| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 138/2016/01549/И |
| Дугаар | 138/ШШ2017/00101 |
| Огноо | 2017-01-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 138/ШШ2017/00101
Хариуцагчийн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа би:
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын ******* баг, 52-р байрны ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын ******* багт оршин суух, регистрийн дугаартай, овог гийн т холбогдох,
813870 гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 16 сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ХХКомпаний захирал С. нь ХХКомпаниас 2015 оны 12 сард 1871820 төгрөгийн барааг тухайн сардаа төлж барагдуулна гэж аман гэрээ хийж зээлээр худалдан аваад урьдчилгаа төлбөр болох 1057950 төгрөгийг төлөөд үлдэгдэл болох 813870 төгрөгийг удаа дараа шаардсан боловч өдийг хүртэлх хугацаанд төлөөгүй байгаа болно. Иймд С.аас үлдэгдэл төлбөр болох 813870 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч С. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.******* болон ХХК-иас бараа бүтээгдэхүүн авч харилцаад 2-3 жил болж байна. Хамгийн сүүлд 2015 оны 12 сард 1871820 төгрөгийн бараа авсанаас 1057950 төгрөгийг төлж, 813870 төгрөг үлдсэн байсан. Үүний 200000 төгрөгийг 2016 оны 12 сарын 30-нд төлсөн байгаа. Үлдэгдэл 613870 төгрөгийг 2 сард багтаан төлөх болно. Төлөхгүй удсан шалтгаан бол миний бие нурууны гэмтэлтэй хагалгааны заалттай 1 жил гаруй эмчилгээтэй /Хавар 4, 5 сард Солонгос явж эмчлүүлж ирсэн. Төлбөрийн шалтгаанаас болж хагалгаанд орж чадахгүй өнөөдрийг хүртэл эмчлүүлж явсаар ирсэн/. 2017 оны 01 сард хот эмчилгээндээ явж ирээд байна. Ийм шалтгаантай төлбөрийг төлөх боломжгүй болоод өнөөдрийг хүртэл явлаа. Үлдэгдэл төлбөрийг 2 сард багтаан төлөх болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч С.т холбогдуулан 813870 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд хандан гаргажээ.
Хариуцагч С. нь нэхэмжлэгч хязгаарлагдмал хариуцлагатай компанис 2015 оны 02 сард 1871820 төгрөгийн бараа зээлээр худалдан авч 1257950 төгрөгийг төлсөн боловч үлдэгдэл 613870 төгрөгийг одоо хүртэл төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбараар батлагдаж байна.
Хариуцагч С. нь нэхэмжлэгч Б.*******ын нэхэмжлэлийн шаардлага 613870 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр баталгаажуулсан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч Б.*******ын нэхэмжилсэн 613870 төгрөгийг хариуцагч гийн төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 24083 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 12041 төгрөг, хариуцагч С.аас 9533 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч С. сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг мэдэгдсүгэй.
4. Мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА