| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2024/00381/И |
| Дугаар | 130/ШШ2024/00443 |
| Огноо | 2024-04-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 130/ШШ2024/00443
| 2024 04 30 | 130/ШШ2024/00443 |
| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
|
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Б аймгийн Ө Н сумын *** дугаар багт оршин суух, утас 9******, Т овогт Б-ы О,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Б аймгийн Ө Н сумын *** дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, регистрийн ***** дугаартай, Баян-Өлгий Н хэлтэс (дарга М.А, утас *******)
Хүсэлтийн шаардлага: Б аймгийн Н сумын “П” нэгдэлд нормчноор 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан болохыг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагч Б.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ердос.
(Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж-т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3-д зааснаар шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар түүний эзгүйд хавтаст хэрэгт авагдсан баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан хэлэлцэв)
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Б.О нь Б аймгийн Н сумын “П” нэгдэлд нормчноор 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан байдлыг тогтоолгохыг хүсэж шүүхэд хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
1.1.Хүсэлт гаргагч Б.О нь Б аймгийн Н сумын “П” нэгдэлд нормчноор 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргаж байна.
1.2.Учир нь, Б аймгийн Н сумын “П” нэгдлийн 70-р дансанд Б.Оийн нэрийг түүний хоч нэрээр М гэж бичигдсэн учраас тэрээр өндөр насны тэтгэвэр тогтоолгож чадахгүй хохирч байна.
1.3.Иймд холбогдох нотлох баримтуудыг үндэслэн Б.О нь Б аймгийн Н сумын “П” нэгдэлд нормчноор 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэсэн байна.
2.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Жанарбек хүсэлтийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн байна. Үүнд:
2.1.Хүсэлт гаргагч Б.О нь Б аймгийн Н сумын “П нэгдэлд” 1990-1992 он дуустал ажилласан гэсэн нь үндэслэлгүй байна. Б.О тус нэгдэлд ажилласан гэснийг нотлох ямар ч тушаал шийдвэр байхгүй байна.
2.2.Мөн ажил олгогчоос олгосон Хөдөлмөрийн дэвтэр байхгүй, Б аймгийн Н сумын “П” нэгдлийн 70-р дансны лавлагаа авсан боловч “М” гэдэг хүнийх байна. М гэж бичигдсэн лавлагааг Б.О гэж үзэх ямар ч үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд хүсэлт гаргагч Б.Оийн хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэсэн байна.
3.Хүсэлт гаргагчаас Б аймгийн архивын тасгаас хуулбарлан өгсөн Б аймгийн Н сумын “П” нэгдлийн 70 дугаар дансны баримтаас 1991 оны Б.Мгийн “Хөдөлмөрийн хөлс олгох хүснэгт”, Б аймгийн Н сумын “П” нэгдлийн 70 дугаар дансны баримтаас Б.Мгийн 1991 оны ажилласан жилийн хөлсний баримт, Б аймгийн Н сумын “П” нэгдлийн 70 дугаар дансны баримтаас Б.Мгийн 1992 оны ажилласан жилийн хөлсний баримт, хүсэлт гаргагчийн “Монгол Улсын Иргэний үнэмлэх”-ийн хуулбар, Б аймгийн Өлгий Н сумын 7 дугаар багийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 07/08 дугаартай “Тодорхойлолт” зэрэг бичгийн нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
4.Шүүхийн санаачилгаар тус шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 547 дугаартай албан бичгийн дагуу Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 470 дугаар албан бичгээр хүргүүлсэн Б.Оийн ХААТР маягтуудыг шүүхэд хүргүүлсэн байна.
Мөн тус шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 597 дугаартай албан бичгийн дагуу Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 507 дугаартай албан бичиг хэрэгт авагдсан болно.
5.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс гаргаж өгсөн нотлох баримт байхгүй байна.
ҮНДЭСЛЭХ нь:
6.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хүсэлт гаргагч Б.Оийн хүсэлтийн шаардлагын зармыг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
7.Хүсэлт гаргагч Б.О дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:... Хүсэлт гаргагч Б.О нь Б аймгийн Н сумын “П” нэгдэлд нормчноор 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан боловч Б аймгийн Н сумын “П” нэгдлийн 70-р дансанд Б.Оийн нэрийг түүний хоч нэрээр М гэж бичигдсэн учраас тэрээр өндөр насны тэтгэвэр тогтоолгож чадахгүй хохирч байна. Иймд Б.О нь Б аймгийн Н сумын “П” нэгдэлд нормчноор 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэсэн байна.
