| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2024/00261/И |
| Дугаар | 101/ШШ2024/02495 |
| Огноо | 2024-05-08 |
| Маргааны төрөл | Компанийн хуулиар бусад, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 101/ШШ2024/02495
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******, 34 тоот хаягт оршин суух, ийн *******ийн /РД: / нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,, хаягт оршин суух, ын *******д /РД: / холбогдох
Компанийн эрх шилжүүлэх болон компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулан, үр дагаврыг нь арилгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Ч нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргаж байсан тайлбартаа:
Х.******* өөрийн эзэмшлийн ХХК-иийг зарах тухай Н.*******д хэлж байсан. Гэтэл Н.******* би компанийг чинь шилжүүлж авья, эрхээ шилжүүлээд компанийн хувьцаагаа худалдах, худалдан авах гэрээ байгуулаад компани миний нэр дээр шилжихээр мөнгийг чинь өгнө гэсэн.
Ингээд тохирсон ёсоор Н.*******той уулзан гэрээгээ байгуулах гэтэл Н.******* нь Х.*******ийн ХХК-ийн эрхийг шилжүүлэх итгэмжлэлийг н.Д гэж хүнд хийгээд өгчих гэсэн.
Х.******* нь н.Дт итгэмжлэл олгосноор ХХК-ийн 100 хувийн хувьцаа болон гүйцэтгэх удирдлага Н.*******ын нэр дээр шилжсэн ба түүнээс мөнгөө нэхэхэд өгөөгүй. Тэр ч байтугай итгэмжлэл үйлдсэн А.Д түүний эхнэр байсан.
Н.******* нь анхнаасаа Х.*******ийн ХХК-ийн эрхийг өөртөө шилжүүлэн авахын тулд худалдан авна гэж худал хэлж эхнэртээ итгэмжлэл хийлгүүлж эрхийг шилжүүлэн авсан байна.
Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т Хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй гэж заасан.
Иймд 2020 оны 07 сарын 03-ны өдрийн компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, мөн өдөр байгуулсан компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.******* шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргаж байсан тайлбартаа:
Х.******* бид хоёр хамт ажиллаж байсан. Бид хоорондоо яриад түүний 100 хувийн эзэмшлийн ХХК-ийг би 2020 оны 07 сарын 03-ны өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа худалдах, худалдан авах гэрээний дагуу өөртөө шилжүүлэн авсан.
Х.*******ээс итгэмжлэл авсан А.Д нь миний эхнэр. Уг компанийг эрхийг би өөртөө шилжүүлэн аваад Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд нүүрсний тээвэрт яваад 2020 оны 08 сардаа багтаагаад Х.*******эд 90,000,000 төгрөгийг өгөхөөр амаар тохирсон байсан.
Нүүрсний тээврийн ажлаас ашиг олж чадаагүй тул Х.*******эд 90,000,000 төгрөгийг өгч чадаагүй. Мөн 2020 оны 07 сарын 03-ны өдрийн гэрээнд заасан 1,000,000 төгрөгийг өгч чадаагүй.
Гэхдээ ХХК-ийн эрх болон хувьцааг Х.*******эд шилжүүлж өгөх боломжгүй. Би компанийн нэр дээр ажил хэрэг явуулахаар хүмүүстэй тохиролцсон бөгөөд товлосон ажлууд байгаа.
ХХК-ийн үүсгэн байгуулагчийн 2020 оны 07 сарын 03-ны өдрийн шийдвэрт бэлэглэлийн гэрээ гэж тусгасныг санахгүй байна гэжээ.
Нотлох баримтууд:
Нэхэмжлэгч Х.******* нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл,
А.Д, Н.******* нарын 2020 оны 07 сарын 03-ны өдөр байгуулсан компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, мөн 2020 оны 07 сарын 03-ны өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээ,
Х.*******ээс А.Дт 2020 оны 04 сарын 07-ны өдөр олгосон итгэмжлэл,
И э ХХК-ийн үүсгэн байгуулагчийн 2020 оны 07 сарын 03-ны өдрийн 03, 04 дугаартай шийдвэрүүд, И э ХХК-ийн дүрэм зэрэг баримтыг ирүүлжээ.
Хариуцагч Н.******* нь иргэний үнэмлэхний хуулбар болон хариу тайлбараа баримтаар ирүүлсэн байна.
Шүүхийн журмаар:
2024 оны 04 сарын 17-ны өдрийн 10819 дугаар шүүгчийн захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас ХХК /РД: /-ийн хуулийн этгээдийн хувийн хэргийн хуулбарыг нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэжээ.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 05 сарын 01-ний өдрийн 9/5810 дугаар бүхий албан тоотоор ХХК /РД: /-ийн хуулийн этгээдийн хувийн хэргийн хуулбарыг нотлох баримтаар ирүүлсэн байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч Н.*******д холбогдуулан 2020 оны 07 сарын 03-ны өдөр байгуулсан ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, 2020 оны 07 сарын 03-ны өдөр байгуулсан ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хууран мэхэлж хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бусад тооцуулан, үр дагаврыг нь арилгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
ХХК-ийг үүсгэн байгуулах 2017 оны 07 сарын 25-ны өдрийн 01 дугаартай шийдвэрээр иргэн ын ******* нь Компанийн тухай хуулийн 13.2 дахь хэсэгт заасныг үндэслэн гэсэн оноосон нэртэй, хязгаарлагдмал хариуцлагатай компанийг нэг үүсгэн байгуулагчтай гаар байгуулан,
Компанийг үүсгэн байгуулахад оруулсан хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 1,000,000 төгрөг буюу нэг бүр нь 1000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 1,000 ширхэг энгийн хувьцаа байхаар тогтоон,
Компани нь аялал жуулчлал, гадаад худалдааг эрхэлж, хугацаагүй явуулахаар,
Компанийн дүрмийг 1 дүгээр хавсралтаар батлан, компанийн гүйцэтгэх захирлаар Н.*******ыг сонгожээ.
Ийнхүү тэрээр шинээр байгуулагдсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт 2017 оны 07 сарын 31-ний өдөр гаргасан байх ба 2017 оны 08 сарын 02-ны өдөр хуулийн этгээдийн бүртгэлд бүртгэн регистрийн дугаарыг олгон, гүйцэтгэх захирлаар Н.*******ыг томилсныг бүртгэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг нь олгосон байна.
/ХХ-ийн 124-136 дугаар тал/
ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.******* нь иргэн Х.*******тэй 2020 оны 04 сарын 07-ны өдөр компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулан хувьцаанд ногдох эрх, үүргээ Х.*******эд шилжүүлснээс гадна мөн өдрийн компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээний дагуу Х.*******эд тус компанийн 100 хувийн хувьцааг бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлжээ.
Мөн 2020 оны 04 сарын 07-ны өдөр ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Х.******* нь үүсгэн байгуулагчийн мөн өдрийн 02, 03 тоот шийдвэрүүдээр компанийн дүрэмд заасныг үндэслэн тус компанийн хувьцааг бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлэн өөртөө шилжүүлэн авахаар, нэмэлт өөрчлөлт орсон дүрмийг батлан, И ресорт ХХК-ийн гүйцэтгэх захирлаар А.Дийг томилж, дээр дурдсан өөрчлөлтүүдийг бүртгүүлэхийг А.Дт даалгасан байна.
А.Д нь 2020 оны 04 сарын 08-ны өдөр хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлт гаргаснаар 2020 оны 04 сарын 10-ны өдөр А.Дийг гүйцэтгэх захирлаар томилсныг болон хувьцаа эзэмшигч нэмэгдэн хасагдсан нь улсын бүртгэлд бүртгэгджээ.
Мөн тухайн өдөр буюу 2020 оны 04 сарын 07-ны өдөр ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Х.******* нь иргэн А.Дт 3 жилийн хугацаатай итгэмжлэл олгон ХХК-ийн эрхийг шилжүүлэх, хувьцаа худалдах, худалдан авах, бэлэглэх гэрээнд төлөөлөх, төлөөлөн гарын үсэг зурах, хүсэлт гаргах, хэлэлцээ хийх, гэрээ байгуулах зэрэг үйлдэл хийх эрхийг олгожээ.
Ийнхүү ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Х.*******ийн 2020 оны 04 сарын 07-ны өдөр 3 жилийн хугацаатай олгосон итгэмжлэлийг үндэслэн А.Д нь 2020 оны 07 сарын 03-ны өдөр ын *******той ХХК-ийн 100 хувийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ байгуулан нийт хувьцааг 1,000,000 төгрөгөөр Н.*******д худалдан, мөн өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээний дагуу Н.*******д хувьцаанд ногдох эрх, үүргийг шилжүүлэн өгсөн нь уг гэрээнүүдийн хуулбараар тогтоогдлоо.
