| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 138/2016/01561/И |
| Дугаар | 138/ШШ2017/00091 |
| Огноо | 2017-01-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 138/ШШ2017/00091
Монгол Улсын нэрийн өмнөөс
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн ******* сумын ******* баг *******ын ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн ******* хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг 2016 оны 12 сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.*******, нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Р.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1971 оны 6 сараас Дорнод аймгийн сумын “ ” нэгдэлд МХЗЭ-ийн илгээлтээр очиж ажилласан. БХЯ-ны 1974 оны 5 сарын 17-ны өдрийн 126-р тушаалаар цэрэгт татагдаж 1977 оны 08 сарын 20-ны өдрийн 122-р тушаалаар цэргээс халагдсан. Цэргээс халагдаж ирээд сумын “ ” нэгдэлд 1980 оны 06 сарын 10-ны өдөр хүртэл малчнаар ажилласан. Тухайн үед ийн дэвтэр нээж өгсөн боловч алга болгосон. Аймгийн архиваас тушаалаа үзүүлэхэд ажилд орсон, чөлөөлөгдсөн тушаал олдохгүй байна. Харин 1971 оноос 1980 он хүртэл хугацааны бусад тушаалууд олдсон. Мөн хамт ажиллаж байсан хүмүүсийг гэрчээр асуулгасан. Иймд намайг Дорнод аймгийн сумын “ ” нэгдэлд 1971 оны 6 сарын 01-ний өдрөөс 1974 оны 5 сарын 28-ны өдөр хүртэл, мөн 1977 оны 9 сарын 01-ний өдрөөс 1980 оны 6 сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* овогт *******гийн ******* нь Дорнод аймгийн сумын “ ” нэгдэлд 1971 оны 6 сарын 01-ний өдрөөс 1974 оны 5 сарын 28-ны өдрийг хүртэл, мөн 1977 оны 9 сарын 01-ний өдрөөс 1980 оны 6 сарын 10-ны өдрийг хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.
Нэхэмжлэгч Р.******* нь Дорнод аймгийн сумын “ ” нэгдэлд 1971 оны 6 сарын 01-ний өдрөөс 1974 оны 5 сарын 28-ны өдрийг хүртэл, мөн 1977 оны 9 сарын 01-ний өдрөөс 1980 оны 6 сарын 10-ны өдрийг хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд шинжлэн судалсан бичмэл баримтууд болох Дорнод аймгийн сумын “ ” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1971 оны 10 сарын 10-ны өдрийн “МХЗЭ-ийн 50 жилийн ойгоор тэргүүний ажиллагаатай залуучуудыг сайшаан шагнах тухай” 62 дугаар тогтоол, 1972 оны 6 сарын 27-ны өдрийн “Илгээлтийн эзэд, тэргүүний ажиллагаатай малчин залуучуудыг шагнах тухай” 45 дугаар тогтоол, 1973 оны 10 сарын 31-ний өдрийн “Тэргүүний ажиллагаатай хүмүүсийг шагнах тухай” 62 дугаар тогтоол, 1974 оны 6 сарын 08-ны өдрийн “Ардын цэрэгт татагдагсдад тэтгэмж олгох тухай” 39 дүгээр тогтоол, 1978 оны 12 сарын 13-ны өдрийн “Тэтгэмж олгох тухай” 78 дугаар тогтоол, 1979 оны 10 сарын 05-ны өдрийн “Хөрөнгө зарах тухай” 63 дугаар тогтоол, Дорнод аймаг дахь НААҮУ газрын харьяа СХ-ийн ус сувгийн ашиглалтын товчооны захиргааны 1980 оны 6 сарын 10-ны өдрийн “Ажилд авах ба өөрчлөн ажиллуулах тухай” 88 дугаар тушаал, БХЯ-ны Батлан хамгаалах төв архивын 2016 оны 12 сарын 01-ний өдрийн 000009685 дугаартай лавлагаа болон гэрч Д., С. нарын мэдүүлгээр батлагдаж байна.
Иймд шүүхээс нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлтийг ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овогт *******гийн Батсуурийг Дорнод аймгийн сумын “ ” нэгдэлд 1971 оны 6 сарын 01-ний өдрөөс 1974 оны 5 сарын 28-ны өдрийг хүртэл, мөн 1977 оны 9 сарын 01-ний өдрөөс 1980 оны 6 сарын 10-ны өдрийг хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 -д зааснаар нэхэмжлэгч Р.******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч мөн хуулийн 119.4-т заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