| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2024/00366/И |
| Дугаар | 130/ШШ2024/00374 |
| Огноо | 2024-04-10 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 130/ШШ2024/00374
| 130/ШШ2024/00374 |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик би,
Хүсэлт гаргагч: Б аймгийн Ө сумын *** дугаар багт оршин суух, утас *****, И овогт М.Н.
Хүсэлтийн шаардлага: Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд Ш.Тийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэрэгт хүсэлт гаргагчийн гаргасан хүсэлтийг 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч М.Н иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд Ш.Тийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийн шаардлага гаргасан ба хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Иргэн Ш овоггой Т нь И Хадгаламж зээлийн хоршооноос итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие М.Наар дамжуулан 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр №3211 тоот зээлийн гэрээгээр 2,200,000 /хоёр сая хоёр зуун мянган/ төгрөгийн зээлийг сарын 3.8 хувийн хүүтэй, 13 сарын хугацаатай хувийн хэрэгцээнд зарцуулахаар авсан. Тухайн үед Ш.Т нь сар бүр авдаг халамжийн мөнгийг барьцаалан авсан уг зээлийг итгэмжлэгдсэн төлөөлөгч надаар дамжуулан төлж байсан ба 2021 оны 06 дугаар сараас эхлэн зээлийн төлбөрөө хийхээ больсон.
1.2.Тухайн үед Ш.Т нь *******************-т оршин сууж байсан Д аймагт шилжиж явсан сурагтай. Ш.Туналагийн өөрийн ашиглаж байгаа ********* утас руу залгаж хэд хэдэн удаа холбоо тогтоосон Сүүлийн үед дуудлага хүлээж авахгүй ба одоо түүний оршин суух хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү.
1.3.Миний бие иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд Ш.Тийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан ба Ш.Т нь төлөх ёстой төлбөрөө барагдуулсан тул түүнийг эрэн сурвалжлах хүсэлтээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
2.Хүсэлт гаргагч М.Н “иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд Ш.Тийг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтээсээ сайн дураар татгалзсан тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хүсэлт гаргагч хүсэлтээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
3.Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлого болох нь зүйтэй байна.
5.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хүсэлт гаргагч М.Ны “Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд Ш.Тийг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтээсээ сайн дураар татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Хүсэлт гаргагч М.Ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАНГИЛИК