Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 107

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Нарийн бичгийн дарга: Н.Одгариг,

Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

Шүүгдэгч: Б.*******, түүний өмгөөлөгч Б.Оюунтунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн *******ын *******д холбогдох 1728000230021 дугаартай нэг хавтас хэргийг 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар:

Б.******* нь 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын ******* багийн нутаг буюу Даланзадгад сумаас Улаанбаатар хот явах хатуу хучилттай замын 30 дахь километрт нөхөр Б.*******гийн 99-78 ӨМА улсын дугаартай Тоёота марк 2 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, насанд хүрээгүй зорчигч Б.*******, О. нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Б.******* нь  2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын ******* багийн нутаг буюу Даланзадгад сумаас Улаанбаатар хот явах хатуу хучилттай замын 30 дахь километрт нөхөр Б.*******гийн 99-78 ӨМА улсын дугаартай Тоёота марк 2 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, насанд хүрээгүй зорчигч Б.*******, О. нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж  хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Б.*******д холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон,  гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хуульзүйн үр дагаврыг ойлгосон байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.******* нь 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 16 цагийн үед  Өмнөговь аймгийн ******* сум ******* багийн нутаг Даланзадгад сумаас Улаанбаатар хот явах засмал замын 30 дахь киллометрт 9978 ӨМА улсын Тоёота марк 2 автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн  9.2-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээг авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас автомашин онхолдож тээврийн хэрэгсэлд зорчиж явсан  О., Б.******* нарын  эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Г., Б., Б., Б. нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус  учирсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон байна.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3-д зааснаар “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх

 

боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэснээр шүүгдэгч Б.*******ын үйлдсэн гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Шүүгдэгч Б.*******ын  гэм буруутай үйлдэл нь хэрэгт цугларсан дараахь нотлох баримтаар нотлогдсон байна. Үүнд:

Хохирогч О. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Би Цогтцэций сумаас 2017 оны 07-р сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумруу ажилтай явахаар болсон юм. Тухайн үед манай хамаатан болох бид хоёр хамт жижиг суудлын автомашинд суугаад тэр өдрийн 15 цагийн үед аймаг руу явсан юм. Тэгээд засмал замд ороод явж байгаад гэнэт эсрэг урсгалд ороод цочоод яасныг мэдэхгүй нэг мэдсэн миний сууж явсан машин онхолдсон байсан. Би суухдаа улсын дугаарыг хараагүй суусан ямар дугаартай байсныг нь мэдэхгүй байна гранд марк 2 гэдэг автомашин байсан. Тэр автомашинд 2 том хүн 5 хүүхэд нийтдээ жолоочтойгоо нийлээд 7 хүн явсан. Эмэгтэй хүн байсан архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би ямар шалтгааны улмаас онхолдсоныг мэдэхгүй байна, явж байгаад гэнэт эсрэг урсгалд орохоор нь гайхсан тэгээд гэнэт онхолдсон тэр хооронд юу болсныг мэдэхгүй байна. Тэр үед автомашины арын суудлын гол хэсэгт сууж явсан ******* хэлэхдээ жолооч эгч унтаад нойрмоглоод явж байсан гэж хэлж байсан, би тэрийг нь хараагүй. Толгойн духны баруун хэсэгт цус хуралттай, зүүн шууны яс буюу бугуйн хэсгийн савхан яс цууралттай, дух хэсгээр харвалт өгснөөс болж хоёр нүд хөхрөөд байгаа юм одоо харьцангуй гайгүй болж байгаа. Би шинжээч эмчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хотод очиж нарийн шинжилгээнд хамрагдаад толгойн зургийг нарийвчилж авахуулах шаардлагатай байгаа тул энэ шинжилгээ болон толгойны зураг авахуулах зардлыг гаргуулахаар нэхэмжилж байна. Энэ шинжилгээний хариу гайгүй гарах юм бол надад гомдол санал цаашид нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-54-р хуудас/,

Насанд хүрээгүй хохирогч Б.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”... 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Цогтцэций сумаас аймгийн наадам үзэхээр Цогтцэций суманд цайны газар цуг ажилладаг , хоёртой ярилцаж байсан болохоор тэр үед машин хайсан чинь манай тогооч эгч Хүүхэндолгор машин олж өгөөд 15 цаг болж байсан байх бид гурав Төрийн банкны хажууд машинаа хүлээж байгаад саарал өнгийн Марк-2 маркийн машин ирээд бид гурвыг суулгаад аваад явсан. Машин дотор жолооч жолоочийн хажууд бас нэг эгч сууж явсан тэр эгчийн өвөр дээр жижиг хүүхэд суусан, хойд суудал дээр бас нэг хүүхэд сууж байсан. Бид гурав машинд суугаад колонк орж бензин аваад дэлгүүр орчоод сумаас гарсан. Жолооч эгч шороон зам дээр явж байхад бие засах уу гэж бид гурваас асуухад нь үгүй гээд цааш яваад засмал замруу ороод явж байх үед би утсаа харж байгаад хэсэгхэн зуур зүүрмэглэж байгаад сэрээд харахад машин замын эсрэг урсгал руу орохоор нь жолооч эгчийг урд талын толинд харахад

 

 үүрэглэж байгаа харагдсан. Би сандраад эгчээ гээд дуудсан чинь жолооч эгч сандраад жолоогоо эсрэг тал руу дарсан түүнээс цааш юу болсныг мэдэхгүй нэг сэрсэн чинь машины хажууд газар хэвтэж байсан. Жолооч эгч хүүхдээ тэврээд байж байсан. Цаашаа юу болсныг мэдэхгүй байна. Хэдэн км/цагийн хурдтай явсныг мэдэхгүй байна, хурдтай явж байх шиг байсан. Жолоочийн хажууд явсан эгч салсан дугуйн дээр сууж байсан. Жолоочоос бусад нь унтаж байсан. Баруун мөр хугарч бяцарсан, зүүн талын эгэм хугарсан. Зүүн нүд улайж хавдсан, зүүн талын эрүүний доод талд урагдаж оёдол тавиулсан. Тэнгэр цэлмэг үзэгдэх орчин хэвийн байсан. Гомдолтой байна. Улаанбаатар хот явж эмчлүүлэх шаардлагатай. Эмчилгээний зардлаа гаргуулж авах хүсэлтэй байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56-57-р хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Б.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Цогтцэций сумаас аймгийн наадам үзэхээр Цогтцэций суманд цайны газар цуг ажилладаг , хоёртой ярилцаад машин хайсан чинь манай тогооч эгч Хүүхэндолгор машин олж өгсөн. 15 цаг болж байсан байх бид гурав Төрийн банкны хажууд машинаа хүлээж байгаад саарал өнгийн Марк-2 маркийн машин ирээд бид гурвыг суулгаад аваад явсан. Машин дотор жолооч жолоочийн хажууд бас нэг эгч сууж явсан. Тэр эгчийн өвөр дээр жижиг хүүхэд суусан, хойд суудал дээр бас нэг хүүхэд сууж байсан. Бид гурав машинд суугаад колонк орж бинзен аваад дэлгүүр орчоод сумаас гарсан. Жолооч эгч шороон зам дээр явж байхад бие засах уу гэж бид гурваас асуухад нь үгүй гээд цааш яваад засмал замруу ороод явж байх үед би утасаа харж байгаад хэсэгхэн зуур зүүрмэглэж байгаад сэрээд харахад машин замын эсрэг урсгал руу орохоор нь жолооч эгчийг урд талын толинд харахад үүрэглэж байгаа харагдсан. Би сандраад эгчээ гээд дуудсан чинь жолооч эгч сандраад жолоогоо эсрэг тал руу дарсан түүнээс цааш юу болсныг мэдэхгүй нэг сэрсэн чин машины хажууд газар хэвтэж байсан. Жолооч эгч хүүхдээ тэврээд байж байсан. Цаашаа юу болсныг мэдэхгүй байна. Баруун мөр хугарч бяцарсан, зүүн талын эгэм хугарсан. Зүүн нүд улайж хавдсан, зүүн талын эрүүний доод талд урагдаж оёдол тавиулсан. Гомдолтой байна. Улаанбаатар хот явж эмчлүүлэх шаардлагатай эмчилгээний зардлаа гаргуулж авах хүсэлтэй байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/,

