Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2020/0692

 

 Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

 баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дуламсүрэн би, Г.Нандин-Эрдэнэ, түүний асран хамгаалагч У.Жаргалсайхан нарын нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн бүртгэлийн хэлтэст холбогдох “Сонгинохайрхан дүүргийн 2020 оны 05 сарын 12-ны өдрийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай 11-1669288, 11-1669296 тоот мэдэгдлийг хүчингүй болгох хариуцагчийн 2020 оны 04 сарын 08-ны өдрийн урьдчилсан тэмдэглэлийг хүчингүй болгох, өмчлөх эрхийн Г-2201014863 дугаартай 699м.кв талбай бүхий газар, v-2201027192 тоот 55.8 м.кв хувийн сууц зэрэг хөрөнгийг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бусад тооцож бүртгэхийг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Нэхэмжлэгч бид нар нь дээрхи нэхэмжлэлийн шаардлагаас өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарч шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагагүй болсон шалтгаанаар татгалзаж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

У.Жаргалсайхан, Г.Нандин-Эрдэнэ нарын нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг бичгээр гаргаж, 000628485 дугаар газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хавсарган ирүүлсэн байх  байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт “...нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “...Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй”, 66.2 дахь хэсэгт “...Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана” гэж заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд илэрхийлсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч У.Жаргалсайхан, Г.Нандин-Эрдэнэ нар нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар “...Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй” талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч нь ойлгож, түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж шүүгчийн захирамжийн үр дагавар тайлбарласан баримт дээр гарыг үсэг зурсан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2 дахь хэсэгт заасныг баримтлан Г.Нандин-Эрдэнэ, түүний асран хамгаалагч У.Жаргалсайхан нарын нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн бүртгэлийн хэлтэст холбогдох “Сонгинохайрхан дүүргийн 2020 оны 05 сарын 12-ны өдрийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай 11-1669288, 11-1669296 тоот мэдэгдлийг хүчингүй болгох хариуцагчийн 2020 оны 04 сарын 08-ны өдрийн урьдчилсан тэмдэглэлийг хүчингүй болгох, өмчлөх эрхийн Г-2201014863 дугаартай 699м.кв талбай бүхий газар, v-2201027192 тоот 55.8 м.кв хувийн сууц зэрэг хөрөнгийг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бусад тооцож бүртгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй талаар тайлбарласугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй.

 

 

 

 

ШҮҮГЧ                              Н.ДУЛАМСҮРЭН