Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 138/ШШ2017/00096

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан би Н.т холбогдох 800000 төгрөг гаргуулах тухай П.*******гийн нэхэмжлэлийг 201 оны 01 сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар баг ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ЖО*******21569 регистрийн дугаартай, ******* ******* овогт *******ийн ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Н. нь 2015 оны ******* сарын *******-ны өдөр надтай харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээ байгуулж, нотариатаар батлуулан 3000000 төгрөгийг сарын ******* хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлдсэн бөгөөд уг мөнгөнөөс 800000 төгрөг төлөгдөөгүй үлдсэн. Бид 2016 оны 0 сарын 01-нд уулзаж үлдсэн 800000 төгрөгийг хэдийд төлж дуусгах тухай ярьж тохирсон бөгөөд Н. нь энэ мөнгийг 2016 оны 03 сарын ******* хүртэлх хугацаанд төлж барагдуулахаар гэрээ хийж гарын үсэг зурж баталгаажуулсан. Гэвч энэ мөнгийг одоо хүртэл төлж барагдуулаагүй байгаа тул Н.аас гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Дорнод аймгийн ******* сумын дугаар баг, 3 дугаар байрны тоотод оршин суух, ЖЯ*******3005 регистрийн дугаартай, овогт ын нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

П.*******гаас зээлсэн мөнгөнөөс 800000 төгрөг төлөгдөөгүй байгаа ба энэ мөнгийг 201 оны 6 сарын 30-ны дотор төлж барагдуулна гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч П.******* нь хариуцагч Н.т холбогдуулан 800000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх шаардлагыг хариуцагч Н. нь хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4, 5 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Хариуцагч Н. нь 800000 /найман зуун мянга/ төгрөгийг нэхэмжлэгч П.*******д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн .1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2350 төгрөгөөс 1185 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 1185 төгрөг, хариуцагч Н.аас улсын тэмдэгтийн хураамжид 1185 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч П.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

ШҮҮГЧ Г.УРТНАСАН