхдээ харуулах гэж байсан юм. Эгч архи уухдаа өөрийгөө хянаж чадахгүй байдалтай байгаад байхаар нь ар гэртээ санаа зовоод байсан юм, бусдаар бол яг зодчихно гэж бодоогүй. Ер нь бол ******* аавыг зодсон нь тодорхой байгаа. Манай аав тал харваж байсан, группэд байдаг хүн.” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/

Гэрч Б.*******гийн... “2017 оны 08 дугаар сарын 05-ны орой манай ах тар Улаанбаатар хотоос залгаад “******* ах зүгээр үү ******* ахын хүүхэд ******* залгаад сонин сонин юм яриад байна, очоод үзээтэх миний дүү” гэсэн. ******* ахын хашаанд очиход гэрийн үүдэнд Б.******* халамцуу байдалтай зогсож байсан. Гэрийн цонхоор харсан чинь ******* ах орон дээрээ хачин царайтай, цусандаа хутгалдсан байдалтай цээж нь хөх эрээн болчихсон сууж байсан. Би тар ах руу залгаад ямар байдалтай байгааг хэлэхэд “Цагдаад өг” гэж хэлсэн. Би *******д хандан “Чи ахыг минь ийм болгоод байхдаа яахав дээ” гэхэд над руу “Яасын” гээд дайраад “Чи Есүсийн хүн биздээ” гэх зэргээр янз бүрийн юм яриад байсан. Удалгүй цагдаа ирээд *******ыг аваад явсан. Бид нар ахыг аваад эмнэлэг рүү явж эмнэлэгт хэвтүүлсэн.”  гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/

            Шүүгдэгч Х.******* хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн... “2017 оны 08 дугаар сарын 04-ны өдөр хотод байдаг найз Бор, Чимгээ нар “Урагшаа явж байна” гээд гэрийн гадна ирсэн. Бид нар пиво ууж байгаад шөнө нь 03-04 цагийн үед гэртээ буюу хашаанд байдаг монгол гэрт унтсан. Үдээс өмнө босоход архи гараагүй байсан. Ууж байгаад бараагүй байсан 2 ширхэг пивыг ганцаараа уусан. Тухайн үед согтуу байсан болохоор хэдийд байсныг санахгүй байна. 00 явж байхад аав цонхоор дуудсан санагдаж байна. Тэгээд гэрийн цонхоор орсноо муухан санаж байна. Гэр лүү ороод яаснаа мэдэхгүй байна, нэг мэдэхэд аав их цус болчихсон байсан. Би “Яасан бэ” гээд хүнд мэдэгдье гээд аавын эмэгтэй дүү рүү нь залгахад утсаа аваагүй. Өөрийн төрсөн дүү ******* руу залгаад аавыг ямар байдалтай байгааг хэлсэн. Аавын эмэгтэй дүү ******* нөхрийн хамт ирээд цагдаа дуудсан. Цагдаа ирээд намайг эрүүлжүүлэхэд хийсэн. Би аавыг зодож гэмтээсэн. Хааяа аав зүгээр байж байгаад бид нарт уурладаг юм тэр үе нь намайг согтуу байхад таарсан байх, тэгээд би зодсон байх гэж бодож байна. Би аавыгаа яаж зодсоноо мэдэхгүй байна. Би аавыг бахиар цохиж гэмтээж хөнгөн гэмтэл учруулсан. Тухайн үед би согтоод тасарсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн №367 дугаар дүгнэлт:

1. *******ын биед духны гадна ялтсын цөмөрсөн хугарал, тархины доргилт, хуйх, духан дахь язарсан шарх /9 ширхэг/, 2 нүдний зовхи, цээж, хэвлий, баруун дал, бугалга, шуу, гуя, өвдөг, зүүн бугалга, шууны цус хуралт язарсан шарх гэмтлүүд үүсчээ.

2. Дээрх гэмтлүүд нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. /хх-ийн 22 дугаар хуудас/

            Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 03 дугаар хуудас/

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 04-07 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон байна.

            Шүүгдэгч Х.*******ын гэмт үйлдэлд зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт нотолбол зохих асуудлуудыг нотолсон, цуглуулж бэхжүүлсэн нотлох баримт нь хууль ёсны бөгөөд хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Х.*******ыг согтуугаар өөрийн гэртээ эцэг Б.*******ын бие эрх чөлөөнд шууд санаатай халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******ыг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулах нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэр, түүний хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэж, улсын яллагчийн шүүгдэгч Х.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А Х.*******ын үйлдсэн гэмт хэрэгт ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Эрүүгийн 1728000000018 дугаартай хэргээс шүүгдэгчийн хувийн байдлыг нотолсон дараах нотлох баримтуудыг:

Ял шийтгэлийн тэмдэглэл /хх-ийн 29 дүгээр хуудас/

Иргэдэд үйлчлэх автомат машинаас авсан Х.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 28 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгч Х.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Б.******* гэмт хэргийн улмаас хохирол төлбөр нэхэмжлээгүй тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.******* нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улаан өнгийн бариултай бариулын ар хэсэг нь хар өнгөтэй төмөр бахь ба бахьны төмөр хэсгийн урт нь 6 см, бариул хэсэг нь 14 см урттай нийт урт нь 20 см, цус мэт улаан зүйлээр бохирлогдсон бахийг шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өмнөговь аймгийн шүүхийн Тамгын газарт шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч овгийн *******ын *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******ыг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг төмөр бахийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өмнөговь аймгийн шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.******* шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.ТӨМӨРХҮҮ