| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдолгорын Энхбаатар |
| Хэргийн индекс | 168/2017/0163/Э |
| Дугаар | 153 |
| Огноо | 2017-10-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Лхамсүрэн |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 153
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэнг суулган улсын яллагч Ц.Лхамсүрэн, шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарт холбогдох эрүүгийн 1721000000086 дугаартай хэргийг 2017 оны 10 сарын 10-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1989 оны 10 сарын 22-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “ ” ХХК-д урвалжийн оператор ажилтай, ам бүл 6, эцэг, эх, эгч нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын .......... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2004 оны 5 сарын 07-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан, Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2004 оны 10 сарын 15-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2005 оны 12 сарын 08-ны өдөр 1 жил 12 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2010 оны 6 сарын 17-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, бие эрүүл, ............ регистрийн дугаартай, ******* овогт ******* *******.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1987 оны 9 сарын 10-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хэрлэн сумын 4-р баг Зангиатын 11-31 тоотод түр оршин суух, /үндсэн хаяг Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг Монелийн 37-6 тоотод оршин суух/, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ............. регистрийн дугаартай, ******* овогт ******* *******.
Шүүгдэгч П.******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Парис баарны гадаа 2017 оны 9 сарын 27-ны өдрийн 23 цагийн орчимд *******ыг тоосгоор хамар тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Парис баарны гадаа 2017 оны 9 сарын 27-ны өдрийн 23 цагийн орчимд П.*******ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч П.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйл байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйл байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.
Гэрч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2017 оны 9 сарын 27-ны өдрийн орой найз *******тай хамт Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Парис” бар руу ороод сууж байхад гаднаас манай хорооны зүс таних ******* гэх залуу орж ирээд надтай юм ярьж байгаад маргалдаад бид хоёр барьцалдаж авахад намайг нэг удаа цохьсон. Тэгэхэд манай найз ******* уурлаад *******ийг барьж аваад дээрээс нь дараад цохиж, тэр хоёр зодолдсон. Тэгээд *******, ******* хоёр барнаас гараад ******* түрүүлээд явахаар нь бид хоёр буцаж ороод хальт баранд сууж байгаад бар хаахаар нь харих гээд гадаа гарахад ******* үүдэнд ирчихсэн зогсож байгаад гартаа барьсан чулуугаараа *******ын нүүр рүү нэг удаа цохиход ё хамарнаас цус гарч газар суусан. Тэгээд ******* яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 сарын 02-ны өдрийн 574 тоот дүгнэлтэд: "1.*******ын биед хамрын хянга ясны цөмөрсөн хугарал, таславч мөгөөрсний муруйлт, язарсан шарх, баруун чамархайн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3.Шүүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь бүрдэл байдлаараа болон тус бүртээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалданд нөлөөлөхгүй.” гэжээ. /хх-ийн 23/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 9 сарын 29-ний өдрийн 575 тоот дүгнэлтэд: "1.П.*******ийн биед баруун тавхайн зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, зүүн хацар, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь ир үзүүр бүхий болон мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3.Шүүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь бүрдэл байдлаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалданд нөлөөлөхгүй.” гэжээ. /хх-ийн 28/
-Шүүгдэгч П.*******ийн хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 9/
-Шүүгдэгч *******ын хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 12/
-Шүүгдэгч П.*******ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 35/
-Шүүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 36/
-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48-62/
-Шүүгдэгч нарын бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 63, 64/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч П.******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Парис” баарны гадаа 2017 оны 9 сарын 27-ны өдрийн 23 цагийн орчимд хохирогч *******ыг тоосгоор хамар тус газар нь цохиж, хамрын хянга ясны цөмөрсөн хугарал, таславч мөгөөрсний муруйлт, язарсан шарх, баруун чамархайн зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Парис” баарны гадаа 2017 оны 9 сарын 27-ны өдрийн 23 цагийн орчимд П.*******ийг зодож, баруун тавхайн зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, зүүн хацар, цээжинд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч П.*******ийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Би *******ыг газар байсан чулуугаар хамар руу нь нэг удаа цохиход хамарнаас нь цус гараад доошоо суухаар нь би гэр рүүгээ харьсан...“ гэх мэдүүлэг /хх-ийн 35/, шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...*******ын яг хаана нь хэдэн удаа цохисон гэдгээ санахгүй байна. Ямар ч байсан 2-3 удаа гараараа цохисон...” гэх /хх-ийн 36/ мэдүүлгүүд, мөн түүнийг давхар нотолсон гэрч Б.Мөнхтулгын мөрдөн байцаалтад өгсөн “...Манай найз ******* уурлаад *******ийг барьж аваад дээрээс нь дараад цохиж, тэр хоёр зодолдсон. Тэгээд ...гадаа гарахад ******* үүдэнд ирчихсэн зогсож байгаад гартаа барьсан чулуугаараа *******ын нүүр рүү нэг удаа цохиход *******ын хамарнаас цус гарч газар суусан. Тэгээд ******* яваад өгсөн” /хх-ийн 17/ гэх мэдүүлгүүд,
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 9 сарын 29-ний өдрийн 575 тоот, мөн тус албаны шинжээчийн 2017 оны 10 сарын 02-ны өдрийн 574 тоот дүгнэлтүүд болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч *******, П.******* нарт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, үйлдсэн хэрэг нь хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөв гэж үзсэн тул шүүгдэгч нарыг тус бүр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:
Шүүгдэгч *******, П.******* нар нь шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтад үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар *******, П.******* нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул шүүгдэгч нарт Эрүүгийн хариуцлага хүлээлгэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгч нарт тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан 450 дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг / буюу 450000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч П.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан 450 /дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг/ буюу 450000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болно.
Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч П.*******ийн регистрийн дугаартай, шүүгдэгч *******ын ЖБ87091073 регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагаа зэргийг шүүгдэгч нарт тус тус буцаан олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******ыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******ийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******, ******* нарт тус бүр оногдуулсан 450000 төгрөгөөр торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.
4. Мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч П.*******ийн регистрийн дугаартай, шүүгдэгч *******ын ЖБ87091073 регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагаа зэргийг шүүгдэгч нарт тус тус буцаан олгосугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч П.*******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.ЭНХБААТАР