Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2024/02232

 

 

 

 

 

 

 

 

2024 04 24 101/ШШ2024/02232

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ................ тоот хаягт оршин суух, Тооно овогт Ж.П /РД: ................/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: ............ хотхонд байрлах, ................ХХК-д /РД: ..................../ холбогдох

50,587,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Амарсайхан,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Дамбаасүрэн,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Лхагвадулам,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Чулуунцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Пгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Амарсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ж.П нь МХХК-тай 2018 оны 05 сарын 12-ны өдөр орон сууц захиалгын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан ба дээрх гэрээгээр ......................................байр, 5 давхар, 42.6 м.кв, 2 өрөө орон сууцыг 72,420,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон.

Ингээд 2018 оны 07 сарын 20-ны өдөр орон сууцандаа орсон бөгөөд одоог хүртэл амьдарч байна.

Гэрээний 4.1-т заасны дагуу гэрээ байгуулагдсан өдөр буюу 2018 оны 05 сарын 18-ны өдөр бэлнээр 5,000,000 төгрөг, МХХК-ийн захирал ийн Хаан банк дахь .................... тоот дансанд 5,000,000 төгрөг, 4,484,000 төгрөг, нийт 14,484,000 төгрөг буюу гэрээгээр тохиролцсоны дагуу орон сууцны нийт үнийн 20 хувийг төлсөн.

2018 оны 08 сарын 10-ны өдөр МХХК-ийн захирал ийн Хаан банк дахь ....................... тоот дансанд 2,414,000 төгрөг, 2,414,000 төгрөг, 500,000 төгрөг, 2018 оны 09 сарын 20-ны өдөр мөн захирлын Хаан банк дахь дээр дурдсан дансанд 2,414,000 төгрөг,

2018 оны 10 сарын 29-ний өдөр МХХК-д бэлнээр 2,400,000 төгрөг,

2018 оны 11 сарын 30-ны өдөр МХХК-д бэлнээр 2,600,000 төгрөг,

2019 оны 01 сарын 29-ний өдөр захирал ийн Хаан банк дахь ...................... тоот дансанд 4,828,000 төгрөг, 2019 оны 02 сарын 21-ний өдөр мөн захирал ийн Хаан банк дахь ...................... тоот дансанд 2,414,000 төгрөг, 2019 оны 03 сарын 27-ны өдөр захирал ийн Хаан банк дахь ...................... тоот дансанд 2,414,000 төгрөг,

2019 оны 04 сарын 29-ний өдөр төсөл хэрэгжүүлэгч ын Хаан банк дахь .................... тоот дансанд 2,414,000 төгрөг, 2019 оны 05 сарын 23-ны өдөр 2,414,000 төгрөг, 2019 оны 07 сарын 01-ний өдөр 2,414,000 төгрөг, 2019 оны 08 сарын 01-ний өдөр 1,800,000 төгрөг, 2019 оны 08 сарын 03-ны өдөр 614,000 төгрөг, 2019 оны 08 сарын 30-ны өдөр 2,414,000 төгрөг, 2019 оны 10 сарын 11-ний өдөр 4,828,000 төгрөг, 2019 оны 11 сарын 25-ны өдөр 2,414,000 төгрөг, 2019 оны 12 сарын 27-ны өдөр 2,414,000 төгрөг, 2020 оны 01 сарын 27-ны өдөр 2,414,000 төгрөг, 2020 оны 02 сарын 28-ны өдөр 2,414,000 төгрөг, 2020 оны 03 сарын 27-ны өдөр 2,414,000 төгрөг, 2020 оны 05 сарын 04-ний өдөр 2,414,000 төгрөг, 2020 оны 06 сарын 15-ны өдөр 2,414,000 төгрөг,

2023 оны 10 сарын 24-ний өдөр МХХК-ийн захирал ийн Хаан банк дахь ...................... тоот дансанд 1,742,000 төгрөг тус тус төлсөн.

МХХК-д 10,000,000 төгрөг, МХХК-ийн захирал ийн Хаан банк дахь ...................... тоот дансанд 28,624,000 төгрөг, төсөл хэрэгжүүлэгч ын Хаан банк дахь .................... тоот дансанд 33,796,000 төгрөг, нийт 72,420,000 төгрөгийг бүрэн төлсөн.