8.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж хүсэлтийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн байна. Үүнд: ... Б.О нь Б аймгийн Н сумын “П нэгдэлд” 1990-1992 он дуустал ажилласан гэсэн нь үндэслэлгүй байна. Б.О тус нэгдэлд ажилласан гэснийг нотлох ямар ч тушаал шийдвэр байхгүй байна. Мөн ажил олгогчоос олгосон Хөдөлмөрийн дэвтэр байхгүй, Б аймгийн Н сумын “П” нэгдлийн 70-р дансны лавлагаа авсан боловч “М” гэдэг хүнийх байна. М гэж бичигдсэн лавлагааг Б.О гэж үзэх ямар ч үндэслэл тогтоогдохгүй байна
9.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
9.1.Б аймгийн архивын тасгаас хуулбарлан өгсөн Б аймгийн Н сумын “П” нэгдлийн 70 дугаар дансны 1991 оны “Хөдөлмөрийн хөлс олгох хүснэгт”-ээр Б.М 1 сар, 3 сар, 6 саруудад цалин хөлс авч байсан байна. (фн-39-65)
Б аймгийн Н сумын “П” нэгдлийн 70 дугаар дансны баримтаар Б.М 1991 оны 06-12 дугаар саруудад цалин хөлс авч байсан байна. (ф-39-60)
Б аймгийн Н сумын “П” нэгдлийн 70 дугаар дансны баримтаар Б.М 1992 оны 6-7, 9,11-12 дугаар саруудад цалин хөлс авч байсан байна. (ф-39-61)
9.2.Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 507 дугаартай албан бичигт: Цахим мэдээллийн сангаас шүүн үзэхэд Б аймгийн суманд М гэх нэртэй иргэн бүртгэлгүй гэсэн байна.
9.3.Б аймгийн Өлгий Н сумын 7 дугаар багийн Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 07/08 дугаартай албан бичигт: Тус багийн оршин суугч Б овогтой О (РД:**********) ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Б.Оийг багийн ард иргэд, найз нөхөд гэр бүлийн дунд М гэж авгайлан дуудаж, нэрлэдэг гэсэн байна.
9.4.Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 470 дугаартай албан бичгээр хүргүүлсэн хүсэлт гаргагч Б.О-ийн 1991 оны 03 дугаар сарын 05-ны өдөр бүртгэсэн “Гэрлэсний бүртгэх анкет №0031” ХААТР-15 (А) маягтад 5-д Байнга оршин суудаг аймаг, сум гэдэгт: Б аймгийн Н сумын 1-р баг, 13-д ажилладаг байгууллага гэдэгт: Туслах аж ахуй, 14 эрхэлдэг ажил гэдэгт: нормчин гэж бичигдсэн байна.
10.Харин хүсэлт гаргагч Б.О-ийн “Биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэл ИУБ-31 (А), Иргэний үнэмлэх авах өргөдөл ХААТР-21 (А) маягтууд нь цаг хугацаа огнооны хувьд энэ хүсэлтийн шаардлагад хамааралгүй, ач холбогдолгүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй болно.
11.Иймд дээрх Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 507 дугаартай албан бичиг, Б аймгийн Өлгий Н сумын 7 дугаар багийн Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 07/08 дугаартай албан бичиг зэрэг нотлох баримтаар хүсэлт гаргагч Б.Оийн авгайлан дууддаг нэр “М” болох нь, мөн “Б.М” “Б.О” гэдэг нь нэг хүн болох нь нотлогдож байгаа тул Б аймгийн архивын тасгаас хуулбарлан өгсөн Б аймгийн Н сумын “П” нэгдлийн 70 дугаар дансны 1991 оны, 1992 оны ажилласан жилийн хөлсний баримтад бичигдсэн Б.М гэдэг нь хүсэлт гаргагч Б.О мөн байна гэж дүгнэх нь зүйтэй.
12.Хүсэлт гаргагч Б.О нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
Иймд дээрх Б аймгийн архивын тасгаас хуулбарлан өгсөн Б аймгийн Н сумын “П” нэгдлийн 70 дугаар дансны 1991 оны, 1992 оны ажилласан жилийн хөлсний баримт, Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 470 дугаартай албан бичгээр хүргүүлсэн хүсэлт гаргагч Б.Оийн 1991 оны 03 дугаар сарын 05-ны өдөр бүртгэсэн “Гэрлэсний бүртгэх анкет №0031” ХААТР-15 (А) маягт зэрэг хууль ёсны нотлох баримтуудыг үндэслэн Б.О нь Б аймгийн Н сумын “П” нэгдэлд нормчноор 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан болохыг тогтоож, хүсэлт гаргагчийн Б аймгийн Н сумын “П” нэгдэлд нормчноор 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан болохыг нотлох баримт байхгүй тул хүсэлт гаргагчийн энэ хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
13.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүсэлт гаргагч Б.Оийн “...Б аймгийн Н сумын “П нэгдэлд” 1990-1992 он дуустал ажилласан гэсэн нь үндэслэлгүй” гэх тайлбарыг гаргах боловч түүний энэхүү тайлбар нь нотлох баримтад тулгуурлаагүй байна.
14.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Т овогт Б-ы О Б аймгийн Н сумын “П” нэгдэлд нормчноор 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан болохыг тогтоож, хүсэлтийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар хүсэлт гаргагч Б.Оийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК