Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 101/ШШ2024/01428

 

 

 

 

 

 

                      2024        03           15  

             101/ШШ2024/01428

 

 

 

 

 

       

 

 
 
 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: С-ын гаргасан,

 

Хариуцагч: “Ц” ХХК,

 

Хариуцагч: Б нарт холбогдох амины орон сууц, террас болон автозогсоолын өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахад шаардлагатай баримт бичиг өгөхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.*******, Б.*******, П.*******, нарийн бичгийн дарга Н.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:


            Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Би, хариуцагч “*******” ХХК-тай 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр амины орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан юм. Дээрх хариуцагч “*******” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн албан бичигт тусгагдсанаар *******,*******, *******, , тоот хаягт баригдах м.кв талбайтай амины орон сууц, террас болон автозогсоолыг барьж өгөхөөр тохирсон.

 

Миний бие хариуцагчтай байгуулсан тухайн гэрээний дагуу 550,000,000.00 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд 2020 оны 10 дугаар сард хүлээн авч, өнөөдрийг хүртэл амьдарч байна. Гэтэл хариуцагч “*******” ХХК-иас өмчлөх эрхээ шилжүүлэх талаар өнгөрсөн хугацаанд удаа дараа хандахад “.......түр хүлээж байгаарай, наана нь шийдэх асуудлууд байна........” гэх мэт шалтгаан, тайлбар хэлж үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхгүй байна.

 

Талуудын байгуулсан гэрээний 7.1.8, 7.1.13-т тус тус зааснаар “........ захиалагч нь амины орон сууцны төлбөрийг бүрэн барагдуулсан тохиолдолд өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримтуудыг гүйцэтгэгч талаас шаардах, мөн өмчлөх эрхээ олж авах эрхтэй” гэж тохиролцсон. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт “...... эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийн өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ” гэж тогтоосон байдаг.

 

Мөн хариуцагч “*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигч хариуцагч Ц.ийн нэр дээр тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгүүлж, “ ” ХК-иас зээл авсан байна. Би, гэрээнд заасан үнийг бүрэн төлж, өнөөдрийг хүртэлх хугацаанд хариуцагчид хандаж худалдсан амины орон сууцны өмчлөх эрхийг аливаа эрхийн хязгаарлалтгүйгээр шилжүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардсан боловч тус компани болон хувьцаа эзэмшигч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна.

 

Иймд, намайг *******,*******, *******, , тоот хаягт байрлах нийт м.кв талбайтай амины орон сууц, террас, автозогсоолын өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичиг гаргаж өгөхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү” гэв.

 

Хариуцагч нараас шүүхэд өгсөн хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Хариуцагчийн зүгээс дээрх үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өнөөдрийн байдлаар гаргаж өгөх боломжгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь, төсөл эхлэх үед төслийн санхүүжилт бий болгох, зам барих зорилгоор тус хөрөнгийг барьцаанд тавьсан ба зээлийн эргэн төлөлтийг графикийн дагуу төлж дуусгаад барьцаанаас чөлөөлөөд өгөх юм.

 

Хариуцагч Ц.ийн хувьд “*******” ХХК-ийн хувьцааны 90 хувийг эзэмшдэг, маргаж байгаа үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авч  ны зээлийн барьцаанд тавьсан учир нэхэмжлэлийн шаардлагын дагуу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, холбогдох бичиг баримтыг гаргаж өгөх боломжгүй. Бид нэхэмжлэгч Д.ыг тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч бөгөөд одоо эзэмшиж байгаа эсэх талаар маргахгүй, амины орон сууцыг манай компани нэхэмжлэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн” гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Манай хариуцагч “*******” ХХК-тай 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 1,950,000,000.00 төгрөгийг сарын 1.5 хувийн хүүтэй 18 сарын хугацаатай олгож, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр зохигчдын маргаж байгаа орон сууцыг барьцаалсан. Бид энэхүү барьцааны гэрээ байгуулахад үл хөдөх эд хөрөнгийн өмчлөгчөөр хариуцагч Ц. бүртгэлтэй байсан тул Иргэний хуулийн 110, Улсын бүртгэлийн тухай хуулийн үнэн зөв байх гэдэг зарчмын үндсэн дээр барьцааны гэрээ байгуулсан тул гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл энэхүү үл хөдлөх хөрөнгийг хариуцагч Ц. 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр өөрийн нэр дээр бүртгүүлсэн, мөн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр барилгын ажил дуусаад үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарсан ба наас зээл олгох үед амины орон сууц бүрэн ашиглалтад орсон байсан. Гэтэл нэхэмжлэгч нь  хожим 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулсан байна” гэв.

 

Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжид 2,978,150.00 төгрөг төлсөн баримт,
  2. Шүүхэд төлөөлөх итгэмжлэл,
  3. Амины орон сууц захиалгаар бариулах гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хувь,
  4. Байшингийн эскиз зургийн нотариатаар гэрчлүүлсэн хувь,
  5. ******* ХХК-ийн 2023.03.15-ны өдрийн 23/013 тоот албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хувь,

 

Хариуцагчаас өгсөн нотлох баримт:

 

  1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хувь,
  2. “*******” ХХК-ийн дүрмийн нотариатаар гэрчлүүлсэн хувь,
  3. Шүүхэд төлөөлөх итгэмжлэл,
  4. Хариу тайлбар,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өгсөн нотлох баримт:

 

        1. Шүүхэд төлөөлөх итгэмжлэл,
        2. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар,

 

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт:

 

  1. дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023.08.17-ны өдрийн 939 тоот албан бичиг,
  2. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа,

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

  ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Д.аас хариуцагч “*******” ХХК, Ц. нарт холбогдуулан амины орон сууц, террас болон автозогсоолын өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахад шаардлагатай баримт бичиг өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Ингээд шүүх, хуралдаанаар хэлэлцсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

        1. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Д. 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч “*******” ХХК-тай амины орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, *******,*******, Хадатын аманд баригдах “Хадат вилла III” хотхонд автозогсоол, террасын хамт 266.24 м.кв талбайтай амины орон сууцны өмлөх эрхийг 550,000,000.00 төгрөгөөр шилжүүлэн авахаар харилцан тохиролцсон байна /х.х-ийн 5-21 хуудас/.

 

Зохигчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа тэдгээрийн байгуулсан худалдах, худалдан авах гэрээний зүйлийн оршин байгаа хаяг болон хэмжээг *******,*******,, , тоот хаягт байрлах м.кв талбайтай эсэх талаар маргаагүй бөгөөд улсын бүртгэлийн лавлагаанд адил тусгагдсан байна /х.х-ийн 50 хуудас/.

 

        1. Хэдийгээр нэхэмжлэгч нь энэхүү гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж тодорхойлж байх боловч зохигчдыг тухайн гэрээг байгуулахаас өмнө 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хариуцагч Ц. өмчлөгчөөр бүртгэгдсэн, мөн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбараар “ ” ХК-ийг 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулахаас урьд өмнө гэрээний зүйл бодитоор бий болсон ашиглах боломжтой байсан зэргээс дүгнэвэл талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

 

        1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ. Тайлбарлавал, худалдагч нь эрхийн болон биет байдлын доголдолгүй гэрээний зүйлийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн, худалдан авагч нь үнийг тохирсон хугацаанд төлсөн тохиолдолд тэдгээрийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзнэ.

 

            Ингээд талууд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч Д.ыг худалдах, худалдан авах гэрээний зүйлийн үнэ 550,000,000.00 төгрөгийг төлсөн гэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж зааснаар зохигч нарыг худалдах, худалдан авах гэрээний төлбөр төлөгдсөн эсэх талаар маргаагүй гэж үзнэ.

 

        1. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус заажээ. Өөрөөр хэлбэл, худалдах, худалдан авах гэрээний талууд гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлэх ёстой ба тийнхүү биелүүлээгүйгээс нөгөө талдаа учирсан хохирлыг нөхөн төлнө.

 

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч “*******” ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч Д.ад амины орон сууцыг хүлээлгэн өгсөн, нэхэмжлэгч нь уг үл хөдлөх эд хөрөнгийг бодитоор эзэмшиж ашиглаж байгаа ажээ. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-т “Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно” гэж зааснаар нэхэмжлэгч Д.ыг гэрээний зүйлийг хүлээн авсанд тооцно.

 

  1.  Гэтэл хариуцагч “*******” ХХК, Ц. нар нэхэмжлэгч Д.ын худалдан авахаар тохиролцсон амины орон сууцыг “ ” ХК-нд барьцаалуулсан тул өмчлөх эрхийн гэрчилгээ өгөх боломжгүй гэсэн. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж заасан.

 

Тодруулбал, энэ нь нэгэнт үүссэн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах үүргийн эрх зүйн гэрээний дагуу худалдан авагч нь худалдагч талаас гэрээний зүйлийн өмчлөх эрхийг шилжүүлж улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлэхтэй холбоотойгоор тавьсан шаардлага ба хэрэв худалдагч нь үндэслэлгүйгээр өмчлөх эрх дуусгавар болсон болон шинээр үүсэх бүртгэлийг хийлгэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр үүнийг тогтоож болно.

 

  1. Хариуцагч “*******” ХХК, Ц. нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч Д.ыг зохигчдын байгуулсан худалдах, худалдан авах гэрээний зүйлийн өмчлөгч мөн гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Иймд, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй тул хариуцагч “*******” ХХК-нд гэрээний үүргээ биелүүлэхийг даалгах нь шударга ёсонд нийцнэ.

 

  1. Харин хариуцагч Ц.ийн хувьд нэхэмжлэгч Д.тай худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй тул тэрээр гэрээ, хэлэлцээрийн дагуу амины орон сууц, террас болон автозогсоолын өмчлөх эрхийг шилжүүлэх үүрэг хүлээхгүй. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж зааснаар хариуцагч Ц. нь нэхэмжлэгч Д.ын өмнө гэрээ, хэлэлцээрээр үүрэг хүлээсэн этгээд биш.

 

  1. Гэвч хариуцагч Ц. нь Иргэний хуулийн 242.2-т “Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ” гэж гэж зааснаар нэхэмжлэгч Д.ын өмнө хуульд заасан үндэслэлээр хамтран хариуцагч болсон байна гэж дүгнэв. Учир нь, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч “*******” ХХК, Ц. нар нэхэмжлэгч Д.ад тухайн амины орон сууц, террас болон автозогсоолын өмчлөх эрхийг шилжүүлэхийг анхнаасаа мэдэж байсан, хариуцагч Ц. нь “ ” ХК-иас зээл авах зорилгоор барьцаа хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн гэсэн тул түүнийг жинхэнэ өмчлөгч гэж үзэх боломжгүй юм.

 

  1. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж, мөн 183.2-т “Хэрэв бүртгэлийг бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бол энэхүү бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс бүртгэлийн тэмдэглэлд өөрчлөлт оруулахыг шаардаж болно” гэж тус тус заасан.

 

            Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Д. нь хариуцагч Ц.ийн нэр дээр түүний худалдан авахаар тохирсон үл хөдлөх хөрөнгийг бүртгэгдэх ёсгүй гэж маргаж байгаа, хариуцагч Ц. нь бүртгүүлэх эрхгүй байж бүртгүүлсэн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч Д.ын зүгээс түүнд холбогдуулан тухайн бүртгэлийг өөрчлөхийг шаардах эрхтэй.

 

            Харин талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар террас болон автозогсоол нь дээрх м.кв талбайтай амины орон сууцны бие даасан объект бус учир Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.1-д “Устгах буюу зориулалтыг нь алдагдуулахгүйгээр салгаж үл болох бүрдэл хэсэг нь хуульд заасан тохиолдолд иргэний эрх зүйн харилцааны бие даасан объект болно” гэж, 101 дүгээр зүйлийн 101.5-д “Эд хөрөнгө өмчлөх эрх тухайн эд хөрөнгийн бүрдэл хэсэгт нэгэн адил хамаарна” гэж тус тус зааснаар нэхэмжлэгчийг тухайлан эдгээр бүрдэл хэсгийн тухайлан өмчлөгчөөр тогтоох шаардлагагүй юм.

 

  1. Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч “*******” ХХК нь 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох “ ” ХК-тай зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулж, нэхэмжлэгч Д.ын худалдан авахаар тохирсон амины орон сууцыг  үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор барьцаалсан нь нэхэмжлэгчийг өмчлөгчөөр тогтооход саад болохгүй /х.х-ийн 49 хуудас/.

 

Тодруулбал, үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа нь Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.4, 165 дугаар зүйлийн 165.1-д тус тус зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч буюу зээлдүүлэгч тал өөрийн үүргээ тэргүүн ээлжинд хангуулахаар хөрөнгийг барьцаалсан нь барьцааны зүйлийг шууд өөрийн өмчлөлд шилжүүлж авах агуулгатай биш юм.

 

Нөгөө талаар шүүх зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаарх маргааныг хянан шийдвэрлээгүй, худалдах, худалдан авах гэрээний үүрэгтэй холбоотой маргааны хянан шийдвэрлэсэн. Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 183 дугаар зүйлийн 183.2 тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгч Д.ыг *******,*******,, , тоот хаягт байрлах м.кв талбайтай амины орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийг бүртгэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч “*******” ХХК, Ц. нарт тус тус даалгасугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,978,150.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч нараас 2,978,150.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.МАНДАЛБАЯР