Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 149

 

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

            Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэн

Улсын яллагч Ч.Мөнхзул                         

Шүүгдэгч О.Батзориг, Д.Гүеийнчог нарын өмгөөлөгч М.Энхтуяа

Шүүгдэгч Э.Соронзонболдын өмгөөлөгч Д.Урансувд

Шүүгдэгч О.Батзориг, Д.Гүеийнчог, Э.Соронзонболд нарыг оролцуулан Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зэлэм овогт Дашдаваагийн Гүеийнчог, Боржигон овогт Энхсүхийн Соронзонболд, Хойд овогт Орломын Батзориг нарт холбогдох эрүүгийн 201711000110 дугаартай хэргийг 2017 оны 9 сарын 18-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1984 оны 10 сарын 13-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг Сүхчингийн 65-29 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод  аймгийн Сум дундын шүүхийн 2001 оны 3 сарын 14-ний өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэж, мөн хугацаагаар тэнссэн, Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 3 сарын 10-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 146 дугаар зүйлийн 146.2, 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт тус тус зааснаар 12 жилийн хорих ял шийтгүүлж 2014 оны 8 сарын 06-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, бие эрүүл, ЖЭ84101370 регистрийн дугаартай, Боржигон овогт Энхсүхийн Соронзонболд.

Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Сэргэлэн суманд 1986 оны 3 сарын 17-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар баг “Ар хоолой” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ЖЗ86031719 регистрийн дугаартай, Зэлэм овогт Дашдаваагийн Гүеийнчог.

Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Сэргэлэн суманд 1983 оны 4 сарын 15-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, ээж, хүү, нагац ахын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын 6-03 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ЖЗ83041515 регистрийн дугаартай, Хойд овогт Орломын Батзориг.

            Шүүгдэгч Э.Соронзонболд нь О.Батзориг, Д.Гүеийнчог нартай 2017 оны 02 сарын 12-ны өдрөөс 2017 оны 02 сарын 13-нд шилжих шөнө Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутаг “Ногоон хөв” гэх газраас хохирогч П.Уранчимэгийн нэг тооны үхрийг 11-71 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 1600000 төгрөгийн хохирол учруулсан,

            Мөн О.Батзориг, Д.Гүеийнчог нартай Митсубиши пажеро маркын 76-60 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2017 оны 3 сарын 05-ны өдрөөс 2017 оны 3 сарын 06-нд шилжих шөнө Дорнод аймгийн Сэргэлэн сумын 5 дугаар багийн нутаг “Сөдийн ам” гэх газраас хохирогч Х.Сайнжаргалын 2 тооны үхрийг хулгайлж 2400000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,

            Шүүгдэгч О.Батзориг нь Э.Соронзонболд, Д.Гүеийнчог нартай 2017 оны 02 сарын 12-ны өдрөс 2017 оны 02 сарын 13-нд шилжих шөнө Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутаг “Ногоон хөв” гэх газраас хохирогч П.Уранчимэгийн нэг тооны үхрийг 11-71ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 1600000 төгрөгийн хохирол учруулсан,

            Мөн Э.Соронзонболд, Д.Гүеийнчог нартай Митсубиши пажеро маркын 76-60 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2017 оны 3 сарын 05-ны өдрөөс 2017 оны 3 сарын 06-нд шилжих шөнө Дорнод аймгийн Сэргэлэн сумын 5 дугаар багийн нутаг “Сөдийн ам” гэх газраас хохирогч Х.Сайнжаргалын 2 тооны үхрийг хулгайлж 2400000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,

            Шүүгдэгч Д.Гүеийнчог нь О.Батзориг, Э.Соронзонболд нартай 2017 оны 02 сарын 12-ны өдрөс 2017 оны 02 сарын 13-нд шилжих шөнө Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутаг “Ногоон хөв” гэх газраас хохирогч П.Уранчимэгийн нэг тооны үхрийг 11-71 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 1600000 төгрөгийн хохирол учруулсан,

            Мөн О.Батзориг, Э.Соронзонболд нартай Митсубиши пажеро маркын 76-60ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2017 оны 3 сарын 05-ны өдрөөс 2017 оны 3 сарын 06-нд шилжих шөнө Дорнод аймгийн Сэргэлэн сумын 5 дугаар багийн нутаг “Сөдийн ам” гэх газраас хохирогч Х.Сайнжаргалын 2 тооны үхрийг хулгайлж 2400000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Гүеийнчог шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Миний бие энэ хэрэгт холбогдож ийм хэрэг хийсэндээ маш их харамсаж байна. Ялыг минь хөнгөлж өгнө үү. Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж хэлэх зүйлгүй гэв.

Шүүгдэгч О.Батзориг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Д.Гүеийнчог, Э.Соронзонболд бид 3 хулгайн хэрэг хийсэн нь үнэн. Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Шүүгдэгч Э.Соронзонболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би өнгөрсөн цагаан сарын өмнөөс мал мах авч хувиараа ажил хийж эхэлсэн. Би тухайн өдөр мал мах авахаар явахдаа Сэргэлэн сумаар дайрч Д.Гүеийнчог, О.Батзориг нарыг бой хийлгэх зорилгоор дагуулж Баяндун сум орж авах малаа авчихаад Дорнод аймагт ирсэн. Тэгээд Дорнод аймагт байхдаа энэ хоёртой дахин холбогдож уулзаад жаахан ууж суухдаа бусдын малыг авахаар болсон. Сэргэлэн сумаас хохирогч Х.Сайнжаргал, П.Уранчимэг нарын 3 тооны үхрийг 2 удаагийн үйлдлээр бид 3 хамтарч хулгай хийж махыг нь хамтарч авсан гэв.

Хохирогч Х.Сайнжаргал мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Би аймгийн төвд амьдардаг юм. Ингээд 2017 оны 3 сарын 06-ны өглөө 11 цагийн орчимд хөдөөнөөс манай аав Хуягбаатар нь над руу залгаад “өвөлжөөний хашаан дотор цагаан зүсмийн сувай үнээ, шар зүсмийн эр үхрийг нядлаад гэдэс толгойг нь орхиод явсан байна. Чи аймгийн төвөөр явж хайж үз” гэж хэлсэн. Ингээд би мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн төлөөлөгч Эрдэнэхүү рүү залгаад мал алдсан талаараа хэлсэн. Тэгээд би Эрдэнэхүүтэй уулзаад олон нийтийн цагдаа Болорчулуун гэх хүний хамтаар мал мах зарж борлуулах цэгүүдээр явж үзэхэд орой 17 цагийн үед “Шүр” зах дээр тал үхрийн мах ирсэн талаар олж мэдсэн. Ингээд тэр үхрийн махыг авсан Намжил гэх хүнтэй уулзахад үхрийн мах зарсан гэх хүнийхээ зургийг авсан байхаар нь тэр зургыг харахад Соронзонболд, Батзориг гэх Сэргэлэн сумын харъяат залуучуудын зураг байсан. Ингээд Эрдэнэхүү амарсан, маргааш нь Эрдэнэхүү төлөөлөгч Батзоригийг барьж авчраад намайг дуудсан. Дараа нь Эрдэнэхүү төлөөлөгч бид нар хоёр тооны үхрийн арьс зарсан гэх газарт очиход Амраа гэх ченжид манай үхрийн арьс яг зүсээрээ байж байсан. Тухайн үед тэр Амараа гэх ченж  Батзориг гэх хүнээс энэ хоёр тооны үхрийн арьсыг 60000 төгрөгөөр худалдаж авсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 61-62/

Хохирогч П.Уранчимэг мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: ”...2017 оны 02 сарын дунд үеэр Энх-Амгалан ах над руу залгаад “Ногоон хөв” гэх газарт байх хаваржааны газарт худгийн зүүн талд байх дэрсэн дотор танай хар халзан зүсмийн үнээг нядлаад махыг нь аваад явсан байна гэж хэлсэн. Ингээд би үнээгээ хулгайд алдсан талаараа мэдсэн. ...Өнөөдөр надад учирсан 1600000  төгрөгийн хохирлоос 1200000 төгрөгийг Гүеийнчогийн аав Дашдаваа ах төлж барагдуулсан. Иймд миний хувьд Гүеийнчогд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 65-66, 67/

Гэрч М.Бямбахүү мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Миний санаж байгаагаар 2017 оны 3 сарын эхэн үеэр гэж бодож байна. Би тухайн үед “Шүр” зах дээр такси зогсоол дээр халтуур хийгээд зогсож байхад өглөө 08 цаг өнгөрөөгөөд 09 цаг болж байх үеэр сахалтай намхан шар залуу, өндөр бор залуу хоёр ирээд “Та таксинд явах уу, Силикат явах уу” гэж асуусан. Ингээд би тэр хоёр залууг суулгаад Хэрлэн сумын 1 дүгээр багийн Силикат хороололд зочид буудлын зүүн талаар ороож урд талд хашаагүй айлын хойд талд саарал өнгийн жийп маркийн /марк, улсын дугаарыг нь мэдэхгүй/ машины хажууд очиж зогссон. Тэгээд нөгөө хоёр залуу дээрх жийп машинаас үхрийн хаа, гуя гэх мэтийн мах миний машинд ачаад буцаад явж байхад намхан шар залуу нь утсаар нэг хүн рүү яриад “Та хэдээр мах худалдаж авах вэ” гэх мэтийн зүйл яриад байсан. Тэгээд нөгөө хүнтэйгээ тохиролцоогүй юм уу, намхан залуу нөгөө залуудаа хандаж “одоо яах вэ, хаашаа явах вэ” гэх мэтийн зүйл ярьсан. Тэгэхээр нь би тэр хоёр залууд хандаж “ мах авдаг хүн байгаа, та хоёр тэр хүн рүү ярих юм уу” гэхэд тэр надаас мал мах авдаг хүний дугаарыг авч утсаар яриад шууд гэр рүү нь очсон. Нөгөө ченжийг гаргаж ирээд махаа харуулаад шууд зах руу махыг нь бүртгүүлэхээр явсан. Тэгээд тэр хоёр мал мах авдаг ченжид 400000 орчим төгрөгний мах зарсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 71-72/

Гэрч Г.Амарбат мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Миний санаж байгаагаар 2017 оны 3 сарын 06-ны өдөр шиг санаж байна. Би “Шүр” зах дээр малын арьс, шир аваад зогсож байхад цагаан өнгийн /марк, улсын дугаарыг нь мэдэхгүй/ машин ирж зогсоод хөдөөний байрын 2 залуу бууж ирээд арьс авах уу гэхээр нь авна гэж хэлэхэд машины багаажнаас ухаа зүсмийн, цагаандуу зүсмийн 2 ширхэг үхрийн арьс буулгасан. Ингээд би тэр хоёр ширхэг арьсыг нь 60000 төгрөгөөр худалдаж авсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 79-80/

 

-Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хавтаст хэргийн 15-17/

-Хураан авах тухай тогтоол, тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 26-46/

-Гэрч Б.Эрдэнэхүүгийн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн  69-70/

-Гэрч Д.Мөнх-Эрдэнийн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 73-74/

-Гэрч Ц.Хуягбаатарын мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 75-76/

-Гэрч С.Долгоржавын мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 77-78/

-Гэрч Д.Энхтуяагийн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 85-86/

-Гэрч Ц.Намжилын мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 87-88/

-Шүүгдэгч О.Батзоригийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 165-167/

-Шүүгдэгч Д.Гүеийнчогийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 177-179/

-Шүүгдэгч Э.Соронзонболдын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 190-197/

-Эд хөрөнгө хураан авах тогтоол, хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд /1-р хавтаст хэргийн 36-53/

-Хохирол төлсөн тухай баримт /2-р хавтаст хэргийн 118-119/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч Э.Соронзонболд нь шүүгдэгч О.Батзориг, Д.Гүеийнчог нартай хамтран 2017 оны 02 сарын 12-ны өдрөөс 2017 оны 02 сарын 13-нд шилжих шөнө Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутаг “Ногоон хөв” гэх газраас хохирогч П.Уранчимэгийн 1 /нэг/ тооны үхрийг 11-71 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 1600000 төгрөгийн,

            Мөн О.Батзориг, Д.Гүеийнчог нартай хамтран “Митсубиши пажеро” маркийн 76-60 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2017 оны 3 сарын 05-ны өдрөөс 2017 оны 3 сарын 06-нд шилжих шөнө Дорнод аймгийн Сэргэлэн сумын 5 дугаар багийн нутаг “Сөдийн ам” гэх газраас хохирогч Х.Сайнжаргалын 2/хоёр/ тооны үхрийг хулгайлж 2400000 төгрөгийн, нийт 4000000 /дөрвөн сая/ төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг,

            Шүүгдэгч О.Батзориг нь шүүгдэгч Э.Соронзонболд, Д.Гүеийнчог нартай хамтран 2017 оны 02 сарын 12-ны өдрөөс 2017 оны 02 сарын 13-нд шилжих шөнө Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутаг “Ногоон хөв” гэх газраас хохирогч П.Уранчимэгийн 1 /нэг/ тооны үхрийг 11-71 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 1600000 төгрөгийн,

            Мөн Э.Соронзонболд, Д.Гүеийнчог нартай хамтран “Митсубиши пажеро” маркын 76-60 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2017 оны 3 сарын 05-ны өдрөөс 2017 оны 3 сарын 06-нд шилжих шөнө Дорнод аймгийн Сэргэлэн сумын 5 дугаар багийн нутаг “Сөдийн ам” гэх газраас хохирогч Х.Сайнжаргалын 2 /хоёр/ тооны үхрийг хулгайлж 2400000 төгрөгийн, нийт 4000000 /дөрвөн сая/ төгрөгийн  хохирол тус тус учруулсан гэмт хэргийг,

            Шүүгдэгч Д.Гүеийнчог нь О.Батзориг, Э.Соронзонболд нартай хамтран 2017 оны 02 сарын 12-ны өдрөөс 2017 оны 02 сарын 13-нд шилжих шөнө Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутаг “Ногоон хөв” гэх газраас хохирогч П.Уранчимэгийн 1 /нэг/ тооны үхрийг 11-71 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 1600000 төгрөгийн,

Мөн О.Батзориг, Э.Соронзонболд нартай хамтран “Митсубиши пажеро маркын 76-60 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2017 оны 3 сарын 05-ны өдрөөс 2017 оны 3 сарын 06-нд шилжих шөнө Дорнод аймгийн Сэргэлэн сумын 5 дугаар багийн нутаг “Сөдийн ам” гэх газраас хохирогч Х.Сайнжаргалын 2 /хоёр/ тооны үхрийг хулгайлж 2400000 төгрөгийн, нийт 4000000 /дөрвөн сая/ төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Д.Гүеийнчогийн мөрдөн байцаалтад  өгсөн “...Манай гэрээс зүүн урагш машинтай гарч яваад Гармаа гэх айлын эзэнгүй хашаан дээр очиход 6-7 үхэр байхаар нь тэр хашаанд нь хашиж байгаад хар халзан зүсмийн үнээг Батзориг нь хар өнгийн уяа машинаас гаргаж ирээд барьж авсан. Тэгээд хашаанаас үхрээ гаргаад зүүн урд талынх нь дэрсэнд оруулаад худгийн зүүн хойд талд аваачиж дээрх үхрийг бид гурав нядалсан, ингээд машинд махаа ачаад Батзориг, Соронзонболд нар намайг гэрт буулгаж өгөөд тэр хоёр аймаг явсан. ...Сумын төв орж тэндээсээ зүүн хойш 5-6 км орчим яваад “Сөдийн ам” гэх газарт замын хажууд 10 аад тооны үхэр хэвтэж байсан. ...Батзориг бид хоёр баруун тийш ойрхон туугаад Хуягбаатар гэх хүний эзэнгүй хашаанд тууж оруулаад Батзориг цагаан зүсмийн үнээ, мухар шаргал зүсмийн эр шүдлэн үхрийг бариад бусдыг нь гаргаад тэнд нь нядлаад махыг нь ачаад аймаг руу хөдөлсөн...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 177-179/, шүүгдэгч О.Батзоригийн мөрдөн байцаалтад өгсөн “...00 цагийн үед Гүеийнчог, Соронзонболд бид нар машинтайгаа гэрээс нь зүүн урагш 4 орчим км яваад эзэнгүй өвөлжөөний хашаан дээр очсон, тэнд 7-8 тооны үхэр хашааны гадна хэвтэж байхаар нь тэр үхрүүдийг бүгдийг нь тууж хажууд нь байх эзэнгүй хашаанд оруулаад хар хүрэндүү, халзан зүсмийн бүдүүн үнээг хар өнгийн мяндсан уяагаар бугуйлдаж бариад хашаанаас нь урагш 100 метр орчим газарт дэрсэн дотор оруулаад бид нар тэр үхрийг нядлаад мах, толгой, арьсыг нь машинд ачаад, гэдэс гүзээг нь тэр газарт нь орхиод Гүеийнчогийг гэрт нь хүргэж өгөөд Соронзонболд бид хоёр аймаг руу явсан. ...Үүний дараа 2017 оны 3 сарын 05-ны өдөр Соронзонболд, Гүеийнчог нар цагаан сааралдуу өнгийн пажеро маркийн машинтай ...сумын төвөөс зүүн хойш 4-5 км орчим явж байхад “Сөдийн ам” гэх газарт 23 цаг өнгөрөөгөөд очиход замын хажууд 10 гаран тооны үхэр хэвтэж байсан. Тэр үхрийг Гүеийнчог бид хоёр явган тууж эзэнгүй хашаанд аваачсан, харин хажууд Соронзонболд машинаа бариад дагаад явсан. Ингээд хашаанд хашсан үхрээсээ цагаан зүсмийн үнээ, ухаа зүсмийн шүдлэн эр үхрийг барьж бусад үхрийг нь хашаанаас гаргаад Гүеийнчог, Соронзонболд бид нар дээрх 2 тооны үхрийг нядлаад машинд мах, арьс, 1 үхрийнх нь толгойг ачаад бид 3 шууд аймаг руу явсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 168-170/, шүүгдэгч Э.Соронзонболдын мөрдөн байцаалтад өгсөн “...Бид нар хоёр хүний 3 тооны үхрийг хулгайлан авсан бөгөөд ийм хэрэг хийсэндээ маш их гэмшиж, харамсаж байна. ...Батзориг, Гүеийнчог бид гурав хамт энэ гэмт хэргийг үйлдсэн...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 198-199/, түүнийг давхар нотолсон хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан хохирогч Х.Сайнжаргалын мөрдөн байцаалтад өгсөн:  “...Манай аав Хуягбаатар нь над руу залгаад “өвөлжөөний хашаан дотор цагаан зүсмийн сувай үнээ, шар зүсмийн эр үхрийг нядлаад гэдэс толгойг нь орхиод явсан байна. Чи аймгийн төвөөр явж хайж үз” гэж хэлсэн. ...Үхрийн мах зарсан гэх хүнийхээ зургийг авсан байхаар нь тэр зургыг харахад Соронзонболд, Батзориг гэх Сэргэлэн сумын харъяат залуучуудын зураг байсан...” гэх мэдүүлэг, хохирогч П.Уранчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн “Ногоон хөв” гэх газарт байх хаваржааны газарт худгийн зүүн талд байх дэрсэн дотор танай хар халзан зүсмийн үнээг нядлаад махыг нь аваад явсан байна гэж хэлсэн. Ингээд би үнээгээ хулгайд алдсан талаараа мэдсэн. ...Надад учирсан 1600000  төгрөгийн хохирлоос 1200000 төгрөгийг Гүеийнчогийн аав Дашдаваа ах төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг, гэрч М.Бямбахүү, Д.Мөнх-Эрдэнэ, С.Долгоржав, Г.Амарбат, Д.Энхтуяа, Ц.Намжилын нарын мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийн үнэлгээ /зэрэг болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч нарын үйлдсэн хэрэг нь 2017 оны 02 сарын 12-13, 2017 оны 3 сарын 05-06-нд шилжих шөнө тус тус үйлдэгдсэн боловч тэдний дээрх үйлдлийг 2017 оны 7 сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдсөн 2015 оны 12 сарын 03-ны өдрийн шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулиар зүйлчилсэн нь шүүгдэгч нарын эрх зүйн байдал дээрдэж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ”, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2-т “Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог ялыг ялгамжтай оногдуулна” гэж тус тус зааснаас үзэхэд шүүгдэгч нарын гэмт үйлдлийг зүйлчлэхдээ эрүүгийн хуулийн ерөнхий ангийг журамлахгүйгээр шүүгдэгч тус бүрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар тус тусад зүйлчлэн ирүүлсэн нь зөв байх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд шүүгдэгч нар нь хамтран гэмт хэрэг үйлдэж байгаагаа мэдсэн, үйлдлийнхээ хор аюулыг ухамсарласан, гэмт халдлагыг хамтын хүчин чармайлтаар санаатайгаар үйлдсэн нь нотлогдож байх тул шүүгдэгч нарыг гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийн хувьд бүлэглэн гүйцэтгэгчид гэж үзнэ.

Шүүгдэгч О.Батзориг, Д.Гүеийнчог, Э.Соронзонболд нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүх шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач  холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:

Шүүгдэгч О.Батзориг, Д.Гүеийнчог, Э.Соронзонболд нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Х.Сайнжаргал, П.Уранчимэг нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч О.Батзориг, Д.Гүеийнчог, Э.Соронзонболд нар нь бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул шүүгдэгч нарт Эрүүгийн хариуцлага хүлээлгэв.

Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч О.Батзориг, Д.Гүеийнчог, Э.Соронзонболд нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.1-д заасныг журамлан мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 3 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 3.3-т зааснаар шүүгдэгч Э.Соронзонболд, Д.Гүеийнчог, О.Батзориг нарт оршин суух, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.  

Хохирогч нар нь шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйлгүй гэснээс үзэхэд энэ удаагийн шүүх хуралдаанаар шүүгдэгч нарыг хохирогч нарт төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.Соронзонболд нь 73 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Д.Гүеийнчог, О.Батзориг нар нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүгдэгч Э. Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Шүүгдэгч Э.Соронзонболд нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Мицүбиши пажеро” маркийн 76-60 дор улсын дугаартай тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхийнхээ өмнө “Лайшил-Ананд” ХХК-д барьцаанд тавьж, өмчлөлд нь шилжүүлж зээл авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул тогтоол хүчин төгөлдөр болмогц уг тээврийн хэрэгслийг “Лайшил-Ананд” ХХК-ний эзэмшилд    өгөх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нар нь хохирогч нарт төлөх төлбөргүй тул шүүгдэгч Э.Соронзонболдын эзэмшлээс “Мицүбиши пажеро” маркийн 76-60 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн, шүүгдэгч Д.Гүеийнчогийн эзэмшлээс хээр зүсмийн бүдүүн гүүг битүүмжилсэн, шүүгдэгч О.Батзоригийн эзэмшлээс Дорнод аймгийн Хэрлэн сумын  5 дугаар баг Орчлон 4 гудамж, 16 тоотод байрлах 700 м2 талбай бүхий газрыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 5 сарын 25, 2017 оны 4 сарын 12-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолыг тус тус хүчингүй болгож, Мицүбиши пажеро маркийн 76-60 дор улсын дугаартай тээврийн хэрэгслийг өмчлөгч Лайшил-Ананд ХХК-д, хээр зүсмийн бүдүүн гүүг шүүгдэгч Д.Гүеийнчогд, Дорнод аймгийн Хэрлэн сумын  5 дугаар баг Орчлон 4 гудамж, 16 тоотод байрлах 700 м2 талбай бүхий газрыг шүүгдэгч О.Батзоригт, бичгийн баримтаар ирсэн шүүгдэгч Э.Соронзонболдын ЖЭ84101370 регистрийн дугаартай, шүүгдэгч Д.Гүеийнчогийн ЖЗ86031719 регистрийн дугаартай, шүүгдэгч О.Батзоригийн ЖЭ83041515 регистрийн дугаартай иргэний  үнэмлэхийн хуулбар зэргийг шүүгдэгч нарт тус тус буцаан олгох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:     

                              

1. Шүүгдэгч Боржигон овогт Энхсүхийн Соронзонболд, Зэлэм овогт Дашдаваагийн Гүеийнчог, Хойд овогт Орломын Батзориг нарыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Энхсүхийн Соронзонболд, Дашдаваагийн Гүеийнчог, Орломын Батзориг нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 3 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 3.3-т зааснаар шүүгдэгч Э.Соронзонболд, Д.Гүеийнчог, О.Батзориг нарт оршин суух, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ авсугай.        

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийн биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч нарт авсан үүрэг хүлээлгэж, эрхийн хягаарлалтыг тогтоосон албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.Соронзонболд нь 73 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Д.Гүеийнчог, О.Батзориг нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, /бусдад учруулсан 4000000 /дөрвөн сая/ төгрөгийн хохирол төлөгдсөн/  болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч Э.Соронзонболдын эзэмшлээс “Мицүбиши пажеро” маркийн 76-60 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн, шүүгдэгч Д.Гүеийнчогийн эзэмшлээс хээр зүсмийн бүдүүн гүүг битүүмжилсэн, шүүгдэгч О.Батзоригийн эзэмшлээс Дорнод аймгийн Хэрлэн сумын  5 дугаар баг Орчлон 4 гудамж, 16 тоотод байрлах 700 м2 талбай бүхий газрыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 5 сарын 25, 2017 оны 4 сарын 12-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг тус тус хүчингүй болгож, Мицүбиши пажеро маркийн 76-60 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг өмчлөгч Лайшил-Ананд ХХК-д, хээр зүсмийн бүдүүн гүүг шүүгдэгч Д.Гүеийнчогд, Дорнод аймгийн Хэрлэн сумын  5 дугаар баг Орчлон 4 гудамж, 16 тоотод байрлах 700 м2 талбай бүхий газрыг О.Батзоригт, бичгийн баримтаар ирсэн шүүгдэгч  Э.Соронзонболдын ЖЭ84101370 регистрийн дугаартай, шүүгдэгч Д.Гүеийнчогийн ЖЗ86031719 регистрийн дугаартай, шүүгдэгч О.Батзоригийн ЖЭ83041515 регистрийн дугаартай иргэний  үнэмлэхийн хуулбар зэргийг шүүгдэгч нарт тус тус буцаан олгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар  энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Б.ЭНХБААТАР