| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 138/2016/01563/И |
| Дугаар | 138/ШШ2017/00097 |
| Огноо | 2017-01-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 138/ШШ2017/00097
Хариуцагчийн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа би:
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын ******* баг, *******ийн ******* тоотод оршин суух, ******* овогт ******* *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын 2-р баг, *******ийн ******* тоотод оршин суух, регистрийн дугаартай, овог ийн эд холбогдох,
85000 гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 12 сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 2015 оны 02 сарын 10-ны өдөр иргэн Г.эд 85000 төгрөг бэлнээр зээлдүүлсэн. Уг мөнгийг цалин буухаар нь өгнө гэж авсан боловч өнөөдрийг хүртэл өгөхгүй байна. Иймд Г.ээс 85000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь Д.*******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. *******ээс 85000 төгрөгийн бараа авсан нь үнэн. Уг мөнгийг 2017 оны 02 сард багтаан төлнө гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Г.эд холбогдуулан 85000 гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд хандан гаргажээ.
Хариуцагч Г. нь нэхэмжлэгч Д.*******ээс 2015 оны 02 сарын 10-ны өдөр 85000 төгрөгийн бараа зээлээр авсан боловч одоо хүртэл 85000 төгрөгийг төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбараар батлагдаж байна.
Хариуцагч Г. нь нэхэмжлэгч Д.*******ийн нэхэмжлэлийн шаардлага 85000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр баталгаажуулсан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч Д.*******ийн нэхэмжилсэн 85000 төгрөгийг хариуцагч ийн төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 4450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 2275 төгрөг, хариуцагч Г.ээс 2275 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Г. сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг мэдэгдсүгэй.
4. Мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА