| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2024/00365/И |
| Дугаар | 130/ШШ2024/00441 |
| Огноо | 2024-04-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 130/ШШ2024/00441
| 2024 04 30 | 130/ШШ2024/00441 |
|
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Б аймгийн Д сумын 06 дугаар багт оршин суудаг, утас:**********, Ж овогт Х-ы Б,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Б аймгийн Өлгий сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, регистрийн ********* дугаартай, Баян-Өлгий аймгийн Н хэлтэс (дарга М.А, утас ******************)
Хүсэлтийн шаардлага: Б аймгийн Д сумын “О” нэгдэлд малчнаар 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан байдлыг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагч Х.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ердос.
(Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус хэлтсийн сайн дурын даатгалын байцаагч Е.Н-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3-д зааснаар шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар түүний эзгүйд хавтаст хэрэгт авагдсан баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан хэлэлцэв)
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Х.Б нь Б аймгийн Д сумын “О” нэгдэлд малчнаар 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан байдлыг тогтоолгохыг хүссэн байна. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
1.1.Хүсэлт гаргагч Х.Б нь насаараа мал малласан малчин хүн. Тэрээр Б аймгийн Д сумын “О” нэгдэлд малчнаар 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан боловч тус нэгдэлд малчнаар томилсон болон чөлөөлсөн тушаал архиваас гарахгүй байна.
1.2.Ийнхүү ажилласан байдлын талаар хүсэлт гаргагчийн “Хөдөлмөрийн дэвтэр”-т бичигдсэн боловч тушаал архиваас гараагүй гэж өндөр насны тэтгэвэрт тогтоолгож чадахгүй байна.
1.3.Иймд холбогдох бусад нотлох баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Х.Б нь Б аймгийн Д сумын “О” нэгдэлд малчнаар 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэсэн байна.
2.Хүсэлт гаргагчаас Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2012 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 02/722 дугаартай “Архивын лавлагаа”, Б аймгийн архивын тасгийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 14 дугаартай “Архивын лавлагаа, Б аймгийн архивын тасгаас хуулбарлан өгсөн Д сумын “О” нэгдлийн 70 дугаар дансны баримтаас 1990-1992 оны ажилласан жилийн хөлсний баримт, 2012 оны 03 дугаар сарын 36-ны өдөр Б аймгийн архивын тасгаас түүвэрлэн өгсөн “Д сумын “О” нэгдлийн ХАА-н нэгдлийн 70 дугаар дансны түүвэр”, 1990 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр олгосон “Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний Хөдөлмөрийн дэвтэр”, 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн НДД №***** дугаартай “Н дэвтэр”-ийн хуулбар, 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн №***** дугаартай “Баталгаажилтын хуудас” болон №0********** дугаартай “Баталгаажилтын хуудас”, 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн №0********** дугаартай “Баталгаажилтын хуудас”, 2013 оны 7 дугаар сарын 28-ны өдөр олгосон №********** дугаартай “Малчин мэргэжлийн үнэмлэх”, 1992 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр олсгосон IIА№87 дугаартай “Гэрлэлтийн гэрчилгээ”, 2009 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн Б.Егийн №***** дугаартай “Төрсний гэрчилгээ”, 2000 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төрсөн Б.Ты Г№43 дугаартай “Төрсний гэрчилгээ”, Б аймгийн Н газрын 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 180 дугаартай “Архивын лавлагаа” зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
3.Шүүхийн санаачилгаар тус шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 551 дугаартай албан бичгийн дагуу Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 477 дугаар албан бичгээр Х.Бийн ХААТР маягтуудыг шүүхэд хүргүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
4.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хүсэлт гаргагч Х.Бийн хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
5.Хүсэлт гаргагч Х.Б дараах үндэслэлээр хүсэлтийн шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Х.Б нь Б аймгийн Д сумын “О” нэгдэлд малчнаар 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан боловч тус нэгдэлд малчнаар томилсон болон чөлөөлсөн тушаал архиваас гарахгүй байна. Ийнхүү ажилласан байдлын талаар хүсэлт гаргагчийн “Хөдөлмөрийн дэвтэр”-т бичигдсэн боловч тушаал архиваас гараагүй гэж өндөр насны тэтгэвэрт тогтоолгож чадахгүй байна. Иймд Х.Б нь Б аймгийн Д сумын “О” нэгдэлд малчнаар 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан байдлыг тогтоож өгнө үү
6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
6.1.Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2012 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 02/722 дугаартай “Архивын лавлагаа”-нд: Хы Б нь Баян-Өлгий аймгаас НАХЯ-ны сайдын 1987 оны 6 дугаар сарын 9-ний өдөр б/372 дугаар тушаалаар цэрэгт татагдаж, 0166 дугаар ангид алба хаагаад мөн сайдын 1989 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр б/372 дугаар тушаалаар халагдсан гэсэн байна.
6.2.Б аймгийн архивын тасгийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №14 дугаартай “Архивын лавлагаа”-нд Д сумын “О” нэгдлийн цалин хөлсний 70 дугаар дансны баримтаас иргэн Бийн 1990-1992 оны ажилласан жилийн хөлсийг хуулбарлан өгөв гэсэн байна.
Б аймгийн архивын тасгаас хуулбарлан өгсөн Д сумын “О” нэгдлийн 70 дугаар дансны 1990 оны цалин хөлсний баримтад нэрсийн жагсаалтад Б 1990 оны 01-12 дугаар саруудад цалин хөлс авч байсан тухай бичилт хийгдсэн байна. (хн-38, Д№-02, Х№-фер);
Мөн Д сумын “О” нэгдлийн 70 дугаар дансны 1991 оны цалин хөлсний баримтад нэрсийн жагсаалтад Б 1991 оны 01-11 дугаар сард цалин хөлс авч байсан тухай бичилт хийгдсэн байна. (хн-38, Д№-02, Х№-фер);
Мөн Д сумын “О” нэгдлийн 70 дугаар дансны 1992 оны цалин хөлсний баримтад Солтанбай 1984 онд цалин хөлс авч байсан тухай бичилт хийгдсэн байна. (хн-41, Д№-03, Х№-04);
6.3.Хүсэлт гаргагч Х.Б нь 1991 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Тохтаубайн Алмагүлтэй гэрлэж гэрлэлтээ бүртгүүлсэн хууль ёсны эхнэр нөхөр мөн болох нь 1992 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр олгосон IIА№87 дугаартай “Гэрлэлтийн гэрчилгээ”-ээр нотлогдож байна.
6.4.2012 оны 03 дугаар сарын 36-ны өдөр Б аймгийн архивын тасгаас түүвэрлэн өгсөн “Д сумын “О” нэгдлийн ХАА-н нэгдлийн 70 дугаар дансны түүвэр”-т: Хы Б (хүсэлт гаргагч) нь 1990 оны 09-12 дугаар саруудад, 1991 онд 01-12 дугаар саруудад ажилласан хоног авсан хөлсний талаар бичигдсэн ба 1992 онд 360 хоногт 6940 төгрөг түрээсээр гэж тэмдэглэн бичсэн байна.
6.5.Б аймгийн Н газрын 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 180 дугаартай “Архивын лавлагаа”-нд тус архивд Д сумын “О” нэгдлийн шимтгэл төлөлтийн тайлан /НД-16/-аар 1991 онд тус газарт Н шимтгэлийг тэтгэврийн санд төлж байсан гэсэн байна. (1991 он ХН-ийн дугаар 170-1-1)
6.6.Хүсэлт гаргагч Х.Бийн №***** дугаартай “Баталгаажилтын хуудас”-аар түүний 1993 оны 01 дүгээр сараас 2000 оны 12 дугаар сар дуусталх хугацаанд ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай тэмдэглэл хийгдсэн байна.
6.7.Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 477 дугаар албан бичгээр хүргүүлсэн Х.Б-ийн ХААТР маягтуудад ажилладаг байгууллага, эрхэлдэг ажил гэдэгт бичилт хийгдээгүй байна.
7.Хүсэлт гаргагч Х.Бийн 1990 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр нээлгэсэн гэх “Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний Хөдөлмөрийн дэвтэр 1980 он” гэсний 1 дүгээр хуудсанд овог нэрийг засвартай, төрсөн оныг засварласан, боловсрол гэдэгт бага гэж бичсэн, дэвтрийг олгосон он сар өдөр засвартай, мөн 2-3 дугаар хуудсанд эрхэлсэн ажил гэдэгт ажилд орсон он сар дөр засварласан, тогтоол тушаалын он сар өдрийг тус тус засварласан хууль ёсны шаардлагыг хангахгүй байгаа, мөн хүсэлт гаргагчийн Хөдөлмөрийн дэвтэр гэдэг нь эргэлзээтэй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4, 38.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй болно.
8.Хүсэлт гаргагчаас гаргаж өгсөн 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн НДД №***** дугаартай “Н дэвтэр”-ийн хуулбар, 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн №0********** дугаартай “Баталгаажилтын хуудас” болон №0********** дугаартай “Баталгаажилтын хуудас”, 2013 оны 7 дугаар сарын 28-ны өдөр олгосон №********** дугаартай “Малчин мэргэжлийн үнэмлэх”, 1992 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр олгосон IIА№87 дугаартай “Гэрлэлтийн гэрчилгээ”, 2009 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн Б.Егийн №***** дугаартай “Төрсний гэрчилгээ”, 2000 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төрсөн Б.Ты Г№43 дугаартай “Төрсний гэрчилгээ” зэрэг бичгийн нотлох баримтууд нь цаг хугацаа огнооны хувьд энэ хүсэлтийн шаардлагад хамааралгүй болно.
9.Хүсэлт гаргагч Х.Б нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
Иймд Б аймгийн архивын тасгаас олгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Х.Б нь Б аймгийн Д сумын “О” нэгдэлд малчнаар 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан болохыг тогтоох нь зүйтэй байна.
10.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-г баримтлан хүсэлт гаргагч Ж овогт Х-ы Б Б аймгийн Д сумын “О” нэгдэлд малчнаар 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар хүсэлт гаргагч Х.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК