Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 130/ШШ2024/00365

 

 

 

 

 

 

 

 

 

                 2024          04             09  

                               130/ШШ2024/00365

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

 

 

 

 

 

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Б аймгийн Ц сумын *** дугаар багт оршин суух, утас **********, С овогт Х.М,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Б аймгийн Ө сумын ** дугаар багт үйл ажиллагаа явуулдаг,  регистрийн ********** дугаартай, Б аймгийн Н газар (дарга М.А, утас *********************)

Хүсэлтийн шаардлага: Б аймгийн Ц сумын 1995 оны мал тооллогын “А” дансны жагсаалтын 3 дугаарт бичигдсэн Х.М гэдэг нь С овогт Хн М мөн болохыг тогтоолгохыг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагч Х.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ердос.

(Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж-т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3-д зааснаар шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар түүний эзгүйд хавтаст хэрэгт авагдсан баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан хэлэлцэв)

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Х.М нь Б аймгийн Ц сумын 1995 оны мал тооллогын “А” дансны жагсаалтын 3 дугаарт бичигдсэн Х.М гэдэг нь С овогт Хн М мөн болохыг тогтоолгохыг хүсэж шүүхэд хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

1.1.Миний бие 1993 оноос эхлэн мал маллаж эхэлсэн юм. Малчин даатгуулагчаар тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн. Улсад 30 жил ажилласан. Үүнээс малчнаар 15 жил ажилласан. Миний 1995 оны мал тооллогын “А” дансанд бичилт хийхдээ миний хоч нэр (авгайлж дуудаг)-ээр Х.М гэж буруу бичигдсэн байна.

1.2.Үүнээс болж тэтгэвэр тогтоолгож чадахгүй байна. Н байгууллагын зөвлөснөөр шүүхэд хандаж байна.

1.3.Иймд холбогдох нотлох баримтуудыг үндэслэн Б аймгийн Архивын тасгаас олгосон Б аймгийн Ц сумын 1995 оны мал тооллогын “А” дансны жагсаалтын 3 дугаарт бичигдсэн Х.М гэдэг нь С овогт Хн М мөн болохыг тогтоож өгнө үү гэсэн байна.

2.Хүсэлт гаргагчаас Б аймгийн архивын тасгаас хуулбарлан өгсөн Ц сумын мал тооллогын “А” дансны 1995 оны баримт, Ц сумын Улсын бүртгэгчийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр олгосон тодорхойлолт, Х.Е, К.Т, А.Д нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, №0207000104 дугаартай Баталгаажилтын хуудас зэрэг бичгийн нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

3.Шүүхийн санаачилгаар тус шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 372 дугаартай албан бичгийн дагуу Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 435 дугаар албан бичгээр хүргүүлсэн Х.Мийн ХААТР маягтуудыг шүүхэд хүргүүлсэн байна.

Мөн тус шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 496 дугаартай албан бичгийн дагуу Б аймгийн Н хэлтсээс Улсын бүртгэлийн хэлтэс 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 191 дугаар албан бичиг хэрэгт авагдсан болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

4.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хүсэлт гаргагч Х.Мийн хүсэлтийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

5.Хүсэлт гаргагч Х.М  дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:... Миний 1995 оны мал тооллогын “А” дансанд бичилт хийхдээ миний хоч нэр (авгайлж дуудаг)-ээр Х.М гэж буруу бичигдсэн байна. Үүнээс болж тэтгэвэр тогтоолгож чадахгүй байна. Н байгууллагын зөвлөснөөр шүүхэд хандаж байна.

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

6.1.Б аймгийн архивын тасгаас хуулбарлан өгсөн Б аймгийн Ц сумын мал тооллогын “А” дансны баримтын 1995 оны нэрсийн жагсаалтын 3-д Х.М, хувийн малтай өрхийн тоо гэдэгт: 1, түүний ам бүлийн тоо гэдэгт: 5; 1,2-ээс жилийн дөрвөн улирлын турш мал байнга малладаг малчин өрх гэдэгт: 1, түүний ам бүлийн тоо гэдэгт: 5, 16-аас дээш насны нийт малчдын тоо гэдэгт: 3; 16-35 хүртэлх насны хүн гэдэгт: 2 хүн гэж бүртгэгдсэн байна. (хн-09, Д№-02, Х№-49)

6.2.Ц сумын Улсын бүртгэгч Ц.О-ийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр олгосон тодорхойлолтод: Б аймгийн Ц сумын 3-р багт Х.М гэдэг нэртэй иргэн бүртгэлд байхгүй гэсэн байна.

6.3.Хүсэлт гаргагч Х.Мийн талаар Х.Ен нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: Миний бие 1990 оноос 2016 оны хооронд Ц сумын 1-р багт мал маллаж амьдарч байхад тус багийн иргэн Х.М ахын айлтай хамт “Хагнуур” гэдэг газарт өвөлжиж, зуслан нэгтэй байсан. Мөн Х.Мийг хүүхэд цагаасаа сайн танина. Х.М 1993 оноос эхлэн малчин байсан ба нутгийн иргэд, ах дүүс нь түүнийг М гэж авгайлан дууддаг. М М  гэдэг нь нэг хүн болно.

Мөн К.Тийн нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: Миний бие 1993 оноос 2013 оны хооронд Ц сумын 1-р багт Хагнуур гэдэг газарт мал маллаж байсан. Х.Мийг хүүхэд наснаас нь танин, нутгийн иргэд, ах дүүс нь түүнийг М гэж хоч нэрээр нь дууддаг. Х.М 1993 оноос эхлэн малчин байсан ба М, М гэдэг нь нэг хүн болно.

Мөн А.Д нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: Миний бие 1987 оноос эхлэн Ц сумын “Алтайн оргил” нэгдэлд малчин байгаад 1990 оноос хувийн мал маллаж тус сумын 1-р багт одоо хүртэл амьдарч байна. Миний бие Х.Мийг сайн танина, нэг омгийн хүмүүс, тэрээр 1993 оноос эхлэн 2011 оны хооронд малчин байсан. Нутгийнхан болон ах дүүс нь түүнийг М гэж дууддаг. Х.М болон Х.М нь нэг хүн болно гэсэн байна.

6.4.Б аймгийн Н хэлтсээс Улсын бүртгэлийн хэлтэс 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 191 дугаар албан бичигт: Иргэн Х.Мтэй холбоотой 1995 оны Н шимтгэл төлөлтийн талаар ямар нэгэн мэдээлэл байхгүй гэсэн байна.

6.5.Хүсэлт гаргагч Х.Мийн №0207000104 дугаартай “Баталгаажилтын хуудас”-аар түүний 1993 оны 04 дүгээр сараас 2000 оны 12 дугаар сар дуусталх хугацаанд ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай тэмдэглэл хийгдсэн байна.

7.Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 372 дугаартай албан бичгээр хүргүүлсэн Х.М болон түүний эхнэр К.Балмира, хүүхдүүд нь болох М.А, М.Н, М.А нарын ХААТР маягтууд нь цаг хугацаа огнооны хувьд энэ хүсэлтийн шаардлагад хамааралгүй, ач холбогдолгүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй болно.

8.Эдгээр нотлох баримтаар хүсэлт гаргагч Х.Мийг авгайлан дууддаг нэр “М” мөн болох нь, мөн Х.М нь 1995 онд мал маллаж байсан байдал, мөн Ц сумын Улсын бүртгэгчийн тодорхойлолт болон гэрч нарын тодорхойлолтоор  “Х.М” “Х.М” гэдэг нь нэг хүн болох нь, мөн  Ц сумын 1995 оны мал тооллогын “А” дансны баримтад нэрсийн жагсаалтын 3-д Х.М гэж түүний эцгийн нэрийн эхний үсгийг бичиж дараа авгайлан дууддаг нэрийг бичиж бүртгэсэн гэдэг нь нотлогдож байна.

9.Хүсэлт гаргагч А.Е нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135.2.14-д зааснаар тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал буюу Б аймгийн Ц сумын 1995 оны мал тооллогын “А” дансны жагсаалтын 3 дугаарт бичигдсэн Х.М гэдэг нь С овогт Хн М мөн болохыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

Иймд дээрх хууль ёсны нотлох баримтуудыг үндэслэн Б аймгийн Ц сумын 1995 оны мал тооллогын “А” дансны жагсаалтын 3 дугаарт бичигдсэн Х.М гэдэг нь хүсэлт гаргагч С овогт Хн М мөн болохыг тогтоох нь зүйтэй байна.

10.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

                                                            ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан Б аймгийн Ц сумын 1995 оны мал тооллогын “А” дансны жагсаалтын 3 дугаарт бичигдсэн Х.М гэдэг нь хүсэлт гаргагч С овогт Хн М мөн болохыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар хүсэлт гаргагч Х.М-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.МАНГИЛИК