| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ширчингийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 138/2016/01518/И |
| Дугаар | 138/ШШ2017/00098 |
| Огноо | 2017-01-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 138/ШШ2017/00098
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Алтанцэцэг даргалан, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд явуулан
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг ******* гэх газарт оршин суух, /РД: *******/, ******* овогт *******гийн *******ын хүсэлттэй
Ажиллаж байсан байдал болон бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм
Нэхэмжлэгч Т.******* нар оролцов
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ******* овогт *******гийн ******* шүүхэд ирүүлсэн хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1957 оны 03 сарын 03-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 60 нас хүрч тэтгэвэр тогтоолгох болсон. Гэтэл нийгмийн даатгалын байцаагч бичиг баримт зөрчилтэй учир шүүхээр шийдвэрлүүлэх хэрэгтэй гэсэн. 1972 онд Дорнод аймгийн Баян-уул сумын *******гийн Сангийн аж ахуйд МХЗЭ-ийн илгээлт авч малчнаар ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. Миний ажилласан байдлыг нотлох баримтанд миний эцгийн нэр болон миний нэрийг зөрүүтэй бичсэн байх тул дараах тушаалууд болон хөдөлмөрийн дэвтэр, цэргийн батлах зэргийн жинхэнэ эзэмшигч нь *******гийн ******* болохыг тогтоолгох хүсэлтэй байна. Үүнд: Дорнод аймгийн ******* сумын *******гийн Сангийн аж ахуйн даргын 1988 оны 04 сарын 15-ны өдрийн ажлаас чөлөөлж, ажилд томилох, ээлжийн амралт олгох тухай 42 дугаартай тушаал, Дорнод аймаг Баян-уул сумын ононгийн сангийн аж ахуйн даргын 1989 оны 05 сарын 13-ны өдрийн ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай 47 дугаартай тушаал, Баян-уул сумын *******гийн сангийн аж ахуйн даргын 1989 оны 03 сарын 31-ний өдрийн ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай 34 дугаартай тушаал, Дорнод аймгийн ******* сумын 10 жилийн сургуулийн захирлын 1993 оны 02 сарын 02-ны өдрийн 03 дугаартай ажилд авах тухай нөхөн тушаал Дорнод аймгийн ******* сумын 10 жилийн сургуулийн захирлын 2002 оны 10 сарын 7-ны өдрийн ажилд авах ба ажлаас чөлөөлөх тухай 35 дугаартай тушаал, 1973 оны 11 сарын 25-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр, ******* дугаартай цэргийн батлах зэрэг баримтанд эцгийн нэр болон миний нэрийг буруу бичсэн байна. Иймд дээрх тушаал болон хөдөлмөрийн дэвтэр, цэргийн батлах зэргийн эзэмшигч нь болохыг тогтоолгох, мөн 1972 оны 6 сарын 25-ны өдрөөс 1973 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Баян-уул сумын *******гийн сангийн аж ахуйд малчнаар ажиллаж байгаад 1973 оны 12 сарын 31-нд ХАА-н Техник мэргэжлийн сургуульд суралцах болсон учир ажлаас чөлөөлөгдсөн. Техник мэргэжлийн сургуулиа төгсөөд 1975 оны 6 сарын 26-наас цэргийн албанд явсан. Цэргээс халагдаж ирээд 1978 оны 6 сарын 15-ны өдрөөс ******* сумын *******гийн сангийн аж ахуйн 1-р фермд малчнаар томилогдон 1988 оны 04 сарын 10-ны өдрийг хүртэл мал малласан. 1988 оны 04 сарын 10-ны өдрөөс 1989 оны 03 сарын 21-ний өдрийг хүртэл *******гийн сангийн 1-р фермд хэвлэл түгээгч, тоо бүртгэгч, 1989 оны 03 сарын 21-ний өдрөөс 1989 оны 05 сарын 12-ны өдрийг хүртэл *******гийн Сангийн аж ахуйн 1-р фермд малчин, 1989 оны 05 сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал ******* сумын ерөнхий боловсролын сургуульд тоо бүртгэгч, аж ахуйн няраваар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Нэхэмжлэгч Т.******* нь тус шүүхэд хандан тушаалууд болон хөдөлмөрийн дэвтэр, цэргийн батлах зэргийн жинэхэнэ эзэмшигч нь мөн болохыг тогтоолгох хүсэлт ирүүлжээ.
Т.******* нь Дорнод аймгийн ******* суманд 1957 оны 03 сарын 03-ны өдөр төрснийг ******* сумын сумын иргэний бүртгэлийн байгууллага "*******ийн ******* гэсэн нэрээр бүртгэж, Монгол Улсын иргэний ******* регистртэй үнэмлэхийг олгосон болох нь тогтоогдож байна.
Дорнод аймгийн ******* сумын *******гийн Сангийн аж ахуйн даргын 1988 оны 04 сарын 15-ны өдрийн ажлаас чөлөөлж, ажилд томилох, ээлжийн амралт олгох тухай 42 дугаартай тушаалд нэхэмжлэгчийн эцгийн нэрийг Түвдэв, Баян-уул сумын *******гийн сангийн аж ахуйн даргын 1989 оны 05 сарын 13-ны өдрийн ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай 47 дугаартай тушаалд түүний эцгийн нэрийг Түгдэм, Баян-уул сумын *******гийн сангийн аж ахуйн даргын 1989 оны 03 сарын 31-ний өдрийн ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай 34 дугаартай тушаалд нэхэмжлэгчийн эцгийн нэрийг *******, өөрийнх нэрийг Балжинням, Дорнод аймгийн ******* сумын 10 жилийн сургуулийн захирлын 1993 оны 02 сарын 02-ны өдрийн 03 дугаартай ажилд авах тухай нөхөн тушаал, 1993 оны 08 сарын 01-ний өдрийн 28 дугаартай ажилд авах тухай, 2002 оны 10 сарын 7-ны өдрийн ажилд авах ба ажлаас чөлөөлөх тухай 35 дугаартай тушаалуудад нэхэмжлэгчийн нэрийг Балжинням, 1973 оны 11 сарын 25-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэрт түүний нэрийг Балжиням, ******* дугаартай цэргийн батлах дээр эцгийн нэрийг Түгдэн гэж буруу бичжээ гэж үзэх үндэстэй байна.
Дээрх тушаалууд болон хөдөлмөрийн дэвтэр, ******* дугаартай цэргийн батлахын жинэхэнэ эзэмшигч нь *******гийн ******* мөн болох нь ******* регистрийн дугаартай Монгол улсын иргэний үнэмлэх, Иргэний үнэмлэх олгох хуудас, нийгмийн даатгалын дэвтэр зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч Т.*******ыг Дорнод аймгийн ******* сумын *******гийн Сангийн аж ахуйн даргын 1988 оны 04 сарын 15-ны өдрийн ажлаас чөлөөлж, ажилд томилох, ээлжийн амралт олгох тухай 42 дугаартай тушаал, 1989 оны 03 сарын 31-ний өдрийн ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай 34 дугаартайм тушаал, 1989 оны 05 сарын 13-ны өдрийн ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай 47 дугаартай тушаал, Дорнод аймгийн ******* сумын 10 жилийн сургуулийн захирлын 1993 оны 02 сарын 02-ны өдрийн 03 дугаартай ажилд авах тухай нөхөн тушаал 2002 оны 10 сарын 7-ны өдрийн ажилд авах ба ажлаас чөлөөлөх тухай 35 дугаартай тушаал, 1973 оны 11 сарын 25-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр, ******* дугаартай цэргийн батлахын жинхэнэ эзэмшигчээр тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2. Мөн нэхэмжлэгч нь 1972 оны 6 сарын 25-ны өдрөөс 1973 оны 12 сарын 01-ний өдрийг хүртэл Баян-уул сумын *******гийн Сангийн аж ахуйн 1-р фермд үхэрчин, 1978 оны 6 сарын 15-ны өдрөөс 1988 оны 04 сарын 10-ны өдрийг хүртэл Баян-уул сумын *******гийн сангийн аж ахуйн 1-р фермд малчин, 1988 оны 04 сарын 10-ны өдрөөс 1989 оны 03 сарын 21-ний өдрийг хүртэл Баян-уул сумын *******гийн сангийн аж ахуйн 1-р фермд хэвлэл түгээгч, тоо бүртгэгч, 1989 оны 03 сарын 21-ний өдрөөс 1989 оны 05 сарын 12-ны өдрийг хүртэл Баян-уул сумын *******гийн сангийн аж ахуйд малчин, 1989 оны 05 сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Баян-уул сумын ерөнхий боловсролын 10 жилийн сургуульд тоо бүртгэгч, аж ахуйн няраваар ажиллаж байсан болохыг тогтоолгохоор хүсэлт ирүүлжээ.
Т.******* нь 1972 оны 6 сарын 25-ны өдрөөс 1973 оны 12 сарын 01-ний өдрийг хүртэл Баян-уул сумын *******гийн Сангийн аж ахуйн 1-р фермд үхэрчин, 1978 оны 6 сарын 15-ны өдрөөс 1988 оны 04 сарын 10-ны өдрийг хүртэл Баян-уул сумын *******гийн сангийн аж ахуйн 1-р фермд малчин, 1988 оны 04 сарын 10-ны өдрөөс 1989 оны 03 сарын 21-ний өдрийг хүртэл Баян-уул сумын *******гийн сангийн аж ахуйн 1-р фермд хэвлэл түгээгч, тоо бүртгэгч, 1989 оны 03 сарын 21-ний өдрөөс 1989 оны 05 сарын 12-ны өдрийг хүртэл Баян-уул сумын *******гийн сангийн аж ахуйд малчин, 1989 оны 05 сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Баян-уул сумын ерөнхий боловсролын 10 жилийн сургуульд тоо бүртгэгч, аж ахуйн няраваар ажиллаж байсан болох нь Хөдөө аж ахуйн яамны харьяа ******* сангийн аж ахуйн даргын 1972 оны 7 сарын 19-ний өдрийн ажилд томилох тухай 135 дугаартай тушаал, 1973 оны 12 сарын 01-ний өдрийн ажлаас чөлөөлөх тухай 193 дугаартай тушаал, Дорнод аймгийн *******гийн сангийн аж ахуйн даргын 1978 оны 7 сарын 18-ны өдрийн ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай 93 дугаартай тушаал, 1988 оны 04 сарын 15-ны өдрийн ажлаас чөлөөлж, ажилд томилох, ээлжийн амралт олгох тухай 42 дугаартай тушаал, 1989 оны 05 сарын 13-ны өдрийн ажлаас чөлөөлж, ажилд томилох, ээлжийн амралт олгох тухай 47 дугаартай тушаал, 1989 оны 03 сарын 31-ний өдрийн ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай 34 дугаартай тушаал, Дорнод аймгийн ******* сумын 10 жилийн сургуулийн захирлын 1993 оны 02 сарын 02-ны өдрийн 03 дугаартай ажилд авах тухай нөхөн тушаал 2002 оны 10 сарын 7-ны өдрийн ажилд авах ба ажлаас чөлөөлөх тухай 35 дугаартай тоот тушаал, хөдөлмөрийн дэвтэр зэрэг бичгийн баримтуудаар түүний ажиллаж байсан байдал нь тогтоогдож байна.
Иймд шүүхээс нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлтийг ханган бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож, ажилласан байдлыг тогтоон шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар Дорнод аймгийн *******гийн Сангийн аж ахуйн даргын 1988 оны 04 сарын 15-ны өдрийн ажлаас чөлөөлж, ажилд томилох, ээлжийн амралт олгох тухай 42 дугаартай тушаал, Дорнод аймаг ******* сумын *******гийн Сангийн аж ахуйн даргын 1989 оны 05 сарын 13-ны өдрийн ажлаас чөлөөлж, ажилд томилох, ээлжийн амралт олгох тухай 47 дугаартай тушаал, 1989 оны 03 сарын 31-ний өдрийн ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай 34 дугаартай тушаал, Дорнод аймгийн ******* сумын 10 жилийн сургуулийн захирлын 1993 оны 02 сарын 02-ны өдрийн 03 дугаартай ажилд авах тухай нөхөн тушаал 2002 оны 10 сарын 7-ны өдрийн ажилд авах ба ажлаас чөлөөлөх тухай 35 дугаартай тушаал, 1973 оны 11 сарын 25-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр, ******* дугаартай цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч нь ******* овогт *******гийн ******* мөн болохыг тогтоосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овогт *******гийн ******* нь 1972 оны 6 сарын 25-ны өдрөөс 1973 оны 12 сарын 01-ний өдрийг хүртэл Дорнод аймаг Баян-уул сумын *******гийн Сангийн аж ахуйн 1-р фермд үхэрчин, 1978 оны 6 сарын 15-ны өдрөөс 1988 оны 04 сарын 10-ны өдрийг хүртэл Дорнод аймаг Баян-уул сумын *******гийн сангийн аж ахуйн 1-р фермд малчин, 1988 оны 04 сарын 10-ны өдрөөс 1989 оны 03 сарын 21-ний өдрийг хүртэл Дорнод аймаг Баян-уул сумын *******гийн сангийн аж ахуйн 1-р фермд хэвлэл түгээгч, тоо бүртгэгч, 1989 оны 03 сарын 21-ний өдрөөс 1989 оны 05 сарын 12-ны өдрийг хүртэл Дорнод аймаг Баян-уул сумын *******гийн сангийн аж ахуйд малчин, 1989 оны 05 сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дорнод аймгийн Баян-уул сумын ерөнхий боловсролын 10 жилийн сургуульд тоо бүртгэгч, аж ахуйн няраваар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Т.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод үлдээсүгэй.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зїйлийн 119.7-д зааснаар мөн хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Ш.АЛТАНЦЭЦЭГ