ХХК-ийн 100 хувийн хувьцааг 2020 оны 07 сарын 03-ны өдрийн гэрээний дагуу шилжүүлэн авсан хувьцаа эзэмшигч Н.******* нь мөн өдөр 04 тоот шийдвэр гарган А.Дийг гүйцэтгэх захирлаас чөлөөлөн, Н.*******ыг гүйцэтгэх захирлаар томилж, дүрмийн нэмэлт өөрчлөлтийг батлан өөрчлөлтийг хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлэхийг А.Дт итгэмжлэлийн дагуу олгон уг өөрчлөлтүүд 2020 оны 07 сарын 07-ны өдөр бүртгэлд бүртгэгдсэн буюу Н.*******ыг уг компанийн гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэлд бүртгэсэн байна.
/ХХ-ийн 4-12, 94-123 дугаар тал/
Нэхэмжлэгч Х.******* нь дээр дурдсан А.Д, Н.******* нарын хооронд 2020 оны 07 сарын 03-ны өдөр байгуулагдсан ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон ХХК-ийн компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хууран мэхэлж хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бусад тооцуулан, үр дагаврыг нь арилгуулахаар шаардсан байна.
Х.******* нь Н.*******д компанийн хувьцааг 1,000,000 төгрөгөөр үнэлэн худалдах, худалдан авах гэрээ байгуулсан ч компанийн бизнес төслийг зараад мөнгө өгнө гэсэн боловч өгөөгүй тул гэрээг хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж үзэн хүчин төгөлдөр бусад тооцуулна гэж,
хариуцагч Н.******* нь би компанийн эрх болон хувьцааг өөртөө шилжүүлэн авч Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд нүүрсний тээвэрт явж 2020 оны 08 сард багтаан Х.*******эд 90,000,000 төгрөг өгөхөөр бид амаар тохирсон байсан, ковид гарч нүүрсний тээврийн ажлаас ашиг олоогүй тул Х.*******эд уг мөнгийг өгч чадаагүй, Х.******* тээврийн машин олох үүргээ биелүүлээгүй, 2024 оны 03 сард Х.*******эд 60,000,000 төгрөгийн үнэ бүхий өөрийн нэр дээр байгаа машин /ковш/-ыг өгье гэхэд тохиролцоогүй гэж тус тус тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 59 дүгээр 59.1-т Хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй. Энэ тохиолдолд хууран мэхэлсэн этгээд ашиг хонжоо олох, эсхүл мэхлэгдсэн этгээдэд гэм хор учруулах зорилготой байсан эсэх нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцоход нөлөөлөхгүй,
59.4-т Сонирхогч этгээд энэ зүйлд заасан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах үндэслэл байгааг мэдсэнээс хойш нэг жилийн дотор нөгөө талдаа гомдлын шаардлага гаргах эрхтэй гэж тус тус заажээ.
Хууран мэхэлж хийсэн хэлцэл хийхэд хэлцлийн нэг талыг хууран мэхэлсэн нөхцөл байдал үүсэх бөгөөд хууран мэхлэх үйлдлийн зорилго нь ямар нэгэн төөрөгдлийг бий болгох, үүссэн нөхцөл байдлын талаар хуурч мэхлэх тодорхой үйлдэл хийгдсэн байх шаардлагатай.
Дээр дурдсан үйл баримтаас дүгнэхэд Н.*******, А.Д нарын хооронд 2020 оны 07 сарын 03-ны өдөр байгуулагдсан ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон ХХК-ийн компанийн эрх шилжүүлэх гэрээг хууран мэхэлж хийсэн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Иймд Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.4-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Н.*******д холбогдох 2020 оны 07 сарын 03-ны өдөр байгуулсан ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, 2020 оны 07 сарын 03-ны өдөр байгуулсан ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулан, үр дагаврыг нь арилгуулах тухай Х.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагч Н.******* нар нь өөрсдийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тэдний болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Бын хүсэлтийг үндэслэн зохигчийн эзгүйд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.4-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Н.*******д холбогдох 2020 оны 07 сарын 03-ны өдөр байгуулсан ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, 2020 оны 07 сарын 03-ны өдөр байгуулсан ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулан, үр дагаврыг нь арилгуулах тухай Х.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Х.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 98,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож,14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН