Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 130/ШШ2024/00442

 

 

 

 

 

 

 

 

 

                 2024          04            30  

                              130/ШШ2024/00442

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

 

 

 

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Б аймгийн А сумын 01 дүгээр багт оршин суудаг, утас:*********, С жангир овогт С-ы Н,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Б аймгийн Ө сумын *** дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, регистрийн ***** дугаартай, Б аймгийн Н хэлтэс (дарга М.А, утас **************)

Хүсэлтийн шаардлага: Б аймгийн А сумын Я нэгдэлд малчнаар 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 28-ны хүртэл ажилласан байдлыг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагч С.Нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ердос.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч С.Н нь анх шүүхэд гаргасан хүсэлтэд Б аймгийн А сумын Я нэгдэлд малчнаар 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан байдлыг тогтоолгохыг хүссэн.

Шүүхээр хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүсэлтийн шаардлагыг тодруулан хүсэлт гаргагч С.Нийн Б аймгийн А сумын Я нэгдэлд малчнаар 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 28-ны хүртэл ажилласан байдлыг тогтоолгохыг хүссэн байна. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

1.1.Хүсэлт гаргагч С.Н нь бага боловсролтой ба А суманд насаараа мал маллаж амьдарч байгаа болно. Тэрээр А сумын Я нэгдэлд малчнаар 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 28-ны хүртэл ажилласан байна.

1.2.Б аймгийн архиваас А сумын “Я” нэгдлийн хөрөнгө оруулалтын хувьчлалын материал гарсан. Уг жагсаалтад хүсэлт гаргагчийн нэр нь орсон байна. Мөн тухайн үед хүсэлт гаргагчид нэгдлээс хөрөнгө баталгаажуулсан байна. Хүсэлт гаргагчийн хувьд 1993 онд гэр бүл болсон байдаг. Сургууль төгсөөд шууд аав, ээжтэй нь тусалж тэд нарын туслах малчин болоод ажилласан. Тухайн үед эцэг эхийн хамт амьдарч байсан ба эцгийнхээ туслах малчнаар ажиллаж байсан ба цалин хөлс авч байсан байна.

1.3.Тодруулбал, 1992 онд нэгдлийн их хувьчлал явагдахад С.Нд мал хөрөнгө хашаа хороог цэнхэр тасалбараар хувьчлалаар эцэг, эх, ах нарын хамт хувьчлан авсан баримт архиваас гарсан. Хүсэлт гаргагч тухайн хөрөнгө хуваагдах үед 18 настай байсан. Зүгээр байж байгаа хүнд эд хөрөнгө хуваахгүй гэдэг нь тодорхой юм. Тухайн үед эцэг, эхтэй нь тусалж, туслах малчнаар ажиллаж байгаад зохих хэмжээний эд хөрөнгө авч байсан.

1.4.Хүсэлт гаргагч С.Нийг А сумын Я нэгдэлд малчнаар томилсон болон чөлөөлсөн тушаал байхгүй, цалин хөлсний баримтууд нь архиваас олдоогүй байна. Мөн Хөдөлмөрийн дэвтэргүйгээс болоод өндөр насны тэтгэвэрт тогтоолгож чадахгүй байна.

Иймд холбогдох бусад нотлох баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч С.Нийн Б аймгийн А сумын Я нэгдэлд малчнаар 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 28-ны хүртэл ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэсэн байна.

2.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н шүүх хуралдаанд хүсэлтийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн байна. Үүнд:

2.1.Хүсэлт гаргагчийн хувьд Б аймгийн А сумын “Я” нэгдэлд малчнаар 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 28-ны хүртэл ажилласан байдлыг нотлох баримт байхгүй байна.

 2.2.Хүсэлт гаргагч С.Н 1992 онд мал маллаж байсан гэдэг нь хавтас хэрэгт авагдсан хөрөнгө хуваагдсан баримтаар нотлогдож байгаа хэмээн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлдэг. Гэхдээ тухайн нотлох баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй. Яагаад гэвэл тухайн үед нэгдэлд малчнаар ажиллаж байсан хүмүүсийн гэр бүлийн бүх хүмүүсийн нэрийг бичиж цэнхэр тасалбараар мал хөрөнгө, хашаа хороо хувьчлагдсан байсан.

2.3.Иймд хүсэлт гаргагчийн эцэг, эх нь нэгдэлд ажилласан тул хүүхдүүдийн нэрийг дурдаад бичсэн байдаг. Түүнээс биш тэр хүсэлт гаргагчийн ажилласан байдлыг нотлох нотлох баримт биш.

2.4.Хүсэлт гаргагч С.Н нь Хөдөлмөрийн дэвтэргүй байна. Уг нь 1991 онд нэгдэлд ажилласан хүмүүст Хөдөлмөрийн дэвтэр бичигдэж байсан. Хүсэлт гаргагчийн ажилласан байдА холбоотой архиваас ямар нэгэн нотлох баримт гараагүй тул хүсэлт гаргагч С.Нийн  ажилласан байдлын тогтоох ямар ч боломжгүй гэсэн байна. 

3.Хүсэлт гаргагчаас Б аймгийн архивын тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 42 дугаартай “Архивын лавлагаа”, 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр нээсэн НДД№А ******* дугаартай “Н дэвтэр”-ийн хуулбар, 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №******* дугаартай “Баталгаажилтын хуудас” болон №******* дугаартай “Баталгаажилтын хуудас”, 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс олгосон “Н шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт”, 1993 оны 05 дугаар сарын 01-ний өдөр олгосон IА№24 дугаартай “Гэрлэлтийн гэрчилгээ”, Б аймгийн Н хэлтсийн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 74 дугаартай “Архивын лавлагаа”, Б аймгийн А сумын Я нэгдлийн 1992 оны ХОЭБ-ийн цэнхэр тасалбарыг баталгаажуулсан хөрөнгийн товчоо зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

4.Шүүхийн санаачилгаар тус шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 548 дугаартай албан бичгийн дагуу Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 476 дугаар албан бичгээр С.Нийн ХААТР маягтуудыг шүүхэд хүргүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

6.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хүсэлт гаргагч С.Нийн хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

7.Хүсэлт гаргагч С.Н дараах үндэслэлээр хүсэлтийн шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: С.Н нь А сумын Я нэгдэлд малчнаар 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 28-ны хүртэл ажилласан. С.Нийг А сумын Я нэгдэлд малчнаар томилсон болон чөлөөлсөн тушаал байхгүй, цалин хөлсний баримтууд нь архиваас олдоогүй байна. Мөн Хөдөлмөрийн дэвтэргүйгээс болоод өндөр насны тэтгэвэрт тогтоолгож чадахгүй байна. Иймд холбогдох бусад нотлох баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч С.Нийн Б аймгийн А сумын Я нэгдэлд малчнаар 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 28-ны хүртэл ажилласан байдлыг тогтоож өгнө үү.

8.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н хүсэлтийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн байна. Үүнд: Хүсэлт гаргагчийн хувьд Б аймгийн А сумын “Я” нэгдэлд малчнаар 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 28-ны хүртэл ажилласан байдлыг нотлох баримт байхгүй байна. Хүсэлт гаргагч С.Н нь Хөдөлмөрийн дэвтэргүй байна. Уг нь 1991 онд нэгдэлд ажилласан хүмүүст Хөдөлмөрийн дэвтэр бичигдэж байсан. Хүсэлт гаргагчийн ажилласан байдА холбоотой архиваас ямар нэгэн нотлох баримт гараагүй тул хүсэлт гаргагч С.Нийн  ажилласан байдлын тогтоох ямар ч боломжгүй. 

9.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

9.1.Б аймгийн архивын тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн №42 дугаартай “Архивын лавлагаа”-гаар А сумын “Я” нэгдлийн Хар нуур хэсгийн 1991, 1992 оны онуудын цалин хөлсний баримтуудыг үзэхэд иргэн С.Нд холбогдох баримт гараагүй гэсэн байна.

9.2.Хүсэлт гаргагч С.Нийн №******* дугаартай “Баталгаажилтын хуудас”-аар түүний 1992 оны 03 дугаар сараас 2000 оны 12 дугаар сар дуусталх хугацаанд ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай тэмдэглэл хийгдсэн байна.

9.3.Тус хэлтсийн архивд А сумын “Я” нэгдэл нь “Шимтгэл төлөлтийн тайлан (НД-16)-аар 1991, 1992 онд тус хэлтэст Н шимтгэл тэтгэврийн санд төлж байсан гэсэн байна.

9.4.Б аймгийн А сумын Я нэгдлийн 1992 оны ХОЭБ-ийн цэнхэр тасалбарыг баталгаажуулсан хөрөнгийн товчоо-ны нэрсийн жагсаалтад М.С, С.Н, С.Н ХСЭБ-ийн серийн-02, дугаар 066998, нэрлэсэн үнэ: 7000, ХСЭБ-ээр баталгаажуулсан хөрөнгө, төрөл: малын хашаа, олгосон хөрөнгийн үнэ 7000 гэж бичигдсэн байна.

9.5.Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 476 дугаар албан бичгээр хүргүүлсэн С.Нийн 1991 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн “Паспорт авах өргөдөл” ХААТР 21 (А) маягтын 10-д ажилладаг байгууллага эрхэлсэн ажил гэдэгт бичилт хийгдээгүй байна.

Хүсэлт гаргагч С.Нийн бусад ХААТР маягтууд 1988, 2010 онуудад бичигдсэн байх тул энэ хүсэлтийн шаардлагад хамааралгүй байна.

10.Хүсэлт гаргагчаас гаргаж өгсөн 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр нээсэн НДД№А ******* дугаартай “Н дэвтэр”-ийн хуулбар, 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №******* дугаартай “Баталгаажилтын хуудас” болон 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс олгосон “Н шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт”, 1993 оны 05 дугаар сарын 01-ний өдөр олгосон IА№24 дугаартай “Гэрлэлтийн гэрчилгээ” зэрэг бичгийн нотлох баримтууд нь цаг хугацаа огнооны хувьд энэ хүсэлтийн шаардлагад хамааралгүй болно.

11.Хүсэлт гаргагч С.Н нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан  байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч С.Н нь “Б аймгийн А сумын Я нэгдлийн 1992 оны ХОЭБ-ийн цэнхэр тасалбарыг баталгаажуулсан хөрөнгийн товчоо”-оор хүсэлт гаргагч С.Нийн нэр дээр  мал, хашаа хороо хувьчлагдсан гэснээс өөр нотлох баримт байхгүй, А сумын “Я” нэгдэл нь Шимтгэл төлөлтийн тайлангаар 1991,1992 онуудад Н шимтгэл тэтгэврийн санд төлж байсан боловч малчдын нэр дээр бичигдээгүй  байна.

Мөн бие даасан шаардлага гаргаагүй итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт гаргагч С.Нийн Б аймгийн А сумын Я нэгдэлд малчнаар ажилласан байдлыг нотлох баримт байхгүй гэсэн тайлбар нь үндэслэлтэй байна.

Иймд хүсэлт гаргагч С.Нийн Б аймгийн А сумын Я нэгдэлд малчнаар 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 28-ны хүртэл ажилласан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

12.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                           

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-г баримтлан хүсэлт гаргагч С овогт С-ы Н-ийн Б аймгийн А сумын Я нэгдэлд малчнаар 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 28-ны хүртэл ажилласан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар хүсэлт гаргагч С.Н-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.МАНГИЛИК