Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 138/ШШ2017/00099

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Алтанцэцэг би

Дорнод аймгийн ******* сумын ******* багт байрлах ******* *******ны Дорнод салбар /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

Дорнод аймгийн ******* сумын 7 дугаар баг, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн /РД:/-д холбогдох,

2014 оны 05 сарын 23-ны өдрийн ЗГ14/1127 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөрт 4375281 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах нэхэмжлэлийг 2016 оны 11 сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч ******* *******ны Дорнод салбар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

Иргэн Д. нь 2014 оны 05 сарын 23-ны өдөр ******* *******ны Дорнод салбараас ЗГ14/1127 тоот зээлийн гэрээ байгуулан 7392000 /долоон сая гурван зуун ерэн хоёр мянган/ төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй 36 сарын хугацаатайгаар зээлсэн. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүй хугацаа хэтэрсэн тул *******наас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлийн гэрээний 7.1.1, 7.1.2 дахь заалтуудад хүлээсэн үүргээ үл биелүүлж өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна.

Иймд ******* шүүхэд 2016 оны 11 сарын 04-ний өдрийн байдлаар дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:

1.    2014 оны 05 сарын 23-ны өдрийн ЗГ14/1127 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах

2.    Дараах зээлийн төлбөрийг гаргуулах: Үүнд

-Үндсэн зээлийн үлдэгдэл 3913437 төгрөг

- Зээлийн хүүгийн төлбөр 422651 төгрөг

- Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 34693 төгрөг

- Нотариатаар батлуулсан *******00 төгрөг

Нийт 4375281 төгрөг

3.    Зээлийн төлбөрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах Үүнд:

-Өнгөт ТВ 47 инч /Самсунг/

- Хөргөгч

Хариуцагч Д. /утас 95762644/ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус шүүхэд гаргасан ******* *******ны Дорнод салбарын нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. 4375281 төгрөгийг төлж ******* *******ны Дорнод салбарыг хохиролгүй болгоно гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ******* *******ны Дорнод салбар нь хариуцагч Д.өд холбогдох 2014 оны 05 сарын 23-ны өдрийн ЗГ14/1127 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөрт 4375281 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгч ******* *******ны Дорнод салбарын 2014 оны 05 сарын 23-ны өдрийн ЗГ14/1127 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөрт 4375281 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Д. хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84955 төгрөгөөс 424*******.5 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 424*******.5 төгрөг, хариуцагч Д.өөс улсын тэмдэгтийн хураамжид 424*******.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* *******ны Дорнод салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

ШҮҮГЧ Ш.АЛТАНЦЭЦЭГ