| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2024/00308/И |
| Дугаар | 130/ШШ2024/00400 |
| Огноо | 2024-04-17 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 130/ШШ2024/00400
| 130/ШШ2024/00400 |
Хариуцагч нэхэмжлэлийн
шаардлагыг хүлээн зөвшөөрснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик би,
Нэхэмжлэгч: ***********************-д үйл ажиллагаа явуулдаг “И ББСБ” ХХК /РД:6428916, итгэмжлэгдсэн төлөөлөгч С, утас:**************/,
Хариуцагч: Б аймгийн Б сумын *** дугаар багт оршин суудаг, утас ************, А овогт Б.О,
Нэхэмжлэлийн шаардлага: “Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, нотариатын төлбөрт нийт 358,946.94 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “И ББСБ” ХХК хариуцагчаас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, нотариатын төлбөрт нийт 358,946.94 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Зээлдэгч Б.О нь “И ББСБ” ХХК-тай 2023 оны 01-р сарын 13-ны өдөр 122902706 тоот “Цахим хэрэглээний зээлийн эрх нээх гэрээ” байгуулж 211,000 төгрөгийг сарын 4.5 хувийн хүүтэй, 14 хоногийн хугацаатай, зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд 0.9 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан “Цахим хэрэглээний зээлийн эрх нээх гэрээ”-ний хугацаа 2023 оны 01-р сарын 27-ны өдөр дууссан байх бөгөөд зээлдэгч нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар нийт 352,946.94 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
1.2.Иймд зээлдэгч Б.Оээс үндсэн зээлийн төлбөрт 211,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 115,500.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 22,226.11 төгрөг, шимтгэл 4,220 төгрөг, нотариатын төлбөрт 6,000 төгрөг, нийт 358,946.94 төгрөгийг гаргуулж өгнө үү.
2.Хариуцагч Б.О нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тайлбартаа:
2.1.Хариуцагч Б.О миний бие “И ББСБ” ХХК-ийн надад холбогдуулан гаргасан үндсэн зээлийн төлбөрт 211,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 115,500.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 22,226.11 төгрөг, шимтгэл 4,220 төгрөг, нотариатын төлбөрт 6,000 төгрөг, нийт 358,946.94 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.
ҮНДЭСЛЭХ нь:
3.Нэхэмжлэгч “И ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.О-т холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн нийт 358,946.94 төгрөгийг нэхэмжлэгч “И ББСБ” ХХК-д төлж өгөхийг хүлээн зөвшөөрч энэ тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
4.Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоохоор заасан тул нэхэмжлэгч “И ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,419 төгрөгийн тал нь болох 5,709 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас 5,709 төгрөг, мөн хариуцагч Б.Оээс 5,709 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Б.О нь үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, нотариатын төлбөрт нийт 358,946.94 /гурван зуун тавин найман мянга есөн зуун дөчин зургаан мянган төгрөг ерэн дөрвөн мөнгө/ төгрөгийг нэхэмжлэгч “И ББСБ” ХХК-д төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч “И ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,419 төгрөгийн тал нь болох 5,709 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас 5,709 /таван мянга долоон зуун есөн/ төгрөг, мөн хариуцагч Б.Оээс 5,709 /таван мянга долоон зуун есөн/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “И ББСБ” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.О сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАНГИЛИК