Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 138/ШШ2017/00076

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй  тухай  болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Алтанцэцэг би:

Дорнод аймгийн ******* сумын ******* баг, “Шүр” захын Дорнод худалдаа ХК-ний байранд байрлах, ******* регистрийн дугаартай, “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Дорнод аймгийн ******* сумын 1-р багт оршин суух, *******гийн Цогтбаатарт холбогдох  

1497210 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 11 сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад          

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч байгууллага шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Цогтбаатар нь манай “*******” ХХК-ний бөөний төвөөс 2016 оны 7 сарын 14-ний өдөр 1362960 төгрөгийн хүнсний бараа зээлээр авч 2016 оны 9 сарын 12-нд 310530 төгрөгийг төлж барагдуулсан. Одоо үлдэгдэл төлбөр 1053030 төгрөг, бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний 3, 10-д зааснаар алданги 444180 төгрөг, нийт 1497210 төгрөгийг төлж барагдуулаагүй байх тул Д.Цогтбаатараас гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Булгамаа шүүхэд гаргасан хүсэлтдээ: Д.Цогтбаатар нь манай “*******” ХХК-д 1497210 төгрөгийн өртэй бөгөөд уг мөнгийг 2017 оны 01 сарын 16-ны өдөр төлж барагдуулсан байх тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

Шүүх хэрэгт цугларсан бичгийн баримтыг судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Булгамаа нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан талаар шүүхэд бичгээр баталгаа гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч Д.Цогтбаатараас 1497210 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 38905 төгрөгийн тавин хувь болох 19452.5 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 19452.5 төгрөгийг нэхэмжлэгч “*******” ХХК-д буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

       

ШҮҮГЧ                        Ш.АЛТАНЦЭЦЭГ