Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Г.Уртнасан |
Хэргийн индекс | 138/2017/00087/И |
Дугаар | 138/ШШ2017/00082 |
Огноо | 2017-01-20 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 138/ШШ2017/00082
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан би хариуцагч М.д холбогдох баривчлах байрны төлбөр 61000 төгрөг гаргуулах тухай Дорнод аймгийн Засаг даргын дэргэдэх *******гийн газрын нэхэмжлэлийг 2017 оны 01 сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр багт байрлах, ******* регистрийн дугаартай, Дорнод аймаг дахь *******гийн газраас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:
ын нь 2017 оны 01 сарын 06-ны өдөр Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 24 тоот шийтгэвэрээр Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дугаар зүйлд зааснаар 10 хоногийн баривчлах шийтгэл ногдуулсныг тус цагдаагийн газрын саатуулах байранд эдэлж гараад төлөгдвөл зохих 61000 төгрөгийг төлөөгүй тул уг төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг *******ийн гудамжны ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Дорнод аймгийн *******гийн газрын баривчлах байранд өгөх 61000 төгрөгийг өгч барагдуулах нь үнэн. Би айлын мал хардаг. Хавар ноолуур самнаж энэ мөнгийг төлж барагдуулж өгнө. 2017 оны 03 сарын 20-ны дотор өгч дуусгана гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Дорнод аймаг дахь *******гийн газар нь хариуцагч М.д холбогдуулан саатуулах байрны төлбөр 61000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч М. нь саатуулах байрны төлбөр 61000 төгрөг /Жаран нэгэн мянга/-ийг нэхэмжлэгч Дорнод аймаг дахь *******гийн газарт төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар хариуцагч М.гээс улсын тэмдэгтийн хураамжид 2275 төгрөг /65150 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөгийн 50 хувь/-ийг гаргуулж Дорнод аймгийн ******* сумын төсвийн орлогод оруулсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Г.УРТНАСАН