Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 130/ШШ2024/00414

 

 

 

 

 

 

 

 

                   2024           04            18  

                                 130/ШШ2024/00414

 

Хариуцагч нэхэмжлэлийн

шаардлагыг хүлээн зөвшөөрснийг

 баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик би,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын *** дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Х” Банкны Б салбар /РД:*********, захирал Л.Ө, утас:***************/,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын *** дүгээр багт оршин суудаг, утас **************, Ж овогт Т.Ш,

Нэхэмжлэлийн шаардлага: “Үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрт нийт 555,061 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч “Х” Банкны Б салбар нь хариуцагч Т.Шаас үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрт нийт 555,061 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Зээлдэгч Т.Ш нь Х банкны Б салбарын Өлгий тооцооны төвөөс 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр №202146961636 тоот зээлийн гэрээ байгуулан 412,700 (дөрвөн зуун арван хоёр мянга долоон зуун ) төгрөгийн тэтгэврийн зээлийг жилийн 14,4 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатайгаар авсан.

1.2.Зээлдэгч Т.Ш нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг төлөөгүйн улмаас зээл хугацаа 853 хоног хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан үндэслэлээр зээлийн төлбөрийг төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг зээлдэгчид урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдсөнгүй.

1.3.Иймд банк зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1 дах хэсгийг үндэслэн хариуцагч Т.Шаас үндсэн зээлийн үлдэгдэл 412,700 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 142,361 төгрөг, нийт 555,061 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

2.Хариуцагч Т.Ш нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тайлбартаа:

2.1.Хариуцагч Т.Ш миний бие “Х” Банкны Б салбар надад холбогдуулан гаргасан үндсэн зээлийн үлдэгдэл 412,700 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 142,361 төгрөг, нийт 555,061 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            3.Нэхэмжлэгч “Х” Банкны Б салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Шд холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн нийт 555,061 төгрөгийг нэхэмжлэгч “Х” Банкны Б салбарт төлж өгөхийг хүлээн зөвшөөрч энэ тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

4.Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоохоор заасан тул нэхэмжлэгч “Х” Банкны Б салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,302 төгрөгийн тал нь болох 8,651 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас 8,651 төгрөг, мөн хариуцагч Т.Шаас 8,651 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч Т.Ш нь үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрт нийт 555,061 /таван зуун тавин таван мянга жаран нэг/ төгрөгийг нэхэмжлэгч Х” Банкны Б салбарт төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Х” Банкны Б салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,302 төгрөгийн тал нь болох 8,651 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас 8,651 /найман мянга зургаан зуун тавин нэгэн/ төгрөг, хариуцагч Т.Шаас 8,651 /найман мянга зургаан зуун тавин нэгэн/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х” Банкны Б салбарт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Т.Ш сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны  шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                     Б.МАНГИЛИК