Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2020/0715

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна би, Б., Ж. нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын ерөнхий архитекторт холбогдох Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн дугаар Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай тогтоолын 5 дугаар хавсралт Улаанбаатар хотын төлөвлөлтийн зүүн бүсийн 14 дүгээр нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 220.0 га талбай, Нийслэлийн ерөнхий архитекторын 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн МЗХ******* дугаартай архитектор төлөвлөлтийн даалгаврын 29027 м.кв талбайгаас тус тус нэхэмжлэгч нарын эзэмшлийн газартай давхацсан 4866 м.кв талбайд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Иргэн Б., Ж. нар нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2004 оны 30 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд нэгж талбарын , дугаар бүхий 38330 м.кв талбай бүхий газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмших эрхтэй болсон. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А/******* дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан. Тус газарт Өгөөмөр зах үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 2000 гаруй иргэд, аж ахуй нэгж худалдаа, үйлчилгээ эрхэлж байна. Б., Ж. нар нь хууль ёсоор эзэмшиж байгаа газартаа сургууль, цэцэрлэг, орон сууц, худалдаа үйлчилгээний Нарлаг өгөөмөр төслийг боловсруулж, барилгын зураг төслийг төрийн захиргааны байгууллага, албан тушаалтнуудаар баталгаажуулсан.

Гэтэл Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн дугаар Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай тогтоолын 5 дугаар хавсралтаар ...Улаанбаатар хотын төлөвлөлтийн зүүн бүсийн 14 дүгээр нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө...-г баталж, Нийслэлийн ерөнхий архитекторын 2019 оны МЗХ******* дугаар даалгавраар ...Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул захын ар хаалганаас Нарны зам хүртэлх авто зам, замын байгууламжийн зорчих хэсгийг 2 эгнээтэй, тээврийн хэрэгслийн зогсоол, ус зайлуулах суваг, ногоон зурвас, явган хүний зам, унадаг дугуйн зам, гудамжны гэрэлтүүлэг бүхий авто зам, замын байгууламж... төлөвлөхөөр болжээ. Тодруулбал, дээрх захиргааны байгууллагуудын шийдвэрээр Б., Ж. нарын эзэмшлийн талбайн зарим хэсэгт авто зам, түүний байгууламж хийхээр төлөвлөгдсөн байна. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн дугаар Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай тогтоол болон Нийслэлийн ерөнхий архитекторын 2019 оны МЗХ******* дугаар даалгаврыг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 01/ дугаартай Газар чөлөөлж, хамтран ажиллах тухай албан бичгээс мэдсэн.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид болоод Нийслэлийн ерөнхий архитектураас Б., Ж. нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргасан байх боловч нэхэмжлэгч нарт тус шийдвэрүүдийг гаргахаас өмнө мэдэгдэх, сонсгох ажиллагаа явуулаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан ...шийдвэр нь үндэслэл бүхий байх.., 4.2.6-д заасан ...бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах... зарчмууд, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т зохицуулсан эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдэд сонсох ажиллагаа явуулах тухай мэдэгдэл хүргүүлэх... гэж заасныг тус тус зөрчсөн байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн дугаар Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай тогтоолын 5 дугаар хавсралт, Нийслэлийн ерөнхий архитекторын 2019 оны МЗХ******* дугаартай даалгаврыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх явцад өөрчилсөн шаардлагадаа: Тус шүүхэд Б., Ж. нарын нэхэмжпэлтэй, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн дугаар Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай тогтоолын 5 дугаар хавсралт, Нийслэлийн ерөнхий архитекторын 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн МЗХ******* дугаартай архитектор төлөвлөлтийн даалгаврыг тус тус хүчингүй болгуулахаар 2019 оны 11 дүгээр сарын 11 өдөр нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэлийн газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 2/454 дугаартай Нотлох баримт хүргүүлэх тухай албан бичгээр маргаан бүхий захиргааны актууд нэхэмжлэгч нарын эзэмшлийн газартай давхацсан давхцалын талбайн хэмжээг 4866 м.кв гэж тодорхойлсон.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах... эрхтэй гэж заасан. Иймд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн дугаар Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай тогтоолын 5 дугаар хавсралт Улаанбаатар хотын төлөвлөлтийн зүүн бүсийн 14 дүгээр нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 220.0 га талбай, Нийслэлийн ерөнхий архитекторын 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн МЗХ******* дугаартай архитектор төлөвлөлтийн даалгаврын 29027 м.кв талбайгаас тус тус нэхэмжлэгч нарын эзэмшлийн газартай давхацсан 4866 м.кв талбайд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж өөрчилж байна гэжээ.

Хариуцагч Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Иргэн Б., Ж. нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн дугаар Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай тогтоолын 5 дугаар хавсралт, Нийслэлийн Ерөнхий архитекторын 2019 оны МЗХ******* дугаартай даалгаврыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Нийслэлийн Засаг даргын 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн А/ дугаартай захирамжаар Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ахмадын хороолол орон сууцны хотхоны баруун талд Орон сууцны хотхон баруун талд Орон сууцны хотхон, худалдааны төвийн барилгад зориулж 1.5 га газар олгосон бөгөөд тус газар дээрээ барилга барих хүсэлт ирүүлснийг судлан Хот байгуулалт, газар зохион байгуулалтын Мэргэжлийн комиссын 2012 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хурлаар хэлэлцүүлэн 42x17м хэмжээтэй 5 блок 9 давхар, 89м х 60м 4 давхар зоорьтой байхаар дэмжигдэж, 2012 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн БЗД12/А//1.20 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан.

Уг даалгаврын дагуу барилгын зураг төслийн Түшээт ХХК-аар загвар зураг төслийг боловсруулан 2012 онд батлуулсан байна. Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2030 он хүртэл хэрхэн хэрэгжүүлэх талаар Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоол Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага-ын баримт бичиг батлагдсан.

Уг ерөнхий төлөвлөгөөнд 2013 оноос өмнө батлагдсан барилга байгууламж, барилга орчмын ерөнхий төлөвлөгөөний гудамж, зам талбайг тусгаж баталсан бөгөөд Улаанбаатар хотыг 47 нэгж хороолол болгон хөгжүүлэхээр тусгасан. Улмаар 14 дүгээр нэгж хорооллын Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор баталсан хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн боловсруулж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн дугаар тогтоолоор хэлэлцэн баталсан.

Тус газар нь Улаанбаатар хотын Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн баталсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж ажиллах чиг үүрэгтэй бөгөөд дээр дурдсан хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, 14 дүгээр нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамны 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 03/3159 дугаартай албан бичгийг үндэслэн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нарантуул захын арын хаалганаас Нарны зам хүртэлх авто зам, замын байгууламжийн МЗХ******* дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн баталсан.

Мөн иргэн Б., Ж. нар эзэмшил газар дээрээ 96.2x121.2 м.кв давхар, зоорьтой үйлчилгээний барилга болгон өөрчлүүлэх хүсэлт өгч Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн бөгөөд 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталгаажуулсан болно.

Нэхэмжлэлийн шаардлагад хүчингүй болгуулахаар дурдсан замын трасс нь архитектур төлөвлөлтийн даалгаврын хавсралт барилгажих талбайн схем зураг, 2017 онд батлуулсан Загвар зургийн батлагдсан ерөнхий төлөвлөгөөнд туссан бөгөөд нэхэмжпэгч тал энэ тухай 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авсан архитектур төлөвлөлтийн даалгавраас болон батлагдсан загвар зургийн ерөнхий төлөвлөгөөнөөс мэдсэн болно.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүй хэтрүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана. гэсэн заалтыг зөрчсөн байна.

Хуулийн 54.1.8-д энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн., 54.2-т заасны дагуу Нэхэмжлэлийг энэ хуулийн 54.1-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзахдаа шүүгч захирамж гарган татгалзсан шалтгааныг зааж, уг нэхэмжлэлийг дахин гаргах, эсхүл хүлээн авахад саад болж байгаа зөрчлийг хэрхэн засахыг зааж, нэхэмжлэлийг буцаана. гэж заасан байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд 109.2-т Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана. гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Б., Ж.Булгамаа нарын Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг эс хүлээн зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

1. Анх Нийслэлийн Засаг дарга 1998 оны А/******* дугаартай захирамжаар иргэн *******, ******* нарт 2 га газрыг бизнес, худалдааны барилгын зориулалтаар 3 жилийн хугацаатай ашиглуулах эрхийг олгосон байна.

Нийслэлийн Засаг даргын 2001 оны ******* дугаартай захирамжаар Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б., Ж. нарт үйлчилгээний амины орон сууцны зориулалтаар 2 га газрыг ашиглуулах эрхийг баталгаажуулсан байна.

Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/******* дугаартай захирамжаар нэхмжлэгч нарын газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаагаар сунгаж нэгж талбарын 13308000761/ дугаар бүхий газрыг эзэмших ******* дугаартай эрхийн гэрчилгээ олгон гэрээ байгуулсан байна.

2. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д "... тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй гэж заасны дагуу Нийслэлийн Засаг даргын зүгээс 2016 оны 01/4179 дугаартай албан бичгээр Нийслэлийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай асуудлыг Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлж холбогдох шийдвэр гаргуулахыг хүссэн.

Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газраас Улаанбаатар хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний саналыг Нийслэлийн Засаг даргаар уламжлуулан Хурлын Тэргүүлэгчдээр хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн тул Тэргүүлэгчид 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хуралдсан. Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэгдсэн асуудлыг олонх нь дэмжсэн тул Хот байгуулалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 8.1.1 дэх заалтаар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ,Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дахь хэсгийг баримтлан Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай дугаартай тогтоолыг батлан гаргасан. Тэргүүлэгчдийн Хурлаас батлан гаргасан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө нь Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хотыг Монгол Улсын хот байгуулалтын бодлого, Их Хурлаас баталсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага-ын хүрээнд хөгжүүлэх зураг төслийг баталж, цаашид Нийслэлийн хүн амын эрүүл, аюулгүй амьдрах тааламжтай орон зайн орчныг бүрдүүлэхэд чиглэгдсэн эрх зүйн акт юм.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т захиргааны акт нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжпэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгоно гэж заасан байна. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт Засаг дарга нь Хуралд асуудал хэлэлцүүлэхээр өргөн барьж тухай асуудлыг хуралдаанд оролцсон Төлөөлөгчдийн олонх нь дэмжвэл түүнийг баталгаажуулан тогтоол гаргахаар зохицуулсан байна. Мөн Хот байгуулалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1-т хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлах эрх нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд олгогдсон байна.

Маргаан бүхий акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй мөн хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

Гуравдагч этгээд СОБУ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Тус шүүхэд Б., Ж. нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын еренхий архитекторт тус тус холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээд СОБУ ХХК нь нэхэмэжпэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж дараах тайлбарыг хүргүүлж байна.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн дугаар Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай тоггоолын 5 дугаар хавсралтаар ...Улаанбаатар хотын төлөвлөлтийн зүүн бүсийн 14 дүгээр нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө...-г баталж, Нийслэлийн ерөнхий архитекторын 2019 оны МЗХ******* дугаар даалгавраар Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул захын ар хаалганаас Нарны зам хүртэлх автозамыг төлөвлөхдөө нэхэмжлэгч нарын эзэмших эрхтэй газрын зүүн талд давхцуулан төлөвлөсөн.

Нэхэмжлэгч нарын эзэмших эрхтэй газарт баригдсан өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-220414903 дугаартай худалдаа, үйлчилгээний зориулалттай нийт 1684.6 м.кв талбай бүхий барилгуудын өмчлөгчөөр СОБУ ХХК 2004 оны 8 дугаар сарын 23-ны өдөр бүртгэгдэж, эд хөрөнгө өмчлөх эрхийн 117845 дугаартай гэрчилгээ олгогдсон.

Этүгэн Инженеринг ХХК-иас 2020 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр үйлдсэн Нийслэлийн ерөнхий архитекторын 2019 оны МЗХ******* дугаар даалгавраар батлагдсан авто замын төлөвлөлтийн талбайн схем зургийг нэхэмжлэгч нарын эзэмших эрхтэй газар дээр баригдсан барилгуудтай давхцуулахад 3 барилгатай давхцсан. Үүнд:

- 1 дүгээр барилга нь нийт 67.2 метр квадрат талбайтайгаас 46.3 метр квадрат,

- 2 дугаар барилга нь нийт 67,2 метр квадрат талбайгаас 65.1 метр квадрат,

- 3 дугаар барилга нь нийт 504.2 метр квадрат талбайгаас 430.2 метр квадрат талбайн хэмжээгээр тус тус давхцаж байгаа болохыг тодорхойлсон байна.

Манай компанийн өмчлөх эрхтэй 1 дүгээр барилгад дулаан болон бохирын шугам, тэдгээрийн тоолуур байдаг. Харин 2 дугаар барилга болон 3 дугаар барилгад өгөөмөр техник худалдааны төвийн санхүү, захиргааны албан хаагч нар болон зоогийн газар байршиж үйл ажиллагаа эрхэлдэг байнгын ашиглалттай барилгууд юм.

СОБУ ХХК нь нэхэмжлэпч нарын Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн дугаар Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай тогтоолын 5 дугаар хавсралт Улаанбаатар хотын төлөвлөлтийн 220.0 га талбай, Нийслэлийн ерөнхий архитеторын 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн МЗХ******* дугаартай архитектор төлөвлөлтийн даалгаврын 29027 м.кв талбайгаас тус тус нэхэмжлэгч нарын газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага бүхэлд нь дэмжиж байна.

Иймд нэхэмжлэгч Б., Ж. нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Хариуцагч Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Гуравдагч этгээд СОБУ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б., Ж. нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч анх тус шүүхэд хандан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн дугаар Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай тогтоолын 5 дугаар хавсралт, Нийслэлийн ерөнхий архитекторын 2019 оны МЗХ******* дугаартай даалгаврыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн дугаар Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай тогтоолын 5 дугаар хавсралт Улаанбаатар хотын төлөвлөлтийн зүүн бүсийн 14 дүгээр нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 220.0 га талбай, Нийслэлийн ерөнхий архитекторын 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн МЗХ******* дугаартай архитектор төлөвлөлтийн даалгаврын 29027 м.кв талбайгаас тус тус нэхэмжлэгч нарын эзэмшлийн газартай давхацсан 4866 м.кв талбайд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж өөрчилсөн.

Нийслэлийн Засаг даргын 1998 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/******* дугаар захирамжаар иргэн *******, ******* нарт газар ашиглуулах эрх олгосон Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 2 га газар, 2001 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаартай захирамжаар Б., Ж. нарт зориулалтыг өөрчлөн үйлчилгээтэй амины орон сууцны зориулалтаар ашиглуулах эрх олгосон 2 га газар, 2004 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 30 дугаар захирамжаар газрын хэмжээг нэмэгдүүлэн, зориулалтыг өөрчлөн техникийн зах, үйлчилгээ зориулалтаар эзэмших эрх олгосон 38330 м.кв талбай бүхий газар, 2009 оны 512 дугаар захирамжаар эзэмших эрхийг шийдвэрлэсэн, 2013 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн А/******* дугаартай захирамжаар зориулалтыг өөрчилж орон сууцны үйлчилгээний зориулалтаар 136004/0043 дугаарт бүртгэсэн 38330 м.кв газар, 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр А/******* дугаар захирамжаар хугацаа сунгасан 38330 м.кв газар нь нэгж талбарын , дугаарт бүртгэгджээ.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн дугаар Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай тогтоолын 5 дугаар хавсралтаар Улаанбаатар хотын төлөвлөлтийн зүүн бүсийн 14 дүгээр нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг 220.0 га талбайд баталж, Нийслэлийн ерөнхий архитекторын 2019 оны 6 дугаар сарын 21-ний ******* дугаартай даалгавраар Нарантуул захын арын хаалганаас Нарны зам хүртэлх авто замын чиглэлд буюу Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Ахмадын хотхоны 51 дүгээр байрны баруун талаар хойноос урагш чиглэлд авто зам, замын байгууламж төлөвлөгдсөн байна.

Дээрх Нийслэлийн ерөнхий архитекторын 2019 оны 6 дугаар сарын 21-ний ******* дугаартай Авто зам, замын байгууламж төлөвлөх даалгавар-ын хавсралт төлөвлөлтийн талбай нь нэхэмжлэгч нарын эзэмшлийн 38330 м.кв талбай бүхий газартай 4866 м.кв талбайгаар давхцаж байгааг Нийслэлийн газар зохион байгуулалт, зураг зүйн газраас 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 21545 дугаар албан бичгээр тодорхойлон ирүүлжээ.

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар /хуучин нэрээр/-т хүргүүлсэн 03/3159 тоот албан бичгийн дагуу Хороодын дундах хатуу хучилттай авто зам, чулуун зам шинээр тавих /Баянзүрх дүүрэг, 4, 5, 14 дүгээр хороо/ ажлын авто зам инжинерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажлын ЗД-19/074 дугаартай даалгавар 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр батлагдсан байна.

Тус ажлын даалгаварт Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Нарантуул захын арын хаалганаас нарны зам хүртэлх авто замын засвар шинэчлэлт болон шинээр барих ажил нь Ахмадын хорооллын 51 дүгээр байрны зүүн талаар байхаар тусгагдаж 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр авто замын ажлын зураг төсөл батлагдсан байна.

Тус шүүхээс 2020 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 1/1353 тоот албан бичгээр Авто замын хөгжлийн газрын 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2/******* тоот Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд хүргүүлсэн албан бичгийг хавсралтын хамт шаардсан бөгөөд тус газраас Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд хүргүүлсэн Мэдээлэл хүргүүлэх тухай тус албан бичгийг ирүүлсэн. Уг албан бичигт Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны дугаар тогтоолоор батлагдсан 14 дүгээр нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө-нд тусгагдсан төлөвлөж буй авто замын зургуудыг хамт ирүүлснийг үзэхэд уг зурагт Нарантуул худалдааны төвийн арын хаалганаас нарны зам хүртэлх шинээр барих авто зам мөн л Ахмадын хорооллын орон сууцны зүүн талаар төлөвлөгдөж, авто замын ажил хийгдэж дууссан байна.

Улмаар тус шүүхээс Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1/7465 тоот албан бичгээр Баянзүрх дүүргийн 14 дүгээр нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, архитектор төлөвлөлтийн даалгавраар 51 дүгээр байрны Ахмадын хотхоны баруун талаар зам баригдах эсэх талаар тодруулахад ...Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороолол Ахмадын хотхоны баруун талаар авто зам баригдах бүрэн боломжтой..., 10 дугаар сарын 06-ны өдрийн 1/7549 тоот албан бичгээр дахин тодруулахад Баянзүрх дүүргийн 14 дүгээр нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, архитектор төлөвлөлтийн даалгавраар 51 дүгээр байрны Ахмадын хотхоны баруун талаар зам баригдах эсэх талаар тус тус тодруулахад Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/130 дугаар захирамжийн 2 дугаар хавсралт, Хот байгуулалт хөгжлийн газрын 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ГБМЗХ2020/07-052 дугаартай Авто зам, замын байгууламж төлөвлөх архитектур төлөвлөлтийн даалгаврыг үндэслэн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарны замаас Өгөөмөр захын зүүн талаар Цагаанхуарангийн авто замтай холбогдох авто замын зураг төсөл боловсруулах ЗД2020/0 тоот даалгавар батлагдсан. Дээрх даалгаврын дагуу зам барилгын ажлын тендерийн сонгон шалгаруулалт зарлагдаад байна гэсэн хариуг тус тус ирүүлжээ.

Мөн тус шүүхээс 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1/8100 тоот албан бичгээр Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ГБМЗХ2020/07-052 дугаартай Авто зам, замын байгууламж төлөвлөх архитектур төлөвлөлтийн даалгаварт тусгагдсан Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Нарны замаас Өгөөмөр захын зүүн талаар Цагаанхуарангийн авто замтай холбогдох авто зам-ын байршил нь уг хэргийн маргаан бүхий Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороолол Өгөөмөр захын зүүн тал Ахмадын хотхоны 51 дүгээр байрны баруун талын байршилд хамааралтай эсэх-ийг тодруулахад ... Тус газраас баталсан 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн МЗХ******* дугаартай авто замын архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Ахмадын хотхоны 51 дүгээр байрны зүүн талаар төлөвлөгдсөн тул уг 51 дүгээр байрны баруун талын байршилд хамааралгүй болно гэсэн хариуг ирүүлсэн.

Түүнчлэн хариуцагч Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд дээрхийн адил ...тус газраас баталсан 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн МЗХ******* дугаартай авто замын архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Ахмадын хотхоны 51 дүгээр байрны зүүн талаар төлөвлөгдөж, авто замын ажил хийгдсэн талаар тайлбарлажээ.

Үүнээс үзэхэд Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн дугаар тогтоолын 5 дугаар хавсралтаар Баянзүрх дүүргийн 14 дүгээр нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталж, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороолол Ахмадын хотхоны 51 дүгээр байрны баруун талаар хойноос урагш чиглэлд зам барихаар төлөвлөгдөж МЗХ******* дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан хэдий ч бодит байдалд Зам, тээврийн хөгжлийн яам, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар 2020 онд хамтарч баталсан уг замын зургаар 51 дүгээр байрны зүүн талаар төлөвлөгдөж улмаар 19/074 дугаартай авто замын инженерийн нарийвчилсан зураг төслийн ажлын даалгавраар батлагдсан ажлын зураг төслөөр 51 дүгээр байрны зүүн талаар авто зам хийгдэж дууссан байна.

Нэгэнт тогтоогдсон энэ үйл баримтаар нэхэмжлэгчийн субьектив эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөргүй буюу бодит нөхцөл байдалд дээрх шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргах нь ач холбогдолгүй, өөрөөр хэлбэл төлөвлөгдсөн авто зам Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Ахмадын хотхоны 51 дүгээр байрны зүүн талаар хийгдсэнээр нэхэмжлэгч буюу газар эзэмшигч нарын газартай давхцахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хангасан үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх хариуцагчийн эрхийг тодорхойлсон, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б., Ж. нарын Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн дугаар Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай тогтоолын 5 дугаар хавсралт Улаанбаатар хотын төлөвлөлтийн зүүн бүсийн 14 дүгээр нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 220.0 га талбай, Нийслэлийн ерөнхий архитекторын 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн МЗХ******* дугаартай архитектор төлөвлөлтийн даалгаврын 29027 м.кв талбайгаас тус тус нэхэмжлэгч нарын эзэмшлийн газартай давхацсан 4866 м.кв талбайд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага хангагдсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг баримтлан Б., Ж. нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын ерөнхий архитекторт холбогдох Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн дугаар Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай тогтоолын 5 дугаар хавсралт Улаанбаатар хотын төлөвлөлтийн зүүн бүсийн 14 дүгээр нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 220.0 га талбай, Нийслэлийн ерөнхий архитекторын 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн МЗХ******* дугаартай архитектор төлөвлөлтийн даалгаврын 29027 м.кв талбайгаас тус тус нэхэмжлэгч нарын эзэмшлийн газартай давхацсан 4866 м.кв талбайд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага хангагдсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нар тус бүр 70200 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн болохыг дурдсугай.

3. Шүүгчийн захирамжийг хэргийн оролцогчдод гардуулахыг шүүгчийн туслах Ц.Маралд даалгасугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүгчийн энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ Д.ХАЛИУНА