Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 161

Монгол Улсын нэрийн өмнөөс

            Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэн

Улсын яллагч Ч.Мөнхзул

Хохирогч Д.Улаанхүүхэн                         

Шүүгдэгч Б.Ууганбат нарыг оролцуулан Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ховд овогт Батбилэгийн Ууганбатад холбогдох эрүүгийн 1721000640020 дугаартай хэргийг 2017 оны 9 сарын 20-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1995 оны 01 сарын 15-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, холбоочин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Хэрлэн сумын 8 дугаар баг 57-02 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 10 сарын 10-ны өдрийн 180 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, ЖЯ95011511 регистрийн дугаартай, бие эрүүл, Ховд овогт Батбилэгийн Ууганбат.

            Шүүгдэгч Б.Ууганбат нь 2017 оны 7 сарын 02-ны өдрөөс 2017 оны 7 сарын 16-ны өдрийн хугацаанд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг 22-06 тоотод оршин суух хохирогч Д.Улаанхүүхэний гэрийн тагтаар дамжин орж их гарын мөнгөн аяга нэг ширхэг, дунд гарын аяга нэг ширхэг, хув толгойтой, алтан нуухтай саарал манан хөөрөг, мөнгөн бүс /эмэгтэй/, номин шигтгээтэй мөнгөн ээмэг, алтан ээмэг, алтан бөгж, 32 инчийн “Шарп” маркийн зурагт, шатар зэрэг эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Ууганбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйлгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.

Хохирогч Д.Улаанхүүхэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Надад бол санал хүсэлт байхгүй. 2017 оны 7 сард  би Улаанбаатар хот яваад иртэл гэрт хулгай орсон байхаар нь цагдаад хандсан. Тэр үед хүү  маань надад хэлээгүй байсан сүүлд надад ээжээ би авсан гэж хэлсэн. Хэрэв цагдаад мэдэгдэхээс өмнө хэлсэн байсан бол би ийм зүйл болгохгүй байсан юм. Нийт хохирлыг 800,000 төгрөг гэж үнэлсэн. Одоо бүх алдагдсан зүйлээ буцааж авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

Иргэний нэхэмжлэгч Б.Бямбапүрэв мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: ”...Би өөрийнхөө эзэмшлийн Бодь гүүр ХХК-д ажил үүргээ гүйцэтгэж байхад /цагийг нь сайн санахгүй байна/ өндөр нуруутай залуу орж ирээд надад хандаж “Эгчээ энэ алтан бөгжийг барьцаанд тавих гэсэн юм” гэж хэлсэн бөгөөд би тухайн залууд хандаж бичиг баримтаа гэсэн чинь Батбилэг овогтой Ууганбат /ЖЯ95011511/ гэсэн иргэний цахим үнэмлэх үзүүлэхээр нь би иргэний цахим үнэмлэхийг нь харсан чинь өөрийнх нь бичиг баримт мөн байсан бөгөөд би тухайн бөгжийг нь граммлаж үзээд 3.8 грамм болохоор нь бодож үзэхэд 300000 төгрөг болсон. Тэгээд Б.Ууганбаттай сарын хугацаатай гэрээ байгуулж гарын үсэг зуруулж авсан. Манай байгууллагад нийт 300000 төгрөгийн хохирол учирсан. Үүнийгээ нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44/

Иргэний нэхэмжлэгч Д.Гантөмөр мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: ”...Би Өлзийбат барьцаат зээлийн газрын ажилтнаар ажиллаж байгаа. Манай байгууллагаар 2017 оны 7 сарын 05-ны өдөр нэг  өндөр нуруутай цэвэрхэн царайтай залуу ирээд /ирсэн цагийг нь санахгүй байна/ алтан ээмэг барьцаанд тавих гэсэн юм гэж хэлэхээр би тухайн залууд хандаж бичиг баримтаа үзүүлээрэй гэсэн чинь надад Батбилэг овогтой Ууганбат /ЖЯ92011511/ гэсэн иргэний цахим үнэмлэх үзүүлсэн. Тэгээд би алтан ээмгийг нь шинжээд алт мөн байсан болохоор нь граммлаж үзээд 3.9 грамм болохоор нь тооцож үзээд нийт 250000 төгрөгний гэрээ хийгээд гарын үсэг зуруулсны үндсэн дээр мөнгийг нь өгсөн. ...Иймд үндсэн мөнгө 250000 төгрөг, 2017 оны 8 сарын 04-ний өдрөөс 10 сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны хүү 108750 төгрөг, нийт 358750 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна... ” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48, задгай 2 хуудас/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Криминалистикийн шинжээчийн 2017 оны 7 сарын 31-ний өдрийн 139 тоот дүгнэлтэд: “1.Шинжилгээнд ирүүлсэн 12, 14, 15, 25, 26, 37, 32, 38, 39 гарын мөрүүд нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Харин 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 13, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 23, 24, 27, 28, 29, 30, 31, 33, 34, 35, 36 гэж дугаарласан мөрүүд нь тэнцэхгүй. 2. Шинжилгээнд тэнцэх гарын мөрүүд нь Папилон системийн нэгдсэн санд МN004110003873 бүртгэлтэй Батбилэг овогтой Ууганбат гэгчийн баруун гарын эрхий хурууны мөртэй, зүүн гарын долоовор хурууны мөртэй, баруун гарын долоовор хурууны мөртэй, зүүн гарын эрхий хурууны мөртэй, доорхи шинж тэмдэгээрээ тохирч байна.” гэжээ. /хх-ийн 61/

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-10/

-Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 21/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /22-26, 28, 30-31/

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 32, 33/

-Хохирогч Д.Улаанхүүхэний мэдүүлэг /хх-ийн 36-39, 109-110/

-Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 34/

-Иргэний нэхэмжлэгч Г.Ган-Эрдэнийн мэдүүлэг /хх-ийн 41-42/

-Иргэний нэхэмжлэгч Д.Хэрлэнцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 50-51/

-Гэрч Ж.Балд-Осорын мэдүүлэг /хх-ийн 52/

-Шүүгдэгч Б.Ууганбатын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 80-81/

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 86/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч Б.Ууганбат нь 2017 оны 7 сарын 02-ны өдрөөс 2017 оны 7 сарын 16-ны өдрийн хугацаанд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг 22-06 тоотод оршин суух хохирогч Д.Улаанхүүхэний байшингийн тагтаар дамжин орж их гарын мөнгөн аяга нэг ширхэг, дунд гарын аяга нэг ширхэг, хув толгойтой, алтан нуухтай саарал манан хөөрөг, мөнгөн бүс /эмэгтэй/, номин шигтгээтэй мөнгөн ээмэг, алтан ээмэг, алтан бөгж, 32 инчийн “Шарп” маркийн зурагт, шатар зэрэг эд зүйл хулгайлж, нийт 3359000 /Гурван сая гурван зуун тавин есөн мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Б.Ууганбатын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “ ...2017 оны 7 сарын 03-ны өдөр эмээгийн өрөөнөөс хув толгойтой алтан нуухтай мөнгөн халбагатай саарал манан хөөрөг, эмэгтэй хүний мөнгөн тоногтой суран бүс, их гарын мөнгөн аяга, дунд гарын мөнгөн аяга, эмэгтэй хүний гоёлын мөнгөн унждаг ээмэг, алтан бөгж, алтан ээмэг зэргийг бэлтгэлийн цүнхэнд хийж аваад буцаад тагтаараа буусан. 2017 оны 7 сарын 16-ны өдөр дахиж тагтаараа дамжин ороод 32 инчийн зурагт, шатар зэрэг эд зүйлс авсан. Авсан эд зүйлсээ бүгдийг нь ломбардуудаар нэг нэгээр нь тавиад 800000 төгрөг болгоод мөнгөө гэр бүлдээ зарцуулсан...” гэж, түүнийг давхар нотолсон хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан хохирогч Д.Улаанхүүхэний мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 7 сарын 03-ны өдөр хув толгойтой, алтан нуухтай саарал манан хөөрөг, мөнгөн бүс /эмэгтэй/, их гарын мөнгөн аяга, дунд гарын аяга, 32 инчийн “Шарп” маркийн зурагт, номин шигтгээтэй мөнгөн ээмэг, алтан ээмэг, алтан бөгж, хуучны ясан шатар зэрэг эд зүйлс алдагдсан юм. Надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би бүх хохирлоо бүрэн барагдуулж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 39/, Дорнод аймгийн Шүүхийн шилжилгээний албаны Криминалистикийн шинжээчийн 2017 оны 7 сарын 31-ний өдрийн 139 тоот дүгнэлт, иргэний нэхэмжлэгч Г.Ган-Эрдэнэ, Б.Бямбапүрэв, Д.Гантөмөр, Д.Хэрлэнцэцэг нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ зэрэг болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Шүүгдэгч Б.Ууганбатад холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүх шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач  холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, орон байранд нэвтэрч авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:

Шүүгдэгч Б.Ууганбатын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Улаанхүүхэн, иргэний нэхэмжлэгч Г.Ган-Эрдэнэ, Б.Бямбапүрэв, Д.Гантөмөр, Д.Хэрлэнцэцэг нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шилжилгээний албаны Криминалистикийн шинжээчийн 2017 оны 7 сарын 31-ний өдрийн 139 тоот дүгнэлт, эд зүйлийн үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Ууганбат нь хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар орон байранд нэвтэрч авсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэв.

Шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Шүүгдэгч Б.Ууганбатын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал /урьд нь энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж байсан/, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч Д.Улаанхүүхэн, иргэний нэхэмжлэгч “68” барьцаат зээлийн газар, “Кибер” барьцаат зээлийн газарт тус тус төлөх төлбөргүйг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэгч “Бодь гүүр” барьцаат зээлийн газарт учирсан 300000 төгрөгийг төлсөн гэж мэдүүлж байх боловч энэ мөнгийг төлсөн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул дээрх 300000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Б.Бямбапүрэвт төлсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Иргэний нэхэмжлэгч Д.Гантөмөр нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Б.Ууганбат нь “Өлзийбат” барьцаат зээлийн газарт 250000 төгрөгийн хохирол учруулснаас гадна 2017 оны 8 сарын 4-нөөс 10 сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны хүү 108750 төгрөгийг, нийт 358750 төгрөгийг нэхэмжилж байна гэсэн хүсэлтийг холбогдох баримтын хамт ирүүлсэн байх тул иргэний нэхэмжлэгчээс нэхэмжилсэн үндсэн мөнгө 250000 төгрөг, түүний хүү 108750 төгрөг, нийт 358750 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байх тул дээрх мөнгийг, мөн түүнчлэн шүүгдэгч Б.Ууганбат иргэний нэхэмжлэгч “Бодь гүүр” ХХК-д 300000 төгрөгийг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгчээс нийт 658750 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч “Бодь гүүр” ХХК-д 300000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч “Өлзийбат” барьцаат зээлийн газарт 358750 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөртэй тул шүүгдэгчийн эзэмшлээс Ү-0614005667 дугаартай Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг 57-02 тоот 1 өрөө байрыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээж, бичиг баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Б.Ууганбатын ЖЯ95011511 регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхний хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд нэн даруй хүргүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:     

1.Шүүгдэгч Ховд овогт Батбилэгийн Ууганбатыг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, орон байранд нэвтэрч авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар Ховд овогт Батбилэгийн Ууганбатыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч Б.Ууганбатад оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч Д.Улаанхүүхэн, иргэний нэхэмжлэгч “68” барьцаат зээлийн газар, “Кибер” барьцаат зээлийн газарт  төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Ууганбатаас нийт 658750 /зургаан зуун тавин найман мянга долоон зуун тавь/ төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч “Бодь гүүр” ХХК-д 300000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч “Өлзийбат” барьцаат зээлийн газарт 358750 төгрөгийг тус тус олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн эзэмшлээс Ү-0614005667 дугаартай Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг 57-02 тоот 1 /нэг/ өрөө байрыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээж, бичиг баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Б.Ууганбатын ЖЯ95011511 регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхний хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд нэн даруй хүргүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Ууганбатад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг  2017 оны 7 сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч /шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт/ нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ                         Б.ЭНХБААТАР