Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 130/ШШ2024/00453

 

 

 

 

 

 

 

 

                   2024            05            01  

                                 130/ШШ2024/00453

 

Хариуцагч нэхэмжлэлийн

шаардлагыг хүлээн зөвшөөрснийг

 баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик би,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын *** дугаар багт оршин суух, утас ************, Х овогт К.Е,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 4 дүгээр оршин суух, утас **********, С* овогт Х.Е,

Нэхэмжлэлийн шаардлага: “Зээл, алдангийн хамт нийт 200,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч К.Е нь хариуцагч Х.Егаас зээл, алдангийн хамт нийт 200,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Иргэн Х.Е нь К.Е надаас 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 150,000,000 төгрөгийг хүүгүйгээр зээлээр авсан. Дээрх 150,000,000 төгрөгийг 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр миний ХААН банк дахь *************** тоот дансанд шилжүүлж бүрэн төлж барагдуулахаар тохиролцож зээлийн гэрээ байгуулсан.

1.2.Гэрээгээр харилцан тохиролцсон хугацаа өнгөрсөн боловч Х.Е нь надад нэг ч төгрөг төлөөгүй.Мөнгөө нэхэхээр элдэв шалтаг хэлж хойшлуулсаар байгаа тул аргагүйн эрхэнд шүүхэд хандаж байна.

1.3.Бидний хооронд 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан 1197 бүртгэлийн дугаартай зээлийн гэрээний 3.7-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө гэж заасан. Х.Е нь гэрээгээр тохиролцсон 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл нийтдээ 106 хоног (1 дүгээр сард 21 хоног +2 дугаар сард 29 хоног + 3 дугаар сард 31 хоног + 4 дүгээр сард 25 хоног)-ийн хугацаа хэтрүүлээд байна. Үүнд гэрээний 3.7-д заасны дагуу алданги тооцоход 53% буюу 79,500,000 (150,000,000 х 53%=79,500,000) төгрөгийн алданги гарч байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй байхаар хуульчилсан тул миний бие хуулийн дээрх зохицуулалтын хүрээнд 75,000,000 (далан таван сая) төгрөгийн алданги нэхэмжлэх үндэслэлтэй боловч түүнийг багасгаж 50,000,000 (тавин сая) төгрөгийн алданги нэхэж байна.

1.4.Иймд хариуцагч Х.Егаас зээл, алдангийн хамт нийт 200,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

2.Хариуцагч Х.Е нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тайлбартаа:

2.1.Хариуцагч Х.Е би нэхэмжлэгч К.Еийн тус шүүхэд надад холбогдуулан гаргасан зээлсэн мөнгө 150,000,000 төгрөг, алданги 50,000,000 төгрөг, нийт 200,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гардаж авч танилцлаа.

2.2.Хариуцагч Х.Е би нэхэмжлэгч К.Еийн зээлсэн мөнгө 150,000,000 төгрөг, алданги 50,000,000 төгрөг, нийт 200,000,000 /хоёр зуун сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            3.Нэхэмжлэгч К.Еын нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Ед холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.Е нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн нийт 200,000,000 төгрөгийг нэхэмжлэгч К.Ед төлж өгөхийг хүлээн зөвшөөрч энэ тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

4.Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоохоор заасан тул нэхэмжлэгч К.Еын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,157,950 төгрөгийн тал нь болох 578,975 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас 578,975 төгрөг, мөн хариуцагч Х.Егаас 578,975 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч Х.Е нь зээл, алдангийн хамт 200,000,000 /хоёр зуун сая/ төгрөгийг нэхэмжлэгч К.Ед төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч К.Еийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,157,950 /нэг сая нэг зуун тавин долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийн тал нь болох 578,975 /таван зуун далан найман мянга есөн зуун далан тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас 578,975 /таван зуун далан найман мянга есөн зуун далан тав/ төгрөг, хариуцагч Х.Егаас 578,975 /таван зуун далан найман мянга есөн зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч К.Ед олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Х.Е сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны  шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                     Б.МАНГИЛИК