Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2020/0766

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дуламсүрэн би, “Л*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд тус тус холбогдох “Л*******” ХХК-ийн эзэмших Төв аймгийн Баян сумын нутаг “Энгэр Ар” нэртэй газарт ХV-******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл, Дорноговь аймгийн *******,******* нэртэй газарт XV-******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, тусгай зөвшөөрлүүдийг сунгуулахыг даалгах, Л******* ХХК-ийн хайгуулын ажлын үр дүнг хэлэлцэхээс татгалзсан Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, Л******* ХХК-ийн хайгуулын ажлын үр дүнг хэлэлцэхийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд даалгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэгээс шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжихгүй болсон тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т заасны дагуу нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаны үр дагавар болох нэхэмжлэл гаргах эрхээ алдах үр дагаврыг ойлгож, мэдсэн болно.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Л*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга, Ашигт малтмал газрын тосны газрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд тус тус холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг бичгээр гаргасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт “...нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “...Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй”, 66.2 дахь хэсэгт “...Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана” гэж заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд илэрхийлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

“Л*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар “...Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй” талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч нь ойлгож, түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж шүүгчийн захирамжийн үр дагавар тайлбарласан баримт дээр гарыг үсэг зурсан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Л*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга, Ашигт малтмал газрын тосны газрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд тус тус холбогдох “Л*******” ХХК-ийн эзэмших Төв аймгийн Баян сумын нутаг “Энгэр Ар” нэртэй газарт ХV-******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл, Дорноговь аймгийн *******,******* нэртэй газарт XV-******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, тусгай зөвшөөрлүүдийг сунгуулахыг даалгах, Л******* ХХК-ийн хайгуулын ажлын үр дүнг хэлэлцэхээс татгалзсан Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, Л******* ХХК-ийн хайгуулын ажлын үр дүнг хэлэлцэхийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй талаар тайлбарласугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй.

 

 

 

 

ШҮҮГЧ                        Н.ДУЛАМСҮРЭН