Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 130/ШШ2024/00472

 

 

 

 

 

 

 

 

                   2024           05            08  

                                 130/ШШ2024/00472

 

Хариуцагч нэхэмжлэлийн

шаардлагыг хүлээн зөвшөөрснийг

 баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик би,

Нэхэмжлэгч: **************************-д үйл ажиллагаа явуулдаг “И ББСБ” ХХК /РД:***********, итгэмжлэгдсэн төлөөлөгч ***********, утас:***************/,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын *** дугаар багт оршин суудаг, утас ***********, М овогт Т.А,

Нэхэмжлэлийн шаардлага: “Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, нотариатын төлбөрт нийт 474,805.76 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч “И ББСБ” ХХК хариуцагчаас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, нотариатын төлбөрт нийт 474,805.76 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Зээлдэгч Т.А нь “И ББСБ” ХХК-тай 2021 оны 07-р сарын 30-ны өдөр L14208036 тоот “Цахим хэрэглээний зээлийн эрх нээх гэрээ” байгуулж 279,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 60 хоногийн хугацаатай, зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд 0.7 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан “Цахим хэрэглээний зээлийн эрх нээх гэрээ”-ний хугацаа 2022 оны 04-р сарын 11-ний өдөр дууссан байх бөгөөд зээлдэгч нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар нийт 467,805.76 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

1.2.Иймд зээлдэгч Т.Агаас үндсэн зээлийн төлбөрт 278,997.55 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 141,256.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 28,251.37 төгрөг, шимтгэл 19,300 төгрөг, нотариатын төлбөрт 7,000 төгрөг, нийт 474,805.76 төгрөгийг гаргуулж өгнө үү.

2.Хариуцагч Т.Агийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тайлбартаа:

2.1.Хариуцагч Т.Агийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М миний бие “И ББСБ” ХХК-ийн Т.Ад холбогдуулан гаргасан үндсэн зээлийн төлбөрт 278,997.55 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 141,256.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 28,251.37 төгрөг, шимтгэл 19,300 төгрөг, нотариатын төлбөрт 7,000 төгрөг, нийт 474,805.76 /дөрвөн зуун далан дөрвөн мянга найман зуун таван төгрөг далан зургаан мөнгө/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т.А нь бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгааг илэрхийлж байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            3.Нэхэмжлэгч “И ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Ад холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Марина нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн нийт 474,805.76 төгрөгийг хариуцагч Т.А нь нэхэмжлэгч “И ББСБ” ХХК-д төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байгаа тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

4.Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоохоор заасан тул нэхэмжлэгч “И ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,895 төгрөгийн тал нь болох 7,447.50 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас 7,447.50 төгрөг, мөн хариуцагч Т.Агаас 7,447.50 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч Т.А нь үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, нотариатын төлбөрт нийт 474,805.76 /дөрвөн зуун далан дөрвөн мянга найман зуун таван төгрөг далан зургаан мөнгө/ төгрөгийг нэхэмжлэгч И ББСБХХК-д төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч “И ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,895 төгрөгийн тал нь болох 7,447.50 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас 7,447.50 /долоон мянга дөрвөн зуун дөчин долоон төгрөг тавин мөнгө/ төгрөг, мөн хариуцагч Т.Агаас 7,447.50 /долоон мянга дөрвөн зуун дөчин долоон төгрөг тавин мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч И ББСБХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Т.А сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны  шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                     Б.МАНГИЛИК