| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2024/00327/И |
| Дугаар | 130/ШШ2024/00360 |
| Огноо | 2024-04-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 130/ШШ2024/00360
| 2024 04 09 | 130/ШШ2024/00360 |
|
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Б аймгийн Н сумын 05 дугаар багт оршин суудаг, утас ***********, Е овогт Ш.Т,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Б аймгийн Өлгий сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, регистрийн ******** дугаартай, Баян-Өлгий Н хэлтэс (дарга М.Армия, утас ***********)
Хүсэлтийн шаардлага: Б аймгийн Н сумын 5 дугаар багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал мал маллаж малчин байсныг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагч Ш.Т-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ердос.
(Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус хэлтсийн үйлчилгээний тасгийн дарга А.Ж-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3-д зааснаар шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар мэдэгдэхэд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн зүгээс өөрийг нь оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэж бичгээр хүсэлт гаргасан байна.)
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Ш.Т шүүхэд анх гаргасан хүсэлтэд Б аймгийн Н сумын 5 дугаар багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, мөн 2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал мал маллаж малчин байсныг тус тус тогтоолгохыг хүссэн байсан.
Шүүх хуралдаанд хэрэг хянан хянан шийдвэрлэх явцад хүсэлтийн шаардлагыг багасгаж өөрчилж Б аймгийн Н сумын 5 дугаар багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал мал маллаж малчин байсныг тогтоолгохыг хүсэж шүүхэд хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч Ш.Т-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
1.1.Хүсэлт гаргагч Ш.Т-ын хувьд Б аймгийн Н сумын 5-р багт оршин сууж байгаа насаараа мал маллаж байсан малчин хүн юм. Тус шүүхээр 1992 он хүртэл мал маллаж байсан байдлыг тогтоолгосон. Хэдийгээр нас нь хүрсэн ч гэсэн мал тооллогын “А” данс нь байхгүй тул малчнаар ажилласан жил дээр 2-3 жил нь хүрэхгүй байна. Тийм учраас шүүхэд дараах хүсэлтийг гаргасан.
1.2.Хүсэлт гаргагчийн 1998-1999 онуудын А карт нь аймгийн архиваас гарсан, мөн 1995 онд төрсөн охин Дгийн төрсний бүртгэлийн ХААТР маягтад эцэг нь малчин гэж бүртгэгдсэн байна. Мөн 1998 онд төрсөн хүү Бийн ХААТР маягтад эцэг нь нийгмийн гарал малчин гэж бүртгэгдсэн. Хүсэлт гаргагч одоо хүртэл мал маллаж байгаа малчин хүн юм.
1.3.Иймд холбогдох бусад нотлох баримтуудыг үндэслэн Ш.Тын Б аймгийн Н сумын 5 дугаар багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал мал маллаж малчин байсныг тогтоолгож өгнө үү гэсэн байна.
2.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Жанбота шүүхэд бичгээр гаргасан тайлбарт:
2.1.Хүсэлт гаргагч Ш.Тын Б аймгийн Н сумын 5-р багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, мөн 2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал мал маллаж малчин байсныг тус тус тогтоолгохыг хүссэн хүсэлт болон нотлох баримтуудтай танилцлаа.
2.2.Энэхүү нотлох баримтууд дотор дээрх онуудад малчин байсныг нотлох баримт байхгүй тул эдгээр онуудад Ш.Тыг малчин гэж үзэх боломжгүй байна.
2.3.Шүүх хуралдаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн зүгээс татгалзах зүйлгүй тул хэргийг намайг оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэсэн байна.
3.Хүсэлт гаргагчаас Б аймгийн архивын тасгийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 32 дугаартай архивын лавлагаа, Б аймгийн архивын тасгийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1109 дугаартай архивын лавлагаа, Б аймгийн архивын тасгаас хуулбарлан өгсөн Н сумын “Партизан” нэгдлийн 70 дугаар дансны баримтаас Ш.Тын 1992 оны ажилласан жилийн хөлсний баримтын хуулбар, 1992 оны их хувьчлалын “ХАА-н нэгдэл, дундын үйлдвэр, хоршооллын байгууллагын хөрөнгө эзэмшсэн хөрөнгө”-ний баримт, 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн №******* дугаартай “Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ”, 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр олгосон №*** дугаартай “Малчин мэргэжлийн үнэмлэх”, тамганы хамт, Б аймгийн Н сумын 5-р багийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 5-647 дугаартай тодорхойлолт, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 130/ШШ2021/00999 дугаартай шүүхийн шийдвэр, 1991 оны 02 дугаар сарын 21-ний өдөр олгосон IIА№27 дугаартай “Гэрлэлтийн гэрчилгээ”, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдөр олгосон Т.З, Т.Н, Т.Д, Т.Б, Т.М нарын “Төрсний бүртгэлийн лавлагаа”, 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр нээлгэсэн НДД№А******* дугаартай “Н дэвтэр”-т хавсаргасан №0******* дугаартай Баталгаажилтын хуудас, №******* дугаартай Баталгаажилтын хуудас, Б аймгийн Н сумын 5-р багийн 1999 оны Мал тооллогын “А” дансны баримтын хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс бичгээр гаргаж өгсөн нотлох баримт байхгүй болно.
5.Шүүхийн санаачилгаар тус шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 433 дугаартай албан бичгийн дагуу Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 378 дугаар албан бичгээр Ш.Т, эхнэр Т.Аманкелди, охин Т.З, хүү Т.Н, охин Т.Д, хүү Т.Б, охин Т.М нарын ХААТР маягтуудыг шүүхэд хүргүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
6.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлт хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагч Ш.Тын хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
7.Хүсэлт гаргагч Ш.Т дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... 1995 оноос 1997 оныг дуустал хугацааны Б аймгийн Н сумын 5 дугаар багийн малчдын мал тоологын баримтууд архиваас гараагүй тул Ш.Т нь малчнаар тэтгэвэрт гарч чадахгүй байна. Тиймээс дээрх хугацаанд шүүхэд мал маллаж малчин байснаа тогтоолгох тухай хүсэлт гаргасан.
8.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Жанбота хүсэлтийн шаардлагыг үгүйсгэсэн тайлбарт: ...Ш.Тын хүсэлтийн шаардлагад дурдсан хугацаанд мал маллаж, малчин байсан талаар нотлох баримтууд хэрэгт байхгүй учраас түүнийг дээрх хугацаанд малчин байсан гэж үзэх боломжгүй .
9.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
9.1.Б аймгийн архивын тасгийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 32 дугаартай архивын лавлагаанд: Б аймгийн Н сумын мал тооллогын “А” дансны 1995-1997, 2000 онуудын баримтуудыг архивд шилжүүлээгүй тул иргэн Ш.Тд холбогдох баримт гараагүй гэсэн байна.
9.2.Хүсэлт гаргагч Ш.Т 1991 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Тохтамысын Аманкелдитэй гэрлэж гэрлэлтээ бүртгүүлсэн хууль ёсны эхнэр нөхөр мөн болох нь 1991 оны 02 дугаар сарын 21-ны өдөр олгосон IIА№27 дугаартай “Гэрлэлтийн гэрчилгээ”,
мөн тэдний дундаас 1991 оны 10 дугаар сарын 02-ны өдөр охин Т.З, 1993 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүү Т.Н, 1995 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр охин Т.Д, 1998 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүү Т.Б, 2003 оны 03 дугаар сарын 09-ний өдөр охин Т.М нар төрсөн болох нь Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдөр олгосон Т.З, Т.Н, Т.Д, Т.Б, Т.М нарын “Төрсний бүртгэлийн лавлагаа”-аар тус тус нотлогдож байна.
9.3.Хүсэлт гаргагч Ш.Тын Б аймгийн Н сумын “Партизан” нэгдэлд 1985 оны 10 дугаар сарын 07-ноос 1978 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг дуустал, 1990 оны 10 дугаар сарын 01-ний дөрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал хугацаанд тус тус малчнаар ажилласан байдлыг тогтоосон хуулийн хүчин төгөлдөр Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 130/ШШ2021/00999 дугаартай шийдвэр байна.
9.4.Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 378 дугаартай албан бичгээр хүргүүлсэн хүсэлт гаргагч Ш.Тын 1991 оны 02 дугаар сарын 21-ний өдөр бүртгэсэн “Гэрлэснийг бүртгэх анкет №0027” буюу ХААТР-15 (А) маягтын 13-д ажилладаг байгууллага гэдэгт: Ямаат бригадад; 14-д эрхэлсэн ажил гэдэгт: малчин гэж бүртгэгдсэн байна.
Хүсэлт гаргагчийн 1991 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин Т.Зы “Төрсний бүртгэлийн анкет №0302” буюу ХААТР-11 (А) маягтын 11-д эцгийн овог нэр Шы Т, ажилладаг байгууллага гэдэгт: нэгдэлд; Эрхэлсэн ажил гэдэгт: малчин гэж бүртгэгдсэн байна.
Мөн 1993 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Т.Нын “Төрсний бүртгэлийн анкет №0100” буюу ХААТР-11 (А) маягтын 5-д нийгмийн бүлэг гэдэгт: малчин; 11-д эцгийн овог нэр Шы Т, нийгмийн бүлэг: малчин; 12-т байнга оршин суудаг хаяг:Б аймгийн Н сум гэж бүртгэгдсэн байна.
Мөн 1995 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн охин Т.Дгийн “Төрсний бүртгэлийн анкет №0006” буюу ХААТР-11 (А) маягтын 11-д эцгийн овог нэр: Шы Т; нийгмийн бүлэг: малчин; 12-т байнга оршин суудаг хаяг: Б аймгийн Н сум гэж бүртгэгдсэн байна.
Мөн 1998 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн хүү Т.Бийн “Төрсний бүртгэлийн анкет №180” буюу ХААТР-11 (А) маягтын 11-д эцгийн овог нэр: Шы Т; нийгмийн бүлэг: малчин, ажилладаг байгууллага гэдэгт: үгүй; Эрхэлсэн ажил гэдэгт: мал аж ахуй; 12-т байнга оршин суудаг хаяг: Б аймгийн Н сум гэж бүртгэгдсэн байна.
9.5.Б аймгийн архивын тасгаас хуулбарлан өгсөн Б аймгийн Н сумын мал тооллогын “А” дансны баримтын 1999 оны нэрсийн жагсаалтын 21-д Т хувийн малтай өрхийн тоо гэдэгт: 1, түүний ам бүлийн тоо гэдэгт: 5; малчин өрхийн тоо гэдэгт: 1, түүний ам бүлийн тоо гэдэгт: 5; малчдын тоо гэдэгт: 2; үүнээс 16-34 насны гэдэгт: 2 хүн гэж; 1998 оны эцсийн тооллогоор тэмээ-0, адуу -7, үхэр-4, хонь-30, ямар -25 гэж тус тус бүртгэгдсэн байна. (хн-24, Д№-05, Х№-01),
9.6.Хүсэлт гаргагч Ш.Т нь мал маллах арга ухааныг эзэмшсэн тул түүнд 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр №534 дугаартай “Малчин мэргэжлийн үнэмлэх”, малчны тамга олгосон байна.
9.7.Хүсэлт гаргагч Ш.Т 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр нээлгэсэн НДД№А******* дугаартай “Н дэвтэр”-т хавсаргасан №0******* дугаартай Баталгаажилтын хуудсанд 1990 оны 01 дугаар сараас 2000 оны 12 дугаар сар дуусталх хугацаанд ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай тэмдэглэл хийгдсэн байна.
Мөн хүсэлт гаргагч Ш.Тын №******* дугаартай “Баталгаажилтын хуудас”-нд “Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд заасан болзол, нөхцөлийн дагуу 1995 оноос хойш нийт 3 жил 7 сар, үүнээс малчнаар 3 жил 7 сар тэтгэврийн шимтгэл төлсөн болохыг баталгаажуулан, тэтгэврийн даатгалын шимтгэлийг төлсөн тухай тэмдэглэл-д 2008 оны 01-12 саруудад “м”, 2016 оны 01-12 саруудад ”м”, 2018 оны 01-12 саруудад ”м”, 2019 оны 01-07 саруудад ”м” тэмдэглэгээ тус тус бичигдсэн байна.
9.8.Б аймгийн Н сумын 5-р багийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 5-647 дугаартай тодорхойлолтод: Б аймгийн Н сумын Ямаат 5-р багийн иргэн Ш.Т нь ам бүл 3, тус багийн оршин суугч мөн ба хөдөө малчин Н сумын Жарых гэх газарт олон жил эзэмшсэн хашаа хороотой гэсэн байна.
9.9.Хүсэлт гаргагч Ш.Тд Н сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/10 тоот захирамжаар Б аймгийн Н сумын 5-р баг Харганат Түнгэ гэх газраас нэгж талбарын 8310001516 дугаар бүхий 700 м.кв газрыг өвөлжөө, хаваржааны зориулалтаар 30 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн болох нь 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр олгосон №******* дугаартай “Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ”-ээр нотлогдож байна.
10.Хүсэлт гаргагч Ш.Тын гаргаж өгсөн Б аймгийн архивын тасгийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1109 дугаартай архивын лавлагаа, Б аймгийн архивын тасгаас хуулбарлан өгсөн Н сумын “П” нэгдлийн 70 дугаар дансны баримтаас Ш.Тын 1992 оны ажилласан жилийн хөлсний баримтын хуулбар, 1992 оны их хувьчлалын “ХАА-н нэгдэл, дундын үйлдвэр, хоршооллын байгууллагын хөрөнгө эзэмшсэн хөрөнгө”-ний баримт зэрэг нь энэ хүсэлтийн шаардлагад хамааралгүй болно.
11.Хүсэлт гаргагч Ш.Т нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу мал маллаж малчин байснаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
Иймд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүсэлт гаргагч Ш.Т нь малчин байсныг нотлох баримт байхгүй гэх боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үгүйсгэж чадаагүй тул, дээрх хууль ёсны нотлох баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Ш.Т нь Б аймгийн Н сумын 5-р багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал мал маллаж малчин байсныг тогтоох нь зүйтэй байна.
12.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-г баримтлан хүсэлт гаргагч Е овогт Ш-ы Т Б аймгийн Н сумын 5 дугаар багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал мал маллаж малчин байсныг тус тус тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар хүсэлт гаргагч Ш.Тын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК