Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 101/ШШ2024/01913

 

 

 

 

 

 

 

 

2024 04 10 101/ШШ2024/01913

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******, ******* хаягт оршин суух *******гийн ******* /РД: *******/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, , *******лол, тоот хаягт байрлах, ХХК /РД: /-д холбогдох

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнх-Үндэс,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Чулуунцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнх-Үндэс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М.******* нь миний гэр бүлийн хүн. М.******* нь ХХК-д 5 жилийн өмнө цахилгааны инженерээр ажилд орсон. Ингээд ажилдаа тогтвор суурьшилтай удаан ажиллах нөхцөлд нэмэлт урамшуулал амалсан учир 2019 оны 03 сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ болон тогтвортой ажиллах гэрээг байгуулсан.

Дээрхи гэрээнүүдээр компанидаа 5 жил тогтвортой ажилласан тохиолдолд 2 өрөө орон сууцыг үнэ төлбөргүй шилжүүлэх, уг байрандаа амьдрах нөхцлийг харилцан тохиролцож байгуулсан.

Одоо манай гэр бүлийн амьдарч байгаа сууц буюу *******, *******нд баригдаж буй , ,, тоот орон сууц 2020 оны 06 сард ашиглалтанд орсон бөгөөд уг хугацаанаас хойш манай гэр бүл амьдарч байна.

Уг байрны хаяг албан ёсны бүртгэлээр *******, *******ы өргөн чөлөө, 1, ******* болсон.

Гэрээ 2019 оны 03 сарын 01-ний өдрөөс 2024 оны 03 сарын 01-ний өдрийг хүртэл 5 жилийн хугацаатай бөгөөд гэрээний хугацаа дуусахад орон сууцыг үнэ төлбөргүй, шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцсон.

М.******* нь 5 жилийн турш, өөрийн эрхэлсэн ажилдаа идэвхи чармайлттай, сайн ажиллаж гэрээний үүргээ биелүүлсэн.

Одоо гэрээний хугацаа дуусахад компаний зүгээс өр төлбөртэй гэх шалтгаанаар уг орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх үүргээ ХХК нь биелүүлэхгүй байна.

Иймд М.*******ыг *******, *******, *******, 13330, Энх тайваны өргөн чөлөө гудамж, 1, ******* хаягт байршилтай, 49.22 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-22041244 дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.

 

Хариуцагч ХХК-ийн гүйцэтгэх захирал Б., итгэмжлэгдсэн төлөөлөгч С. нар шүүхэд гаргасан тайлбартаа:

Иргэн М.*******ы нэхэмжлэлтэй ХХК-д холбогдох иргэний хэргийн маргаанд ХХК-ийн өмчлөлийн Улаанбаатар хот, *******, *******, *******, 13330, Энх тайваны өргөн чөлөө гудамж, 1, ******* хаягт байрлалтай, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний дугаартай, Y-22041244 улсын бүртгэлийн эрхийн дугаартай, 49.22 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчээс бусад этгээдэд борлуулаагүй, эзэмшигч, ашиглагч байхгүй болно.

М.*******ы нэхэмжлэлтэй ХХК-д холбогдох *******, *******, Энх тайваны өргөн чөлөө гудамж, 1, *******, 49.22 м.кв талбай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн зүгээс бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.

Иймд тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч М.******* нь итгэмжлэл, нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, М.*******ы ХХК-тай 2019 он 03 сарын 01-ний өдөр байгуулсан тогтвортой ажиллах гэрээ болон хөдөлмөрийн гэрээ,

*******, *******, *******, 13330, Энх тайваны өргөн чөлөө гудамж, 1, ******* дахь 2 өрөө орон сууц ХХК-ийн өмчлөлд 2022 оны 03 сарын 01-ний өдөр бүртгэгдсэн тухай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл /нотлох баримтын шаардлага хангаагүй/,

М.******* *******, *******, *******, 13330, Энх тайваны өргөн чөлөө гудамж, 1, ******* орон сууцанд оршин суудаг тухай Баянзүрх дүүргийн *******ны засаг даргын 2024 оны 02 сарын 20-ны өдрийн тодорхойлолт,

М.*******ы нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

Хариуцагч ХХК нь итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хариу тайлбар, *******, *******, *******, 13330, Энх тайваны өргөн чөлөө гудамж, 1, ******* орон сууцны 2024 оны 03 сарын -ны өдрийн байдлаархи эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч ХХК-д холбогдуулан *******, *******, *******, 13330, Энх тайваны өргөн чөлөө гудамж, 1, ******* хаягт байршилтай, 49.22 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-22041244 дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч М.******* нь 2019 оны 03 сарын 01-ний өдрөөс хариуцагч ХХК-д байнгын ажлын байранд цахилгааны инженерээр ажиллахаар харилцан тохиролцон хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна.

 

Мөн ажилтан буюу нэхэмжлэгч М.******* нь хариуцагч буюу ажил олгогч ХХК-тай 2019 оны 03 сарын 01-ний өдөр тогтвортой ажиллах гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр ажилтан энэхүү гэрээний хугацаанд компанид үнэнч шударгаар үр бүтээлтэй, тасралтгүй ажиллах, ажил олгогч нь ажилтны албан үүргээ гүйцэтгэхэд нь ажиллах орчин, нөхцлийг дээшлүүлэх, ажилтны орон сууцны нөхцлийг шийдвэрлэхтэй холбоотой харилцааг зохицуулахаар,

Компани Баянзүрх дүүргийн *******нд баригдаж буй ,22 м.кв 2 өрөө орон сууцыг ажилтныг гэрээнд заасан хугацаанд амьдарч, оршин суухад нь зориулж 2019 оны 4-р улиралд шилжүүлэхээр,

Гэрээний хугацаа дуусахад орон сууц өмчлөх эрхийг ажилтанд бүрмөсөн, үнэ төлбөргүй шилжүүлэхээр,

Гэрээний хугацааг 2019 оны 03 сарын 01-ний өдрөөс 2024 оны 03 сарын 01-ний өдрийг дуустал 5 жилийн хугацаатай байгуулсан байна.

 

Дээрх гэрээнд талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамгаа даран баталгаажуулсан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзсэн бөгөөд уг гэрээ бүрийг байгуулсан талаар талууд хэн аль нь маргахгүй байгаа болно.

 

Нэхэмжлэгч М.******* 2019 оны 03 сарын 01-ний өдөр байгуулсан тогтвортой ажиллах гэрээнд заасан орон сууц 2020 оны 06 сард ашиглалтанд ормогц гэрээ ёсоор уг орон сууцыг эзэмшиж, ашиглаж эхэлсэн талаар тайлбарласан бөгөөд хариуцагч ХХК энэ талаар маргаагүй.

 

Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч ХХК-д 2019 оны 03 сараас өнөөг хүртэл ажиллаж байгаа болох нь М.*******ы нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаагаар тогтоогдож байгаа бөгөөд хариуцагч ХХК нь мөн энэ талаар маргахгүй байгаа болно.

 

ХХК нь шинээр баригдсан орон сууц өмчлөх эрхийг анх удаа бүртгэх хүсэлт 2022 оны 02 сарын 24-ний өдөр бүртгэлийн байгууллагад гаргаснаар Улаанбаатар хот, *******, *******, *******, 13330, *******ы өргөн чөлөө гудамж, 1ны *******ын эрхийн улсын бүртгэлийн Y-22041244 дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр ХХК нь 2022 оны 03 сарын 01-ний өдөр бүртгэгдсэн нь Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 03 сарын -ны өдрйн лавлагаагаар тогтоогдлоо.

 

Талуудын хооронд байгуулсан 2019 оны 03 сарын 01-ний өдрийг тогтвортой ажиллах гэрээний 2.2.4-т Гэрээний хугацаа дуусахад орон сууц өмчлөх эрхийг ажилтанд бүрмөсөн, үнэ төлбөргүй шилжүүлнэ,

3.1-т Энэхүү гэрээ нь 2019 оны 03 сарын 01-ний өдрөөс 2024 оны 03 сарын 01-ний өдрийг дуустал 5 жилийн хугацаатай байна гэж тус тус заажээ.

 

Нэхэмжлэгч М.*******ы Улаанбаатар хот, *******, *******, *******, 13330, *******ы өргөн чөлөө гудамж, 1ны *******ын эрхийн улсын бүртгэлийн Y-22041244 дугаарт бүртгэлтэй, 49.22 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ХХК нь хүлээн зөвшөөрч тайлбараа гаргасан байна.

 

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-т Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй,

110 дугаар зүйлийн 110.1-т Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж тус тус заасан байна.

 

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 110 дугаар зүйлийн 110.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******гийн *******ыг Улаанбаатар хот, *******, *******, *******, 13330, *******ы өргөн чөлөө гудамж, 1ны *******ын эрхийн улсын бүртгэлийн Y-22041244 дугаарт бүртгэлтэй, 49.22 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоох үндэслэлтэй.

 

Хариуцагч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсөн тул хариуцагч ХХК-ийн эзгүйд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 110 дугаар зүйлийн 110.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******гийн *******ыг Улаанбаатар хот, *******, *******, *******, 13330, *******ы өргөн чөлөө гудамж, 1ны *******ын эрхийн улсын бүртгэлийн Y-22041244 дугаарт бүртгэлтэй, 49.22 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлйн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус баримтан нэхэмжлэгч М.*******ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХК-иас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.*******д олгосугай.

 

3. Тус шүүхийн 2024 оны 03 сарын 19-ний өдрийн 7657 дугаар шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д тодорхой ажиллагаа гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхыг хариуцагчид даалгах гэж заасны дагуу Улаанбаатар хот, *******, *******, *******, 1, ******* дахь эрхийн улсын бүртгэлийн Y-22041244 дугаарт бүртгэлтэй, 49.22 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг захиран зарцуулахгүй буюу барьцаалахгүй, бэлэглэхгүй, бусдад худалдахгүй, шилжүүлэхгүй байхыг хариуцагч ХХК-д даалгасан бөгөөд уг захирамж нь мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 122 дугаар зүйлийн 122.3-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН