| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2022/03899/И |
| Дугаар | 101/ШШ2024/01862 |
| Огноо | 2024-04-08 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 101/ШШ2024/01862
2024 04 08 101/ШШ2024/01862
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* *******, *******, 1-р баг, Хайрын бэлэг 2 амралтын газар, ******* ******* Групп ХХК-ийн /РД: *******/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: , , , тоот, ******* ХХК-д /РД: / холбогдох,
******* ******* Групп ХХК-ийг Сэлэнгэ *******, , , , , , үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч мөн болохыг тогтоолгох, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд ******* ******* Групп ХХК-ийг өмчлөгчөөр бүртгүүлэхийг ******* ХХК-д даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэцэнбилэг,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Урангэрэл, Х.Батбаатар,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишиг, Н.Ариунтунгалаг,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Монгол Улсын Хөгжлийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганбат,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Чулуунцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* Групп ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Оюунбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэцэнбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай компани нь ******* ХХК-тай 2015 оны 09 сарын 07-ны өдөр 15/01 тоот хамтран ажиллах гэрээ байгуулсан ба ******* ХХК-ийн эзэмшлийн Сэлэнгэ аймгийн ын нутагт орших ашигт малтмалын ашиглалтын тоот тусгай зөвшөөрөлтэй Эрээний алтны үндсэн ордод олборлолт явуулах, далд уурхайн баяжуулах үйлдвэр байгуулах зорилгоор хамтран ажиллах болсон.
Уг хамтран ажиллах гэрээний дагуу Сэлэнгэ аймгийн , , Эрээний аманд байршилтай, ******* ХХК-ийг гэрээт талбайд нийт 829 м.кв талбай бүхий баяжуулах үйлдвэрийн барилгыг 2016 оноос 2017 оны 04 сарын хооронд барьж байгуулсан бөгөөд тухайн үйлдвэрийн барилгыг улсын комисс 2017 оны 04 сард хүлээж авсан.
Уг гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5-д Анхны хөрөнгө оруулалт болон ашиглалтын явцад шинээр бий болсон үндсэн хөрөнгө нь Б тал буюу ******* ******* Групп ХХК-ийн өмч мөн гэдгийг гэрээгээрээ баталгаажуулсан.
Тухайн баяжуулах үйлдвэрийн гаднах байгууламжийг 2016-2017 онд манай компани барьж гүйцэтгэхэд нийт 377,963,398 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, харин барилгын дотор байрлах үйлдвэрийн зориулалттай тоног төхөөрөмжүүд, угсралт суурилалтуудын хамт хийж гүйцэтгэхэд 3,500,000,000 төгрөгийг зарцуулсан.
Гэтэл ******* ХХК нь манай компанид мэдэгдэлгүй тус баяжуулах үйлдвэрийн барилгыг эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгүүлж, 000536967 тоот өмчлөх эрхийн гэрчилгээг авсныг ******* ХХК-ийн Хөгжлийн банктай байгуулсан 2017 оны 07 сарын 18-ны өдрийн дугаар бүхий барьцааны гэрээ байгуулахад мэдсэн.
Хариуцагч ******* ХХК нийт 5 тусгай зөвшөөрөлтэй ба тэдгээрийн 1 болох 2616 га талбай бүхий тусгай зөвшөөрөлтэй газарт манай компани 2015 оноос хамтран ажиллаж байсан.
Хариуцагч ******* ХХК нь банкнаас зээл хүсэхдээ хамтран ажиллаж байгаа талбайгаасаа бусад үлдсэн 4 талбай дээрээ үйлдвэр барьж олборлолт явуулна гэсэн. Анх хамтран ажиллах саналыг манай зүгээс биш, хариуцагч ******* ХХК манайд тавьж байсан.
Манай компани төслийн зээл авах шаардлагагүй, бид өөрсдийн нөөц бололцоогоороо санхүүгийн бүхий л асуудлыг шийдвэрлэж байсан ба харин биднийг үйл ажиллагаа тасралтгүй явуулахад шаардлагатай эрчим хүчний асуудлыг хариуцагч ******* ХХК гэрээгээр хариуцсан байсан учир энэхүү үүргээ биелүүлэхийн тулд Хөгжлйн банкаар төслийн зээлээ батлуулсан байсан.
Хариуцагч ******* ХХК 5 тусгай зөвшөөрлөөс өөр ямар ч барьцаа хөрөнгө байгаагүй учраас манай Төрийн банкинд байсан зээлийн барьцаа хөрөнгийг өөрсдийн хамаарал бүхий Индустр ХХК-ийн барьцаа хөрөнгөөр Хөгжлийн болон Төрийн банкны удирдлагуудтай ярьж тохиролцон барьцаа хөрөнгийг өөр барьцаа хөрөнгөөр солиулж манай хөрөнгийг чөлөөлүүлээд Хөгжлийн банкинд хөрөнгийг маань барьцаалсан.
Хариуцагч ******* ХХК нь авсан зээлээ хэрхэн зарцуулсан нь үйлдвэрийн өмчлөлийн маргаанд хамааралгүй.
Зээл авч байхад үйлдвэрийн барилга 70-80 хувийн гүйцэтгэлтэй байсан ба зээлийн төлбөрөөс 2 компани хэн нь хэдэн төгрөг төлөхөө баталгаажуулсан гэдэг нь үндэслэлгүй.
Тус үйлдвэрийн барилга нь одоог хүртэл ******* ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй, өмчлөх эрхийн гэрчилгээтэй байгаа нь манай компанийн өмчлөх эрхийг ноцтой зөрчиж байна.
Иймд ******* ******* Групп ХХК-ийг Сэлэнгэ *******, , , , , , үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч мөн болохыг тогтоолгох, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд ******* ******* Групп ХХК-ийг өмчлөгчөөр бүртгэхийг ******* ХХК-д даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Дуламжав шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишиг, Н.Ариунтунгалаг нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Тус шүүхэд гаргасан ******* ******* Групп ХХК-ийн ******* ХХК-д холбогдох ******* ******* Групп ХХК-ийг Сэлэнгэ *******, , , , Эрээний ам гэх газарт байрлах, 829 м.кв талбайтай, 1 өрөө үйлдвэрийн зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч мөн болохыг тогтоолгох, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд ******* ******* Групп ХХК-ийг өмчлөгчөөр бүртгүүлэхийг хариуцагч ******* ХХК-д даалгах шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцаад дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч хариу тайлбар гаргаж байна.
Үүнд: ******* ХХК нь Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 20 дугаар тогтоолоор батлагдсан Алт үндэсний хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй Сэлэнгэ аймгийн ын нутагт орших Эрээн, Баавгайт алтны үндсэн ордыг далд аргаар ашиглах төслийг санхүүжүүлэх зориулалтаар Монгол Улсын Хөгжлийн банктай харилцан тохиролцсоны үндсэн дээр 2017 оны 07 сарын 18-ны өдөр З-СГ-ЗҮ-2017-65 дугаар бүхий зээлийн гэрээг байгуулсан.
Тус зээлийн гэрээг байгуулах болсон урьдчилсан нөхцөл буюу гол шалтгаан нь ******* ******* Групп ХХК-тай хийсэн тохиролцоо, хамтран ажиллах гэрээ юм.
Манай компани Сэлэнгэ аймгийн ын нутагт ашигт малтмал ашиглалтын 5 тусгай зөвшөөрөл эзэмшдэг бөгөөд ******* ******* Групп ХХК түүнийг төлөөлөх эрх бүхий этгээдүүдийн зүгээс манай компанид хамтран ажиллах санал тавьсан.
Тус саналаар манай компанийн эзэмшдэг ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий нутаг дэвсгэр дээр ашигт малтмалыг далд аргаар олборлох үйл ажиллагааг явуулах, уг үйл ажиллагаатай холбогдуулан уурхайн эдэлбэр газарт олборлолтын болон баяжуулах үйлдвэр байгуулах, шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх зорилгоор 2015 оны 09 сарын 07-ны өдөр 15/01 тоот хамтран ажиллах гэрээг байгуулсан.
Энэхүү гэрээгээр талуудын хамтын ажиллагаанд хүлээх үүргийг тодорхой, нарийвчлан зохицуулсан. Тодруулбал ******* ХХК нь ордыг ашиглахад шаардлагатай зөвшөөрлүүдийг авах зэрэг хууль эрх зүйн болон бичиг баримттай холбоотой асуудлыг нь хариуцах үүрэг хүлээсэн.
Харин ******* ******* Групп ХХК нь тухайн ордуудыг ашиглаж, үйл ажиллагаа явуулахад шаардлагатай бүхий л санхүүгийн эх үүсвэр буюу зардлыг хариуцах бөгөөд талуудын хамтын үйл ажиллагааны явцад олсон борлуулалтын орлогын 30 хувийг ******* ХХК, 70 хувийг ******* ******* Групп ХХК тус тус хувиарлан авахаар тохиролцсон.
Гэтэл үйлдвэр байгуулах, шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг авах болох үед санхүүгийн эх үүсвэр дутсан. Тухайн үед Засгийн газраас Алт 2 хөтөлбөрийг улс орон даяар хэрэгжүүлж, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийг дэмжих зорилгоор Хөгжлийн банкинд 200,000,000,000 төгрөгийн санхүүгийн эх үүсвэрийг байршуулж хэсэгчилсэн байдлаар зээл олгох шийдвэр гарсан.
Алт 2 хөтөлбөрт хамрагдаж зээл авах боломжтой аж ахуй нэгжүүдэд ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй байх гэсэн шаардлага тавигдсан учраас ******* ******* Групп ХХК нь ашигт малтмалын ямар нэгэн тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй тул тус зээлд хамрагдах боломжгүй болсон.
Бидний байгуулсан хамтран ажиллах гэрээгээр ******* ХХК-д үйл ажиллагаатай холбоотой зардал, санхүүгийн эх үүсвэрийг хариуцах үүрэг байгаагүй хэдий ч хамтын ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлэх зорилгын үүднээс тусгай зөвшөөрлийн лицензүүдээ Хөгжлийн банкинд барьцаа болгон зээл олгоход тавигдах шаардлагуудыг хангаж байсан учраас зээлийн гэрээ байгуулсан.
Хөгжлийн банкны төслийн санхүүжилт, зээлийн газраас хийгдсэн 2017 оны 05 сарын 08-ны өдрийн зээлийн шинжилгээний танилцуулгаар ******* ******* Групп ХХК-тай хамтран хэрэгжүүлж буй төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай зээлийн хүсэлтийг судлаад олборлогч компани ******* ******* Групп ХХК гэдгийг тодорхойлоод талуудын хамтран ажиллах гэрээгээр хэрэгжүүлж буй Эрээний алтны ордыг далд аргаар олборлох үйл ажиллагааг явуулснаар зээлийг эргэн төлөх нөөц боломжтой гэсэн дүгнэлт хийж зээл олгох шийдвэрийг гаргасан.
Хэдийгээр зээлийн гэрээнд ******* ХХК-ийн төлөөлөх эрх бүхий этгээд гарын үсэг зурсан боловч зээлийн гэрээгээр олгогдсон 15,000,000,000 төгрөгийг талууд үйл ажиллагаандаа тэнцүү байдлаар зарцуулсан.
Энэ үйл баримт хэрэгт авагдсан зээлийн харилцах дансны хуулгаар тухайн зээл ямар данс руу шилжсэн гүйлгээгээр зөвхөн ******* ХХК тухайн зээлийг бие даан зарцуулаагүй гэдэг нь нотлогдож байна.
Мөн 2019 оны 05 сарын 19-ний өдрийн ******* ХХК болон ******* ******* Групп ХХК нарын хооронд зээлийн зарцуулалтын талаар тооцоо хийгдэж Хөгжлийн банкнаас авсан зээлийг талууд тэнцүү байдлаар зарцуулсан учраас зээлийн өр төлбөрийг тэнцүү байдлаар хуваан хариуцаж төлөхөөр тооцоо нийлсэн акт үйлдэж баталгаажуулсан.
Түүнчлэн манай компани Хөгжлийн банктай 2017 оны 07 сарын 18-ны өдөр дугаартай барьцааны гэрээ байгуулан уг гэрээгээр Сэлэнгэ *******, , , , 1 өрөө үл хөдлөх хөрөнгийн З-СГ-ЗҮ-2017-65 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах болсон.
Хөгжлийн банкны нэхэмжлэлтэй ******* ******* Групп ХХК, ******* ХХК нарт холбогдох иргэний хэрэг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдсэн ба тус шүүхийн 2020 оны 04 сарын 08-ны өдрийн дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 сарын 19-ний өдрийн 1308 дуаар магадлалаар тухайн иргэний хэрэгт нотлох баримтаар цуглуулсан З-СГ-ЗҮ-2017-65 дугаартай зээлийн гэрээний 2.1.3 дахь заалт, Б-СГ-ҮХ2017- 67 дугаартай барьцааны гэрээний 2.8.1 дэх заалтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үл хөдлөх хөрөнгийг Хөгжлийн банкны зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.
Улмаар Монгол Улсын дээд шүүх ******* ******* Групп ХХК-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээсэн.
Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4-т газар ашиглах эрхээ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн байх гэж заасны дагуу манай компани өөрийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбай дахь уурхайн эдэлбэр газар, үйлдвэрлэлийн зориулалтын газрын эзэмших, ашиглах эрхийг хуульд заасан журмын дагуу авсан.
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу тухайн үл хөдлөх хөрөнгө байрлаж буй газрын эрх нь манай компанид бүртгэлтэй, уул уурхайн олборлолтын зориулалтаар ашиглах үл хөдлөх хөрөнгийн хувьд Ашигт малтмалын тухай хуулийн дээрх шаардлагын дагуу манай компаниас өөр иргэн, хуулийн этгээдийн нэр дээр бүртгүүлэх боломжгүй болно.
******* ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8-д Ашиглалтын үйл ажиллагаа явуулах зорилгоор уурхайн талбайд нэвтрэн орох, дамжин өнгөрөх, шаардлагатай барилга байгууламж барих, түүнийг ашиглах гэж заасны дагуу маргааны зүйл болсон үл хөдлөх хөрөнгийг барьж байгуулах ажлыг ******* ******* Групп ХХК-иар хариуцуулан гүйцэтгүүлсэн.
******* ******* Групп ХХК ямар компаниар хэрхэн туслан гүйцэтгүүлэх нь тухайн компанийн эрхийн асуудал байсан.
Үнэхээр тухайн үл хөдлөх эд хөрөнгөд сонирхолтой, өмчлөхийг хүссэн бол Хөгжлийн банкны нэхэмжлэлтэй ******* ******* Групп ХХК, ******* ХХК нарт холбогдох иргэний хэрэгт сөрөг нэхэмжлэл гаргах боломж нөхцөл бүрэн байсан. Түүнчлэн тухайн иргэний хэрэгт өгч байсан тайлбараасаа эрс өөр зүйл гарган нэхэмжлэл гаргаж буйг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Иймд ******* ******* Групп ХХК-ийн ******* ХХК-д холбогдуулан гаргасан ******* ******* Групп ХХК-ийг Сэлэнгэ *******, , , , , , үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч мөн болохыг тогтоолгох, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд ******* ******* Групп ХХК-ийг өмчлөгчөөр бүртгэхийг ******* ХХК-д даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Монгол Улсын Хөгжлийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Саранболор, Г.Ганбат нар шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Монгол Улсын Хөгжлийн банк нь ******* ******* Групп ХХК-ийн нэхэмжлэлтэй ******* ХХК-д холбогдох ******* ******* Групп ХХК-ийг Сэлэнгэ *******, , , , , , үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч мөн болохыг тогтоолгох, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд ******* ******* Групп ХХК-ийг өмчлөгчөөр бүртгэхийг ******* ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцон дараах тайлбарыг гаргаж байна.
Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан Сэлэнгэ *******, , , , , , үл хөдлөх эд хөрөнгөд улсын бүртгэлийн дугаар олгож, хууль ёсны өмчлөгчөөр хуулийн этээдийн регистрийн дугаартай ******* ХХК-ийг бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000536967 дугаартай гэрчилгээг олгосон байдаг.
Энэхүү үл хөдлөх хөрөнгийг Монгол Улсын Хөгжлийн банк болон ******* ХХК-ийн хооронд байгуулсан 2017 оны 07 сарын 18-ны өдрийн З-СГ-ЗҮ-2017-65 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор талуудын хооронд байгуулсан 2017 оны 07 сарын 18-ны өдрийн Б-СГ-ҮХ-2017-67 дугаартай барьцааны гэрээгээр барьцаалж барьцааны эрх буюу уг үл хөдлөх эд хөрөнгөд үүрэг ногдуулсан хэлцэл нь улсын бүртгэлд хууль ёсны бүртгэлтэй байна.
Монгол Улсын Хөгжлийн банк нь ******* ХХК-ийн зээлийн төлбөрийг төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлсэн бөгөөд ******* ******* групп ХХК-ийн нэхэмжлэлд дурдсан хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн 3 шатны шүүхийн шийдвэр гарч шийдвэрүүд хүчин төгөлдөр болсон.
Нэхэмжлэгч ******* ******* Групп ХХК-ийн нэхэмжлэлд дурдсанаар ******* ХХК-тай 2015 онд байгуулсан хамтран ажиллах гэрээний нөхцлийн дагуу нэхэмжлэлдээ дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн хөрөнгө гэж маргаж байгаа бөгөөд Монгол Улсын Хөгжлийн банкны зүгээс талуудын маргаанаас үл хамааран эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой барьцааны эрхийг бүртгэсэн улсын бүртгэлийн тэмдэглэлийг Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-т заасны дагуу үнэн зөв гэж үзэж байна.
Үл хөдлөх эд хөрөнгийн өмчийн маргаан хуулийн дагуу шийдвэрлэгдсэнээр Монгол Улсын Хөгжлийн банкны барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэл бүрдэх тул банкны хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хохироохгүй хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.
Нотлох баримтууд:
Нэхэмжлэгч ******* ******* групп ХХК нь ******* ХХК-тай 2015 оны 09 сарын 07-ны өдөр байгуулсан 15/01 дугаартай хамтран ажиллах гэрээ, гэрээний 1-р хавсралт буюу ******* ХХК-ийн хариуцан гүйцэтгэх ажлууд, гэрээний 2-р хавсралт буюу ******* ******* Групп ХХК-ийн хариуцан гүйцэтгэх ажлууд,
2017 оны 07 сарын 01-ний өдрийн ӨУГ-17/28 дугаартай хамтран ажиллах гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ,
******* ******* Групп ХХК-ийн Пальм дейра ХХК-тай 2017 оны 05 сарын 16-ны өдөр байгуулсан 01 дугаартай зураг төсөл боловсруулах гэрээ, мөн 2017 оны 05 сарын 16-ны өдөр байгуулсан барилга байгууламжийн барилга угсралтын ажилд зураг төсөл зохиогчийн хяналт хийх гэрээ,
******* ******* Групп ХХК-ийн Маргад Монгол ХХК-тай байгуулсан 01/2017-07-28 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ,
Сэлэнгэ аймгийн ын Эрээний аманд баригдсан баяжуулах үйлдвэрийн барилгын ил далд ажлын М акт болон фото акт, 2017 оны 08 сарын 14-ний өдрийн 24/2017 тоот барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комиссын акт, улсын комиссын гишүүдийн өгсөн үүрэг, даалгавар, түүний биелэлт,
Суурийн нүх ухсан акт, суурь хийсэн акт, цутгамал төмөр бетон бүтээцийг арматурчилсан актууд, дотор цахилгааны угсралтын ажил, туршилт хийж шалгасан акт, барилгын салхивчийн систем угсарсан сорилтоор шалгасан акт, халаалтын тогоо, түүний тоног төхөөрөмжүүдийг угсарсан, сорилтоор шалгасан акт, дотор халаалтын системийг угсарсан сорилтоор шалгасан акт,
Барилгад аянга зайлуулагч хийсэн туршсан акт, ган бүтээцийн угсралтын ажил гүйцэтгэсэн актууд, дулаан /дуу/ тусгаарлалтын ажил гүйцэтгэсэн акт, хаалга цонх суулгасан акт, шалны ажил гүйцэтгэсэн актууд,
/1 хх 10-53/
Сэлэнгэ *******, , Эрээний ам дахь баяжуулах үйлдвэрийн фото актууд,
/1 хх 54-74/,
Эрээний уурхайн баяжуулах үйлдвэрийн барилгад 2016-2017 онуудад гарсан зардлын товчоо, барилгын материалын тайлан-2016, уурхайн барилгын материалын тайлан-10, 11, 12 сар,
Эрээний уурхайн барилгын материалын тооцоо бодсон баримт 2017 оны жилийн эцэст, Уурхайн баяжуулах үйлдвэрийн барилгын 2017 оны барилгын материалын зардал,
Эрээний уурхайн баяжуулах үйлдвэрийн барилгад гарсан зарим зардал,
/1 хх 75-118 /
Барилгын ажлын явцын гэрэл зургууд, үйлдвэрийн зориулалттай барилгын зураг,
/1 хх 119-128, 184-201 /
Уурхайн барилгын ажилтай холбоотой гарсан санхүүгийн баримтууд,
/1 хх 129-183 /,
******* ******* груп ХХК-ийн ******* ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг Иргэни хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.2-т заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан Сэлэнгэ ******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 09 сарын 25-ны өдрийн 1539 дугаар шүүгчийн захирамжийн хуулбар, мөн нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон тус шүүхийн шүүгчийн 2021 оны 07 сарын 19-ний өдрийн 11150 дугаар захирамж, мөн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан тус шүүхийн шүүгчийн 2022 оны 04 сарын 25-ны өдрийн 10175 дугаар захирамж,
Монгол Улсын Хөгжлийн банкны нэхэмжлэлтэй ******* ХХК, ******* ******* Групп ХХК нарт холбогдох иргэний хэргийн тухай Улсын Дээд Шүүхийн 2022 оны 03 сарын 31-ний өдрийн 406 дугаар бүхий тогтоол,
/1 хх 202-221 /,
******* ******* Групп ХХК-ийн ерөнхий захирлын Эрээний далд уурхайд харуул хамгаалалтын ажилтанаар Д.Мөнхтулгыг ажилд авсан тушаал, үйлдвэрийн харуул ажилтай Д.Мөнхтулгатай 2019 оны 06 сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ, Д.Мөнхтулгатай 2021 оны 06 сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ, Д.Мөнхтулгын 2019, 2020, 2021, 2022, 2023 оны цалингийн тооцоо, цалин олгож байсан баримт,
/2 хх 208-218, 3 хх 1-10, 228, 232-236 /,
******* ХХК-ийн 2019 оны 05 сарын 04-ний өдрийн 05/24 тоот албан бичиг,
/3 хх 15/,
******* ******* Групп ХХК, Маргад Монгол ХХК нарын хамтын гэрээ, Сэлэнгэ аймгийн ын Эрээний алтны үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмжийг үнэлсэн Итгэлт Эстимейт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан,
/3 хх 16-66/,
Төрийн банк болон ******* ******* Групп ХХК, ******* ХХК нарын 2016 оны 06 сарын 30-ны өдөр байгуулсан 12/16-87 тоот зээлийн гэрээ, мөн талуудын хооронд 2016 оны 06 сарын 30-ны өдөр байгуулсан 12/16-88 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, барьцаа хөрөнгийн жагсаалт,
Төрийн банк болон ******* ХХК нарын 2016 оны 06 сарын 30-ны өдөр байгуулсан 12/16-90 дугаар бүхий батлан даалтын гэрээ,
/3 хх 67-78 /
******* ХХК болон Ай Ди Эм ХХК нарын 2017 оны 06 сарын 09-ний өдрийн санамж бичиг, ******* ******* Групп ХХК, ******* ХХК, Индустр ХХК нарын хооронд 2017 оны 07 сарын 31-ний өдөр байгуулсан нэрлэгдээгүй гэрээ,
Төрийн банктай Ай Ди Эм ХХК, Индустр ХХК нарын 2017 оны 06 сарын 09-ний өдөр байгуулсан 12/17-107 тоот барьцааны гэрээ, барьцаалбар, барьцаалсан эд хөрөнгө болон түүнийг өмчлөх, эзэмших эрхийн бичгийг хүлээн авах, хүлээлгэн өгөх акт,
/3 хх 78-85 /
Төрийн банк ХК-ийн нэхэмжлэлтэй ******* ******* Групп ХХК, Индустр ХХК, Ай Ди Эм ХХК нарт холбогдох Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 сарын 14-ний өдрийн 181/ШШ2020/00176 дугаар шийдвэр болон Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 сарын 18-ны өдрийн 610 дугаар магадлалтай хэргийг хяналтын журмаар шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн 2022 оны 02 сарын 17-ны өдрийн 00/ХТ022/00161 тоот тогтоол,
Төрийн банктай ******* ******* Групп ХХК, Астра интернэшнл ХХК, Индустр ХХК нарын байгуулсан 2021 оны 12 сарын 27-ны өдрийн 04/378 тоот зээлийн төлбөрт тооцон барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ, өмчлөх эрх шилжүүлж буй барьцаа хөрөнгийн жагсаалтууд, ******* ******* Групп ХХК болон Индустр ХХК нар тооцоо нийлсэн акт,
******* ******* Групп ХХК-ийн Төрийн банк дахь хөрөнгө оруулалтын зээлийййн дансны хуулга, Төрийн банкны 2022 оны 07 сарын 19-ний өрийн 02/3325 тоот зээл хаасан тухай албан бичиг, ******* ******* Групп ХХК болон ******* ХХК нарын Төрийн банкнаас авсан зээлийн тооцоо нийлсэн акт,
/ 3 хх 86-101 /,
******* ******* Групп ХХК-ийн ерөнхий захирал Д.Оюунбилэгийн 2017 оны 11 сарын 16-ны өдрийн 45 тоот тооллогын ажлын хэсэг байгуулах тухай тушаал, Эрээний уурхайн баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийн тооллогын дэлгэрэнгүй бүртгэл эхэлсэн дууссан 2016.01.01-2016.12.31, 2017.11.18-2017.11.20, Эрээний уурхайн барилгын тооллогын дэлгэрэнгүй бүртгэл 2017 он,
Эрээний уурхайн баяжуулах үйлдвэрт 2016-2018 онуудад гарсан зардлын дэлгэрэнгүй,
******* ******* ХХК-ийн захирлын 2009 оны 01 сарын 02-ны өдрийн 02 тоот Б.Гэрэлцэцэгийг бичиг хэргийн ажилтанаар ажилд авсан тушаал, Б.Гэрэлцэцэгтэй 2019 оны 06 сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ,
Ажилтан Б.Гэрэлцэцэг, Д.Мөнхтулга нарт цалин олгож байсан баримтууд,
/3 хх 220-227, 229, 237-250, 4 хх 1-3 /
******* ******* Групп ХХК-ийн 2016 оны 4-р улирлын санхүүгийн тайлан,
******* ******* Групп ХХК-ийн 2016 оны 12 сарын 31-ний өдрийн байдлаархи баланс, орлогын тайлан, өмчийн өөрчлөлтийн тайлан, мөнгөн гүйлгээний тайлангийн талаарх Далай ван аудит ХХК-ийн 2017 оны 03 сарын 05-ны өдрийн тайлан,
******* ******* Групп ХХК-ийн 2017 оны 12 сарын 31-ний өдрийн байдлаархи баланс, орлогын тайлан, өмчийн өөрчлөлтийн тайлан, мөнгөн гүйлгээний тайлангийн талаарх Далай ван аудит ХХК-ийн 2018 оны 03 сарын 05-ны өдрийн тайлан,
******* ******* Групп ХХК-ийн 2018 оны 12 сарын 31-ний өдрийн байдлаархи баланс, орлогын тайлан, өмчийн өөрчлөлтийн тайлан, мөнгөн гүйлгээний тайлангийн талаарх Далай ван аудит ХХК-ийн 2019 оны 03 сарын 25-ны өдрийн тайлан,
******* ******* Групп ХХК-ийн 2019 оны 12 сарын 31-ний өдрийн байдлаархи баланс, орлогын тайлан, өмчийн өөрчлөлтийн тайлан, мөнгөн гүйлгээний тайлангийн талаарх Далай ван аудит ХХК-ийн 2020 оны 03 сарын 27-ны өдрийн тайлан,
******* ******* Групп ХХК-ийн 2017 оны санхүү, татварын тайлангууд, ******* ******* Групп ХХК-ийн 2018, 2019, 2020, 2021 оны санхүүгийн тайлан, 2022 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлан, 2022 оны санхүүгийн тайлан,
******* ******* Групп ХХК-ийн 2020, 2021 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд хийсэн аудит, Мишээл Од Аудит ХХК-ийн 2021 оны 12 сарын 19-ний өдрийн А/130, 2022 оны 05 сарын 25-ны өдрийн А/13 дугаартай хараат бус аудиторын тайлангууд,
******* ******* Групп ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2020 оны 12 сар, 2021 оны 12 сар, 2022 оны 09 сарын тайлан, 2020 оны 12 сар, 2021 оны 12 сар, 2022 оны 09 сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт,
******* ******* Групп ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь 499008115 тоот төгрөгийн дансны 2017 оны 01 сараас 2022 оны 09 сарын 30 хүртэл хугацааны хуулга,
******* ******* Групп ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь тоот долларын дансны хуулга 2017.01.01-2017.12.31, 2018.01.01-2018.12.31, 2019.01.01-2019.12.31, 2020.12.31-2022.09.30,
******* ******* Групп ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь тоот юаны дансны хуулга, 2017.01.01-2017.12.31, 2018.01.01-2018.12.31, 2019.01.01-2020.12.31, 2021.01.01-2022.09.30,
******* ******* Групп ХХК-ийн Төрийн банк дахь тоот төгрөгийн дансны 2017.01.11-2022.09.30,
******* ******* Групп ХХК-ийн Төрийн банк дахь тоот долларын дансны 2017.01.01-2022.09.30,
******* ******* Групп ХХК-ийн Хаан банк дахь тоот дансны 2022.09.30, ******* ******* Групп ХХК-ийн Голомт банк дахь тоот дансны 2017.01.01-2022.09.30,
/4 хх 4-56, 5 хх 70-250, 6 хх 1-77 /,
******* ******* Групп ХХК-ийн ******* ХХК-д өгсөн мөнгөний баримтууд,
/4 хх 57-89 /,
Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Т.Сумьяагийн 2023 оны 05 сарын 31-ний өдрийн дугаар бүхий хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоолын хуулбар, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Б.Батсүрэнгийн дугаар бүхий хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоолын хуулбар, мөн газрын 2023 оны 07 сарын 07-ны өдрийн 06/11789 тоот хариу албан бичиг, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Х.Онолтын 2023 оны 07 сарын 17-ны өдрийн 4/2244 тоот хариу мэдэгдэх хуудас,
Сэлэнгэ аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Эрдэнэдэлгэрийн Тус аймгийн ын ийн нутагт байрлах Эрээний амны орд газарт Д.Оюунбилэг нь иргэн С.Дуламжав, С.Батболд нартай хамтран ажиллах гэрээ байгуулж тухайн уурхайд 21 орчим тэрбум төгрөг оруулж ажилласан ч С.Дуламжав хамтран ажиллах гэрээний заалт зөрчиж залилсан гэх гомдлыг шалгаад хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан тухай 2024 оны 02 сарын 15-ны өдрийн 29 дугаартай тогтоол,
Хаан банкны 2023оны 07 сарын 19-ний өдрийн 29/6871 тоот хариу албан бичиг, Худалдаа хөгжлийн банкны 2023 оны 07 сарын 18-ны өдрийн 7-499/1942 тоот хариу албан бичиг, Татварын албаны банкны данс битүүмжлэх хуудас зэрэг баримтуудыг ирүүлжээ.
/6 хх 98-103, 144-146, 199-203 /
Хариуцагч ******* ХХК нь Хөгжлийн банкны нэхэмжлэлтэй ******* ХХК,******* ******* Групп ХХК нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 20,100,562,221 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 05-ны өдрийн дугаар бүхий шийдвэр,
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 сарын 19-ний өдрийн 1308 дугаар бүхий магадлал,
Хөгжлийн банк болон ******* ХХК нарын байгуулсан 2017 оны 07 сарын 18-ны өдрийн Б-СГ-ҮХ-2017-67 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ,
Хөгжлийн банк болон ******* ХХК нарын байгуулсан 2017 оны 12 сарын 28-ны өдрийн З-СГ-ЗҮ-2017-65/1 тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь,
Хөгжлийн банк болон ******* ХХК нарын 2018 оны 01 сарын 22-ны өдөр байгуулсан 18 тоот валют арилжааны хэлцэл,
Хөгжлийн банк болон ******* ХХК нарын байгуулсан 2017 оны 07 сарын 18-ны өдрийн З-СГ-ЗҮ-2017-65 дугаартай зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь,
******* ХХК-д Сэлэнгэ аймгийн ын нутаг дэвсгэрт 21.4 м.кв газрыг 5 жилийн хугацаагаар уул уурхай зориулалтаар ашиглуулах эрх олгосон 2016 оны 09 сарын 28-ны өдрийн 0003518 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, газрын кадастрын зураг,
******* ******* Групп ХХК, ******* ХХК нарын 2019 оны 05 сарын 15-ны өдрийн тооцоо нийлсэн акт, Хөгжлийн банкнаас ******* ******* Групп ХХК-д 2,602,990,000 төгрөгийг баяжуулах үйлдвэрийн хаягдлын агуулах, эргэлтийн хөрөнгө, тээврийн зардлын санхүүжилт утгатай шилжүүлсэн төлбөрийн даалгавар,
/1 хх 231-235, 243-250, 2 хх 1-42 /
Хөгжлийн банк болон ******* ХХК нарын байгуулсан 2017 оны 07 сарын 18-ны өдрийн Б-СГ-ТЗ-2017 66 дугаар бүхий тусгай зөвшөөрлийн барьцааны гэрээ,
Тусгай зөвшөөрлийн тойм зураг, Ашигт малтмал ашиглалтын 2616А дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, гэрчилгээний хавсралтууд, МV-015617, МV-015618, МV-015619, МV-004265 дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтууд, тусгай зөвшөөрлийн төлбөрийн дэлгэрэнгүй мэдээ,
/1 хх 231-235, 243-250, 2 хх 1-42, 3 хх 102-152 дугаар тал/
******* ******* Групп ХХК-йн ******* ХХК-д хүргүүлсэн 2017 оны 08 сарын 25-ны өдрийн 86 тоот албан бичиг, баяжуулах үйлдвэрт нэмж авах хөрөнгө оруулалтын тооцооны жагсаалт, ******* ХХК-иас ******* ******* Групп ХХК-д 2017 оны 07 сарын 25-ны өдөр 2,602,990,000 төгрөгийг баяжуулах үйлдвэрийн хаягдлын агуулах, эргэлтийн хөрөнгө, тээврийн зардлын санхүүжилт утгатай шилжүүлсэн төлбөрийн даалгавар, 2017 оны 07 сарын 27-ны өдөр 2,731,238,328 төгрөгийг баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмж, дизель генераторын иж бүрдэл, лабораторын тоног төхөөрөмжийн худалдан авалтын төлбөр гүйлгээний утгатай шилжүүлсэн төлбөрийн даалгавар, 2018 оны 01 сарын 22-ны өдөр 2,231,666,720 төгрөг, 1,446,523,905төгрөгийг зээл олголтыг хийж, харилцах данснаас зарлагын гүйлгээ хийх утгатай шилжүүлсэн төлбөрийн даалгавар,
2017 оны 08 сарын 16-ны өдөр 1,000,000,000 төгрөгийг ******* ХХК нь Индустр ХХК-д гэрээний төлбөр утгатай шилжүүлсэн төлбөрийн даалгавар, 2017 оны 07 сарын 25-ны өдөр 5,000,000,000 төгрөгийг Зүүн хараагаас баяжуулах үйлдвэр хүртэлх Зүүн хараа дэд станцын өргөтгөл, баяжуулах үйлдвэр дээрх 10мВА 110/10кВ-ын дэд станцын барилга угсралтад шаардагдах бараа, материал, тоног төхөөрөмж нийлүүлэх ажлын төлбөр утгатай шилжүүлсэн төлбөрийн даалгавар,
Хөгжлийн банкнаас авсан зээлийн тооцоо нийлсэн акт, зөвшөөрөлгүй ачиж явсан тоног төхөөрөмжийн жагсаалт, ******* ХХК-ийн Сэлэнгэ аймгийн прокурорын газарт гаргасан 2020 оны 08 сарын 12-ны өдрийн 08/02 тоот гомдол, өмгөөлөгч Ц.Мөнхжаргалын Баянгол дүүргийн прокурорын газарт гаргасан 2020 оны 09 сарын 04-ний өдөр гаргасан 08 тоот гомдол,
Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 10 сарын 16-ны өдрийн 3720 дугаар бүхий хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
/3 хх 153-167 /
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Монгол Улсын Хөгжлийн банк нь итгэмжлэлүүдийг ирүүлжээ.
/2 хх 56, 6 хх 151 /
Шүүхийн журмаар:
-2022 оны 10 сарын 24-ний өдрийн 24681 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч талын хүсэлтээр Сэлэнгэ аймгийн бүртгэлийн хэлтсээс Сэлэнгэ *******, , Эрээний ам гэх газарт байрлах 1 өрөө , эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, эд хөрөнгө өмчлөх эрхийн 000536967 дугаар бүхий гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргийн хуулбарыг гаргуулахаар шийдвэрлэжээ.
/2 хх 62-90 /
-2022 оны 11 сарын 18-ны өдрийн 27084 дугаар шүүгчийн захирамжаар Мишээл од аудит ХХК-иас Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч М.Энхмаагийн 2020 оны 07 сарын 28-ны өдрийн шинжилгээ хийлгэх тогтоолын дагуу эрүүгийн 200502197 дугаартай хэрэгт хийгдсэн гэх шинжээчийн дүгнэлтийг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.
/2 хх 99-150 /
-2023 оны 03 сарын 23-ны өдрийн 7601 дугаар шүүгчийн захирамжаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Сэлэнгэ *******, , , , Эрээний ам гэх газарт байрлах, 829.0 м.кв талбайтай, 1 өрөө, , , эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, эд хөрөнгө өмчлөх эрхийн 000536967 дугаар бүхий гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгөд төлбөр төлөгч ******* ХХК-ийн өгсөн үнийн санал,
-Сэлэнгэ *******, , , , Эрээний ам гэх газарт байрлах, 829.0 м.кв талбайтай, 1 өрөө, , , эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, эд хөрөнгө өмчлөх эрхийн 000536967 дугаар бүхий гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үнэлсэн хөрөнгийн үнэлгээний байгууллагын хөрөнгийн үнэлгээний тайланг,
Хариуцагч ******* ХХК-иас ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрмийг тус тус нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэсэн байна.
/3 хх 183-213, 217-219 /
-2023 оны 04 сарын 13-ны өдрийн 9436 дугаар шүүгчийн захирамжаар Монгол Улсын Хөгжлийн банкнаас ******* ХХК нь Монгол улсын Хөгжлийн банктай 2017 оны 07 сарын 18-ны өдөр З-СГ-ЗҮ 2017-65 дугаар бүхий зээлийн гэрээ байгуулан 15,000,000,000 төгрөгийг жилийн 15 хувийн хүүтэй зээлэн авахдаа зээлдэгч нарын бүрдүүлэн өгсөн баримтууд, зээлдүүлэгч тал зээлийн зарцуулалтыг шалгаж байсантай холбоотой баримтуудыг,
Төрийн банкнаас ******* уул групп ХХК, хамтран зээлдэгч ******* ХХК нар нь Төрийн банктай 2016 оны 06 сарын 30-ны өдөр 12/16-87 дугаар бүхий зээлийн гэрээ байгуулан 5,000,000,000 төгрөгийг жилийн 28,8 хувийн хүүтэй зээлэн авахдаа зээлдэгч нарын бүрдүүлэн өгсөн баримтууд, зээлдүүлэгч тал зээлийн зарцуулалтыг шалгаж байсантай холбоотой баримтуудыг тус тус нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэжээ.
/4 хх 101-118, 120-250, 5 хх 1-40 /
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* Групп ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан ******* ******* Групп ХХК-ийг Сэлэнгэ *******, , , , , , үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч мөн болохыг тогтоолгох, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд ******* ******* Групп ХХК-ийг өмчлөгчөөр бүртгүүлэхийг ******* ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
******* ХХК-ийн захирал С.Дуламжав, ******* ******* Групп ХХК-ийн захирал Д.Оюунбилэг нар 2015 оны 09 сарын 07-ны өдөр 15/01 тоот хамтран ажиллах гэрээ байгуулсан ба уг гэрээний 1.1-т зааснаар Сэлэнгэ аймгийн ын нутагт орших MY-2616А тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий Эрээний алтны үндсэн ордод ... хамтран ажиллаж олборлолт явуулах, бүтээгдэхүүн борлуулах, орлого хуваарилах, техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийж орон нутагт хүлээлгэн өгөх, хөрөнгө эзэмших, талуудын гэрээний хүлээх эрх, үүргийг зохицуулахаар,
Мөн гэрээний 4.5-д зааснаар анхны хөрөнгө оруулалт болон ашиглалтын явцад шинээр бий болсон үндсэн хөрөнгө нь Б талын буюу ******* ******* Групп ХХК-ийн өмч болно хэмээн харилцан тохиролцсон байна.
Уг барилгын ажлыг 2016 оны 05 сарын 16-ны өдрөөс барьж эхлэн 2017 оны 07 сарын 28-ны өдөр барьж дуусгасан ба ******* ******* Групп ХХК нь Маргад Монгол ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан уг үйлдвэрийн барилгын ажлыг гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцон ажил үүргийг гүйцэтгүүлснээр уг үйлдвэрийн барилгыг 2017 оны 08 сарын 14-ний өдрийн 24/2017 дугаар бүхи барилга байгууламжийг ашиглалтанд оруулах актаар 2017 оны 08 сарын 15-ны өдрөөс байнгын ашиглалтанд оруулахыг зөвшөөрчээ.
Дээрх барилгын ажлыг гүйцэтгүүлсэнтэй холбоотой бүхий л баримтуудыг талуудаас ирүүлсэн нотлох баримтын жагсаалтаар баримт бүрээр нь хуудас нэг бүрчлэн дурдан тусгасан болно.
Сэлэнгэ аймгийн ын , Эрээний ам гэх газарт байрлалтай, 829 м.кв талбайтай, , , үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр ******* ХХК 2017 оны 04 сарын 26-ны өдөр бүртгэгдсэн болох нь уг үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргийн хуулбараар тогтоогдсон байна.
******* ХХК-ийн захирал С.Дуламжавын ******* ******* Групп ХХК-д хүргүүлсэн 2019 оны 05 сарын 24-ний өдрийн 05/24 тоот албан бичигт:
2015 оны 09 сарын 07-ны өдрйн 15/01 тоот хамтран ажиллах гэрээг дүгнэж цуцлах тухай таны ирүүлсэн төсөлтэй танилцаж дараахь тайлбар, саналыг хүргүүлж байна.
... Хамтран ажиллах гэрээний 4.5 дугаар заалтын дагуу ордыг ашиглахад шаардлагатай холбогдон тусгай зөвшөөрлийн талбайд барьж байгуулсан үл хөдлөх хөрөнгө нь танай компанийн өмч гэдгийг зөвшөөрч байна хэмээн Сэлэнгэ аймгийн ын , Эрээний ам гэх газарт байрлалтай, 829 м.кв талбайтай, , , үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч ******* ******* Групп ХХК мөн болох талаар тайлбар гаргаж байжээ.
Сэлэнгэ аймгийн ын 4 дүгээр багийн нутагт байрлах, Эрээний алтны уурхайн орд газарт иргэн Д.Оюунбилэг нь иргэн С.Дуламжав, Б.Батболд нартай хамтран ажиллах гэрээ байгуулж улмаар уг уурхайд нийт 21 тэрбум төгрөг оруулж ажилласан ч С.Дуламжав хамтран ажиллах гэрээний заалт зөрчин залилсан гэх гомдлыг гаргажээ.
Уг гомдолд мөн аймгийн цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Т.Сумьяа нь 2023 оны 05 сарын 31-ний өдөр Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж 2024 оны 01 сарын 24-ний өдөр хэргийг хаах тухай санал гарган ирүүлснийг 2024 оны 01 сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Эрдэнэдэлгэр хүлээн авч дараах дүгнэлтийг гаргажээ.
Үүнд: ******* ******* ХХК-ийн захирал Д.Оюунбилэг нь 2015 оны 09 сарын 07-ны өдөр ******* ХХК-ийн захирал С.Дуламжавтай хамтран ажиллах гэрээ байгуулж Сэлэнгэ аймгийн ын нутаг дэвсгэрт орших МY-2616А тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий Эрээний алтны ордод хамтран олборлолт явуулахаар харилцан тохиролцож улмаар тус газарт алтны ордны барилгыг барьж байгуулах зорилгоор нийт 11,493,109,374.99 төгрөг зарцуулж, дээрх ордын барилгыг барихад иргэн, аж ахуйн нэгжээс нийт 19,679,874,388 төгрөгийг бүрдүүлсэн байна.
Гэтэл ******* ХХК-ийн захирал С.Дуламжав Эрээний алтны ордны барилгыг Монгол Улсын Хөгжлийн банкнаас зээл авах зорилгоор 2017 оны 04 сарын 26-ны өдөр өөрийн өмчлөлд бүртгүүлж ... 2015 оны 09 сарын 07-ны өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээний 4.5 дахь заалт Анхны хөрөнгө оруулалт болон ашиглалтын явцад шинээр бий болсон хөрөнгө нь Б талын өмч болно гэснийг зөрчиж бодит байдлыг нуух замаар ******* ******* ХХК-ийн захирал Д.Оюунбилэгийг төөрөгдөлд оруулж ... Эрээний алтны ордны барилгыг хууль бусаар өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан залилах гэмт хэргийн шинжтэй болох нь тогтоогдож байна.
Гэвч Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасан энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг 6 сараас дээш дээд хэмжээг 3 жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг 6 сараас дээш дээд хэмжээг 3 жил түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш 3 жил өнгөрсөн нөхцөл байдал тогтоогдож байна гэжээ.
Ингээд хэрэг бүртгэлтийн дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хааж, энэ тухай гомдол гаргагч Д.Оюунбилэгт мэдэгдэн, түүнийг уг тогтоолд эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорт гомдол гаргах эрхтэй болохыг дурджээ.
******* ******* Групп ХХК-ийн өмгөөлөгч Т.Урангэрэлд уг тогтоолыг Сэлэнгэ аймгийн прокурорын газар нь 2024 оны 03 сарын 20-ны өдрийн 1/259 тоот албан бичгээр хүргүүлсэн ба уг хэрэг бүртгэлтийн хэрэг хаасан тогтоолд ******* ******* Групп ХХК-ийн захирал Д.Оюунбилэг гомдол гаргаагүй талаар нэхэмжлэгч тал шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлаж байна.
2023 оны 10 сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал 2023 оны 05 сарын 31-ний өдөр Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй талаарх баримтыг ирүүлэн хариуцагч ******* ХХК үүнтэй холбоотой тайлбарыг уг өдрийн шүүх хуралдаанд гаргаж байсан тул хариуцагч ******* ХХК-ийг Сэлэнгэ аймгийн прокурорын газарт хянагдсан дээрхи хэргийн талаарх үйл баримтыг мэдээгүй гэж үзэх үндэслэлгүй болно.
/ХХ-ийн 6 дугаар хавтасны 98, 104-117, 199-203 дугаар тал/
Иргэний хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-т Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлана,
110 дугаар зүйлийн 110.1-т Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж тус тус заажээ.
Дээр дурдсан бүхий л баримтуудыг дүгнэж үзэхэд Сэлэнгэ аймгийн ын , Эрээний ам гэх газарт байрлалтай, 829 м.кв талбайтай, , , , эрхийн улсын бүртгэлийн Y-1307007637 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь ******* ******* Групп ХХК мөн байх тул ******* ******* Групп ХХК-ийг уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд ******* ******* Групп ХХК-ийг өмчлөгчөөр бүртгүүлэхийг хариуцагч ******* ХХК-д даалгах нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын Хөгжлийн банкны нэхэмжлэлтэй ******* ХХК, ******* ******* Групп ХХК нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 20,100,562,221.88 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг тус шүүх 2020 оны 04 сарын 08-ны өдөр 1212 дугаар бүхий шийдвэрээр дараах байдлаар шийдвэрлэжээ. Үүнд:
-Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хариуцагч ******* ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт нийт 17,971,105,343.96 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Монгол Улсын хөгжлийн банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,129,456,877.92 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч ******* уул групп ХХК-д холбогдох нэхэмжлэгч Монгол Улсын хөгжлийн банк ХХК-ний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон,
-Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 159 дүгээр зүйлийн 159.1-д зааснаар хариуцагч ******* ХХК шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд ******* ХХК-ийн өмчлөлийн Сэлэнгэ аймгийн Мандал сум, , Эрээний аманд байршилтай, , 829 мкв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, , дуусаагүй барилга,
гуравдагч этгээд Д.Оюунбилэгийн өмчлөлийн Хан-******* дүүрэг, , Үйлдвэр 2, Зайсангийн гудамж, 35Г тоотод байршилтай, хувийн сууцны зориулалттай, 263.17 мкв талбайтай, 2 давхар, эрхийн улсын бүртгэлийн Y-2206009033 дугаарт бүртгэгдсэн хувийн сууц,
гуравдагч этгээд А.Сэлэнгэ, Д.Мөнхбилэгт нарын өмчлөлийн Хан-******* дүүрэг, , Үйлдвэр /17041/, ХД-32 дугаар байрны, 2 дугаар давхарт байршилтай, хувийн сууцны зориулалттай, 208.4 мкв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2206010298 дугаарт бүртгэгдсэн хувийн сууц,
гэрээгээр ******* уул групп ХХК-ийн өмчлөлийн ******* *******, *******, *******, Баяндавааны ард байршилтай, Хайрын билэг-1 тоот хүүхдийн амралт сувилалтын зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Y-1423000168 дугаарт бүртгэгдсэн, 1952 мкв амралтын байр, 903 мкв чийрэгжүүлэх төв, 250 мкв ресторан, 11 мкв сүүний цех, 25 мкв 8 ширхэг жижиг байр, 64 мкв уурын зуух, 21 мкв харуулын байр, 105 мкв ажилчдын байр,
эрхийн улсын бүртгэлийн Y-1423000228 дугаарт бүртгэгдсэн амралтын зориулалттай, 296.84 мкв, 525 мкв, 532.5 мкв талбайтай, Хайрын билэг-1 цогцолбор эд хөрөнгө,
******* уул групп ХХК-ийн өмчлөлийн ******* *******, *******, *******, Өгөөмөр тулгат гацаа байр, Хайрын билэг-2 тоот байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Y-1423000167 дугаарт бүртгэгдсэн, амралтын зориулалттай, 1890 мкв, 254 мкв, 180 мкв, 100 мкв, 40 мкв, 64 мкв, 30 мкв талбайтай Хайрын билэг-2 нэртэй цогцолбор эд хөрөнгө,
гуравдагч этгээд Д.Оюунбилэгийн эзэмшлийн Хан-******* дүүрэг, 1 дүгээр хороо, Үйлдвэр-2, Зайсангийн гудамжинд байршилтай, нэгж талбарын 18642308603217 дугаартай 852 мкв газар эзэмших эрх,
хариуцагч ******* уул групп ХХК-ийн эзэмшлийн ******* *******, *******, *******, Баяндавааны ард байршилтай, хүүхдийн зуслангийн зориулалттай, нэгж талбарын 18691300660024 дугаартай 5 га газар эзэмших эрх, хариуцагч ******* уул групп ХХК-н эзэмшлийн ******* *******, *******, *******, Тулгат гацаанд байршилтай, аялал жуулчлалын зориулалттай, нэгж талбарын 18691304420877 дугаартай 3,7 га газар эзэмших эрх, шийдвэрийн үндэслэх хэсгийн хүснэгтэд дурдсан 56 ширхэг хөдлөх эд хөрөнгийг тус тус албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалган,
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 159 дүгээр зүйлийн 159.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч ******* ХХК, ******* уул групп ХХК нарт холбогдох ашигт малтмалын 2616А, MV015617, MV015619, MV004265, MV015618 дугаартай тусгай зөвшөөрөл, Д.Оюунбилэгийн өмчлөлийн ******* *******, *******, *******, Өгөөмөр тулгат гацаа байр, Хайрын билэг-2 тоот байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Y-1423000227 дугаарт бүртгэгдсэн хувийн сууц, Сэлэнгэ *******, , , , Эрээний аманд бий болох гэх уурхай болон баяжуулах үйлдвэрийн цахилгаан хангамж, баяжуулах үйлдвэрийн барилга тоног төхөөрөмж, баяжуулах үйлдвэрийн хаягдлын агуулахаар тус тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэгч Монгол Улсын хөгжлийн банк ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон,
-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 100,489,077.09 төгрөгийг улсын орлогод хэвээр
үлдээж, хариуцагч ******* ХХК-с 90,013,477 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-д олгон шийдвэрлэсэн байна.
Дээрхи шийдвэрт нэхэмжлэгч Монгол Улсын Хөгжлийн банк давж заалдах гомдол гарган Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 сарын 19-ний өдрийн 1308 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 17,971,105,343.96 төгрөг гэснийг 18,985,062,911.83 төгрөг гэж, 2,129,456,877.92 төгрөг гэснийг 1,115,499,310.05 төгрөг гэж, 6 дах заалтын 90,013,477 төгрөг гэснийг 95,083,264.56 төгрөг гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн шийдвэрлэжээ.
Шийдвэр, магадлалд хариуцагч ******* ******* Групп ХХК-ийн төлөөлөгч Д.Оюунбилэг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч Д.Мөнхбилэгт, А.Сэлэнгэ нар хяналтын журмаар гомдол гаргасан ба Улсын дээд шүүхийн 2022 оны 03 сарын 31-ний өдрийн 406 дугаар бүхий тогтоолоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй гэж заасан ба дээр дурьдсан үйл баримтууд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тул дахин нотлох шаардлагагүй.
Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т .Барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно, 160 дугаар зүйлийн 160.1-т Дараахь тохиолдолд барьцааны эрх дуусгавар болно, 160.1.1-т Барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон, 165 дугаар зүйлийн 165.1-т Бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ гэж тус тус заасан бөгөөд ******* ******* Групп ХХК-ийг Сэлэнгэ *******, , , , , , үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоосон нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай барьцаалагч Монгол Улсын Хөгжлийн банкны шаардах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй болно.
******* ******* груп ХХК-ийн ******* ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг Сэлэнгэ ******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 09 сарын 25-ны өдрийн 1539 дугаар бүхий шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.2-т заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан,
Тус шүүхийн шүүгчийн 2021 оны 07 сарын 19-ний өдрийн 11150 дугаар захирамж болон 2022 оны 04 сарын 25-ны өдрийн 10175 дугаар захирамжаар мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон, хүлээн авахаас татгалзсан гэжээ.
Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан 6 жилийн хөөн хэлэлцэх хугацаа хамаарах ба өөрөөр хэлбэл хөөн хэлэлцэх хугацаагаар татгалзах, зөвшөөрөх нь гагцүү гэрээний талуудын хооронд байх бөгөөд энэ шаардлага нь өмчийн эрхийн шинж агуулж байгаа учир хөөн хэлэлцэх 6 жилийн хугацаа байна.
Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр ******* ХХК нь 2017 оны 04 сарын 26-ны өдөр бүртгэгдсэн ба нэхэмжлэгч тал зөрчигдсөн эрхээ сэргээлгэхтэй холбоотой нэхэмжлэл гаргаж байсан нь уг шүүгчийн захирамжуудад тусгагдсан бөгөөд ******* ******* Групп ХХК-ийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх өнгөрөөгүй гэж үзсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, 110 дугаар зүйлийн 110.1-т тус тус заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн ын , Эрээний ам гэх газарт байрлалтай, 829 м.кв талбайтай, , , , эрхийн улсын бүртгэлийн Y-1307007637 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь ******* ******* Групп ХХК мөн болохыг тогтоож, ******* ******* Групп ХХК-ийг өмчлөгчөөр бүртгүүлэхийг хариуцагч ******* ХХК-д даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлйн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус баримтлан нэхэмжлэгч ******* ******* Групп ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,117,966 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас 2,117,966 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* Групп ХХК-д олгосугай.
3. Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3, 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.1, 165 дугаар зүйлийн 165.1-т зааснаар ******* ******* Групп ХХК-ийг Сэлэнгэ *******, , , , , , үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоосон нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай барьцаалагч Монгол Улсын Хөгжлийн банкны шаардах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН