Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батбайн Мангилик |
Хэргийн индекс | 130/2024/00099/И |
Дугаар | 130/ШШ2024/00399 |
Огноо | 2024-04-17 |
Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 130/ШШ2024/00399
130/ШШ2024/00399 |
Хариуцагч нэхэмжлэлийн
шаардлагыг хүлээн зөвшөөрснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик би,
Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын *** дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Б аймгийн Х газар /дарга А.Г/,
Хариуцагч: Б аймгийн Б сумын *** дугаар багт оршин суудаг Т овогт М. Г,
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийгмийн халамжийн сангаас үндэслэлгүйгээр авсан 3,042,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б аймгийн Х газар хариуцагчаас нийгмийн халамжийн сангаас үндэслэлгүйгээр авсан 3,042,000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Б аймгийн Булган сумын 2 дугаар багийн иргэн М.Г хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актгүйгээр Нийгмийн халамжийн сангаас халамжийн тэтгэврийн мөнгө авсан нь аймгийн Төрийн Аудитын газрын шалгалтаар илэрч тухайн иргэнд акт тавигдсан.
1.2.М.Гд уг асуудлаар уулзахад халамжийн тэтгэврийн мөнгийг өөрийн дансаар дамжуулан авсан болохыг хүлээн зөвшөөрч, эргүүлэн төлөхөөр тохиролцсон боловч үндэслэлгүйгээр авсан 3,042,000 /гурван сая дөчин хоёр мянган/ төгрөгийг одоо хүртэл төлж барагдуулаагүй тул иргэний хэргийн шүүхийн журмаар гаргуулж өгнө үү.
2.Хариуцагч М.Г миний бие нэхэмжлэгч Б аймгийн Х газрын надад холбогдуулан гаргасан Нийгмийн халамжийн сангаас үндэслэлгүйгээр авсан 3,042,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
3.Нэхэмжлэгч Б аймгийн Х газрын нэхэмжлэлтэй, хариуцагч М.Гд холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 3,042,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж өгөхийг хүлээн зөвшөөрсөн тухай тайлбараа шүүхэд бичгээр гаргаж өгсөн байна.
4.Иймд хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
5.Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Б аймгийн Х газар нь төсвийн байгууллага учир улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоохоор заасан тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд оногдох улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 63,622 төгрөгийн тал нь болох 31,811 төгрөгийг хариуцагч М.Ггээс гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.
7.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч М.Г нь нийгмийн халамжийн сангаас үндэслэлгүйгээр авсан 3,042,000 (гурван сая дөчин хоёр мянган) төгрөгийг нэхэмжлэгч Б аймгийн Х газарт төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Б аймгийн Х газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд оногдох улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 62,622 (жаран хоёр мянга зургаан зуун хорин хоёр) төгрөгийн тал нь болох 31,811 (гучин нэгэн мянган найман зуун арван нэгэн) төгрөгийг хариуцагч М.Ггээс гаргуулан улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч М.Г сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАНГИЛИК