Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2020/0742

 

Нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг

баталж, холбогдох хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна би, ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газар, Хөдөө аж ахуйн Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захирал, Хүнс, хөдөө ахуй, хөнгөн үйлвэрийн сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төсвийн ерөнхийлөн захирагчийн дотоод аудитын хороонд тус тус холбогдох Хөдөө аж ахуйн Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захирлын ******* тушаалын 1 дүгээр заалтыг хүчингүй болгуулах, 2, 3 дугаар заалтыг илт хууль бус болохыг тогтоолгох, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А-******* дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны төсвийн ерөнхийлөн захирагчийн дотоод аудитын хорооны 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ******* тоот тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн төлөөлөгч П.Ш******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газар, Хөдөө аж ахуйн Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захирал, Хүнс, хөдөө ахуй, хөнгөн үйлвэрийн сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төсвийн ерөнхийлөн захирагчийн дотоод аудитын хороонд тус тус холбогдох захиргааны хэрэгт тус компани шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байгаа тул хүсэлтийг хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг танилцаж ойлгосон болно. Одоо энэ асуудалтай холбоотой ямар нэг маргаан байхгүй болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн төлөөлөгч П.Ш******* хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хөдөө аж ахуйн Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захирлын ******* тушаалын 1 дүгээр заалтыг хүчингүй болгуулах, 2, 3 дугаар заалтыг илт хууль бус болохыг тогтоолгох, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А-******* дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны төсвийн ерөнхийлөн захирагчийн дотоод аудитын хорооны 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ******* тоот тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах тухай тайлбараа бичгээр ирүүлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно гэж заасны дагуу нэхэмжлэгч Хөдөө аж ахуйн Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захирлын ******* тушаалын 1 дүгээр заалтыг хүчингүй болгуулах, 2, 3 дугаар заалтыг илт хууль бус болохыг тогтоолгох, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А-******* дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны төсвийн ерөнхийлөн захирагчийн дотоод аудитын хорооны 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ******* тоот тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь энэ шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон энэ захирамжид гомдол гаргах эрхгүйг тайлбарлах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК нь Хөдөө аж ахуйн Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захирлын ******* тушаалын 1 дүгээр заалтыг хүчингүй болгуулах, 2, 3 дугаар заалтыг илт хууль бус болохыг тогтоолгох, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А-******* дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны төсвийн ерөнхийлөн захирагчийн дотоод аудитын хорооны 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ******* тоот тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгчийн захирамжийн хувийг хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдэж, гардуулахыг шүүгчийн туслах Ц.Маралд даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь энэ шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон энэ захирамжид гомдол гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

ШҮҮГЧ Д.ХАЛИУНА