Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 130/ШШ2024/00430

 

 

 

 

 

 

 

 

                   2024           04            26  

                                 130/ШШ2024/00430

 

Хариуцагч нэхэмжлэлийн

шаардлагыг хүлээн зөвшөөрснийг

 баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик би,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын *** дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, “М” ХХК /РД:***********, захирал А, утас:************/,

Хариуцагч: Б аймгийн Б сумын 4 дүгээр үйл ажиллагаа явуулдаг, Б аймгийн Б сумын Э төв /дарга Е.Ж, утас **************/

Нэхэмжлэлийн шаардлага: “Хэвлэл хийлгэсний төлбөр 618,600 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч Б аймгийн Б сумын Э төвөөс хэвлэл хийлгэсний төлбөр 618,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.2022 оны 11-р сарын 11-ний өдөр Б аймгийн Б сумын Э төвөөс манай байгууллагад 618.600 /зургаан зуун арван найман мянга зургаан зуун/ төгрөгийн хаяг, хөөсөн самбар стикер зэрэг хэвлэл хийлгэсэн юм. Энэ хугацаанд мөнгө өгөөгүй, залгаж асуух гэхээр утсаа авахгүй байгаа тул Б сумын Э төвийн санхүүгээс 618,600 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

2.Хариуцагч Б аймгийн Б сумын Э төвийн дарга Е.Ж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тайлбартаа:

2.1.Хариуцагч Б аймгийн аймгийн Б сумын Э төвийн дарга Е.Ж би нэхэмжлэгч “М” ХХК-ийн тус шүүхэд гаргасан 618,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Хариуцагч байгууллагын зүгээс нэхэмжлэгчийн Б сумын Э төвөөс 618,600 /зургаан зуун арван найман мянга зургаан зуун/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

ҮНДЭСЛЭХ нь:

 

            3.Нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б аймгийн Б сумын Э төвд холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн нийт 618,600 төгрөгийг нэхэмжлэгч “М” ХХК-нд төлж өгөхийг хүлээн зөвшөөрч энэ тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

4.Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоохоор заасан тул нэхэмжлэгч “М” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,250 төгрөгийн тал нь болох 9625 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас 9,625 төгрөг, мөн хариуцагч Б аймгийн Б сумын Э төвөөс 9,625 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч Б аймгийн Б сумын Э төв нь хэвлэл хийлгэсний төлбөр 618,600 /зургаан зуун арван найман мянга зургаан зуун/ төгрөгийг нэхэмжлэгч “М” ХХК-нд төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч “М” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,250 төгрөгийн тал нь болох 9,625 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас 9,625 /есөн мянга зургаан зуун хорин таван/ төгрөг, хариуцагч Б аймгийн Б сумын Э төвөөс 9,625 /есөн мянга зургаан зуун хорин таван/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-нд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б аймгийн Б сумын Э төв нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны  шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                     Б.МАНГИЛИК