Гэрч Б.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Би эрхээ эдэлж мэдүүлэг өгөхгүй. 99-78 ӨМА улсын дугаартай автомашин миний машин болохоор надад нэхэмжлэх зүйл байхгүй. ...манай дунд хүү Б.гийн нүүр хэсгээр болон баруун гарын шуу хэсгээр урагдаж хөхөрсөн байсан. Өөр гэмтэлгүй байсан. Бага охин Б. \3 настай\ дух, баруун гарын шуу түлэгдсэн шархтай байсан. Би шинжээч эмчийн дүгнэлттэй танилцсан. Хоёулаа хөнгөн гэмтэл гэж гарсан байсан. Дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Надад хоёр хүүхдийнхээ өмнөөс нэхэмжлэх зүйл байхгүй. Бид нэг гэр бүл учраас ямар нэг нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15, 16-р хуудас/,

 

 

Насанд хүрээгүй гэрч Б.Чинсүх мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”... 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хамт ажилладаг найз *******, манай ээжийн дүүгийн хүүхэд бид гурав Цогтцэций сумаас аймгийн наадам үзэхээр ярилцаж  оройн шуудангаар явах гэж байгаад машин хайж байсан чинь манай тогооч эгч Хүүхэндолгор машин олж өгөөд жолоочийн дүүтэй утсаар холбогдоод 15 цагийн үед бид гурав Төрийн банкны хажууд машинаа хүлээж байгаад саарал өнгийн машин ирээд бид гурвыг суусан. Машин дотор зүс мэдэх жолооч эгч, жолоочийн хажууд бас нэг эгч сууж явсан тэр эгчийн өвөр дээр жижиг хүүхэд суусан, хойд суудал дээр бас нэг хүүхэд сууж байсан. Бид гурав машинд суугаад колонк орж бинзен аваад дэлгүүр орчоод сумаас гарсан. Жолооч эгч шороон зам дээр явж байхад бие засах уу гэж бид гурваас асуухад нь би дугараагүй цааш явсан. Шороон зам дээр явж байхад сэрүүн байж байгаад засмал замруу ороод унтсан нэг сэрсэн чинь машины хажууд хэвтэж байсан. Машинаас яаж гарснаа мэдэхгүй байна. Машины хажууд тэй хамт зогсож байсан. Жолооч эгч бид нарыг суу гэж хэлэхээр нь доошоо газар суусан Байж байтал эмнэлэгийн машин ирээд бид нарыг аваад явсан. ******* машины хажууд хэвтээд нүд нь хөдлөөд байсан. миний хажууд байсан. Толгойн орой хэсэгт хагарч оёдол тавиулсан. Хүзүү хөдөлж болохгүй өвчтэй байгаа. Гомдол байхгүй. Эмчилгээний зардал мөнгө гаргаж өгвөл гомдолгүй. Надад ямар нэгэн гомдол санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдолгүй гэдгээ бичгээр бичээд өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19, 20-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Б.Баасандалай мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”... 2017 оны 07-р сарын 17-ны өдөр манай төрсөн охин Баянжаргал овогтой ******* нь Цогтцэций сумаас Өмнөговь аймгийн төв орж наадам үзнэ гэж найз тай хамт замын машинд суугаад явсан. Тэгсэн чинь уг машин нь онхолдож зам тээврийн осолд орсон. Би машин тэрэгний дугаарыг нь мэдэхгүй байна. Жолооч нь ******* гэж хүн байсныг сүүлд цагдаа дээр ирээд мэдсэн. Ингээд манай охин ******* нь зам тээврийн осолд орсноос болж зүүн гарын эгэм хугарсан. Баруун гарын мөр няцарч цуурсан. Өөр нүүр нүд нь хөхөрч улайсан, хоёр далны хэсэг зулгарсан байсан. Шүүх эмнэлэгийн дүгнэлтээр хүндэвтэр гэмтэл учирсан байсан. Ингээд би охиныхоо эмчилгээний зардлыг нэхэмжилж энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаа юм. Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд эхэлж хэвтэн эмчлүүлж байсан. Тэгээд 2016 оны 08-р сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод очиж дахин бүх шинжилгээг хийлгэсэн. Эмч тариа хийгдсэн. Манай охинд 422.282 / Дөрвөн зуун хорин хоёр хоёр зуун наян хоёр мянган төгрөг/ ний эмчилгээний зардал гарсан. Гэмтлийн эмнэлэгт хэвтсэн төлбөрийг төлсөн. Томографикт нэг удаа оруулсан тэгэхэд гарсан төлбөрийг төлсөн энэ зардалууд нь 432.000 дөрвөн зуун гучин хоёр мянган төгрөг болсон түүнийг төлсөн. одоо нийт гарсан зардал болох 1.244.164 /нэг сая хоёр зуун дөчин дөрвөн мянган төгрөг нэг зуун жаран дөрвөн мөнгө/ нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-51-р хуудас/,

 

 

Шүүгдэгч Б.******* мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Цогтцэций сумаас аймгийн төв орох санаатай байсан. Тэгсэн дүү явна гэж хэлсэн. Тэгээд хамт явсан хүмүүс манай дүүтэй утсаар яриад хамт явахаар болсон. Манай дүү надад хэлэхдээ хамт хүүхдүүд явна тэд нар усанд орно одоо гарах уу гэж байна гэж хэлсэн. Тэгээд бид нар сумын төвөөс 15 цагийн үед гарсан. Засмал замд орохоос өмнө би хамт явсан хүмүүсээс бууж бие засах хүн байна уу гэхэд дуу гараагүй засмал зам руу ороод 20-оод км явж байхад гэнэт араас нэг хүүхэд хашгирах шиг болсон. Тэгээд би сандраад юу болсоныг мэдээгүй нэг мэдэхэд замын хойд талын шонг мөргөөд юу болсныг мэдэхгүй нэг мэдсэн машины аюулгүйн дэр гараад хамт явсан манай хүүхэд уйлаад жолоочийн эсрэг талын хаалганууд нээгдэхгүй байсан. Хажууд сууж явсан манай дүү миний хаалган талаар буусан. Машинаас буухад ар талаас хоёр хүн буусан байсан. Машинаас хүмүүсээ буулгаад замд явж байсан хүнийг зогсоогоод цагдаа эмнэлэг дуудуулсан. Би нөхөр *******гийн машиныг жолоодож явсан. Би машиныг жолоодож явсан хажууд манай дүү манай хүү г тэврээд ар талд жолоочийн ар талд , зүүн гар талд нь , *******, манай хүү нар суугаад явж байсан. Би засмал зам руу ороод 80, 90 км цагийн хурдтай явж байсан. Би угаасаа хуртай явж чаддаггүй юм. Осол болсон дараа эмнэлэг дуудаад цаг харахад 17 цаг 02 минут болж байсан. Замын шон мөргөөд хажуу талаараа явж байгаад урагшаа хараад зогссон байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-48-р хуудас/,

 Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 337 дугаар шинжээч эмчийн дүгнэлтэд:  Б.*******гийн биед баруун бугалга яс, зүүн эгэм ясны хугарал, баруун, зүүн талын хөндийн дотор ханын хугарал, эрүүний зүүн доод хэсгийн няцарсан шарх, зүүн дээд, доод зовхи, нүдний алимны цус хуралт, хүзүүний зүүн хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна./хх-ийн 37-р хуудас/,

 

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 335 дугаар шинжээч эмчийн дүгнэлтэд: гийн биед зүүн шуу ясны хугарал, доод уруулын язарсан шарх, духны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй /хх-ийн 28-р хуудас/,

 

            Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 332 дугаар шинжээч эмчийн дүгнэлтэд: Б.ын биед зүүн шууны түлэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. /хх-ийн 30-р хуудас/,

           Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 334 дүгээр шинжээч эмчийн дүгнэлтэд: Б.гийн биед баруун дээд, доод, зүүн доод зовхины цус хуралт, зулгаралт, духны баруун хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 32-р хуудас/,

         Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 336 дугаар шинжээч эмчийн дүгнэлтэд: Г.гийн биед тархины доргилт, толгойн няцарсан шарх, баруун, зүүн шилбэний цус хуралт, духны зүүн хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 2. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 34-р хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 333 дугаар шинжээч эмчийн дүгнэлтэд: Б.гийн биед баруун бугалга, шуу, духанд түлэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. /хх-ийн 36-р хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 07 дугаар сарын 22-ний өдрийн 331 дүгээр шинжээч эмчийн дүгнэлтэд: 1. Б.*******ын биед өвчүүний хугарал, тархины доргилт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 2. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. /хх-ийн 26-р хуудас/,

Өмнөговь аймаг дахь цагдаагийн газрын замын цагдаагийн тасаг шинжээчийн 2017.08.03 №40 дүгээр дүгнэлтэд: Тоуоtа Марк-2 маркийн 99-78 ӨМА улсын дугаартай

 

автомашины жолооч ******* овогтой ******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байна. Тоуоtа Марк-2 маркийн 99-78 ӨМА улсын дугаартай автомашины жолооч ******* овогтой ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэж үзэж дүгнэлтийг гаргав. /хх-ийн 22-р хуудас/, болон Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-р хуудас/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 03-09-р хуудас/, Ашид билгүүн ХХК-ийн Автомашины техникийн үнэлгээний дүгнэлт /хх-ийн 24-р хуудас/ зэргээр тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тусгай мэдлэг шаардлагатай шинжээчийн гаргасан дүгнэлт зэрэг нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно. 

Иймд шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Автотээврийн хэрэгслийн жолооч замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.******* гэм буруугаа хүлээн зөвшөөрч, насанд хүрээгүй хохирогч О. гэмт хэргийн улмаас учирсан эмчилгээний зардал, мөнгөө хүлээн авсан гомдол саналгүй, насанд хүрээгүй хохирогч Б.******* эмчилгээний 1244164 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Б.******* 550000 төгрөгийг нөхөн төлж үлдэх 694164 төгрөгийг төлөхөө илэрхийлж байна. /хх-104 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Б.*******ын өмгөөлөгч Б.Оюунтунгалаг хэргийн зүйлчлэл, шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхийг хүсэж өмгөөлөгчийн дүгнэлтэд гаргасан хүсэлтдээ “ шүүгдэгч Б.******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “Эрдэнэс таван толгой” ХХК-д Автожингийн ажилтнаар ажиллаж сарын үндсэн цалин 900000 төгрөг орлоготой. Үүнээс Голомт банк болон Төрийн банкинд зээлийн үүргийн гүйцэтгэлийг сар бүр төлдөг тул улсын яллагчаас оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх төгрөгийн торгох ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан торгох ялын доод хэмжээгээр торгож өгнө үү” гэх саналыг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Учир нь: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх нь Шудрага ёсны зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгч Б.*******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар  эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн улсын яллагчийн саналыг харгалзан 600 нэгжтэй тэнцэх буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар шүүгдэгч Б.*******аас 694164 /зургаан зуун ерэн дөрвөн мянга нэг зуун жаран дөрөв/ төгрөгийг гаргуулан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш  шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар хохирогч Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 4-р баг Их-ус 5-4 тоотод оршин суух /РД: РО01292909/ Шошоологтон овгийн Баянжаргалын *******д олгуулах тус тус шийдвэрлэх нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас Б., Б., Г., Б. нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, Б.*******гийн эзэмшлийн 99-78ӨМА улсын дугаартай Марк 2 автомашинд 2720000 төгрөгийн хохирол учирсан боловч шүүгдэгч Б.*******аас нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно.

Эрүүгийн 1728000230021 дугаартай хэргээс шүүгдэгч Б.*******ын хувийн байдлыг нотолсон нотлох баримтууд Үүнд:

“Эрдэнэс таван толгой” ХХК-ий тодорхойлолт /хх-85 дугаар хуудас/,

Голомт банкны тодорхойлолт /хх-86 дугаар хуудас/,

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-87 дугаар хуудас/,

Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-88 дугаар хуудас/,

Төрийн банкны тодорхойлолт /хх-89 дүгээр хуудас/,

Арилжааны банкнуудаас гаргасан лавлагаа /хх-90-95 дугаар хуудас/,

Тээврийн хэрэгслийн гэрчилгээ, иргэний үнэмлэхний хуулбар, жолоочийн үнэмлэх /хх-97 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судалсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Б.******* цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болох дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 1. 5, 8, 9 дэх хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,  36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч ******* овгийн *******ын *******д автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 600 нэгжтэй тэнцэх буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар шүүгдэгч Б.*******аас 694164 /зургаан зуун ерэн дөрвөн мянга нэг зуун жаран дөрөв/ төгрөгийг гаргуулан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш  шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар гаргуулж Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 4-р баг Их-ус 5-4 тоотод оршин суух /РД: РО01292909/ Шошоологтон овгийн Баянжаргалын *******д олгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.ТӨМӨРХҮҮ