Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 130/ШШ2024/00404

 

 

 

 

 

 

 

                    2024           04             17  

                                 130/ШШ2024/00404

 

Зохигчид эвлэрснийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик би,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын *** дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Б аймгийн Х газар /дарга А /,

Хариуцагч: Б аймгийн Б сумын *** дугаар багт оршин суудаг, Х овогт Д.А

Нэхэмжлэлийн шаардлага: Нийгмийн халамжийн сангаас үндэслэлгүйгээр авсан 2,770,710 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б аймгийн Х газар хариуцагч Д.Аоос нийгмийн халамжийн сангаас үндэслэлгүйгээр авсан 2,770,710 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Б аймгийн Булган сумын 2 дугаар багийн иргэн Д.А хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актгүйгээр нийгмийн халамжийн сангаас үндэслэлгүйгээр тэтгэврийн мөнгө авсан нь аймгийн Төрийн аудитын газрын шалгалтаар илэрч тухайн иргэнд төлүүлэх акт тавигдсан.

1.2.Д.Атой тухайн асуудлаар уулзахад халамжийн тэтгэврийн мөнгийг өөрийн дансаар дамжуулан авсан болохыг хүлээн зөвшөөрч уг мөнгийг төлж барагдуулахаар тохирсон боловч үндэслэлгүйгээр авсан 2,770,710 /хоёр сая долоон зуун далан мянга долоон зуун арав/ төгрөгийг одоо хүртэл төлж барагдуулаагүй тул уг мөнгийг шүүхийн журмаар гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

1.3.Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.А нь Нийгмийн халамжийн сангаас үндэслэлгүйгээр авсан 2,770,710 төгрөгийг 2025 оны 5 дугаар сар хүртэл төлж өгөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг хүлээн авч зөвшөөрч байгаа тул нэхэмжлэгч хариуцагчтай эвлэрсэн үндэслэлээр холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн байна.

2.Хариуцагч Д.А миний бие нэхэмжлэгч Б аймгийн Х газрын надад холбогдуулан шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие нэхэмжлэгчийн надаас нэхэмжилсэн 2,770,710 төгрөгийг 2025 оны 5 дугаар сар хүртэл төлж өгөхийг зөвшөөрч байна. Иймд холбогдох хэргийг зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

3.Нэхэмжлэгч Б аймгийн Х газрын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Ад холбогдох “Нийгмийн халамжийн сангаас үндэслэлгүйгээр авсан 2,770,710 төгрөгийг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.А нь Нийгмийн халамжийн сангаас үндэслэлгүйгээр авсан 2,770,710 төгрөгийг 2024 оны 5 дугаар сар хүртэл төлж барагдуулахыг хүссэн саналыг нэхэмжлэгч Б аймгийн Х газар хүлээн авч талууд харилцан тохиролцож эвлэрсэн тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

4.Зохигчийн сайн дурын үндсэн дээр эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Б аймгийн Х газар нь төсвийн байгууллага учир улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоохоор заасан тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд оногдох улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 59,281 төгрөгийн тал нь болох 29,640 төгрөгийг хариуцагч Д.Аоос гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

6.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны  шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Д.Аын нийгмийн халамжийн сангаас үндэслэлгүйгээр авсан 2,770,710 (хоёр сая долоон зуун далан мянга долоон зуун арав) төгрөгийг 2025 оны 5 дугаар сар хүртэл нэхэмжлэгч  Б аймгийн Х газарт төлж барагдуулахыг хүссэн саналыг нэхэмжлэгч хүлээн авч талууд эвлэрсэн тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Б аймгийн Х газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд оногдох улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 59,281 (тавин есөн мянга хоёр зуун наян нэг) төгрөгийн тал нь болох 29,640 (хорин есөн мянга зургаан зуун дөч) төгрөгийг хариуцагч Д.Аоос гаргуулан улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Д.А сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                    Б.МАНГИЛИК