МХХК-ийн төл гэсэн данс руу нь орон сууц захиалгын гэрээний төлбөрөө төлж байсан.

Орон сууцны төлбөрөө төлж дууссаны дараагаар гэрээнд заасан ёсоор өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөх шаардлагыг МХХК-д тавихад тус компани нь шинээр барьж байгаа өөр барилга болох 74а байрыг барихын тулд Хөгжлийн банкнаас зээл авсан байсан.

Ингээд тус компанид холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахыг МХХК-д даалгах тухай нэхэмжлэл гаргасан.

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад байрны өмчлөгч Хөгжлийн банктай харилцан тохиролцсоны дагуу 2023 оны 11 сарын 30-ны өдөр Хөгжлийн банктай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан 50,587,500 төгрөгөөр байрыг худалдан авснаар өмчлөгч болсон тул өмчлөх эрхийн маргаангүй болсноор хохирол нэхэмжлэх шаардлага үүссэн тул шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.

2018 оны 05 сарын 12-ны өдөр МХХК-тай байгуулсан орон сууц захиалгын хөрөнгө оруулалтын гэрээний дагуу байрны 42,6 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 72,420,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн байсан ба уг гэрээний үүргээ Ж.П бүрэн биелүүлсэн.

Гэрээний 1.2-т Төсөл хэрэгжүүлэгч орон сууцыг 2018 оны 06 сарын 30-ны өдөр ашиглалтанд оруулна, 1.3-т Орон сууцны захиалгын хөрөнгө оруулалт бүрэн хийгдсэнээр орон сууцны өмчлөх эрх захиалагчид шилжинэ, 4.2-т Захиалагч нь үлдэгдэл 57,936,000 төгрөгийг 24 сарын хугацаанд төлнө, гэрээний 8-д Сар бүрийн буюу улирлын төлөлт 7 сарын 1-нээс эхлэн тооцно гэж зааснаар 2020 оны 7 сарын 1-ний өдөр үлдэгдэл төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн.

Гэвч тус компани үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөх үүргээ биелүүлээгүйн зэрэгцээ Ж.Пг байрандаа амьдарч байхад нь түүнд мэдэгдэлгүйгээр МХХК, Монгол Улсын Хөгжлийн банкны хооронд 2019 оны 8 сарын 26-ны өдөр байгуулсан 2/122 тоот Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ-ний дагуу Өгөөмөр хотхон, 73А байрны 132 орон сууцнаас 45 орон сууцыг захиалагч, суугчдын зөвшөөрөлгүйгээр тус банкинд барьцаалж гэрээний үүргийг ноцтой зөрчсөн.

МХХК нь Хөгжлийн банкны зээлээ төлөөгүй тул барьцаанд бариулсан 45 байрууд нь тус банкны өмчлөлд шилжиж эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн байсан.

МХХК ийнхүү гэрээний үүрэг зөрчсөн тул Ж.П байрны өмчлөх эрхийг олж авахын тулд Хөгжлийн банкнаас байрыг дахин худалдан авч 50,587,500 төгрөг төлсөн.

МХХК гэрээний үүргээ зөрчсөнөөс нэмэлт зардал гаргаж хохирсон тул уг 50,587,500 төгрөгийг МХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч МХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Лхагвадулам шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Ж.Пгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. МХХК нь тай 2017 оны 07 сарын 06-ны өдөр 0/01 тоот хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ байгуулсан.

Уг гэрээгээр манай компанийн *******,,лол, Нарны зам, байр, 132 айлын 12 давхар, 2 орцтой орон сууцны барилгыг барихад шаардагдах санхүүжилт, 70 хувийн хөрөнгө оруулалтыг тэрээр өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэн, тухайн барилгаас орон сууц, үйлчилгээний талбай авахаар тохиролцсон.

Дээрх хамтран ажиллах гэрээний дагуу т хуваарилагдах байсан байрыг урьдчилж бусдад худалдан борлуулж, ийнхүү худалдан борлуулсан мөнгөө тэрээр манай компанид өгье гэсэн тохиролцоог хийсэн.

Уг тохиролцооныхоо дагуу Ж.Птэй нь 2018 оны 05 сарын 12-ны өдөр орон сууц захиалгын хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан. Уг гэрээгээр *******,,лол,, байр, 5 давхарт 23 тоотын 2 өрөө, 42,6 м.кв талбай бүхий орон сууцыг 1 м.кв талбайг нь 1,700,000 төгрөгөөр тооцож, нийт 72,420,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон.

Нэхэмжлэгч Ж.П нь 2018 оны 05 сарын 12-ны өдрөөс 2023 оны 10 сарын 24-ний өдрийн хооронд МХХК-д 10,000,000 төгрөг, МХХК-ийн захирал ийн Хаан банк дахь ...................... тоот дансанд 28,624,000 төгрөг, нийт 38,624,000 төгрөгийг МХХК-д бэлнээр болон дансаар хүлээлгэн өгсөн.

Харин нэхэмжлэгч Ж.П нь 2019 оны 04 сарын 29-ний өдрөөс 2020 оны 06 сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд т нийт 33,796,000 төгрөг шилжүүлсэн байх ба уг мөнгийг манай компанийн зүгээс хариуцах боломжгүй.

33,796,000 төгрөгийг Ж.Пгээс хүлээн авсан боловч манай компанид шилжүүлээгүй байсан. иргэдээс авсан байрны төлбөрийг манай компанийн Хөгжлийн банкнаас авсан зээлийн төлбөрт шилжүүлнэ гэсэн боловч шилжүүлээгүй, орон сууцнууд хураагдан Хөгжлийн банкны өмчлөлд шилжсэн.

Орон сууцнууд Хөгжлийн банкны өмчлөлд шилжсэн учрас манай компани ын хувьдаа ашигласан төлбөрийг хариуцах үндэслэлгүй.

Ж.П 2018 оны 07 сарын 20-ны өдрөөс хойш маргаан бүхий байранд оршин сууж байгаа.

т манай компанийн зүгээс оршин суугчтай гэрээ хэлцэл байгуулах, орон сууц худалдах эрх ерөөсөө өгөөгүй байтал Ж.Птэй гэрээ байгуулан, Ж.П түүнд мөнгө шилжүүлсэн. Энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэж байгаа.

Талуудын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус учир хохирлыг МХХК хариуцахгүй гэв.

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч Ж.П нь иргэний үнэмлэхний хуулбар, оршин суух хаягийн талаарх хорооны засаг даргын тодорхойлолт, нэхэмжлэл, нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтууд, итгэмжлэл,

2018 оны 05 сарын 12-ны өдрийн орон сууц захиалгын хөрөнгө оруулалтын гэрээний хуулбар, төлбөр тооцооны хавсралт, төлбөр төлөх хуваарь, төлбөр төлсөн баримтууд,

Хөгжлийн банктай 2023 оны 11 сарын 23-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хуулбар, Хөгжлийн банкинд 50,587,500 төгрөг төлсөн баримт,

*******, 42-р хороо,лол, 13334,, байр, 23 тоотын 42,6 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц Ж.Пгийн өмчлөлд 2023 оны 12 сарын 06-ны өдөр бүртгэгдсэн тухай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудыг ирүүлжээ.

 

Хариуцагч МХХК нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, хариу тайлбар зэрэг баримтыг ирүүлсэн байна.

 

Шүүхийн журмаар:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Лхагвадуламын хүсэлтээр 2024 оны 01 сарын 05-ны өдрийн 1177 дугаар шүүгчийн захирамжаар Монгол Улсын Хөгжлийн банкнаас *******,,лол,, 73А байр, 23 тоотын 42,6 м.кв талбайтай 2 өрөө орон сууцтай холбоотой нэхэмжлэгч Ж.Пгийн Монгол Улсын Хөгжлийн банктай байгуулсан гэрээ, төлбөр тооцоо барагдуулсан эсэхтэй холбоотой баримтуудыг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Дамбаасүрэнгийн хүсэлтээр 2024 оны 01 сарын 22-ны өдрийн 2691 дугаар шүүгчийн захирамжаар МХХК-иас МХХК-ийн Хөгжлийн банктай 2019 оны 08 сарын 26-ны өдөр байгуулсан 2/122 тоот зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх тухай гэрээ, гэрээний хавсралтыг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Дамбаасүрэнгийн хүсэлтээр 2024 оны 02 сарын 16-ны өдрийн 4965 дугаар захирамжаар МХХК-иас МХХК болон нарын хооронд 2017 оны 07 сарын 06-ны өдөр байгуулсан 1 тоот хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ,

МХХК болон нарын хооронд 2017 оны 08 сарын 21-ний өдөр байгуулсан 2 тоот хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээний хуулбарыг тус тус нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэсний дагуу баримтуудыг ирүүлсэн байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.П нь хариуцагч МХХК-д холбогдуулан *******,,лол,, байр, 23 тоот хаягт байршилтай, 42,6 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хөгжлийн банкнаас орон сууцыг дахин худалдан авч уг банкинд 50,587,500 төгрөгийг төлсөн тул уг 50,587,500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна.

 

МХХК нь тай 2017 оны 07 сарын 06-ны өдөр 0/01 тоот хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ байгуулсан ба уг гэрээгээр МХХК-ийн *******,,лол, Нарны зам, байр, 132 айлын 12 давхар, 2 орцтой орон сууцны барилгыг барихад шаардагдах санхүүжилт, 70 хувийн хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэн, тухайн барилгаас орон сууц, үйлчилгээний талбай авахаар тохиролцсон гэжээ.

Уг хамтран ажиллах гэрээний дагуу т хуваарилагдах байсан орон сууцуудыг урьдчилж бусдад худалдан борлуулж, ийнхүү худалдан борлуулсан мөнгөө тэрээр МХХК-д төлөхөөр тохиролцон,

талуудын тухайн тохиролцооны дагуу нь иргэн Ж.Птэй 2018 оны 05 сарын 12-ны өдөр орон сууц захиалгын хөрөнгө оруулалтын гэрээг байгуулан, *******,,лол,, байр, 5 давхарт 23 тоотын 2 өрөө, 42,6 м.кв талбай бүхий орон сууцыг 1 м.кв талбайг нь 1,700,000 төгрөгөөр тооцож, нийт 72,420,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон хэмээн хариуцагч тал шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлаж байна.

/ХХ-ийн 131-135 дугаар тал/

 

Ийнхүү захиалагч Ж.П нь төсөл хэрэгжүүлэгч МХХК-тай 2018 оны 05 сарын 12-ны өдөр орон сууц захиалгын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан ба Ж.П нь *******,, байр, 1-р орц, 5 давхрын 23 тоотын 2 өрөө, 42,6 м.кв талбай бүхий орон сууцыг 1 м.кв талбайг нь 1,700,000 төгрөгөөр, нийт 72,420,000 төгрөгөөр худалдан авахаар,

Төсөл хэрэгжүүлэгч нь орон сууцыг 2018 оны 06 сарын 30-ны дотор ашиглалтанд оруулахаар харилцан тохирчээ.

/ХХ-ийн 8-14 дүгээр тал/

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг бол мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээдэг.

 

Захиалагч буюу нэхэмжлэгч Ж.П гэрээ байгуулсан өдөр буюу 2018 оны 05 сарын 12-ны өдөр бэлнээр 5,000,000 төгрөг, МХХК-ийн захирал ийн Хаан банк дахь ...................... тоот дансанд 5,000,000 төгрөг, 4,484,000 төгрөг, нийт 14,484,000 төгрөг,

МХХК-ийн захирал ийн Хаан банк дахь ...................... тоот дансанд 2018 оны 08 сарын 10-ны өдөр 2,414,000 төгрөг, 2,414,000 төгрөг, 500,000 төгрөг, 2018 оны 09 сарын 20-ны өдөр 2,414,000 төгрөг, 2019 оны 01 сарын 29-ний өдөр 4,828,000 төгрөг, 2019 оны 02 сарын 21-ний өдөр 2,414,000 төгрөг, 2019 оны 03 сарын 27-ны өдөр 2,414,000 төгрөг, 2023 оны 10 сарын 24-ний өдөр 1,742,000 төгрөг

2018 оны 10 сарын 29-ний өдөр МХХК-д бэлнээр 2,400,000 төгрөг,

2018 оны 11 сарын 30-ны өдөр МХХК-д бэлнээр 2,600,000 төгрөг,

Төсөл хэрэгжүүлэгч ын Хаан банк дахь .................... тоот дансанд 2019 оны 04 сарын 29-ний өдөр 2,414,000 төгрөг, 2019 оны 05 сарын 23-ны өдөр 2,414,000 төгрөг, 2019 оны 07 сарын 01-ний өдөр 2,414,000 төгрөг, 2019 оны 08 сарын 01-ний өдөр 1,800,000 төгрөг, 2019 оны 08 сарын 03-ны өдөр 614,000 төгрөг, 2019 оны 08 сарын 30-ны өдөр 2,414,000 төгрөг, 2019 оны 10 сарын 11-ний өдөр 4,828,000 төгрөг, 2019 оны 11 сарын 25-ны өдөр 2,414,000 төгрөг, 2019 оны 12 сарын 27-ны өдөр 2,414,000 төгрөг, 2020 оны 01 сарын 27-ны өдөр 2,414,000 төгрөг, 2020 оны 02 сарын 28-ны өдөр 2,414,000 төгрөг, 2020 оны 03 сарын 27-ны өдөр 2,414,000 төгрөг, 2020 оны 05 сарын 04-ний өдөр 2,414,000 төгрөг, 2020 оны 06 сарын 15-ны өдөр 2,414,000 төгрөг, нийт 72,420,000 төгрөг төлсөн болох нь төлбөр төлсөн баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч МХХК нь 38,624,000 төгрөг төлсөн талаар маргахгүй, төсөл хэрэгжүүлэгч т 33,796,000 төгрөг төлснийг манайд шилжүүлээгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлалаа.

/ХХ-ийн 12-40 дүгээр тал/

 

Хариуцагч тал нэхэмжлэгч Ж.Птэй орон сууц захиалгын хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах эрхийг т олгоогүй, мөн тэрээр иргэдээс авсан орон сууцны төлбөрөө МХХК-д шилжүүлээгүй тул уг гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбрийг зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл буюу хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тайлбарлалаа.

 

Хуулиар тогтоосон хэлбэр зөрчсөн гэдэг нь мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.10-т заасан шаардлагад хамааралтай ба энэ хэлбрийн шаардлагад энгийн бичгийн хэлбэрээс гадна нотариатаар болон эрх бүхий этгээдээр гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх хэлбэр хамаарах бөгөөд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэдэгт тухайн хэлцлийг хийхэд тодорхой этгээдийн зөвшөөрлийг авах хуулиар тогтоосон шаардлага зөрчигдсөн байхыг ойлгоно.

 

Хариуцагч МХХК нь тай 2017 оны 07 сарын 06-ны өдөр 0/01 тоот хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ байгуулан уг гэрээний дагуу т хуваарилагдах байсан орон сууцуудыг урьдчилж бусдад худалдан ийнхүү худалдан борлуулсан мөнгөө тэрээр МХХК-д төлөхөөр МХХК-тай тохиролцсоны дагуу нь иргэн Ж.Птэй 2018 оны 05 сарын 12-ны өдөр орон сууц захиалгын хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан талаар хариуцагч тал шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан тул зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэх боломжгүй.

 

Мөн тухайн захиалгын гэрээ хэрэгжих явцад буюу төсөл хэрэгжүүлэгч ын банк дахь дансанд 2019 оны 04 сарын 29-ний өдрөөс 2020 оны 06 сарын 15-ны өдрийн хооронд орон сууц захиалгын гэрээний төлбөр шилжүүлж байх явцад тухайн иргэний гэрээний төлбөртэй холбоотой хариуцагч тал маргаагүй атлаа хожим байр худалдан авагч тухайн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардахад түүний төлсөн төлбөртэй холбоотой маргаж байгаа нь үндэслэлгүй.

 

Дээрхээс дүгнэж үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй ба 2018 оны 05 сарын 12-ны өдрийн уг гэрээнд талууд буюу захиалагч Ж.П, төсөл хэрэгжүүлэгч МХХК-ийг төлөөлөн нар хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамгаа даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.

 

Хариуцагч МХХК нь Хөгжлийн банктай 2018 оны 08 сарын 28-ны өдөр ЗГ-МГ-3 2018-150 дугаартай зээлийн гэрээ байгуулан 4,000,000,000 төгрөг зээлэн авч уг гэрээний үүргийн гүйцэтгэлд мөн өдрийн Б-МГ-ҮХХ 2018 151 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр Баянзүрх дүүргийн,лол, 13334,, тоот хаягт байршилтай, 6816 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан гэжээ.

Зээлдэгч МХХК Хөгжлийн банктай байгуулсан зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул уг гэрээний талууд 2019 оны 08 сарын 26-ны өдөр 2/122 тоот зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ байгуулан барьцааны зүйл болох Баянзүрх дүүргийн,лол, 13334,, тоот хаягт байршилтай, 6816 м.кв талбай бүхий орон сууцны зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгөөс МХХК-ийн зээлийн төлбөр 2,183,280,000 төгрөгт тооцон нэгж талбайн үнэлгээг 1,000,000 төгрөгт дүйцүүлэн гэрээний хавсралтад дурдсан 2183.28 талбай бүхий 45 ширхэг орон сууцыг банкны өмчлөлд бүртгүүлэхээр тохиролцсон байна.

Хөгжлийн банкны өмчлөлд шилжүүлэх орон сууцны жагсаалт буюу гэрээний хавсралт хэсгийн 9-д нэхэмжлэгч Ж.Пгийн МХХК-иас худалдан авахаар тохиролцсон 23 тоотыг тусгасан байх бөгөөд уг орон сууц 2019 оны 09 сарын 06-ны өдөр Хөгжлийн банкны өмчлөлд бүртгэгджээ.

/ХХ-ийн 70, 118- 130 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Ж.Пгийн хариуцагч МХХК-тай 2018 оны 05 сарын 12-ны өдөр байгуулсан орон сууц захиалгын гэрээний дагуу 72,420,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцон үнийг нь төлсөн Баянзүрх дүүргийн,лол, 13334,, байрны 23 тоот хаягт байршилтай, 42,6 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц МХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Хөгжлийн банкны өмчлөлд бүртгэгдсэн тул нэхэмжлэгч Ж.П Хөгжлийн банктай 2023 оны 11 сарын 30-ны өдөр 2/132 тоот үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан 1 м.кв талбайг нь 1,187,500 төгрөг, нийт 50,587,500 төгрөгөөр орон сууцаа худалдан авахаар тохиролцсон байна.

 

Ийнхүү тохиролцсоны дагуу Ж.П нь Хөгжлийн банкинд орон сууцны үнэ 50,587,500 төгрөгийг 2023 оны 11 сарын 29-ний өдөр төлснөөр тэрээр 2023 оны 12 сарын 06-ны өдөр *******, 42-р хороо,лол, 13334,, байрны 23 тоотын 42,6 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгэгджээ.

/ХХ-ийн 65-72, 75-80 дугаар тал/

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ,

227 дугаар зүйлийн 227.3Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Ж.П нь Хөгжлийн банкинд орон сууцны үнэд төлсөн 50,587,500 төгрөгийг хариуцагч МХХК-иас нэхэмжлэх эрхтэй.

 

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан хариуцагч МХХК-иас 50,587,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Пд олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан хариуцагч МХХК-иас 50,587,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Пд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Пгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 520,050 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Ж.Пд олгож, 410,888 төгрөгийг нь улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч МХХК-иас 410,888 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Пд олгосугай.

 

3. Тус шүүхийн 2024 оны 01 сарын 22-ны өдрийн 2691 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч МХХК-ийн эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүн 50,587,500 төгрөгийн хэмжээгээр битүүмжилсэн бөгөөд уг захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 122 дугаар зүйлийн 122.3-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож,14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН