Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2024/02590

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар *******гийн *******, *******гийн ******* нарын гэрлэлтийг цуцласугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2012 оны 06 сарын 06-ны өдөр төрсөн охин *******ийн *******, 2018 оны 08 сарын 01-ний өдөр төрсөн хүү *******ийн *******, 2021 оны 07 сарын 09-ний өдөр төрсөн хүү *******ийн ******* нарыг эх П.*******гийн асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хариуцагч Л.*******ээс сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан 2012 оны 06 сарын 06-ны өдөр төрсөн охин *******ийн *******, 2018 оны 08 сарын 01-ний өдөр төрсөн хүү *******ийн *******, 2021 оны 07 сарын 09-ний өдөр төрсөн хүү *******ийн ******* нарыг тус тус тэжээн тэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч П.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.*******ээс 140,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.*******д олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Л.*******ийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамж тооцож 189,362 төгрөгийг хариуцагч Л.*******ээс гаргуулан улсын орлогод оруулсугай.

6. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т зааснаар нэхэмжлэгч П.*******, хариуцагч Л.******* нар Хас банкны 2023 оны 11 сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 43,055,555 төгрөгийг хариуцагч Л.******* төлж дуусган, төлж дуусмагц өмчлөгчөөс Л.*******ийн нэрийг хасч Баянзүрх дүүрэг, *******, , , тоотын 41.3 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, орон сууцыг нэхэмжлэгч П.*******, хүү , охин Г.*******, хүү Г.*******, хүү Г.******* нарын өмчлөлд үлдээхээр тус тус харилцан тохиролцсон болохыг дурьдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН