| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2024/00389/И |
| Дугаар | 130/ШШ2024/00465 |
| Огноо | 2024-05-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 130/ШШ2024/00465
| 130/ШШ2024/00465 |
Хариуцагч нэхэмжлэлийн
шаардлагыг хүлээн зөвшөөрснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик би,
Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 8 дугаар багт оршин суух, утас ***********, Ж овогт С.А,
Хариуцагч: Б аймгийн Ө сумын 5 дугаар оршин суух, утас ********, Н овогт Ш.Т,
Нэхэмжлэлийн шаардлага: “Зээлээр авсан барилгын материалын төлбөр 7,644,500 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч С.А нь хариуцагч Ш.Таас зээлээр авсан барилгын материалын төлбөр 7,644,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Малик нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Нэхэмжлэгч С.А нь Б аймгийн Ө сумд барилгын материалын бөөний худалдаа эрхэлдэг. Хариуцагч нь 2023 оны 06 дугаар сард болон 07 дугаар сард 5,698,500 төгрөгийн барааг, үүний дараа буюу 2023 оны 08 дугаар сард 3,446,500 төгрөгийн барааг, нийт 9,144,500 төгрөгийн барааг зээлээр худалдан авсан. Үүнээс 1,500,000 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 7,644,500 төгрөгийг 2024 оны 01 дүгээр сар хүртэл төлж өгөх ёстой байсан боловч төлөхгүй байна.
1.2.Иймд Ш.Таас зээлээр барилгын материал худалдан авсны үлдэгдэл төлбөр болох 7,644,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Ш.Т нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тайлбартаа:
2.1.Миний бие нэхэмжлэгч С.Аын тус шүүхэд надад холбогдуулан гаргасан зээлээр авсан барилгын материалын үлдэгдэл төлбөр 7,644,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
ҮНДЭСЛЭХ нь:
3.Нэхэмжлэгч С.Аын нэхэмжлэлтэй, хариуцагч Ш.Тд холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ш.Т нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн нийт 7,644,500 төгрөгийг нэхэмжлэгч С.Ад төлж өгөхийг хүлээн зөвшөөрч энэ тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
4.Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоохоор заасан тул нэхэмжлэгч С.Аын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 137,262 төгрөгийн тал нь болох 68,631 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас 68,631 төгрөг, мөн хариуцагч Ш.Таас 68,631 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Ш.Т нь зээлээр авсан барилгын материалын төлбөр 7,644,500 /долоон сая зургаан зуун дөчин дөрвөн мянга таван зуун/ төгрөгийг нэхэмжлэгч С.Ад төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч С.Агийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 137,262 төгрөгийн тал нь болох 68,631 /жаран найман мянга зургаан зуун гучин нэгэн/ төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас 68,631 /жаран найман мянга зургаан зуун гучин нэгэн/ төгрөг, хариуцагч Ш.Таас 68,631 /жаран найман мянга зургаан зуун гучин нэгэн/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч С.Ад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ш.Т сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАНГИЛИК