| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2024/00315/И |
| Дугаар | 130/ШШ2024/00426 |
| Огноо | 2024-04-25 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 130/ШШ2024/00426
| 130/ШШ2024/00426 |
Хариуцагч нэхэмжлэлийн
шаардлагыг хүлээн зөвшөөрснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик би,
Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын *** дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Х” Банкны Б салбар /РД:**********, захирал Л.Ө, утас:*********/,
Хариуцагч: Б аймгийн А сумын ** дугаар багт оршин суудаг, утас *******, У овогт Г.Б,
Хариуцагч: Б аймгийн А сумын ** дугаар багт оршин суудаг, утас *********, Х овогт Ц.Ц,
Нэхэмжлэлийн шаардлага: “2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №****** тоот Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, үндсэн зээлийн үлдэгдэл 3,612,400 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 873,699 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 26,032 төгрөг, нийт 4,512,131 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг барьцааны хөрөнгө болох 267 толгой мал, эсгий гэр зэрэг хөдлөх хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулах тухай” нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Х” Банкны Б салбар нь хариуцагч Г.Б, Ц.Ц нарт холбогдуулан “2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №****** тоот Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 3,612,400 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 873,699 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 26,032 төгрөг, нийт 4,512,131 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг барьцааны хөрөнгө болох 267 толгой мал, эсгий гэр зэрэг хөдлөх хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулах тухай” нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Зээлдэгч Г.Б, Ц.Ц нар нь Х банкны Б салбарын А тооцооны төвөөс 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр №****** тоот зээлийн гэрээ байгуулан 4,000,000 (дөрвөн сая) төгрөгийн малчны зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд 198 толгой мал, эсгий гэр тус тус барьцаалуулан зээлийг авсан юм. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2.4.1 дахь хэсэгт заасны дагуу зээл хүүг төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 387,600 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 146,623 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 5,777 төгрөг, нийт 540,000 төгрөгийг төлж барагдуулсан болно.
1.2.Г.Б, Ц.Ц нар нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас 266 хоног хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр зээлийг буцаан дуудаж, зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдсөнгүй.
1.3.Иймд 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №****** тоот Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 3,612,400 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 873,699 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 26,032 төгрөг, нийт 4,512,131 төгрөг гаргуулж, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг барьцааны хөрөнгө болох 267 толгой мал, эсгий гэр зэрэг хөдлөх хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулж өгнө үү гэв.
2.Хариуцагч Г.Б нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тайлбартаа:
2.1.Хариуцагч Г.Б би Х банкны Б салбарын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ****** тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, үндсэн зээлийн үлдэгдэл 3612400 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 873699 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 26032 төгрөг, нийт 4512131 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцааны хөрөнгө болох 267 толгой мал, эсгий гэр зэрэг хөдлөх эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгүүлэх хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хариуцагч миний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.Хариуцагч Ц.Ц нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тайлбартаа:
3.1.Хариуцагч Ц.Ц би Х банкны Б салбарын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ****** тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, үндсэн зээлийн үлдэгдэл 3612400 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 873699 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 26032 төгрөг, нийт 4512131 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцааны хөрөнгө болох 267 толгой мал, эсгий гэр зэрэг хөдлөх эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгүүлэх хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хариуцагч миний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
4.Нэхэмжлэгч “Х” Банкны Б салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Б, Ц.Ц нарт холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Б, Ц.Ц нар нь нэхэмжлэгчийн “2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №****** тоот Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, үндсэн зээлийн үлдэгдэл 3,612,400 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 873,699 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 26,032 төгрөг, нийт 4,512,131 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг барьцааны хөрөнгө болох 267 толгой мал, эсгий гэр зэрэг хөдлөх хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч энэ тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
5.Хариуцагч нар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоохоор заасан тул нэхэмжлэгч “Х” Банкны Б салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87,144 төгрөгийн тал нь болох 43,572 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас 43,572 төгрөг, мөн хариуцагч Г.Б, Ц.Ц 43,572 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Г.Б, Ц.Ц нар нь үндсэн зээлийн үлдэгдэл 3,612,400 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 873,699 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 26,032 төгрөг, нийт 4,512,131 /дөрвөн сая таван зуун арван хоёр мянга нэг зуун гучин нэгэн/ төгрөгийн нэхэмжлэгч Х банкны Б салбарт төлж өгөхөөр болж, 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №****** тоот Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч “Х” Банкны Б салбарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч “Х” Банкны Б салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87,144 төгрөгийн тал нь болох 43,572 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас 43,572 /дөчин гурван мянга таван зуун далан хоёр/ төгрөг, хариуцагч Г.Б, Ц.Ц нараас 43,572 /дөчин гурван мянга таван зуун далан хоёр/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Х” Банкны Б салбарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Г.Б, Ц.Ц нар сайн дураар биелүүлэхгүй бол 267 толгой мал, эсгий гэр зэрэг хөдлөх хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай..
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАНГИЛИК