Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батбайн Мангилик |
Хэргийн индекс | 130/2024/00097/И |
Дугаар | 130/ШШ2024/00403 |
Огноо | 2024-04-17 |
Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 130/ШШ2024/00403
130/ШШ2024/00403 |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик би,
Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын *** дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Б аймгийн Х газар /дарга А.Галия/,
Хариуцагч: Б аймгийн Б сумын *** дугаар багт оршин суудаг Т.Н,
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийгмийн халамжийн сангаас үндэслэлгүйгээр авсан 1,890,043 төгрөгийг буцаан гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б аймгийн Х газраас хариуцагч Т.Нд холбогдуулан “Нийгмийн халамжийн сангаас үндэслэлгүйгээр авсан 1,890,043 төгрөгийг буцаан гаргуулах тухай” нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Б аймгийн Х газар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
1.1.Б аймгийн Булган сумын 2 дугаар багийн иргэн Т.Н хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актгүйгээр Нийгмийн халамжийн сангаас халамжийн тэтгэврийн мөнгө авсан нь аймгийн Төрийн Аудитын газрын шалгалтаар илэрч тухайн иргэнд акт тавигдсан.
1.2.Т.Нд уг асуудлаар уулзахад халамжийн тэтгэврийн мөнгийг өөрийн дансаар дамжуулан авсан болохыг хүлээн зөвшөөрч, эргүүлэн төлөхөөр тохиролцсон боловч үндэслэлгүйгээр авсан 1,890,043 /нэг сая найман зуун ерэн мянга дөчин гурав/ төгрөгийг одоо хүртэл төлж барагдуулаагүй тул иргэний хэргийн шүүхийн журмаар гаргуулж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгч Б аймгийн Х газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, тус газарт хяналт, шинжилгээ-үнэлгээ хариуцсан мэргэжилтэн С.Е хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан хүсэлтэд: Хариуцагч Т.Н нь нэхэмжлэгч тус шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө Нийгмийн халамжийн сангаас хууль бус авсан 1,890,043 /нэг сая найман зуун ерэн мянга дөчин гурав/ төгрөгийн төлж барагдуулсан тул энэхүү Б аймгийн Х газрын Т.Нд холбогдуулан гаргасан “Нийгмийн халамжийн сангаас хууль бус авсан 1,890,043 /нэг сая найман зуун ерэн мянга дөчин гурав/ төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлээс татгалзаж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
3.Нэхэмжлэгч Б аймгийн Х газрын нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Нд холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь “Нийгмийн халамжийн сангаас үндэслэлгүйгээр авсан 1,890,043 төгрөгийг буцаан гаргуулах тухай” нэхэмжлэлээсээ сайн дураар татгалзсан тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
4.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Б аймгийн Х газар нь төсвийн байгууллага учир улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Б аймгийн Х газар нь хариуцагч Т.Нгаас Нийгмийн халамжийн сангаас үндэслэлгүйгээр авсан 1,890,043 (нэг сая найман зуун ерэн мянга дөчин гурван) төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлээсээ сайн дураар татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Б аймгийн Х газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАНГИЛИК