Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 130/ШШ2024/00410

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг  

 баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч С.А нь хариуцагч С.Т-д холбогдуулан гаргасан “Гэрлэлт цуцалж, ***** оны *** дүгээр сарын ***-ны өдөр төрсөн охин Т.А, ***** оны *** дүгээр сарын ***-ны өдөр төрсөн хүү Т.Е нарыг өөрийн асрамжид үлдээж, гэр бүлийн дундын өмчлөл болох үл хөдлөх хөрөнгөөс өөрт болох гэр бүлийн бусад гишүүдэд оногдох хувийг гаргуулах тухай” нэхэмжлэлээсээ сайн дураар татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгч С.А-ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                       Б.МАНГИЛИК